Монголын урчуудын эвлэлийн хорооны “Арт” галерейд ирэх сарын 5-ныг хүртэл орчин үеийн чиглэлээр уран бүтээлээ туурвидаг зураач Дугарсүрэнгийн Батзориг, Даваасамбуугийн Бөхшандас нарын “Эсвэл” нэртэй уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гараад байна. Уг үзэсгэлэнд нийт 10 гаруй уран зураг болон инстоляци бүтээл тавигдсан юм.