Либери улсад Эбола вирусээр халдварласан хүмүүст туслаж байсан бас нэгэн америк эмч халдвар авсны дараа НҮБ Эбола вирусын халдварын эсрэг арга хэмжээ авах хуралдаан зохион байгууллаа. Баруун Африкт дэгдээд буй Эбола вирустай тэмцэх хуралдаанд оролцогч гол бүрэлдэхүүнүүд халдварын өмнө дэлхий дахин бууж өгч байна хэмээн дүгнэжээ.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага вирус тархалтыг дутуу үнэлж байснаа хүлээн зөвшөөрсөн гэлээ. Харин Хил хязгааргүй эмч нар байгууллагын тэргүүн Жоанне Лиу “Зургаан сар Эболатай тэмцэнэ гэдэг бол дэлхийн түүхэн дэх хамгийн аймшигт явдал юм. Дэлхий дахин энэхүү дайнд ялагдаж байна. Сьерра-Леонд л гэхэд халддартай цогцсууд гудамжинд өмхийрч байна. Либери улс халдвартай тэмцэх байр барихаасаа илүү шинэ оршуулгын газар барих хүртлээ дордлоо” хэмээн хэлжээ.
ДЭМБ болон Хил хязгааргүй эмч нар олон улсын байгууллагын тэргүүнүүд тусламж үзүүлсэн орнуудад талархал илэрхийлсэн хэдий ч хангалттай биш гэдгийг цохон тэмдэглэлээ. Тэд халдвар авсан орнуудад эмнэлгийн тоног төхөөрөмж, эм тариа, эмчлэх хүчин, хоол унд, хөрөнгө санхүү юу хэрэгтэй бүгдийг илгээхийг олон улсад уриалж байна.
Эбола вирусын халдвараар Гвиней, Либери, Сьерра-Леон, Нигер улсуудад 1500 гаруй хүн амиа алдаад байгаа юм.

Д.Идэр
Сэтгэгдэл (2)