Кримийг нэгтгэсэнээс хойш зургаан сарын дараа Хар далайн оршин суугчид Кримь, Севастополыг төлөөлөн парламентад суух улс төрчид болон орон нутгийн эрх баригчдаа сонгоход саналаа өглөө. Оросын эрх баригч нам энэхүү сонгуульд ялалт байгуулах нь тодорхой болжээ.
Кримийн сонгуулийн саналын хуудасны тал хувийг тоолсны дараа буюу урьдчилсан тооллогоор Нэгдсэн Орос нам 71.04 хувиар тэргүүлж байна хэмээн Кримийн сонгуулийн хорооноос мэдээллээ. Харин Оросын Либерал ардчилсан нам хоёрдугаарт бичигдэж байгаа ч дөнгөж найман хувийн санал аваад байгаа аж. Үлдсэн намууд таваас дээш хувийн санал авч чадаагүй байна.
Харин Севастополын сонгуулийн саналын хуудасны 65 хувийг тоолсны дараа мэдээлэхэд Нэгдсэн Орос нам 76 хувь, Либерал ардчилсан нам долоон хувийн санал авсан байна.
Урьдчилсан мэдээллийн дараа Нэгдсэн Орос намын дарга, Ерөнхий сайд Дмитрий Медведев ОХУ Кримьд хууль тогтоох ёстой нь батлагдаж байна хэмээн мэдэгджээ.
Сонгуулийн нэгдсэн дүнг удахгүй танилцуулах юм байна.

Д.Идэр
Сэтгэгдэл (6)