Хойд Солонгосын эрх баригчид өөрсдийгөө хүний эрхийг хамгаалах тогтолцоогоор дэлхийд тэргүүлдэг хэмээн зарлажээ. Хүмүүсийн бие даан хөгжих чадварыг баталгаажуулж, бүтээлчээр хөдөлмөрлөх боломжоор хангадаг гэж тэд дүгнэжээ. 53 мянган үгтэй энэхүү тайланд “хүний эрх” гэдэг үгийг 700 гаруй удаа давтсан нь хачирхалтай.
Харин НҮБ-ын мэргэжилтнүүд Хойд Солонгосын эрх баригчид иргэдийнхээ эсрэг террорист үйлдэл хийдэг, харгис орон гэж дүгнэдэг. НҮБ-ын Мөрдөн шалгах хороо 100 гаруй гэрч, хохирогчдын мэдээлэлд үндэслэн ард иргэдээ тамлан зовоож байгаа тухай тайлан гаргасан билээ. Энэхүү тайланд иргэдийг ялгаварлан гадуурхаж, харгислаж, өлсгөн зовоосон тухай дурдсан юм.