Эбола вирусын халдвартай тэмцэхэд улам хэцүү болж байгаа энэ үед шаналж зовсон өвчтөнүүдэд амьд үлдсэн хүмүүсийн цусыг худалдах явдал эмнэлгүүдэд гарч байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сануулав. Гвиней, Либери, Сьерра Леонд Эбола вирусын улмаас 2400 орчим хүн амиа алдсан юм. Мөн Нигерь, Сенегал улсуудад вирус тархаж байна. Эболагаас эдгэрсэн хүмүүсийн цусан дахь ийлдсэнд үхлийн аюултай вирустай тэмцэх эсрэг биет бий. Мөн тийм хүмүүсийн цусыг донор болгон авсанаар Эбола вирусаас сэргийлэх болон эдгэрэх боломжтой гэдгийг зарим судалгаагаар батлажээ. Тэдний цусны сийвэнд эсрэг биет хадгалагдаж байгаа эсэх нь албан ёсоор нотлогдоогүй болохоор хангалттай судалгаа хэрэгтэй гэж үзэж байна. Өмнө нь Америкийн тусламжийн ажилтан Рик Сараг эдгэрсэн өвчтөний ийлдсээр эмчилж байсан ажээ. Тэрээр Кэнт Брэнтлигийн цусыг авсанаар Эбола вирусаас аврагджээ.
Сэтгэгдэл (2)