Украины хямралд Орос хөндлөнгөөс оролцож буйг эсэргүүцсэн 10 гаруй мянган хүн Москва хотноо жагсаал зохион байгуулжээ. Орос, Украины төрийн далбааг барьсан хүмүүс дайныг эсэргүүцэж, Петерсбург болон бусад хэд хэдэн хотуудад тэмцэл өрнүүлээд байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Украинд 3000 гаруй хүн амиа алдсан билээ. Украинчууд Оросыг салан тусгаарлагчдыг зэвсгээр хангаж, цэрэг илгээж байгаа хэмээн буруутгадаг. Харин Оросын эрх баригчид үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Энэ сарын 5-нд талууд түр эвлэрэх гэрээ байгуулсан ч хүчирхийлэл давтагдан гарсаар байгаа ажээ.
Сэтгэгдэл (1)