Каир хотноо болсон олон улсын бага хурал дээр Донор орнууд Палестины бүтээн байгуулалтад 5,4 тэрбум доллар хандивлахаа амлажээ. Израйль-Хамас бүлэглэлийн хоорондох 50 хоногийн зөрчлийн улмаас 100 орчим Газын айл өрх орон гэргүй болсон юм. Мөн орон нутгийн барилга байгууламж, зам, дэд бүтцийн сүлжээ эвдэрч сүйджээ. Үүнээс гадна 2100 палестинчууд амиа алдсаны дийлэнх нь энгийн иргэд ажээ. Израйль, Палестины ерөнхийлөгчид хоёр орны харилцааг сайжруулж, удаан хугацаанд энх тайван оршихын тулд хүчин чармайлт гаргаж байна. 1967 онд Ойрхи Дорнодын дайнд эзлэгдсэн газар нутгийг буцаан өгөхийг талууд бие биенээсээ шаарджээ.