Реал Мадрид клуб өнгөрсөн амралтын өдөр Левантег 5-0 -ээр хожиж улирлын 18 дахь оноогоо авлаа. Ингэснээр тэд лигийг тэргүүлэгч Барселона клубээс дөрвөн онооны зөрүүтэйгээр хоёрдугаар байранд бичигдэж байна. Реалаас Роналдо дабл хийсэн бол Чичарито, Родригес, Иско нар тус бүр нэгийг оруулсан байна. Мадридын хувьд энэ долоо хоногт хэд хэдэн хүнд тоглолт хийх хуваарьтай байгаа. Тухайлбал лхагва гаригт Энфиелд цэнгэлдэхэд зочлон Ливерпүүлийн эсрэг аваргуудын лигийн хэсгийн гурав дахь тоглолтоо хийх бол бямба гаригт нь Ла лигийг тэргүүлэгч Барселона клубыг талбайдаа хүлээн авч тоглох юм.