Украины Донецкийн химийн үйлдвэр дэлбэрч, хэдэн километрийн зайтай орших барилга байгууламжуудын цонхыг хагалсан гэж хотын захиргааны вэб сайтад мэдээлэв. Орон нутгийн цэргийн эрх баригчид тагнуулын Точка-Ю пуужингаар үйлдвэрийг дэлбэлсэн гэж дүгнэсэн бөгөөд энэ мэдээллийг хараахан батлаагүй байна. Мөн ss-21 баллистик пуужинг ашигласан гэх таамаг байгаа ажээ. Азаар дэлбэрэлтийн улмаас нэг ч хүн гэмтэж бэртээгүй гэнэ. Гэхдээ Евро 2012 тэмцээн зохион байгуулагдаж байсан Донбас Арена цэнгэлдэхийн цонхнууд хагарчээ. Өнгөрсөн сард Украины арми, салан тусгаарлагчид гал зогсоох гэрээ байгуулсан ч дайсагналцсан хэвээр байна.