УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.
2015 оны Төсвийн тухай хуулийг өмнөх долоо хоногт хэлэлцэхээр байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг хуулийн төсөлтэй танилцаж амжаагүй гэх шалтгаанаар завсарлага авч өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм. Яг одоо чуулганаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл өгч байна.

Т.Энхэлээ