БНХАУ, ОХУ хамтран дэлхийн хамгийн урт өндөр хурдны төмөр замыг барих тухай хэлэлцжээ. Москвагаас Бээжин хүрэх энэхүү зам Транс-Сибирийн зургаан өдрийн аялалыг хоёр өдөр болгон богиносгох аж.
Хоёр томоохон гүрний төрийн тэргүүнүүд хэлэлцэж буй энэхүү төсөлд 230 тэрбум ам.доллар зарцуулах аж. Мөн төмөр замын урт нь 7000 гаруй км байна хэмээн “Beijing times” сонин мэдээлжээ. Энэ нь өнөөгийн өндөр хурдны хамгийн урт төмөр төмөр замаас гурав дахин урт гэсэн үг юм.
Энэхүү төмөр зам нь Москва, Бээжингийн хамтын харилцааны бодит билэг тэмдэг болно хэмээн хоёр тал дүгнэж байна.

Д.Идэр
Сэтгэгдэл (3)