Ливерпүүл клуб талбай дээрээ өнгөрсөн жилийн аварга Реал Мадридыг хүлээн авсан ч 3 : 0 -ээр хожигдол хүлээлээ. Ингэснээр тэд Базель, Лодогорец нарын адилаар гурван оноотой хэвээр үлдэж, хэсгийнхээ дөрөвдүгээр байранд бичигдэж эхэллээ. Харин Реал Мадрид гурван тоглолтоос есөн оноотойгоор “B” хэсгийг итгэл төгс тэргүүлж байна. Өнгөрсөн шөнө Карим Бензема хоёр гоол хийсэн бол К.Роналду нэгийг оруулжээ. К.Роналду гоолдсоноор аваргуудын лигт 70 дахь гоолоо оруулж байна. Одоо түүний өмнө Раул 71 гоолтой бичигдэж байгаа.