24tsag.mn дэлхийн хамгийн үнэтэй, хамгийн тансаг, хамгийн дэвшилтэт
технологи бүхий нарны сандлыг танилцуулж байна. Дэлхийн тэрбумтнуудын
хошууран сонгож буй энэхүү бүтээгдэхүүнийг тансаг эдлэлийн брэнд
“Remmus” эзэмшиж байна.
24tsag.mn дэлхийн хамгийн үнэтэй, хамгийн тансаг, хамгийн дэвшилтэт технологи бүхий нарны сандлыг танилцуулж байна. Дэлхийн тэрбумтнуудын хошууран сонгож буй энэхүү бүтээгдэхүүнийг тансаг эдлэлийн брэнд “Remmus” эзэмшиж байна. Энэ нарны сандал 45000 ам.долларын үнэтэй юм. Финляндын дизайнер Тапио Анттилагийн бүтээсэн “Remmus sunlounger” яагаад ийм үнэтэйг түүний технологи тайлбарлана.
“Remmus”-ийн нарны сандал аялагчдад хувьслыг авчирч байна. Далайн эргээр нартай газрын араас сандлаа чирч явдаг цаг үе өнгөрчээ. Энэ бүтээл өдрийн нарыг дагаж явах автомат удирдлагатай.
Мөн iPad болон ухаалаг утаснуудад зориулсан бүх төрлийн цэнэглэгч үүнд бий. Хэрэглэгчийн тав тухтай байдлыг эрхэмлэж буй өөр нэгэн эрдэм нь уух ундааг хөргөөх, амт оруулах системтэй. Хэт халуун нартай үед сэрүүцүүлэх мини усан оргилууртай.
Үйлчлэгчээ дуудах дэлгэцтэй, тансаг зэрэглэлийн хөгжим тоглуулагчтай. Нар буцсан үед усны хамгаалалт бүхий шүүгээндээ таннинг хийхэд хэрэгтэй бүх зүйлээ хадгалж болно.
Эдгээрээс гадна сандал онгоцны хананд ашиглагддаг хэт гэрлийг мэдэрдэг зориулалт бүхий тусгай материалаар хийгдсэн байна. Матрасс нь амьсгалд саад болохгүй бөгөөд хэт ягаан туяа, дасвтай усны хамгаалалтай хийгджээ.

Д.Идэр