Мали улсын Эрүүл мэндийн яамны төлөөлөгч Маркатче Даоу хөрш зэргэлдээ Гвинейд эмээтэйгээ хамт аялаж ирсэн хоёр настай охин Эболагаар халдварласан талаар мэдэгдлээ. Бяцхан охины гэр бүлийнхнийг яаралтай тусгаарласан байна. Малид Эболагаар халдварласан хүн нас барсаны дараа шаардлагатай арга хэмжээнүүдийг шуурхай авч эхэлжээ.
Мөн Нью-Йоркийн эмч Крэйг Спенсер 39.4 хэм хүртэл халуурч, бөөлжсөний дараа шинжилгээ хийхэд Эболагийн халдвар тээгч болох нь нотлогдсон байна. ДЭМБ-ын тооцоолсноор Эбола вирусаар 10 мянган хүн халдварлаад байна.