Япон эмэгтэйчүүд ажил, амжилтын төлөө зүтгэсээр хожуу гэрлэх нь ихэсчээ. Тэгвэл Кёотод төвтэй “Cerca Travels” компани “Ганц хүний гэрлэлт” нэртэй сонирхолтой үйлчилгээг нэвтрүүлж, эмэгтэйчүүдэд нэг өдрийн турш сүйт бүсгүй шиг байх боломж олгож байна.
Хуримын даашиз өмсөж, цэцгийн баглаа тэврэх нь бараг эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл боловч тийм боломж хүн бүрт олддоггүй. Тиймээс дээрх үйлчилгээнд мэргэжлийн нүүр будалт, үс засалт, тансаг даашинзыг бүсгүйчүүдэд санал болгож байна. Үүнээс гадна 20-70 насны эрчүүдээс сонголт хийж, сүйт залуугаа “түрээслэх” боломжтой. Энэ үйлчилгээ хамгийн хямддаа 2800 доллар буюу 330 мянган иений ханштай байдаг бөгөөд 30-аас дээш насны эмэгтэйчүүд байнга үйлчлүүлдэг ажээ.

Сэтгэгдэл (2)