НБА –гийн шинэ улирлын тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдрийн тоглолтуудаас олны сонирхолыг татсан нь тоглолт Клевлэнд Кавалерс болон Нью – Йорк Никс багуудын хооронд боллоо. Клевлэндийн талбай дээр болсон тус тоглолтод хуучин багтаа эргэж ирээд буй Леброн Жеймс тоглосон ч харамсалтай нь баг 95:90 –ийн харьцаатай хожигдлоо. Ингэснээр Клевлэнд Кавалерс шинэ улирлаа таагүй эхлүүллээ. Тус тоглолтод Кармело Энтони 25 оноог авсан бол эсрэг багаас Кари Ирвинг 22 оноо, Кавин Лов 19 оноо, 14 самбараас бөмбөг авчээ. Хуучин багтаа эргэн нэгдсэн Леброн Жеймс 17 оноог авсан байна.