Өчигдөр Халловены баяр болов.Энэхүү баярыг манай улсын иргэд төдийлөн "нүсэр" тэмдэглэдэггүй. Харин Европын орнууд Халловены баярыг өөр өөрсдийнхөө хүрээнд идэвхтэй тэмдэглэдэг билээ. Тэр дундаа гадны одууд Халловенийг онцгой, содон баярт тооцож өмсөх зүүхтэй ч анхаардаг билээ.
Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ баяр хүрээгээ улам тэлж, уг өдрийг багт наадам, гэнэтийн явдлаар төсөөлдөг хүмүүс ч олширч байгаа юм. Манай улсад ч аравдугаар сарын 31 буюу Халловены баярыг бүх нийтээрээ биш ч залуучууд, хүүхэд багачууд түлхий тэмдэглэдэг болоод байна. Тиймээс энэ жилийн Халловены баярыг Монголчууд хэрхэн тэмдэглэсэн талаар сонирхолтой зургуудыг хүргэж байна.