зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН фракциудынхаа урвалт шарвалтаас болж асуудлаа шийдэж чадахгүй нь

2014-11-19
0
ЖИРГЭХ
Манай орны улс төрийн нөхцөл байдал өнгөрсөн сарын дунд үеэс эхлэн хөл толгой нь мэдэгдэхээ болилоо.
    Untitled-3Манай орны улс төрийн нөхцөл байдал өнгөрсөн сарын дунд үеэс эхлэн хөл толгой нь мэдэгдэхээ болилоо. Учир нь өнгөрсөн сонгуульд ялалт байгуулсан Ардчилсан намын бий болгосон Шинэчлэлийн засгийн газар огцорсонтой холбоотой. Сөрөг хүчин болох МАН –ын бүлгийн гишүүдээс өргөн барьсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тогтоолыг төслийг их хурлаар хэлэлцээд Ерөнхий сайдыг суудлаас нь “мулталсан”. Үүнтэй холбогдуулан дараагийн Ерөнхий сайдын төлөө Ардчилсан намынхан өөр хоорондоо улаан цагаан “дайтах” болсон юм. Энэ “дайн” –аас болж Монголын төрд засаглалын хямрал нүүрлэх дөхсөн гэхэд хэлсдэхгүй. Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг Ардчилсан намын бүлэг, фракциуд өөр хоорондоо сандал ширээний төлөө үхэн хатан тэмцэлдэж, бие биенээсээ баруун солгойгүй урваж шаравсаар даруй хоёр долоо хоног өнгөрлөө. Товчоор хэлбэл төрийн ажил хоёр долоо хоног цалгардлаа гэсэн үг. Үүнийг баталахын тулд өнгөрсөн хоёр долоо хоногт юу болсоныг эргэн санацгаая.

    Нэг. Шонхорын урвалт. МАН –ын өргөн барьсан Н.Алтанхуягийг огцруулах тогтоолын бичиг яагаад УИХ –аар дэмжигдэв. Энэ бол олны нүдэнд ил болж өнгөрсөн үйл явц. Гүйцэтгэх засгийн тэргүүнийг огцруулах саналыг эцсийн байдлаар хэлэлцэж шийдвэрлэх мөчид УИХ –ын чуулганд Шонхор фракцийн нэр бүхий зургаан гишүүний ирсэнгүй. Дээрээс нь нэмж МоАХ, МҮДН тэргүүтэй зарим гишүүд Ерөнхий сайдаа огцруулах кнопыг дарсан юм. Үүнээс нь болж намын Хяналтын зөвлөл хуралдаж эсрэг санал өгсөн гишүүдийг АН –аас хөөх шийдвэр хүртэл гаргаад амжсан.

    Хоёр. Алтангадас МҮДН хоёрын сүжрэл. Ээлжит бус ҮЗХ хурал болоход Алтангадас, МҮДН хоёр нэг тал болоод Шонхор, МоАХ, Нэг Ардчилал гурав нөгөө талыг бүрдүүлэн шөнөжин хуралдсан боловч ямарч асуудлыг шийдэж чадсангүй. Эцэст нь бараг хүчээр шахуу шинээр томилогдох Ерөнхий сайдын асуудлыг УИХ дахь АН –ын бүлэгт даалгаж орхиод ээлжит бус хурлаа өндөрлүүлсэн.

    Гурав. “Гадас” –ын ганцаардал. ҮЗХ –оос албан ёсны тушаал авсан АН –ын бүлгийн хурал дээр МҮДН, Шонхор, МоАХ, Нэг Ардчилал гурав нэг тал болон Н.Алтанхуягаар толгойлуулсан Алтангадасыг ганцаардуулж орхилоо. ҮЗХ дээр байсан МҮДН –ны байр суурь гэнэт өөрчлөгджээ. Түүнд нь гомдож, харууссан Алтангадасынханаас шийдвэр гаргах бүлгийн хуралд ганц ч хүнээ суулгасангүй. Ингээд УИХ –ын гишүүн Р.Амаржаргал дээрх гурван фракцийн 27 гишүүний саналаар Ерөнхий сайдад нэр дэвшигчээр тодорсон. Сануулж хэлэхэд Р.Амаржаргалын эсрэг тус бүлгийн хуралд оролцсон ганц ч гишүүн эсрэг санал өгөөгүй юм.

    Дөрөв. Нэг Ардчилалын урвалт.Төд удалгүй ҮЗХ дахин хуралдаж Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг хоёрын хэнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх вэ гэсэн санал хураалтыг явуулсан. Хамгийн хачирхалтай нь уг санал хураалтад Алтангадас, Нэг Ардчилал фракциуд нэг тал болоод зогсохгүй МоАХ –аас Ш.Түвдэндорж тэргүүтэй зарим нэгэн гишүүд нэгдээд 53.6 хувийн саналаар ЗГХЭГ –ын даргыг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчээр сонгочихлоо. Нөгөө талд МоАХ, Шонхор, МҮДН нар гурвуулаа нийлээд ч баралгүй хоосон хоцров. Ердөө хоёрхон өдрийн өмнө байдал эсрэгээрээ байсан хэдий ч гайхалтай урвалтын ачаар “хөзрийн тамгыг” Алтангадаст атгуулсан.

    Тав. Эцэс төгсгөлгүй урвалт, шарвалт. Өнгөрсөн даваа гарагт болсон АН –ын бүлгийн хуралд Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийн асуудлыг хэлэлцэж АН  -ын бүлгийн 19 гишүүн дэмжсэн байна. Харин тус хуралд АН –ын хуралд оролцох ёстой 35 гишүүнээс 29 нь суужээ. Хуралд суусан гишүүдээс 10 нь Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэсэн кнопыг дарсан байх юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар үлдсэн зургаан гишүүн нь Ч.Сайханбилэгийг дэмжихгүй учир хуралдаа оролцоогүй аж. Бас л нэг өөрчлөлт. Бас л нэг урвалт.

    Хэдийгээр ҮЗХ –ноос сонгогдсон ч гэсэн бүлгийнхээ дэмжлэгийг ч бүрэн авч чадахгүй байгаа Ч.Сайханбилэгийг асуудал “Бүрхэг” болж байна. УИХ –аар батлагдах үгүй нь тодорхой бус боллоо. Хэрэв энэ байдлаараа Ерөнхий сайдын асуудлыг УИХ –аар хэлэлцвэл АН –ын эсрэг санал өгсөн 16 гишүүн дээр МАН –ын 26 гишүүн нэмэгдээд унагах магадлалтай. Гэхдээ Ч.Сайханбилэгт үүнээс гарах гарц байхгүй биш байгаа. Тэр нь МАН –тай зөвшилцөх. Гэтэл өчигдөр бүтэн өдрийн турш хуралдсан МАН –ынхан Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэсэн байр суурин дээр тогтжээ. Ингээд л байдал улам ээдрээтэй, адармаатай нөхцөл байдал руу шилжиж байна. Монголын төрийн хамгийн чухал асуудлууд үнэндээ нэг намын доторх хэдэн фракци, бүлэглэлийн гарт орчихжээ. Өнөөдөр нэг шийд гаргасан тэд маргааш бас нэг өөр шийд гаргаж сууна. Төрийн хүний ноён нуруу гэж тэдэнд алга. Намын даргын суудлыг авсан Шонхорынхон болон УИХ –ын дарга З.Энхболд, Р.Амаржаргал нар нэгэнт өнгөрсөн асуудлыг дахин хэлэлцэх шаардлага байхгүй. Ч.Сайханбилэгийгээ Ерөнхий сайдад нь зүтгүүлээд  УИХ –аар баталчихъя гэсэн санал гаргасан сурагтай. Гэтэл МоАХ тэргүүтэй хоосон хоцрогсод хэзээ ч бууж өгөхгүй хэмээн тэмцэлдэж байгаа аж. Ч.Сайханбилэг хэрвээ Ерөнхий сайд болж чадахгүй бол Монголын төрд ёстой жинэхэнэ засаглалын хямрал болно. Ийм байдал үүсгэхгүйн тулд АН –ын нэн түрүүнд нэгдмэл санаа зорилготой болох хэрэгтэй байна.

    Энэ бүхнээс дүгнээд үзэхэд Ардчилсан нам хэдийгээр асуудлаа дотроо шийддэг гэдэг боловч ямарч дотоод эв нэгдэлгүй цаг цагаар ,өдөр өдрөөр урваж шарваж чаддаг болохоо бидэнд тодхон харууллаа. Хэдхэн бүлэг фракциудаас болж улс орны хувь заяа алга  урвуулахаас ч хурдан яаж л бол яаж эргэж болохыг үзлээ. Тэд өнөөдөр ханилж явсан нэгнийхээ ар нуруу руу маргааш Түгжил шиг “хутга зоож” байна. Н.Алтанхуяг саяхан хамтарсан гэрээний асуудлаас болоод Э.Бат – Үүл найз маань намайг Түгжилдчихлээ хэмээн хэлж улс төрд шинэ үг дэлгэрүүлсэн. Ер нь энэ бүхнээс ажиглаад байхад ганц Э.Бат – Үүл ч гэлтгүй Ардчилсан нам чинь тэр чигээрээ “Түгжил” –үүдийн нам болчихсон юм биш үү. 



0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
18 аймгийн сонгуулийн хороонд саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ
Б.Батцэцэг: Монгол Улсын тухай ташаа мэдээллийг зөвхөн The Times сайт л нийтэлсэн
АН-ын бүлэг Ерөнхий сайд Г.Занданшатарт дараах бодлогын шаардлагыг хүргүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (29)

  • Зочин (182.160.36.154)
    Монгол Улсаа хөгжүүлж өшөөгөө авна н.энхбаяр + энэ юу гэсэн үг вэ
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (49.1.170.91)
    Amarjargal l garts ni baij bna shuu dee. Demjeed l ajillalatsagaachee.
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (46.188.122.62)
    Нэг Ардчилалаас дахиж УИХ-д сонгохгуй балчирдаж бн, шунаж бн
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • ZOCHIN (112.72.13.123)
    ALTANHUYG ARDCHILALD GAI BOLJ BUR ODOO NUGEE TOM SHAR SHUVUU OTGONBAYR HURELBAATAR ERDENTIIG IDSEN BATHUU SUGAR GEED TOM LUUVIRCHDAD ARD TUMNII HURENGIIG TAVIAD TUUCHIHLAA .YMAR GAI VEE
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • Zochin (103.9.90.228)
    Нэг ардчиллынхан ичихэд яаанаа сайдын суудлын төлөө л тэд урваа л даа.Уул нь Амаржаргал Ерөнхий сайд болсон бол эдийн засгийн хямралыг зогсоож магадгүй байсын. Энэ байдлаараа бол АН нам дампуурчихсан юм байна. Нэг уравсан хүн 2 дахиа уравдагаа гэж Эзэн Чингис хааны сануулгыг мартаж болохгүй дээ.
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • зочин (103.10.23.19)
    сайханбилэгийг ес болговол хуйвалдаан,хээл хахууль, муу бүхнийг цэцэглүүлнэ. энэ сонголтыг хол яваагүй дээр нь таслах ухаалаг улс төрчид олноор байгаа гэдэгт итгэж байна.
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • иргэн (112.72.13.248)
    Энэ АН-ынхан хэзээч нэгдмэл байж чадахгүй. Сонгуульд орохоороо нэг их сайхан юм ярьцгааж орно. Ялсаны маргааш нь сайдын төлөө хоорондоо алалцаад төр засгаа хөлдөө чирнэ. Ийм юмнууд яаж улс орноо өөд татах вээ дээ. Юун гантөмөр энэ нусгай хүүхэд засаг авч явж харагдаач. Ийм юмны нэр гараад ирэхээр үнэхээр хөөрхийлөлтэй. Гантөмөр гэдэг чинь ёстой хогийн гар шүү дээ.
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • зочинф (182.160.36.159)
    Тэр ГАНТӨМӨРИЙГӨӨ тавь өөр буцахдаа залах лам алга танай намд
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • Иргэн (183.81.169.35)
    Зөрчилтэй асуудлаа дотроо шийдээд зөв шийдвэр гаргаж чаддаггүй нам юмаа. Боловсон хүчин муутай юм байна. Физикийн багшийг түүхийн багшаар солиод байдал өөрчлөгдөх үү. Тэгээд бас нэг танхимд удирдуулаад ажиллаж байсан хүн зоригтой ажиллах уу. Амаржаргал гишүүн харин зөв ярьж байна лээ шүү дээ.Зохион байгуулалт, хариуцлага энэ тэр гээд. Тийм зангарагтай улс төрч хүн одоо үед хэрэгтэй байна даа.Ард түмэн хүсч байна.
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • иргэн (202.179.29.96)
    Анханаасаа зөв хүнээ гаргаж ирж чадаагүй АН-хан өөрсдөө л буруутай.Ахиж Алтанхуягийг Ерөнхий сайд болгож байгаа чинь шударга зүйл үү АН-хаан.Жаахан ухаантай ухаалаг хүнлэг шударга бай даа.Сайханбилэгийг сайд хийж чадна гэж үзэж байгаа хүмүүсийг гайхаж байна.Хэрэг эрхлэх газрын даргаа ямар хийж ирсэн бэ гэж асуумаар байна шүү Ан-хаан.Ан-ханд төр түмнээ нэсэн сэтгэл байна уу.өвхөн өөрсдийнхөө л төлөө л байх юм даа.Төрөөс зайлдаа.
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • Zochin (37.150.164.34)
    AN dahij negen hesegtee dahij ondiihoorgui bolloo do, songogdoj chadahgui negen ue boloh baihaa, odoo yahaw oorsdiinh hiisen ajil, hmmmm
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (203.91.112.186)
    ЭНЭ БОЛ ЗҮГЭЭР Л ИДЭЖ УУХЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭЛ.
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • ЗОЧИН (202.179.20.193)
    АН-ЫН ФРАКЦУУДЫН БҮХ УРВАЛТ ШАРВАЛТ НЬ АЛТАНХУЯГИЙН ЗОХИОСОН ЖҮЖГЭЭР БҮГД ЯВАГДДАГ.АЛТАНХУЯГАА АВААД ХАЯЧИХСАН АН ОДОО ЗОХИОСОН ЖҮЖГЭЭР НЬ БИТГИЙ ТОГЛООД БАЙГААЧ. ЭНЭ ХҮНЭЭС БОЛЖ БҮХ ЮМ СААЬАЖ ГАЦАЖ БАЙНА. ОДОО БОЛЪЁОО.
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (180.149.97.77)
    МАН МАН гээд гуцаад байгаа малнуудаа энд МАН ямар хамаатай юм бэ, МАН ингэж урваж шарваж эргэж буцаж байхыг та нар харсан уу, энэ чинь АН-ынхны араншин ашиг хонжооны төлөө хэнийг ч худалдаж мэдэх гарууд шдээ. Алтанхуяг гэхэд албан тушаалын төлөө улсаа худалдахад бэлэн байсан биз дээ. бараг худалдсан байх
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • Ider (73.166.122.178)
    Z.Enhbold uuruu erunhii said bolhoor zohitsuulsan nom yosooroo l bolj baina daa
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • ЗОЧИН (203.194.114.233)
    ХУВЬ ХҮНИЙ ҮЗЭЛ БОДЛЫГ УРВАЛТ ГЭЖ НЭР ЗҮҮН ХҮЧЭЭР БУРУУТГАХ ХЭНД ХЭРЭГТЭЙ ВЭ.
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (146.185.31.219)
    МАН ч гэсэн хоёр хуваагдчилаа шдээ, хуваагдал бол МАН-ныхны л явуулга гэж харагдаад байна
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (207.244.89.112)
    хэдэн суудал авах гэж л элдэв янзын жүжиг тавьж байнада. одоо боль боль, хэдий болтол МАНгартуулах гэсийн
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (95.211.226.37)
    МАН үнэн сурцан, шантаачилаад л гэдийгээд л баахан юм нэхээд сууцан байхөө
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (50.141.76.16)
    АН-ыг дахиад хэзээ ч сонгохгүй
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • bganaaa (110.70.59.21)
    Yag zuv. AN iinhan unendee l teneguudeer duuren yumaaa. Bi arai ch iim bish bh gej itegej blaa. Suuliin uyiin bolj bui uil yavdluud jinhen luivarchid urvagchidaar duurchee gedgiig l harj bna. Batuul odo yuv dee ter neg niisleliin tusuvuus bolool uheh geed bsan odoo tegeed tusvuu saihan batluulj chadsiimuu ? Harinch dorduulsiin bishuu. Mongol hunii negedndee ataarahsan iim muuhai yavuurgui zang yaj zasah ve? Negent hudulsun galt tergiig joohon zasaad l yavuulchih bsiimdaa. Amarjargaliig es bolgoh heregtei gehii tsaadah chine bolson ch buh yumaaa 00 oos ehlene mudduu uud ni gargaj chadahgui dee.
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
    • Ider
      Z.Enhbold uuruu ES bolohoor zohitsuulsan nom yosooroo l bolj baina daa hu
      2014 оны 11 сарын 19
  • ИРГЭД УУРЛАНА ШҮҮ (202.72.245.194)
    дарга болох гэж намаа унагаад тэгээд дарга ч болж чадахгүй байгаа жижиг гарууд одоо боль зэнхболд ЕС болох нь одоо ойлгомжтой боллоо
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • zotcin (202.72.245.252)
    AN olonhi bolycihood MAN iig tsarai aldaad itcmeer umaa AN iin gishuud 1 bair suuritai baij surah heregtei shtee
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • zochin (103.26.192.94)
    AN-iin buleg Saihanbilgiig debshuulsen ni buruu. Z.Enhboldiin tohiroonoos bolj baihgui yu. AN-ig yah gej 20 garui jil aab, eej, ah duuseerei demjij baibaa.
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • зочин (202.70.37.34)
    зүгээр л амаржаргалыг ЕС болгох хэрэгтэй. АН-ынхан өөрснөө амаржаргалаас айгаад байгаа гэж ойлгосон. булхай илэрнэ гэдгээр.. амаржаргал харахад зөөлөн хүн шиг мөртлөө цагаа тулахад маш хатуу зарчимч хүн учраас АН-ынхан айж бн.
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (182.160.38.238)
    ан- ахуягын засаг байгуулагдсан цагаас л ямар арчаагүй аймшигтай хүмүүс төрд гарсаныг ойлгосон. жирийн иргэд жижигхэн худалдаа үйлчилгээ эрхлэгчид хамгийн түрүүнд хороо дүүргийн ажилтан байцаагчид цагдаагын ажилтануудын авираас л харсан. сүүлийн 20 жилд үзээгүй дарамт шахалтыг 2 жилд үзүүлсэн.
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (207.244.89.114)
    МАН-ы найруулсан хор болон урваж шарвасан нөхдийн л гай шүүдээ. МАН хөөрхөн хорлочихоо мэдэлгүйлдээ
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • BOLD (112.72.13.145)
    HOG CHIN HOGIN BATTULGAAR TOROO TSAMARUULJ BAIGAA CHIN UNHEER MONGOL GEDEG ULS NEREE SOLOOD GENKO ULS BOLOH UM BNA DAA TA NAR YSHUU UTAHGUI MONGOL GAYAR ZUG BOLOH BAILGUI HAVAR BOL BOL OLSON ARD TUMEN TA NARIG BARIJ IDEH BAILGUI DEE ELBEGDORJOO TSUS GARGSLGUI HUVASGAL HIDEG GELUU CHI TEGVEL TER TSUS GARAH TSAG BOLTSON BNA SHUU ARD TUMNI NER BARISAN NAM GESEN IDEJ SADHAA MEDEHGUI MANGASUUD TA NSR ANDUUR CH BNA BATTULGA ELBEGDORJOO ENHBOLDOO TA NAR OORSDIGOO ULS ARD TUMEN GEJ BODOJ BNA UU ANDUUR CH BNA ARD TUMEN CHIN ZOVJ BNA
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  •  “Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ
    8 цаг 53 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
    9 цаг 11 мин
  • Нийт 259.5 мянган га-д улаанбуудай тариалжээ
    9 цаг 56 мин
  • Д.Отгонбаяр: "Хурд" бол ард түмний хамтлаг
    10 цаг 20 мин
  • Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна
    10 цаг 48 мин
  • ЕБС-ийн хичээлийн жилийн бүтцийг 2014 оноос хойш нийт 12 удаа өөрчилжээ
    10 цаг 49 мин
  • "Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай"
    11 цаг 0 мин
  • 18 аймгийн сонгуулийн хороонд саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ
    11 цаг 9 мин
  • Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-ний өдөр нээнэ
    11 цаг 42 мин
  • Б.Батцэцэг: Монгол Улсын тухай ташаа мэдээллийг зөвхөн The Times сайт л нийтэлсэн
    11 цаг 52 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    12 цаг 41 мин
  • Хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг лхагва гарагт болно
    12 цаг 53 мин
  • Нийслэлийн иргэдийн баяр ирэх долоо хоногт болно
    13 цаг 22 мин
  • АН-ын бүлэг Ерөнхий сайд Г.Занданшатарт дараах бодлогын шаардлагыг хүргүүлнэ
    14 цаг 1 мин
  • О.Цогтгэрэл: Монголд шийдэх асуудал дуусаагүй ч УИХ дээр хэлэлцэх асуудалгүй болоод хувирчихсан
    14 цаг 24 мин
  • Элсэлтийн шалгалт лхагва гарагт эхэлнэ
    15 цаг 32 мин
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
    15 цаг 32 мин
  • Голомт банк “Бид банкир” хакатонд “AI санхүүгийн туслах Sonya” төслөөр амжилттай оролцлоо
    15 цаг 39 мин
  • Ойрын өдрүүдэд бороо орж, сэрүүсэх боловч цаашид ихэнх нутгаар халуун байна
    15 цаг 41 мин
  • Ц.Тувааны хэлсэн "хямд шатахуун" хаана байна вэ?
    16 цаг 37 мин
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • Бурхан багшийн их дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Өнөөдөр эхэлж буй жүдо бөхийн ДАШТ-ий цагийн хуваарь /Монголын цагаар/
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • С.Ганбаатар: Ерөнхийлөгч үсэрч орж ирсэн нь дэндүү жижигхэн байгаагийн шинж
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
24 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК