Дэлхийн миссийн тэмцээнд оролцохоор шалгарсан Гондурас улсын гоо бүсгүй 19 настай Мариа Хосе Алварадо эгчийнхээ хамт сураггүй алга болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Хоёр бүсгүйн цогцсыг өчигдөр Санта Барбара хотын баруун хэсэгт орших голоос олжээ. Цагдаа нар энэ хэрэгт холбоотой хоёр сэжигтнийг баривчлан саатуулав.
Миссийн эгч 23 настай Софиа Тринидадын найз залууг бүсгүйчүүдийг буудан хороосныхоо дараа цогцсыг нь нуухыг оролдсон хэмээн сэжиглэж, баривчиллаа. Энэ хэрэг хардалтаас үүдэлтэй хэмээн таамаглаж байна.
Хатагтай Алварадо нь ирэх арванхоёрдугаар сард Лондон хотноо болох Дэлхийн миссийн тэмцээнд оролцохоор өнгөрсөн дөрөвдүгээр сард титмээ гардаж авсан юм. Тэмцээнийг зохион байгуулах хороо бүсгүйг нас барсанд харамсаж буйгаа илэрхийлэв. Төв Америкийн Гондурас улс нь аллагын хэргээр дэлхийд дээгүүрт ордог. 100 мянган хүн тутмын 90,4 нь аллагын золиос болдог гэсэн тооцооллыг НҮБ гаргажээ.