Өнгөрсөн есдүгээр сарын 5-нд Украины сөргөлдөгч талууд гал зогсоох гэрээ байгуулсанаас хойш өдөрт дунджаар 13 хүн амиа алдсан гэсэн тооцоолыг Хүний эрхийн байгууллагууд гаргажээ. Гэрээ байгуулснаас хойшхи 8 долоо хоногийн дотор 957 хүн амиа алдаж, Украины арми болон салан тусгаарлагчдын хоорон дахь тулаан үргэлжилсээр байна.
Энэ хямрал өнгөрсөн дөрөвдүгээр сард Крымийг Оросын талд нэгтгэсний дараа эхэлсэн юм. Энэ хооронд 900 мянган иргэн орон гэрээсээ дүрвэсний 400 мянга нь Орост суурьшжээ. Тулаан өрнөж буй Украины Донецк, Луганск мужуудад энгийн иргэдийн амь насыг хамгаалах асуудал орхигдож байна. Гадаадын зэвсэгт дайчид, цэргүүдийн тавьсан суманд сургууль, цэцэрлэг өртсөөр байгаа билээ.