Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр ажлаа хүлээж авсан даруйдаа Засгийн газрыг хуралдуулж олон асуудлыг хэлэлцсэн юм. Эдгээр сонирхол татахуйц нэгэн шийдвэр гаргасан нь ЗГХЭГ -ын Тэргүүн дэд дарга Ш.Солонгыг ажилд нь эргүүлэн томилох шийдвэр байлаа. Засгийн газрын өнгөрсөн 2013 оны тавдугаар сарын хуралдаанаар Ш.Солонгыг
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын ажлаас нь
чөлөөлсөн шийдвэр гаргасан. Харин Ш.Солонго ажлаас хууль бусаар халсан хэмээн шүүхэд гомдол гаргаж, Улсын дээд шүүх түүнийг нь хянан хэлэлцээд үндэслэлгүй учраас ажилд нь эргүүлэн авч, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7.4 сая төгрөгийг олгохоор тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягт даалгаж байсан юм. Ингээд шүүхийн шийдвэр гарсан цагаас хойш найман сарын турш Н.Алтанхуяг ЗГХЭГ -ын Тэргүүн дэд даргыг ажилд нь томилохгүй байсныг Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсон өдрөө буцаан томиллоо.
Сэтгэгдэл (32)