Сүүлийн жилүүдэд манай оронд хурдацтай хөгжиж буй спортын төрлөөр яалтчгүй хөлбөмбөгийг нэрлэнэ. Үүнийгээ дагаад манайд хөлбөмбөгийн үзэгчид, үнэнч улаан фанатууд гэх ойлголт дэлгэрсээр байгаа. Европын топ лигийн шилдэгүүд болох Реал Мадрид, Барселона, Ливерпүүл, Челси, Манчестер Юнайтэд, Арсенал зэрэг клубуудын хөгжөөн дэмжигчдийн албан ёсны “Фэн клуб” –үүд Монголд нээгдээд байна. Эдгээрээс Челси клубын “Фэн клуб” үйл ажиллагааны цар хүрээ, гишүүд дэмжигчдээрээ бусдаас нэлээд ялгардаг юм.
Тэгвэл Английн алдарт Челси клубын нэгэн фанат гүн цэнхэр өнгийн Челси гэсэн лого бүхний хөөрөгнийхөө зургийг өөрийн твиттер хуудаснаа тавьжээ. Тэрхүү хөөрөг дээр алдарт Зааны ясан эрэг улсын довтлогч Д.Дрогбагийн дугаарыг Челсигийн Прьемер лигийн логотой хамт уран гоёоор сийлж өгчээ.

Сэтгэгдэл (3)