Пакистаны Засгийн газар “Талибан” бүлэглэлийн тэргүүн Маулана Фазлуллахын толгойг 10 саяар үнэлжээ. Мөн хэт даврагчдын хуаран болон дайчдын төвлөрдөг газруудын талаар мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулахаа Ерөнхий сайд мэдэгжээ. Тус бүлэглэлийн дайчид энэ долоо хоногийн эхээр Пешавар мужид байрлах цэргийн албан хаагчдын суралцдаг сургуулийн 141 хүүхдийн амийг хороосон юм.
Талибан бүлэглэлийн удирдагч Америкийн нисэгчгүй байлдааны онгоцонд оногдож, амь үрэгдсэн гэж үзэж байсан ч энэ мэдээлэл худал болох нь батлагдсан билээ. Талибаны долоон дайчин сургуулийн сурагчдын амь насыг хоморголон хөнөөхдөө 5 настай бяцхан охиныг ч хайр найргүй буудсан юм. Энэ нь Талибан бүлэглэлийн дотоод журмыг зөрчсөн харгис үйлдэл гэж шинжээчид үзэж байна.

Сэтгэгдэл (1)