Улсын филармонийн уран бүтээлчид шинэ жилийн баяр зориулан “Christmas night” сонгодог, джаз хөгжмийн тоглолтыг өнөөдөр толилуулах гэж байна. Энэхүү тоглолт нь хоёр хэсэгтэй. Эхний хэсэгт та бидний танил болсон “The polar express suite”, “Ирониясудьбы или c легкимпаром”, “Beauty and the Beast”, “Let it snow”, “Carol of the bells”, “Щелкунчик”, “Jingle bells”, “Potter waltz” зэрэг шилдэг бүтээлүүд эгшиглэнэ. Харин хоёр дахь хэсэгт дан джаз хөгжмийн тоглолтуудаар бэлэг барина. Шинэ жилийн хамгийн шилдэг, гайхалтай энэ тоглолтод томоохон бүтээлүүдийг анх удаа албан ёсны эрхтэйгээр тоглох гэж буй юм.