УИХ-ын гишүүн О.Баасанхүү Засгийн газрын ордны хажуугийн төрийн тусгай албан хаагчидын эмнэлэгийг оффис болгоход хамгийн их эсэргүүцсэн. Тэр энэ тэмцэлээ бараг хоёр жил хийсэн. Үр дүнд нь тэрээр буцаагаад эмнэлэг болгох шийдвэр гаргуулж чадлаа. Х.Тэмүүжингийн эсрэг тууштай явсан. О.Баасанхүү гишүүн саяханы нэг өдөр эмнэлэг байж байгаад оффис болохоор засагдсан барилгын ажилтай танилцаад нүд нь орой дээрээ гарчээ. Учир нь эмнэлэгийн байрны грашийг хүмүүсийг байцаах, хориход зориулан шорон болгон зассан байжээ. Уг шоронгийн засварыг хийхэл 1.2 тэрбум зарцуулсан гэж мэдээллээ. Хэрэв энэхүү мэдээлэл үнэн бол нилээд том асуудал үүсгэнэ. Ардчилал, хүний эрх чөлөө ярьдаг Х.Тэмүүжин сайд Засгийн газрынхаа ордны хажуугийн барилгын оффисын грашийг шорон болгож улсын их мөнгөөр тохижуулсан нь батлагдвал дуулианы эзэн болно. Уг шоронг хэнд зориулж барьсан бэ? Засварын мөнгө хаанаас гарсан? Манайх шиг Засгийн газрынхаа хажуу талд шоронтой улс дэлхийд бий юу гээд асуудал хөвөрнө дөө. Энэ талаар удахгүй О.Баасанхүү гишүүн мэдээлэл хийх гэнэ. Зөрүүлээд Х.Тэмүүжин гишүүн ч тайлбар хийх биз.
Сэтгэгдэл (8)