“Гурван охин” хамтлаг “Хурдлах тусам” дууныхаа шинэ клипийг удахгүй сонсогчиддоо хүргэх гэж байна. Тэд уг клипээ анхлан өөрсдийн нэрийн “Three girls” хэмээх утасны апплейкшнээр цацахаар болжээ.
Монголын хамтлаг, дуучдаас хамгийн анх ухаалаг гар утсанд зориулсан апплейкшнийг “Гурван охин” нээж байсан түүхтэй. Тиймээс ч шинэ клипээ хамтлагийнхаа апплейкшнд анх удаа байршуулж энэ сарын 30-ны өдөр үзэгчдийн хүртээл болгож эхлэх гэнэ. Тус дууны аяыг Төрийн соёрхолт, дуучин Д.Болд зохиож, продюсерлэсэн бол үгийг нь ZZ бичжээ. Харин клипийг нь “V” студийнхэн бүтээж байгаа юм байна.
Дашрамд дурдахад, тус дууны клипэнд хамтлагийн дуучин Ану нэлээн секси дүр төрх бүтээж, сахилгагүйтсэн сурагтай. Харин та бүхэн тус клипийг үзэхийг хүсвэл гар утсандаа “Three girls” апплейкшныг татаж суулгахад л хангалттай байна.
“Three girls” апплейкшнд тэдний “Жинхэнэ хайр”, “HOT DISCO”, “Хурдлах тусам” зэрэг цомгийн бүх дуунууд тавигдсан байхаас гадна хамтлагийн танилцуулга, гэрэл зураг, шинэ мэдээллүүд байрладаг аж.

Т.Энхэлээ