Хятадын Засгийн газар төрийн дээд албан тушаалтнуудаас хураан авсан 106 автомашиныг үнэ хаялцуулан худалдаалж, 6,6 сая юань буюу 1,06 сая ам.долларыг төсөвт төвлөрүүлжээ. “Toyata” загварын суудлын хөнгөн тэрэг дуудлага худалдаагаар 90-210 мянган юань болтлоо өссөн байна. Дуудлага худалдааг Хятадын аудит, мэргэжлийн хяналтын байгууллагууд хамтран зохион байгуулжээ. Удирдагч Си Зиньпиний санаачилсан авилгын эсрэг компанит ажил ийнхүү хүрээгээ тэлсээр байна.
Сэтгэгдэл (5)