Өнгөрсөн улирлын FA cup-ийн аварга Арсенал клуб Бритоныг талбайд нь 3:2-ын харьцаатай хожсоноор FA cup-ийн тавдугаар шатанд шалгарлаа. Тоглолтын гоолуудыг Бритоноос C. O"Grady, S. Baldock нар оруулсан бол Арсеналаас T. Walcott, M. Özil, T. Rosický нар оруулжээ. FA cup цомын тэмцээнээс Английн томчууд бүгд хасагдаад байгаа. Харин “Их буучид” цомоо хамгаалах боломжоо хадгалан үлдэж чадлаа.