Арав шахам жил үргэлжилсэн Иракийн дайны хор хохирлыг Америкийн татвар төлөгчид төлсөн хэвээр байгаа бөгөөд энэхүү дайны төлбөр тооцоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа гэж улс төрийн шинжээчид анхааруулж байна. Одоогоос 12 жилийн тэртээ 2003 оны 3 сард Иракийн дайн эхлэхэд олон хүмүүс энэ дайныг богино хугацаанд үргэлжилж, Америкийн татвар төлөгчид болон Иракчуудад онц хохирол, түвэг чирэгдэл учруулахгүй гэж найдаж байлаа. Харин одоо статистикчид болон улс төрийн шинжээчид тухайн үеийн Бушийн засаг захиргааны түшмэд том алдаа гаргасныг олж тогтоож байна.
АНУ-ын Брауны Их Сургуулийн Ватсоны институтын судлаачдын тооцоолсноор бол Иракийн дайны улмаас 189 мянга гаруй иргэд амь үрэгдэж, 2 триллион долларын хохирол сүйтгэл учирсан ажээ. Харин алдагдал хохирлын бүх хүүг тооцох юм бол дайны бүх төлбөр нь 6 триллион доллар болж байгаа бөгөөд Америкийн татвар төлөгчид энэхүү их мөнгийг зөвхөн 2053 он гэхэд л төлж барагдуулах боломжтой.

Сэтгэгдэл (2)