Израйлийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху АНУ-ыг Ирантай хийх цөмийн
зөвшилцлийг эсэргүүцсэн байр сууриа илэрхийлэхээр ням гарагт Вашингтонд
газардсан. Тэрээр өчигдөр Израйлийн нийтийн асуудал эрхэлсэн АНУ-ын
хорооны гишүүдэд Ираны цөмийн асуудлаар илтгэлээ тавьсан байна.
Израйлийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху АНУ-ыг Ирантай хийх цөмийн зөвшилцлийг эсэргүүцсэн байр сууриа илэрхийлэхээр ням гарагт Вашингтонд газардсан. Тэрээр өчигдөр Израйлийн нийтийн асуудал эрхэлсэн АНУ-ын хорооны гишүүдэд Ираны цөмийн асуудлаар илтгэлээ тавьсан байна.
Биньямин Нетаньяху Иран-Америкийн удахгүй батлах хэлэлцээр нь Израйлийн аюулгүй байдалд заналхийлж байна гэжээ. Тэрээр “Иран бол терроризмыг спонсорлогч анхдагч улсуудын нэг” хэмээн зарлаад Ираныг цөмийн зэвсгээ хөгжүүлсээр байгааг анхааруулсан байна. “Ерөнхий сайдын хувьд тэдний (Ираны) ярихаас зайлсхийж байгаа эдгээр аюулуудын тухай нүүр тулж ярих нь миний ёс зүйн үүрэг юм” хэмээн Биньямин хэлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ сарын сүүлээр Тегераныг атомын зэвсэг хөгжүүлэхийг зөвшөөрөх хэлэлцээрийг Ирантай хийхээр төлөвлөж байгаа нь Израйлийг ихээхэн айдаст автуулж байгаа юм. Энэхүү хэлэлцээрийг эсэргүүцэгч Бүгд Найрамдах намын төлөөлөл Биньямин Нетаньяхуг АНУ-д урьсан бөгөөд тэрээр мягмар гарагт Конгресст үг хэлэх билээ. Сенатын танхимд тавих түүний илтгэл дэлхийн дахины анхаарлыг ихээхэн татаж байна.
Биньямин Нетаньяху өөрийнх нь байр суурь АНУ-ын ерөнхийлөгчийн бодлогыг үл хүндэтгэх гэсэн зорилго агуулаагүй гэдгийг өчигдөр тэмдэглсэн байна. Барак Обама Ираны эсрэг хориг тавихыг эсэргүүцэж байгаа бөгөөд энэ нь Ираныг хэлэлцээрийг орхиж явах болон цөмийн хөтөлбөрөө хурдасгах эрсдэлд хүргэнэ хэмээн үзэж байгаа юм. Харин Биньямин Нетаньяху Вашингтоны хамгийн нөлөөтэй бүлэглэл болох Израйлийн нийтийн асуудал эрхэлсэн АНУ-ын хороонд үг хэлэхдээ уг хоригийн тухай дурдаагүй байна.
Биньямин Нетаньяху энэхүү айлчлалаа түүхэн үүрэг бүхий хэмээн тодорхойлж байгаа юм. Энэхүү үйл явдлыг зарим ажиглагчид Израйлийн сонгуулиас хоёр долоо хоногийн өмнө болж буйтай холбон тайлбарлажээ.
Ираны Гадаад хэргийн сайд Мохаммед Жавад Зариф бямба гарагт түүнийг шүүмжилсэн бөгөөд “Нетаньяху дэлхийн хүчнүүдтэй цөмийн хэлэлцээ хийж Ираныг зогсоож чадахгүй, тэрээр үймээн тарьж худал үг л тарааж байна” хэмээн ярьсан юм. Биньямин Нетаньяху P5+1 буюу НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн дээр нэмээд Герман улсууд Ираны цөмийн хөтөлбөрт хориг тавихыг дэмжиж байгаа билээ.

Д.Идэр