Энэтхэгийн хамгийн олон хүн амтай мужуудын нэг Махараштрад үхрийн мах идэхийг хориглосон байна. Ерөнхийлөгчийн дэмжлэгээр хэрэгжих болсон энэхүү хуулийг зөрчвөл таван жилийн ял оноох эсвэл 160 ам.долларын торгууль ногдуулах аж.
Энэтхэгийн хүн амын дийлэнх хувийг эзэлдэг хинди шашинтнууд үхрийг шүтээн хэмээн хардаг бөгөөд Махараштрагаас өмнөх олон мужид энэ хоригийг тавьсан билээ.
Гэвч Энэтхэгийн худалдааны гол төв болох “Мумбай” оршдог баруун хэсгийн Махараштрад үхрийн мах идэхийг хориглосон нь зарим эсэргүүцэлтэй тулгарч байна. Тус улсын шашны цөөнхийн хамгийн том төлөөлөл болох исламчууд энэхүү шийдвэрийг эсэргүүцэж байна. Энэтхэгийн 1.25 тэрбум хүн амын 13 нь исламын шашинтай аж.
Харин мужийн дарга Девендра Фанпавис ерөнхийлөгчид талархаж буйгаа илэрхийлээд “Үхрийг нядлахыг зогсоох бидний мөрөөдөл одоо л биеллээ оллоо” хэмээн жиргэжээ.
Хиндичиүүд үхрийг шүтээн хэмээн үздэг учир үхэрт ихээхэн хүндлэл үзүүлдэг. Тухайлбал, үхэр машины зам дээр хэвтэж байвал сигнаалдахгүй босохыг нь хүлээх бөгөөд ариун шээсийг нь биед тустай хэмээн уудаг байна.

Д.Идэр