Хэдхэн цагийн өмнө Өмнөд Солонгос дахь АНУ-ын Элчин сайдад халдаж нүүрийг нь зүссэн хэрэг олон улсад шуугиан тарьж байна. АНУ-ын Төрийн Департментын мэдээлж буйгаар Элчин сайд Марк Липпертийг пүрэв гаргийн өглөө Сежонь соёлын төвд илтгэл тавьсны дараа түүнд халджээ. Элчин сайдын нүүрийг нь зүссэн учраас түүнийг эмнэлэгт хүргэсэн байна.
“Солонгосын хойгийн энх тайван ба нэгдмэл байдал: АНУ-Солонгосын харилцааны ирээдүй” нэртэй арга хэмжээнд болсон халдлагыг 07:40 цагийн үед болсон хэмээн нүдэн гэрчүүд мэдээлжээ. Солонгосын хэвлэлийн бичсэнээр халдагч этгээд элчин сайдын нүүрийг 25 см-ийн урттай хурц мэсээр зүссэн байна.
Элчин сайд нүүр болон бугуйндаа шарх авсан боловч эмнэлгийн тусламж авсан учраас ямар нэгэн аюулгүй байгаа гэлээ.
Хамгаалалтын албаныхан халдагч этгээдийг тэр дор нь баривчилсан бөгөөд 55 настай, БНСУ-ын иргэн болохыг тодорхойлжээ. Тэрээр халдлага үйлдсэн даруйд цагдаад баригдсан хэдий ч “Өмнөд, Хойд Солонгос нэгдэх ёстой” гэх мэт дайны эсрэг уриа лоозон хашгирч байсан байна. Холбогдох албаныхан хэргийг шалгаж эхэлжээ.

Д.Идэр
Халдагч этгээд.
Халдагч этгээд.
Сэтгэгдэл (16)