Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай Хятад улс энэ онд эдийн засгийн өсөлтөө долоон хувьд хүргэнэ хэмээн төлөвлөжээ. Энэ тухай мэдээллийг Хятадын ерөнхий сайд Ли Көцянь өнөөдөр эхэлж буй Ардын их хурлын эхэнд хэлжээ.
Эдийн засгийн өсөлтөө долоон хувьд хүргэнэ хэмээн тодорхойлсон нь өнгөрсөн жилийн зорилгоос 0.5 хувиар буурсан үзүүлэлт аж. Энэ нь Хятад улсын хувьд сүүлийн 24 жилд эдийн засгаа хамгийн бага хувиар өсгөх төлөвлөгөөнд тооцогдож байна. Хятадын эдийн засаг 2013 онд 7.7, 2013 онд 7.4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Мөн Ерөнхий сайд Ли Көцянь 2014 онд 3.5 хувьтай байсан инфляцийг 2015 онд гурван хувьд барина хэмээн мэдэгджээ. Үүнээс гадна 10 мянган ажлын байр бий болгож ажилгүйдлийн түвшинг 4.5 хувь буюу түүнээс доош хэмжээнд хүргэнэ гэжээ.
Тэрээр энэ онд Хятадын эдийн засаг өмнөх жилүүдийнхээс илүү хүндрэлтэй нүүр тулахыг эрх баригчдад анхааруулсан байна.

Д.Идэр