Дуучин С.Жавхлан Ерөнхийлөгчтэй халз мэтгэлцэх их ажилд бэлтгэхийнхээ хажуугаар минут тутамд хоёр дуудлага хүлээж аваад үнэн завгүй байгаа гэнэ.
Тэрбээр саяханы нэгэн өдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Миний утсанд нэг өдөрт гурван мянган дуудлага, 4000 мессеж ирж байна” гэжээ.
Үүнээс үзвэл тэрбээр лавлах оперотер шиг ажиллаж байгаа бололтой. Гэхдээ гавъяатын энэ үгэнд итгэх бус эргэлзэх хүн олон байна. Учир нь 30 секунд тутамд мэтгэлцээний асуудлаар нэг хүнтэй бүрэн мэдээлэл солилцоно гэдэг маш хурдан ярьж чадах авъяастны хийж чадах ажил билээ.
Гэтэл дуучин С.Жавхлан хоногийн 24 цаг тасралтгүй утасны дуудлага хүлээн авч өөрийг нь дэмжигчидтэй санаа бодлоо солилцсон гэж буй.
Унтахаа умартан дуудлага хүлээн авсан хэмээн ярьж буй нь түүнийг худалч гэх ойлголтыг олон нийтэд төрүүлж байна.
Тэрбээр сонгуулийн сурталчилгааны ажлаа аль эрт эхэлсэн. Гэхдээ өөрийн PR-даа хэтэрхий анхаарал хандуулж бодит амьдралд нийцэхээргүй зүйл ярьж суугаа түүнийг хэлсэн үг, хийсэн үйлдэлээсээ болж ирэх оны сонгуульд дахин унах вий гэсэн болгоомжлолыг сонгогчидод нь өгч байгаа юм.
Б.Энхжин
Сэтгэгдэл (13)