зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Сандуй: 60 тэрбумын талаар би үгээ хэлэх цаг нь болсон, үнэнийг өгүүлье

2018-12-24
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Түүнээс 60 тэрбумын бичлэг тарсаныг анх яаж мэдсэн талаар сэтгүүлч асуухад “Хамгийн анх 2016 оны зургадугаар сарын 18-ны өдөр сошиал орчинд хэн тавьсан нь мэдэгдэхгүйгээр 90 секундын бичлэг байршуулсан. Тухайн үед би нийслэлийн сонгуулийг удирдаж байсан ч өөрийн нэр дэвшсэн Сонгинохайрхан дүүрэгт тойрог дээрээ ажиллаж байсан.Тэр үед намын төв штабаас нарийн бичгийн дарга Т.Гантулга над руу утасдаж “Ийм бичлэг гарлаа. Чиний дуу хоолой мөн байна. Яаралтай намын байран дээр ирнэ үү” гэсэн. Би тэр дороо л дүүрэг дээрээс давхиад ирсэн” гэжээ.

ЭШЛЭЛ 2.

Тэрбээр тус бичлэгийг үзээд “Маш их гайхсан. Хэзээ, хаана ийм зүйл ярьсанаа санахгүй байсан. Тухайн үед сонгуулийн бэлтгэл ажил хангаж байх үеийнх ч юм шиг, ер нь энд тэндхийн олон үйл явдал юм шиг санагдаж байсан. Өөрөөр хэлбэл, Доржзодов надтай 3-4 удаа уулзсан үеийнхээ яриаг эвлүүлээд бичлэг болгосон байсан. А.Ганбаатарын яриа нэг орж ирээд л, сүүлдээ М.Энхболд даргын яриа ч орж ирж байх шиг.Тэр бичлэгт байгаа зүйлийг хэзээ, хаана ярилаа гэдгээ бодож байсан. Нийслэлийн намын дарга, сонгууль удирдаж байгаа хүний хувьд маш том цохилт шүү дээ.Хүн тэмдэглэл л хөтөлдөггүй юм бол тэдэн сарын тэдэнд би тийм юм ярьсан гэдгээ тэр бүр санахгүй шүү дээ. Мөн тэрбээр Хамгийн гол нь хэзээний яриа вэ гэдгээ би санахгүй байсан. Сүүлд л бодоод байх нь ээ, 2014 онд хийсэн бичлэг байна гэж таасан. Бичлэг сонсоод Ганбаатар руу залгаад “энэ хаана хийсэн, юун бичлэг вэ” гэж асуухад Ганбаатар ч мэдэхгүй байсан. Хүн хамгийн ойрхон хүнээ л харддаг юм билээ.

ЭШЛЭЛ 3.

Одоо бүх юм тодорхой болсон энэ үед харахад Ганбаатар, Доржзодов бид гурвын яриа мөн, Доржзодов тэр схемийг бид хоёрт танилцуулж ярьж байсан тэр үеийн яриа байгаа юм. Гэхдээ ганцхан нэг өдрийн бичлэг биш, өөр өөр газар хийсэн бичлэгүүд. Яг тухайн үеийн протокол надад байхгүй болохоор нэг дор тийм олон юм ярьж байснаа санахгүй байна. Миний дуу хоолой мөн нь мөн.

ЭШЛЭЛ 4.

Одоо ингээд харахад Г.Доржзодовыг зорилготойгоор над дээр иржээ гэж боддог. Тухайн үед А.Ганбаатар компанидаа стратеги төлөвлөлт хариуцсан захирал авна гэж зар өгсөн байдаг. Зарын дагуу Доржзодов ирсэн гэдэг. Манай компанийн стратеги төлөвлөлт хийдэг ийм мундаг залуу байна гэж танилцуулж байсан. Стратеги судалгааны хүрээлэн, олон улсын төвд ажиллаж байсан аймаар мундаг залуу гээд л Ганбаагийн компанид орж, тэд хамтарч ажиллаж эхэлж байсан юм билээ. Ганбаатараар дамжуулж Сандуйтай ойртох ёстой гэсэн зорилго л түүнд байсан байна. Тэгснээрээ улиг болон яригдаж байгаа 60 тэрбумынхаа эхний сууриа тавьжээ гэж би боддог. 2014 онд аль нам ялах нь тодорхой биш байсан. Ерөнхий хандлагаараа МАН ялах боломж арай илүү харагдаж байсан байх. Тиймээс өрсөлдөгч намууд маань бидний алдаан дээр тоглох, ямар нэгэн байдлаар материал цуглуулах ажиллагааг Доржзодовоор дамжуулан явуулсан нь манай намын хэсэг нөхдийн том зэвсэг болчихлоо шүү дээ. Өөрөөр хэлбэл, намын дарга нь М.Энхболд, нийслэлийн намын дарга нь Ц.Сандуй. М.Энхболдтой хамгийн ойр шадар хүн нь Ц.Сандуй. Сандуйгийн найз нар, ажлын хүрээлэл дотроос Ганбаатарыг онилжээ.

ЭШЛЭЛ 5.

Тэрбээр “Ямартай ч Доржзодовын ээлжит булхайнууд нэг нэгээрээ дэлгэгдэж байна. Тухайлбал, тэрбээр Лектор төв, ХҮН намд Болд гэж нэртэй байсан тухайг түүний найз нар нь ил болгочихлоо. Мөн Доржзодов хүүхэд байхдаа Дарханд Монголын хамгийн анхны багтай дээрэм хийж найз нарыгаа шоронд явуулж өөрөө хэргээс мултарч байсан нь баримттайгаар ил болсон. Тухайн үед түүний аав Ганболд нь Дарханы шүүхэд ажилладаг байсан юм билээ. Ийм л криминальний хүн л дээ” хэмээн ярьжээ.

ЭШЛЭЛ 6.

Тэрбээр Доржзодовын тухай ярихдаа “...зургаа, долдугаар сард байх аа, ажил тарах үеэр А.Ганбаатар намайг ажил дээр хүрээд ирээч гэж дуудсан. Очиход Ганбаатар хоёр хүнтэй архи уугаад сууж байсан. Одоо бодоход нүүр ам нь улайчихсан нэг хачин үлбийсэн, нүдэнд хүйтэн залуу байсан. Тэгж л анх танилцаж байсан. Тэр үеэс л бичсэн бичлэг байгаа юм” гэжээ. Мөн тэрбээр “Доржзодов хоёр гуравхан сар Ганбаатартай хамт ажилласан. Тэр бүх хугацаандаа бичлэг хийсэн байх. Магадгүй, одоо ямар бичлэг гарч ирэхийг би мэдэхгүй. Түүнд хичнээн ч цагийн бичлэг байж магадгүй. Түүнээсээ хүмүүст өгөөш болох бүх яриаг эвлүүлж 60 тэрбумын гэх энэ зохиомол хэргийг бий болгосон.

ЭШЛЭЛ 7.

Тэрбээр Доржзодовын тухай ярихдаа “...зургаа, долдугаар сард байх аа, ажил тарах үеэр А.Ганбаатар намайг ажил дээр хүрээд ирээч гэж дуудсан. Очиход Ганбаатар хоёр хүнтэй архи уугаад сууж байсан. Одоо бодоход нүүр ам нь улайчихсан нэг хачин үлбийсэн, нүдэнд хүйтэн залуу байсан. Тэгж л анх танилцаж байсан. Тэр үеэс л бичсэн бичлэг байгаа юм” гэжээ.Мөн тэрбээр “Доржзодов хоёр гуравхан сар Ганбаатартай хамт ажилласан. Тэр бүх хугацаандаа бичлэг хийсэн байх. Магадгүй, одоо ямар бичлэг гарч ирэхийг би мэдэхгүй. Түүнд хичнээн ч цагийн бичлэг байж магадгүй. Түүнээсээ хүмүүст өгөөш болох бүх яриаг эвлүүлж 60 тэрбумын гэх энэ зохиомол хэргийг бий болгосон.

ЭШЛЭЛ 8.

Би энэ намыг өнөөдрийн ийм байдалд хүрэхийг мэдсэн бол ажлаа хэрэггүй өгч дээ гэж бодож байна. Би ялсан намын дарга байж яагаад ажлаа өгөх ёстой юм гээд л суусан бол болох л байсан. Үгүй ядаж Иргэдийн хурлын даргатайгаа үлддэг байж гэж бодож байна. Ердөөсөө л энэ бүх юм албан тушаалын төлөөх өрсөлдөөн юм шүү. Албан тушаалыг нь авахын тулд гүтгэнэ, доромжилно, гутаана гээд олон ажлыг намын зарим нөхөд маань хийж явна даа.

ЭШЛЭЛ 9.

“Доржзодов өөрөө маш сайн ярьдаг хүн л дээ. Их ч ярьж өөрийн төлөвлөгөөгөө тайлбарласан. Гэтэл тэр бичлэг дээр Доржзодовын өөрийнх нь яриа байдаггүй нь сонин. Хамгийн их ярьсан нь Доржзодов, дараа нь Ганбаа ярина. Бичлэг дээр “Сандуй чи ярь даа” гээд миний нэрийг дуудаад байгаа биз. Одоо бодохнээ тэрбээр зориуд өдөж яриулж бичлэг хийжээ. Дараа нь 90 секундын тэр жижиг яриа гарч ирэхэд мөнгө төгрөгний асуудал босч ирсэн. Би Ганбааг “наадахаа цагдаагаар шалгуул. Ингэж шантааж хийхгүй ээ” гэж хэлж байсан. Сүүлд нь эвлүүлсэн бичлэг цацагдсан”

ЭШЛЭЛ 10.

Яваандаа 60 тэрбумын асуудлаар ном бичнэ гэж бодож байгаа. Энэ хэргийг мухарласны дараа юу болсон талаар бичих юм маш их юм бий. 60 тэрбумын гэх энэ зохиомол хэрэг надад том сургамж өглөө.

ЭШЛЭЛ 11.

Мөн тэрбээр “Тэр бичлэг цацагдахаас өмнө над дээр нэг удаа ирсэн. Би нэг их итгэхгүй байсан болохоор “та хоёр нууцлалын гэрээ байгуулчих” гээд Ганбаатар Доржзодовыг над руу явуулсан байдаг. Одоо гэрээ, гэрээ биш болжээ. Түүнийг гэрээгээ зөрчсөн гээд явбал нэг асуудал болох л байх.

ЭШЛЭЛ 12.

Ганбаа, Доржзодов хоёр төлөвлөгөө боловсруулаад намаас хэдэн төгрөг авъя гэсэн бодол аль алинд нь байсан юм болов уу даа. 60 тэрбум бол Доржзодовын боловсруулж бидэнд санал болгосон төсөл, бидний хоорондын яриа төдий л зүйл шүү дээ.

ЭШЛЭЛ 13.

Түүнээс сэтгүүлч “60 тэрбум бол яриа төдий зүйл, би сонссон л юм гэж та хэллээ. Тэгвэл яагаад буруутай юм шиг ажлаа өгөөд л, таг чиг суугаад байсан юм” хэмээн асуухад тэрбээр “МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан. Нийслэлд Налайх, Багахангай хоёроос бусад бүх дүүрэгт ялагдсан. Тийм болохоор улс төрийн хариуцлага хүлээж би хотын намын даргын ажлаа өгсөн. Өөрөө өргөдлөө өгөх, нас барсан, өвчний улмаас, гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр батлагдсан үед л ажлаа өгөх заалттай. Тухайн үед би ажлаа өгч шалгуулаад эргээд ирэх бодолтой байсан. Асуудлыг мухарлах ёстой биз дээ. Гэтэл хуулийн байгууллага шалгаад мухарлах гэхээр улс төрийн захиалгаар дахин дахин сэргээж байгаа нь харамсалтай” хэмээн хариулжээ.

ЭШЛЭЛ 14.

Түүнээс 60 тэрбумын схемийг хэн санаачилсан, хэний санаа байсныг асуухад “Доржзодовын л бидэнд танилцуулсан төсөл шүү дээ. Тэр зураг, схем, төлөвлөгөөг бүгдийг нь Доржзодов хийж танилцуулсан. А.Ганбаатар надад “Доржзодов бид хоёрын хийсэн төлөвлөгөө” гээд л танилцуулаад байсан. Доржзодов тэр бүх зураг схем, танилцуулгынхаа дор зохиогчийн эрх гээд өөрийнхөө нэр, тамга тэмдэг дарсан байсан. Сүүлд тэр нь алга болсон байна лээ. Би анх удаа л сонгуульд нам удирдаж орж байгаа болохоор сонгуулийн зардал мөнгөө яаж олох талаар нарийн сайн мэдэх ч үгүй байсан. Тэгээд намууд яаж санхүүждэгийг судлаарай гэхэд Доржзодов “Өө бэлэн байгаа. Хамгийн сүүлд танд үзүүлнэ ээ” гэсэн. Тэгээд нэг өдөр нөгөөхөө танилцуулъя гээд “60 тэрбумын схем”-ээ танилцуулсан. Бусад намууд яг ингэж хийдэг гэж байсан. Тэр бичлэг дээр бусад намынх шиг гэж би дандаа ярьсан байдаг юм” хэмэээн ярьжээ.

ЭШЛЭЛ 15.

Өнөөдөр Доржзодов надад танилцуулж байсан тэр бичлэгээ цацаж, надад бурууг тохох гэж оролдож байгаа боловч бусад намууд тэр байтугай л төлөвлөгөө, схем ярьдаг гэдэг. Би Доржзодовын танилцуулсан 60 тэрбумын тэр схемыг сонирхож, асууж, харилцан ярилцсан нь тэр бичлэг дээр байгаа.

ЭШЛЭЛ 16.

Сэтгүүлч “Та тэр схемээр 60 тэрбум төгрөг босгож болох юм гэж бодож байсан уу?” гэхэд “Ер нь А.Ганбаатар л 60 гэдэг тоо хэлсэнээс ийм нэр томьёо гарсан. Түүнээс энэ тоо сонин биш. Доржзодовын бидэнд танилцуулсан 60 тэрбумын схемийг би яагаад тэгж сонирхсон юм гэхээр намын бүртгэлжүүлэлт, санхүүгийн ил тод байдал нь анхаарал татсан. Тэрнээс биш албан тушаалыг лангуун дээр байдаг бараа мэт ширхэгчлэн зараад байна гэж хаана ч байхгүй. Би тэнд Доржзодов гэдэг хүний танилцуулсан схемийг сонссон, харилцсан, ярьсан. Гэхдээ үүнийг хэрэгжүүлээгүй. Бичлэг дээр Сандуй гэж баян баагийгаас их мөнгө салгая гэж яриад байгаа биз дээ. Би өөрийгөө тэгж ярих уу. Тэр хоёр зохиочихоод намайг ав гэж тулгаад байгаа нь харагдаж байгаа биз дээ”

ЭШЛЭЛ 17.

Дараа нь тэр бүгдийгээ нийлүүлээд нэг юм бичээд өгснийг нь авсан. Үзсэн. Доржзодов үүнийгээ ярьдаггүй. Хамгийн их ярьж байсан хүн яагаад бичлэг дээр огт дуу нь гардаггүй юм. Яагаад “би энэ 60 тэрбумын схемийг хийсэн” гэж өөрөө ярьдаггүй юм. Тэнд “Энхболд даргаа” гэж хэн ч ярьдаггүй. Гэтэл яагаад М.Энхболд даргын дуу нь тэнд ороод ирсэн байдаг юм, бүү мэд. Тэр бичлэгт миний дуу хоолой байгаа, М.Энхболд даргын дуу ч байдаг. Угтаа бол М.Энхболд даргын хурал хуй дээр ярьсан яриаг нь эвлүүлж нийлүүлээд бичлэгт оруулсан гэсэн үг. Доржзодов өнөөдөр энэ тэнд уулзсан уулзалтынхаа яриаг эвлүүлээд 60 тэрбумын 90 минутын бүхэл бүтэн бичлэг гээд гаргаад тавьчихсан. Ийм л юмнууд байна. Үүнийг анх цагдаа, прокурор, Авилгатай тэмцэх газар, тагнуул бүгд шалгаад хэрэгсэхгүй болгосон тухайг дээр дурдсан.

ЭШЛЭЛ 18. 

Тэрбээр “М.Энхболд дарга уулзалтад нэг ч удаа ирж байгаагүй гэдгийг дахин хариуцлагатайгаар хэлье.Тэр бичлэгт дуу хоолой нь байгаа болохоор хүмүүс М.Энхболд даргыг хамт байсан юм байна гэж ойлгоод байж магадгүй. Үнэндээ тухайн үед үнэн зөвийг нь ялгаж салгаж яриагүй бидний алдаа болжээ. Яг үнэндээ М.Энхболд дарга тухайн үед хэн нь ч мэдэгдэхгүй Доржзодовтой уулзах цаг зав ч байгаагүй” хэмээжээ. Мөн тэрбээр “Нэг үе Н.Энхбаяр дарга шиг муу хүн Монголд байгаагүй. Амтай болгон муулж байсан. Түүнийг л хөөж явуулбал бүх юм сайн болчих юм шиг ярьж байв. Одоо тэр үйл явц М.Энхболд дарга дээр давтагдаж байна. Чадалтай улстөрчийг ингэж шахдаг юм байна. Хүчтэй лидерээс айж, түүнийг унагахын тулд хүний өөрийнгүй нийлж, огт байгаагүй, болоогүй зүйлийг үнэн мэт ял тулгаж байна. 60 тэрбум гээд байгаа бол намайг л яллаж, намайг л шүү”.

ЭШЛЭЛ 19.

Доржзодовын санаачилсан уг төлөвлөгөөг намын удирдлагуудаас тухайн үед У.Хүрэлсүх сонссон хэмээжээ. Тодруулбал тэрбээр “Энэ яриаг сонссон хүмүүс байгаа. Би баримт болгож танд зураг үзүүлье. У.Хүрэлсүх дарга тухайн үед Шадар сайд байхдаа Ганбаатарын "Шинэ монгол хаад” компанийн байранд өөрийн биеэр ирж энэ ярианд оролцсон гэдгийг нотлох зураг байгаа юм. Та сайн хард аа. Ар талд нь тэр 60 тэрбумын гээд байгаа алдарт схем харагдаж байгаа биз. Өөрөөр хэлбэл, Доржзодовын танилцуулсан 60 тэрбумын схемийг У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гуравт А.Ганбаатар бид хоёр үзүүлж, ярилцсан гэсэн үг” хэмээн ярьсан байна. Тэрбээр мөн “У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар үүнийг яагаад сонсох болсон бэ гэхээр тухайн үед НАМЗХ-гийн залуучуудын дунд хагарал болсон. Та санаж байгаа байх. У.Хүрэлсүх, Н.Номтойбаяр, Л.Оюун-Эрдэнэ нар хоорондоо муудалцаж, хүнд байсан үе. Залуучуудын холбооны энэ хагарал гүнзгийрч, хоёр хуваагдвал нам ч гэсэн хоёр хуваагдах аюултай юм байна гэдгийг би харж байсан. Тиймээс М.Энхболд, У.Хүрэлсүх гээд намын хоёр том лидер муудалцаж болохгүй юм байна гэдгийг бид гурав ярилцаж байсан. Тэгээд У.Хүрэлсүх даргыг манай өрөөнд урихдаа ярианы сэдэв болгоод л Доржзодовын төслийг А.Ганбаатар танилцуулсан. У.Хүрэлсүх дарга тэрийг сонсоод “Мундаг төлөвлөгөө байна. Би олон сонгуульд орж байхдаа ийм цэгцтэй стратеги төлөвлөгөө үзээгүй. Сайн байна. Үүнийгээ чи хэрэгжүүлэх юм уу” гэж асуусан. “Яахав ээ, зөгнөлт юмнууд наана чинь зөндөө бий” гэж би хариулсан. Үнэндээ тэр бол ердөө нэг хүний санаа, ийм байж болох юм гэсэн ажлын хувилбар юм. Тэрийг нь хот дээр ч, нам дээр ч ярьж хэлэлцсэн нэг ч хурал болоогүй. Үүнийг ярьж хэлэлцсэн албан ёсны нэг ч бичиг баримт байхгүй. Хэдэн хүний хооронд ярьсан яриа. Үүнийг бусад бүх нам дээр ч ярьдаг гэдгийг одоо болж байгаа олон үйл явдлууд харууллаа” гэжээ. Үүнээс гадна тэрбээр “У.Хүрэлсүх дарга Ерөнхийлөгчид маш том юмны барьцаанд оржээ гэж харагдаж байна. Нэг хоёр хүний хатгаасаар л өнөөдрийн үйл явдал өрнөж байна” хэмээн ярьжээ.

ЭШЛЭЛ 20.

Тэрбээр 60 тэрбумын схемийг ХҮН намын Доржханд мөн боловсруулсан гэжээ. Тодруулбал “хамгийн анх Доржханд, Доржзодов хоёр энэ төлөвлөгөөг хийсэн гэж ярьсан. Ярьсан нь, ил гарсан нь Ц.Сандуй байгаа болохоос биш бүх л нам ярьдаг гэдгийг Т.Ганболд хэллээ. Магадгүй, дараагийн сонгуульд ХҮН нам суудал авбал, эсвэл АН гайгүй суудал авбал иймэрхүү бичлэг гарахыг үгүйсгэхгүй. Энэ бол өрсөлдөгчөө намнах увайгүй үйлдэл юм. М.Энхболд даргыг өчнөөн муу муухайгаар гүтгэж байна” хэмээн ярьжээ.

ЭШЛЭЛ 21.

Тэрбээр “60 тэрбум бол өрсөлдөгчөө дарах гэсэн улс төрийн бохир акц л гэж харж байгаа. Хүмүүс одоо энэ асуудлыг худлаа гэдгийг мэддэг болж дээ” хэмээн ярьсан байна. Мөн “Өнөөдөр 60 тэрбум гээд байгаа тэр хэрэг ЖДҮ шиг баримт нотолгоотой юу. Юу ч байхгүй. Тэгж ярьвал ЖДҮ-ийн хэрэг бол төрийн эрхийг авах гэж байгаа хэрэг юм биш үү. Засгийн газрыг огцруулсны төлөө кноп дарсан хүн бүрт 950 сая төгрөг өгнө гэдэг жинхэнэ авлига, жинхэнээсээ төрийн эрхийг зохион байгуулалттайгаар, хууль бусаар авсан гэсэн үг. Өнөөдөр бие биенээ хамгаалж байгаа боловч, цаг нь болохоор шийтгэлээ амсана.Одоо хэрээ хэрээнийхээ харыг гайхаад хэрэггүй. Засаг нь огцорч, ЖДҮ-чин гишүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй. 60 тэрбумын тухай ахин дахин яриа гаргаад байгаа нь үнэндээ ЖДҮ-ч гишүүдийг нуух, иргэдийн анхаарлыг түүнээс хөндийрүүлэх оролдлого мөн. Төрд “илжирсэн” зарим нөхөд маань шударга ёсоо умартаад, ЖДҮ-ч гишүүдийг өмгөөлж, хаацайлж, хамгаалж тэдэнтэй дуу, хөлөө нэгтгэсэн нь тун ойлгомжгүй зүйл ээ” хэмээн ярьжээ.

ЭШЛЭЛ 22.

Сонгуульд ялсны дараа би хотын дарга болно л гэж бодож байсан. Гэтэл удирдах зөвлөлийн шийдвэр гарч намайг иргэдийн хурлын дарга бол гэсэн. Магадгүй, зөв шийдвэр байсан байх. Би хотын дарга болсон бол маш олон хүнийг ажилд томилох болно. Өнөө 60 тэрбумаа хэрэгжүүлж байна гэж бүр их дэвэргэх байсан биз. Би намын шийдвэрийг дагасан. Одоо бол намын шийдвэр гэж тоохоо больж дээ. Намын удирдлагуудын түвшинд С.Батболдыг хотын дарга болгоно гээд аль хэдийнэ ярьсан ч байсан юм уу, би яаж мэдэхэв дээ.

ЭШЛЭЛ 23.

Хэрэв бид 2016 онд Монголын ард түмний, нийслэлчүүдийн өгсөн итгэлийг хадгалж үлдье гэж хичээсэн бол ийм юм болохгүй байсан. Хэдхэн хүний албан тушаалын төлөөх тэмцэл, үл ойлголцлоос болоод МАН ийм байдалд орж байна.

ЭШЛЭЛ 24.

Сэтгүүлч “Хүнд хэцүү үед таныг нам чинь хамгаалж чадсан уу?” хэмээн асуухад тэрбээр “Хамгаалсангүй шүү дээ. Харин ч дээрээс нь нүдээд балбаж байна. Намайг муулах, буруутгах зорилгоор сөрөг намын эхлүүлсэн ажлыг манай намынхан өлгөж аваад кино болгоод хөгжүүлээд явж байна” хэмээн хариулжээ.

image

МАН-ын дарга асан Ц.Сандуй 60 тэрбумын хэрэг гэж юу юм, тухайн үед ямар үйл явдал өрнөсөн талаар Өдрийн сонинд ярилцлага өгчээ. Тус ярилцлагаас онцлох 24 эшлэлийг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (81)

  • IRGEN (103.10.22.139)
    ER .NI. .COSHELIOR DANDAA. AN .BUGS. .DOLDOOGCH. .NAR. BAIDAG. .BOLOLTOI. .DANDAA .AN. .IIG .UMUURCH. .BULHAI. .BUZARIIG .NUUN. .DALDALJ. MAN. .NAMIINHNIIG. .MUULJ. BUGSIIG .NI. .UHAJ. .BH. .YUM. .INGEJ. .BHAD. .YUJ. ER. .HUNII. .HIIMORI. .. OLIGTOI. .TSOGLOG. .BH. .BE. .DEE. HUNII. BUGS. .UHAJ. .BHAAR. .UURIINHUU. .TOLGOIDOO. .OLIGTOIHON. .EZEN. .BOLWOL. .YASAN. .YUMBE. .DEE. .MONGOLD. .MORI. .UNAZAN. .TOLGOIGUI. .HUN. .GEGCHEER. .TOLGOIGUI. .MUNHAGUUD. .OLON. .BOLJEE. .
    2019 оны 02 сарын 24 | Хариулах
  • irgen (188.155.76.116)
    eroosoo ene namiinhan bygdeeree buzar muuhai um yarisan hiisen l hymyys baina dag,,,,zailzgaaval taarna bygdeeree
    2019 оны 02 сарын 04 | Хариулах
  • Готов (182.160.39.91)
    Доржзодов нэлээд баян хүний тэтгэлгээр жүжигт тоглосон АН-с зохион байгуулсан Гэхдээ Элбэгдорж МАН-г дэмжсэн. Тийм ч учраас МАН ялсан
    2019 оны 02 сарын 04 | Хариулах
  • Готов (182.160.39.91)
    Ардчилал гэгчид мунхаглан итгэж Монгол улс мөхлийн ирмэг дээр иржээ. 1991 оны 7-р сард АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга иржЗориг БатүүлЭлбэгээ,Да.ГанболдДорлигжавГончигоо нартайуулзаж тохироод мөнгө-1,5сая доллар өгөөд явсан гэдэг Бүх үйлдвэр нэгдэл сангийн аж ахуйг устгахыг Зориг болохгүй гэсэн гэдэг 1996 онд АН -д асар их мөнгө өгсөнХувьчлал нэрээр хувааж их ажил өрнөсөн.Зика вирус Батүүл хоёрт ч мөнгө оногдож үүрэг өгөгдсөн.Мөнгөний амт мэдэрч зугаацаж эхэлсэн Зориг 1-рт орос 2-рт коммунизм заадаг хүн учир АНУ-ын төлөөлөгчийн итгэлийг хүлээж чадаагүй
    2019 оны 02 сарын 04 | Хариулах
  • Дашмаа (202.9.43.28)
    Налайхад махны үйлдвэртэй яармагиин урд газар энэ балайгиин гараар орсон
    2019 оны 01 сарын 20 | Хариулах
  • сундуйг дэмжигч (172.58.37.189)
    энколдод сундуй ч ёстой том гай тарилаа.суудлаасаа мултарч улстөрөөс шившигээр хөөгдтөл гай болоо.энкболд хөөркий орондоо сундуйг п-гээр харааж суугадаа.сундуйгийн том гавьяа ман-г бутаргаж манан арилгаж бга юм бишүү.баатар цол өгьё.
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • харамсаж байна (66.181.187.105)
    ЭНЭ авлигачины гайгаар төмөр зам дээгүүр гарч байгаа гүүрийг их хөрөнгө шаардсан байдлаар барьж байгаа шүү. ЭНЭ нөхрийн хоёр барилга гүүрэнд шууд гай болж байгаа
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • Zochin (59.153.112.165)
    Ene Dorjzodov geed baigaa nukhur SHariin goliin uurkhaid ajillaj baigaad nas etseslesen JU... gegch kazakh eriin khuu shuu dee.Yaj yavaad Mongol ner ovog avsaniig gaikhaj baina.Etseg ni nileed ovjin zalitai khun baisan.Tuuniig duuriasan yum bolov uu.SHalgakh kheregtei.
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
  • Shuuye! (98.113.248.233)
    Sandui bolyo oo! Uuniig shorond oruulaach ee? Yaj ingej ard tumniig huurch chadaj bna aa?
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
  • ИРГЭН (202.180.220.172)
    ЭХЛЭЭД ӨӨРИЙНХӨӨ ДҮҮГИЙН НЭР ДЭЭР БАЙРШУУЛСАН ОБШОР ДАНСАА ТАЙЛБАРЛАЧИХ. ХУДЛАА ГЭЖ ГҮРИЙХЭЭР ХУДАЛ БОЛЧИХНО ГЭЖ САНАА ЮУ. АХЫГАА САЙН ДУУРАЙЖ. ХОТЫН ГАЗАР ЗАРЧИХААД ЗАРААГҮЙ ГЭЖ ГҮРИЙДЭГ ТЭР ЦАГ ҮЕ ЧИНЬ ӨНГӨРСӨН. БИТГИЙ ТАРХИ УГААХ ГЭЖ ОРОЛД. ЧИ ӨӨРӨӨ ЯАЖ ЭНЭ ИХ ХӨРӨНГӨТЭЙ БОЛСНОО ТАЙЛБАРЛА
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
  • Монгол (43.242.243.171)
    Эвлүүлэг байна гэдэг нь ойлгомжтой шүү дээ бас нотлогдсон энэ бол улс төрчдийн нэгнийгээ намнах арга
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (43.228.129.161)
    энэ Сандуй чинь газрын наймаачин Энхболдын хуурай дүү газрын наймаагаар Энхболдтой нийлж баяжиж сургууль цэцэрлэг орон сууц дунд колонк барьж УБ хотын төлөвлөлтгүй болгосон газрын гай байхгүй юу,,,Энхболдтой нийлүүлж 2 дахь бичлэгээ хийсэн бололтой юм, даанч дээ шархад хэвтэж байхдаа эвлүүлсэн юу биш үү баялагийн хараал гэдэг шиг газрын хараал болсон юм биш үү Оросоос зөн билэгч дуудаж засал хийлгэсэн дээр юм байна,,,чамд эдгэшгүй өвчин тусчээ одоо үхэл чамайг аврах юм байна ,үгүй бол 461 руу эртхэн шиг Энхболдтойгоо очоод сууж байсан нь дээр байх шүү,,,тусгай өөрөө бэлдүүлээд тэгээд хэд хоногоос бие муудаад дарга нар гараад ирдэг жишигийн дагасан нь дээр,,,
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (64.119.16.152)
    Энэ Сандуй гэж хүн ямар мулгуу хүн бэ? Амар баясгалан Хүрэл сүх Оюун -Эрдэнэ нар тэр 60-н тэр бумын ярилцлаганд сууж байсан гээд л залсан байх юм? Тэнэг л юм биш бол та нар тэдний дэргэд нь гар хөлийг нь мухарлана тайрана гээд ярилцаж байхад чинь дуугай л сууцгааж байв уу? Өнөөх дарга нараасаа овоохон зөвөлгөө аваад ярилцлага өгтөл өнөөх тэнэг нь ямар ч авцалдаагүй тэнэгтэж өгсөн нь харагдаж л байна? Ухаалаг нэгэн байсан бол ядаж л үнэмшилтэй юм донгосноо доо? Хүнээ буруул сонгож дээ?
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • зочин (43.242.243.135)
    Сандуй огт мөнгөгүйгээр Ми.Энхболдын үед газарын дарга хийх үү. Урлан бүтээх төвийн газарыг Чойжилсүрэнд өгч баяжиж байсан цаг холдоогүй байна. Хариуд нь сайд дарга болгодог. Мөнгөтэй хүнд үйлчилдэг нийгэм болсон. Жишээ бол зөндөө. Ямарч байсан Ми.Энхболд данхайсан дарангуйлагч болж байсан. ӨНӨӨДӨР ҮНЭНД ГҮЙЦЭГДЭН ЖИЖИГЭРЧ БАЙНА. шИНЭЧЛЭЛявагдах зайлшгүй шаардлага байна аа. Ми.нүгэлээ наминчил. 33 жил өвчигнөлөө. Ард олон ямар байна. Та нар ямар болов.
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.26.54)
    Энэ хоёр нам хэн хэнээ хэлэлтгүй албан тушаалыг мөнгөөр зардаг нь үнэн одооч тэр жаран тэр бумын нөхдүүд яам агентлагаар дүүрэн байна.Боловсролын сайд байгаад хөөгдсөн Батсуур гэгч нөхөр ямар учиртай нэг даргаас нөгөө даргийн суудалд шилжиж явдаг нь шагнал уу эсвэл барьцаа юу жаран тэр бумын нэг тод жишээ л энэ
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.21.106.118)
    Сэтгэгдэл бичээд байгаа хүмүүс захиалгын бичээч нар биш үү.
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
    • zochin
      khuts
      2018 оны 12 сарын 26
    • zochin
      khuts
      2018 оны 12 сарын 26
  • z (66.181.188.37)
    muusain luivarchid . odoo bolij uz hudlaa yarih aaa. mongoliin ard tumneer ta nar toglohgui shuu. terniihee orond hujaa nartaigaa temtseech eee . mongoloor duuren hujaa nar orood irlee sh tee hot hodoogui . arai denduu
    2018 оны 12 сарын 25 | Хариулах
  • z (66.181.188.37)
    muusain luivarchid . odoo bolij uz hudlaa yarih aaa. mongoliin ard tumneer ta nar toglohgui shuu. terniihee orond hujaa nartaigaa temtseech eee . mongoloor duuren hujaa nar orood irlee sh tee hot hodoogui . arai denduu
    2018 оны 12 сарын 25 | Хариулах
  • z (66.181.188.37)
    muusain luivarchid . odoo bolij uz hudlaa yarih aaa. mongoliin ard tumneer ta nar toglohgui shuu. terniihee orond hujaa nartaigaa temtseech eee . mongoloor duuren hujaa nar orood irlee sh tee hot hodoogui . arai denduu
    2018 оны 12 сарын 25 | Хариулах
  • Sundui (103.10.21.85)
    Erguu min xelee tas xaz za
    2018 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.185.63)
    Цаг хугацаа харуулна. Бид бүхэн их л алдаж будилж байна даа
    2018 оны 12 сарын 25 | Хариулах
  • иргэн (203.91.116.158)
    Урьд нь дарга нар нь мэдэгдэо хий гэхээр хийсэн гэсэн байна. Одоо бас л аль нэг дарга нь ярилцлага өг гэхээр өгч байгаа биз дээ. Хаана хэзээ ярьснаа санахгүй болтлоо олон удаа ярилцсан юм байна гэж ойлгогдож байна. Хэтэрхий гэнэн ярилцлага болж дээ. Иргэдийг юуг ч тунгаан боддоггүй гэж бодоод байдаг бололтой
    2018 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.229.122.211)
    Мэдэж байгаа зүйлээ шууд хэлэхгүй нууж ард түмэнээр басамжилж тоглоом хийсэн нөхөр юм биш үү.энэ амисгаагийн тоглоом болчих юм байна л даа
    2018 оны 12 сарын 25 | Хариулах
    • Zochin
      Za tged vneheer bolson vil yawdal l bna shde uursduu yarij yarichihaad odo uursdiguu zuwtguh gd hereggvi .
      2018 оны 12 сарын 25
    • БАТ
      САНДУЙ ГЭГЧ МАШ ЗӨВ ЯРЬЖ. 60 ТЭРБУМД ХҮРЭЛСҮХ, ОЮУНЭРДЭНЭ НАО БҮГД ХОЛБООТОЙ. ШУДАРГА ХҮМҮҮС БОЛ УИХ-ЫН СОНГУУЛИАС ӨМНӨ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАС ӨМНӨ ХЭЛЭХ ТАСЛАН ЗОГСООХ БАЙСАН. 60 ТЭРБУМ ҮНЭН БОЛ ХАМГИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧСОН ХҮРЭЛСҮХ ХЭДИЙГ ТӨЛСӨН БЭ. ҮНЭХЭЭР ШУДАРГА БОЛ СОНГУУЛИАС ӨМНӨ ҮҮНИЙГЭЭ ХЭЛЖ АЛБАН ТУШААЛД ОЧИХГҮЙ БАЙХ НЬ ЯАВ. ХАМ ХЭРЭГТЭН БАЙЖ, ХҮРЭЛСҮХИЙН ШУДАРГА ЁС ГЭГЧ ӨӨРӨӨ ЦЭВЭР ҮЛДЭЖ, ЭНХБОЛДЫГ НЯМДОРЖТОЙ НИЙЛЖ ЖЕРТЭВТ ГАРГАЖ, ШУНАЛАА ГҮЙЦЭЛДҮҮЛЭХ ГЭСЭН БИРДИЙН УХААН .
      2018 оны 12 сарын 25
  • Зочин (64.119.19.194)
    Сандуй маш үнэн оновчтой ярилцлага өгсөн байна. Тэр 60 тэрбумын тухай Хүрэлсүх ,Амарбаясгалан,Оюунэрдэнэ нар сонсож байсан нь нотлогдоно. Энэ хэрэг гэж үзвэл тэд ч хэрэгт татагдана. Учир нь бүлэг хэрэг болох бөгөөд бас нуун дарагдуулсан болж эрүү үүсэх өндөр магадлалтай шүү
    2018 оны 12 сарын 25 | Хариулах
    • Zochin
      Hen hen oroltson bna garaad ireh blgvi de .zohiomol hereg gd bh yum bhgvi bolson l yum bna shde.bitgi tarhi ugaah gd bai Sandui guai.
      2018 оны 12 сарын 25
  • Зочин (202.21.106.166)
    Өөрийн үзэл бодлоо алдсан, хэдэн цаас, Албан тушаалын боол болсон хүн яг ийм Сундуй гэгч шиг болдог. Агуу луйварчидын өмнө 60 тэрбум гэгч хэрэгжээгүй эвлүүлэг бол юу ч биш. Энэ пялдага тийм л шударга юм бол 700 тэрбумаас эхлээд л ярих ёстой байхгүй юу. Ийм юмнуудаас хол бай томчуудаа. Эх орноосоо , бас та нараас хэдхэн халтар цаас, албан тушаал , нэр төрийн төлөө хэзээд урвахад бэлэн ийм ацнууд маш аюултай.
    2018 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зочин (112.72.15.78)
    Ёстой үнэн үг хэлсэн хүнд хүн, үхэр унасан хүнд нохой өшнө" гэж. Энэ дээ Сандуйн хэлдгийг ортой гэж бодож байна. Сошиалаар ч тийм мэдээлэл их яваад байна. Энэ зөвшөөрөхгүй байгаа нөхдүүдийн толгойг үнэн эргүүлсэн байна Тэд ойлгох цаг ирнээ. Сандуйн хэлснийг хуулийн байгууллага шалгаад л үнэн мөнийг тогтоох биздээ.
    2018 оны 12 сарын 25 | Хариулах
  • ха ха хэ хэ (124.158.105.14)
    Чамд хүн үнэмшинэ гэж үү, үгүй л болов уу. чи бүр цайчихсан луйварчин ш тээ
    2018 оны 12 сарын 25 | Хариулах
  • ХЭХЭ (64.119.26.180)
    САНДУЙ ПИЗДА ХУДЛАА ШААЛГҮЙ ШОРОНРУУГАА ШААЖ ЖОНХУУГАА ХҮРТ
    2018 оны 12 сарын 25 | Хариулах
  • энхээ (202.9.42.142)
    ямар аймаар хутгуур бэ. ингэж л хүн болон намуудыг шантаачилж мөнгө олдог нөхөр юмаа. доржзодов гэж
    2018 оны 12 сарын 25 | Хариулах
    • хэхэ
      САНДУУЙ ПИЗДАА ХУДЛАА ХУЦАЛГҮЙ ШОРОНРУУГАА ШААЖ ЖОНХУУГАА ХҮРТ
      2018 оны 12 сарын 25
    • хэхэ
      битгий хуцаад бай гичий минь энэ луйварчид тэгээд хулгай луйвраа хийж байг уу. сандуй лалар шоронруугаа шааж жонхуугаа хүрт
      2018 оны 12 сарын 25
  • Хамар Ганболд Зодовыг МАН уруу шургуулж бас дэлбэлжээ. Зика д үнэхээр бөлдөгдүүлж дээ. XYH, ИЗН бүгд сонгуульдаа орж чадаагүй. Жинхэнэ хутгуур юмаа (166.137.8.25)
    Судлаач
    2018 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зочин (139.5.216.16)
    ХҮН намыг бас хажуудаа чирнэ айн, гөлөгнүүд улс орон өчнөөн жил удирдсан гэж шаачаад ичихгүй шаасан
    2018 оны 12 сарын 25 | Хариулах
  • зочин (202.126.89.103)
    шаана биз гѳлѳг
    2018 оны 12 сарын 25 | Хариулах
  • зочин (150.129.141.202)
    одоо ийм элий балай юм ярихаа боль юу гэж хуцаад байгаам вэ
    2018 оны 12 сарын 25 | Хариулах
  • Tserma (116.125.235.191)
    Enhboldyg zowtgoh gsen sanaa oroldlogo bn gj harlaa
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • Нанза (202.179.25.98)
    Зайл гай минь
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • zochin (77.136.40.218)
    vh lalaraaa
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • Zochin (64.119.24.214)
    Yoyo yaj ingej hutsaj chaddiin be! Chi enkoldtoigoo udku shorond ornoo za ta nar ene hotiig yamar bolgosnoo hardaa!! Malaa
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.181.59)
    Ингэж ярьж зогсохоос оор гарцгуй болсон болохоор амьтны дургуй хургэн хургэн ийнхуу элийтэж балайрхаас яахав. М. Энхболд-с жавтий хуртэж дээ...
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.9.42.34)
    Орон гаран юм уу. Төрөөс төрсөн тэрбумтан.
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • zochin (122.201.24.179)
    huue lalaraa ichij amdaraach
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.57.93.195)
    Тэр Доржзодов ч дээ олигтой амьтан биш байх
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
    • Irgen
      Ternii oligtoi oliggui bidend hamaagui gol barimtiig il gargaj tavilaa hohino l gey da sandui guai
      2018 оны 12 сарын 24
  • zochin (66.181.160.84)
    Энэ вирусийн үгэнд хэн итгэх юм бэ?
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • zochin (202.179.26.178)
    MI enh boldin argaa yadsan yavdal bna Mun ene zaluu yav ch eruul hun bish Hun buhen bichlegiig bugd sonsson Yalt ch bhgui ene etgeediin yaria mun bsan Aljaa hereggui ugch geh shig Ajil baitugai aavindaa mudhun ochih uchir setgel zuin undur beltgeltei bh heregtei Odoo myanga guriih geed ungursun
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • Ard tumen (202.180.220.172)
    Сандуй ярьсан зүйлээ дараа нь үгүйсгэж яриад байх юм. Эхлээд эвлүүлэг эн тэндээс түүвэрлэсэн гэснээ дараа нь стратеги танилцуулсан гээд байх юм. Хэд хэдэн удаа дээр ярьснаа доор нь үгүйсгэсэн утгатай юм хэлээд байх юм. Хэн ч итгэмээргүй ярилцлага байна.
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • зочин (64.119.16.156)
    Энэ эрүүл хүн бишээ
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • АРД (202.9.43.70)
    ЭНЭ ХҮН ХУДЛАА ЯРЬЖ БАЙНА ӨӨРСДИЙНХӨӨ ХЭРГИЙГ ХҮЛЭЭХ ЯМАР Ч СЭТГЭЛ ХАРАГДСАНГҮЙ ГАГЦХҮҮ НӨГӨӨ ХАМТ БАЙСАН БУЮУ ХЭРЭГИЙГ ИЛЭРҮҮЛЖ ГАРГАЖ ТАВЬСАН ХҮНРҮҮГЭЭ БҮХ ХЭРГИЙГ ЧИХЭХ ГЭЖ БАЙГАА НЬ ИЛТ ХАРАГДАЖ БАЙНА ЭНЭ ХУДЛАА ҮГЭНД ХЭН ИТГЭХ ЮМ БЭ ХЭН Ч ИТГЭХГҮЙ БИТГИЙ ХИЙСЭН ХЭРГЭЭ БУЛЗААРУУЛЖ БУСАД РУУ ЧИХЭХ ГЭЭД БАЙ АРД ТҮМЭН МЭДЭЖ БАЙГАА.
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • Ганаа (66.181.178.164)
    Зөв шүү одоо олигтойхон дуугараад учрыг ол оо дэндэж байна
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • Tehnik forum kompani (202.126.89.28)
    Sandui chamaas 1 ter bumaar hudaldaj awsan gazraa yah gej bn.ene mungu hujaa ni neheed bn.chi ugchih teh ui
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • Zochin (64.119.21.5)
    Nom biche n gene. Enkhbold sain khun l gene odoo bolio ta nar
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • uugan.od (112.72.11.117)
    humuus ylanguya erh medeltenguud iim l archaagui bdag gedgiig sayni MANamiin baga hural haruulj bn M.Enhbold Sandui 2 ofoogiin ene urvagchdiin hooliig bui bolgoj ugsun hoolondoo husamdaa tsadaagui nuhud nohod bolj bn da ichmeer
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • Очир (66.181.160.52)
    Зохиол бичихийг Мөнхбатаар заалагсануу тийм сайн хүн юум бол чи тэр үед н шүүхэд өгөхгүй яасан юум бэ сонсоод дугао гэхээр дуграад л эргүй мал
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • зочин (202.21.125.35)
    МАНгар бацаан минээ чи хуулийн хамгаалалт хэрэгтэй гээд, Хүрэлсүхийн бүх бодлогыг тас цохино гээд яриад байсан чинь худлаа юу ард түмнийг тэнэг гэж бодохоо боль та нар ярьсан хэрэгжүүлсэн. Тухайн үеийн ЗГ-н сайд нар бүгд та нарын схемын дагуу мөнгөө төлж тавигдсан.
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (59.153.115.60)
    ЭНЭ МАФИЙН ХУЛГАЙЧ БУЛАЙГАА ЦАЙРУУЛЖ ТАРХИ УГААХ ГЭЖ ИХ МӨНГӨ ХАЯЖЫШД
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (139.5.216.190)
    Энхийн цагаан тагтаанууд олон болох нь дээ
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.72.245.209)
    ИЙМ ХҮМҮҮСИЙГ МЭДРЭЛ МУУТАЙ Л ГЭЖ ХЭЛЭХ БАЙНА. ЯАЖ Ч ТАЙЛВАРЛААД ЭВЛҮҮЛЭГ ГЭЖ ХЭЛЭХЭД АРАЙ Л ХЭЦҮҮ ЮМ ДАА, ЧАДАЛТАЙ УЛС ТӨРЧ ГЭЖ ИЙМ ХҮМҮҮСИЙГ ХЭЛДЭГ БОЛ ЦААШ НЬ ХЭЛЭХ ҮГ АЛГА ДАА,
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • иргэн (202.21.115.82)
    ОЛОН УЛСЫН ШИНЖИЛГЭЭ ХИЙДЭГ БАЙГУУЛЛАГА ЭВЛҮҮЛЭГ БИШ БАЙНА ГЭЭД ДҮГНЭЛТ ГАРГАЧИХААД БАЙХАД Л ЭВЛҮҮЛЭГ ГЭЭД БАЙХ ЮМ ДАА
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (117.111.1.68)
    Мэдрэл муутай хүмүүстэй харьцаж бгаа юм шиг пизда зайл
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.160.54)
    Энэ нөхөр нөгөө 2-тойгоо сайн ярьж тохирч гүрийхээс болжээ.уулзалтан дээр нэг нь яриад бусад дуугүй суугаад байдаггүй харилцан ярилцдаг биздээ.галзуу хүн шиг юм ярих юм.
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • Иргэн (59.153.87.172)
    Энэ маш муухай тогтолцоо бий болжээ. Өөрийн хүчээр ухаанаараа ард түмнээс санал авч чадахгүй ядмаг хүмүүсийн хийсэн зохиомол ажиллагаа нь ойлгомжтой. Хүн араатан хэмлэлдээд үйлийн үрээ эдэлж барахгүй үр ачаа зовоох юм б.а даа. 2 хөршийн удирдагч шиг шийдмэг зоримог үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Хууль хүчнийхэн ажиллахгүй л б.а даа Ард түмнээр 20 онд дүнгээ тавиулна даа
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • з (66.181.166.32)
    Жинхэн газрын наймаа чинь замын гацаа барилгаа хэзээ буулгах гэж бна новшоо
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • зочин (124.158.105.14)
    за сайхан зохиол бичжээ. жаран тэрбумын эсрэгээр нь эргүүлэн бичиж ард түмний толгой угаах санаатай ажилдаа орсон уу тээ үгүй
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • зочин (202.70.44.46)
    Монгол Улсын Үндсэн хуулинд төрийн эрхийг хууль бусаар авахыг завдахыг хориглоно гэж бий. Нэг намын сонгуулийн штабыг толгойлж байсан хүн, намын дарга нь тийм зүйл ярьж байсан гэхээр ...
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • зочин (103.212.117.219)
    Ийм юм болсоныг огт санахгүй байна гэж ярианыхаа эхэнд хэлчихээд дараа нь яасан сүрхий нэгд нэгэнгүй дурсан санаж байнаа. Болсон яриа гээд шууд хэлчих зориггүй юм даа. МЭ-г үхэн хатан хамгаалах гэж оролдож байгаа нь өрөвдөлтэй. юмаа. МЭ л "чи ингэж дуугар " гэж үүрэгдэж яриулсан нь илт байнаа
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • Сандуй зайл (103.212.118.180)
    Хорт могой
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • зочин (203.91.117.8)
    энэ пацаан одоо тэнэгтэжбайна Аргагүйдээ АХ МИ ОВОГТ ингээд надшиг гүрийх ёстой гэдгийг өөрийн биеэр зааж байгаа юм чин ахыгаа дууриаж гүрийдэг байж гээд л амаа барьж байнадаа хөөрхий Монголын төр хэзээ МИ ОВОГТООС салах болоо
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • зочин (203.91.117.8)
    энэ пацаан одоо тэнэгтэжбайна Аргагүйдээ АХ МИ ОВОГТ ингээд надшиг гүрийх ёстой гэдгийг өөрийн биеэр зааж байгаа юм чин ахыгаа дууриаж гүрийдэг байж гээд л амаа барьж байнадаа хөөрхий Монголын төр хэзээ МИ ОВОГТООС салах болоо
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • зочин (203.91.117.8)
    энэ пацаан одоо тэнэгтэжбайна Аргагүйдээ АХ МИ ОВОГТ ингээд надшиг гүрийх ёстой гэдгийг өөрийн биеэр зааж байгаа юм чин ахыгаа дууриаж гүрийдэг байж гээд л амаа барьж байнадаа хөөрхий Монголын төр хэзээ МИ ОВОГТООС салах болоо
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • зочин (203.91.117.8)
    энэ пацаан одоо тэнэгтэжбайна Аргагүйдээ АХ МИ ОВОГТ ингээд надшиг гүрийх ёстой гэдгийг өөрийн биеэр зааж байгаа юм чин ахыгаа дууриаж гүрийдэг байж гээд л амаа барьж байнадаа хөөрхий Монголын төр хэзээ МИ ОВОГТООС салах болоо
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • Nam bus irgen (59.153.113.62)
    Bitgii hutsald. Alban tushaalin naimaachid ta nar ene turiig dampuuruulsan ni unen sh dee. Dandaa tsunh barisan doldoi nar ni dargantsar bolood turiin ajliig dampuuruulj bna.
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.131.230.238)
    онигоонд оров оо
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.21.122.166)
    Битгий өөр шигээ тэнэг юм яриад байлдаа.Хэн үнэмших юм бэ аан.Энхболд дарга чинь ярь гэсэн шүү.ЭЭЭ арчаагүй новшнууд аа одоо бол ш дээ наад жүжиг ээ.Ард түмнийг битгий өчүүхэнд тооц,бид чинь олууллаа шүү.
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.57.93.233)
    Новшнууд хамтарч хийчихээд нэг рүүгээ буруугаа чихдэг арчаагүй лалрууд юм даа
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • haha (66.181.161.32)
    haha hen unshihu? hend heregtei ve? unen bichihu? yag odoogiinh shige hudla shaahuu??!! bod teneg min
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ойн түймэр 77.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна
    3 мин
  • О.Хулан: Удахгүй ах нартайгаа хамт гавьяатын найр хийнэ гэдэгтээ итгэлтэй байна
    58 мин
  • 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Стив Серийг "Найрамдал" одонгоор шагнав
    1 цаг 18 мин
  • ФОТО: МУГТ цол тэмдэгээр энгэрээ мялаасан ДАШТ-ий дэд аваргууд
    1 цаг 23 мин
  • 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тоглогч Н.Нандинхүсэл МУГТ цол хүртлээ
    1 цаг 28 мин
  • 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тоглогч О.Хулан МУГТ цол хүртлээ
    1 цаг 31 мин
  • 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тоглогч Б.Ариунцэцэг МУГТ цол хүртлээ
    1 цаг 35 мин
  • 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тоглогч М.Цэрэнлхам МУГТ цол хүртлээ
    1 цаг 45 мин
  • Зуны сар дуусахаас өмнө амжиж зорих таван газар
    1 цаг 52 мин
  • Чингэлтэй дүүргийн хэмжээнд улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалт 55.37 хувьтай явагдаж байна
    2 цаг 19 мин
  • Улсын цолон ойрхон бөх #2: Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр
    2 цаг 46 мин
  • ТЭЦ-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад дотоод, гадаадын найман ААН оролцлоо
    2 цаг 53 мин
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
    3 цаг 17 мин
  • Үндэсний их баяр наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч эхэллээ
    3 цаг 48 мин
  • Засгийн газрын хуралдаан болж байна
    4 цаг 10 мин
  • Д.Баатаржав: Аав минь М.Цэвэндорж начны цолонд хүрээрэй гээд хул даага бэлэглэсэн нь санаанаас гардаггүй юм
    4 цаг 13 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    4 цаг 21 мин
  • Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа
    4 цаг 23 мин
  • ӨНӨӨДӨР: Шинэ намыг татан буулгах хүсэлтийг бүртгэхээс татгалзсантай холбогдуулан мэдээлэл өгнө
    4 цаг 36 мин
  • Улаанбаатарт өдөртөө 34 хэм хүрч хална, оройдоо хотын зүүн хэсгээр бороо орно
    4 цаг 46 мин
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
  • ТББХ-ны даргаар Ц.Сандаг-Очирыг сонголоо
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • “Хүрээ цам-Даншиг" наадмын хүрээнд ямар арга хэмжээнүүд болох вэ?
  • Б.Жавхлан: Царцаана гэж ярих бол амархан
  • Ж.Ганбаатар: Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэнийгээ дуурайгаад байгаа юм бэ?
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК