зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Энхболд: Над руу цацсан хар будаг цагийн эрхэнд, нар салхины аясаар арилах биз ээ

2019-1-30
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Нэг хүнд, нэг үйл явдалд зориулсан, парламентын дархлааг сулруулсан хууль санаачилж, нэмэлт өөрчлөлт орууллаа гэж олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа ч УИХ бүрэн эрхийнхээ дагуу баталсан хуулийн дагуу өнөөдөр би албан тушаалаасаа чөлөөлөгдөж байна. Энэ асуудал хэзээнээс эхэлсэн, хэн, юу ярьсан, хэн гарын үсэг зурсан, ямар хугацаанд үргэлжилсэн бэ гээд бүх л үйл явдал Монголын хууль тогтоох байгууллагын түүх болон үлдэнэ. 

ЭШЛЭЛ 2.

Би ямар нэг байдлаар арга саам эрэлхийлж, албан тушаалтайгаа зууралдаагүй ээ. Үүнээс өмнө ч гэсэн төрийн, намын олон албан тушаал хашиж, өгч, авч явсан. Би асуудлыг хуулийн дагуу шийдэх ёстой гэдэг зарчмын байр суурийг барьсан юм. Өргөдлөө өөрөө өгөхөд ч ямар нэгэн учир шалтгаан байх ёстой. Тийм шалтгаан байгаагүй учраас өргөдлөө өгөх боломж байгаагүй.

ЭШЛЭЛ 3.

Миний удирдсан Улсын Их Хурал сүүлийн хоёр сарыг эс тооцвол сайн ажиллаж байсан гэж бардам хэлнэ.

ЭШЛЭЛ 4.

Засгийн газар хийх ёстой ажлаа цаг хугацаанд нь бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадаагүйгээс өөрчлөлт гарахгүй байгаа Улаанбаатар хотын утааны асуудлаас эхлээд, Оюутолгой, Тавантолгойн ордын ашиглалт, “Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувийн гэх мэт олон асуудлаар бид Ажлын хэсгүүд байгуулсан.

ЭШЛЭЛ 5.

Гадаа гудамжинд жагсаж байгаа иргэд, олон түмнээ би ойлгож, тэднийг хүндэтгэж байгаа. Иргэдийн амьдрал тааруу, амьжиргааны нөхцөл нь амаргүй байгааг мэдэж мэдэрч, тэдний ярьж, шүүмжилж байгаа зүйлүүдийг анхаарч, дүгнэлт хийж байгаа.

ЭШЛЭЛ 6.

Жагсаал цуглаан зохион байгуулсан зарим улстөрчид хорь гаруй жилийн хугацаанд Монголын нийгэмд үүссэн бүх буруу, муу муухайг нэг хүнд тохож, нэг хүнд хаяглаж болдог юм байна гэдгийг сайн харууллаа.

ЭШЛЭЛ 7.

Миний УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн энэ цаг мөчөөс эхлээд шударга ёс тогтоно, нийгмийн тулгамдсан асуудлууд шийдэгдэнэ, монголчуудад гэрэл гэгээтэй ирээдүй бий болно, улс орны хөгжилд эрс өөрчлөлт гарна, амьдрал сайжирна, уул уурхайн салбарын өгөөж нэмэгдэнэ гэх мэт амлалтуудаа биелүүлэхийг иргэд олон түмэн та бүхнээс шаардах болно шүү.

ЭШЛЭЛ 8.

Хэн нэгнийг алдаршуулж, “ард түмний хайртай хүү” болгох, өөр нэгнийг бүхнийг шийдэгч болгон харуулахад намайг харлуулах, муучлах шаардлага байсан байж магадгүй. Нөгөөтэйгүүр миний хүрсэн амжилтыг дахин давтаж, давуулж чадахгүй нь нэгэнт ойлгомжтой болохоор харлуулах нь зөв гэж бодсон байх аа..

ЭШЛЭЛ 9.

Над руу хар будгийг хангалттай их цацсан. Тэр будаг цагийн эрхэнд, нар салхины аясаар арилах биз ээ. Миний төрд зүтгэсэн ажил амьдралын зам, хийсэн бүтээсэнд минь алдаа оноо бий байх. Гэхдээ хийсэн бүтээсэн, алдсан оносныг маань ард түмэн үнэн зөвөөр нь ойлгох цаг удахгүй ирнэ.

ЭШЛЭЛ 10.

Миний хувьд энэ бүх гүжирдлэг, гүтгэлгийг даваад гарч чадна. Надад эцэг, эхээс олгосон хүмүүжил бий. Төрд зүтгэх хугацаандаа олж авсан тэвчээр хатуужил бас байна. Харин эхнэр, хүүхдүүдэд маань зориулж жагсаал цуглаан хийж, шаардах хуудас өгч, Монголын улс төрийн амьдралын сүүлийн 30 жилд байгаагүй үйлдэл гаргасанд харамсаж байна. Би ямар хүмүүстэй энэ танхимд сууж байна даа гэж бодогдох үе ч надад байсаан. Тэдний өмнөөс гэр бүлээсээ, үр хүүхдүүдээсээ уучлалт гуйх юмсан гэж бодогдож байсан үе ч бий.

ЭШЛЭЛ 11.

Монголын төрд захирах, дарангуйлах, өөрийн хүслээр бүхнийг жолоодох гэсэн ёс жаяг тогтчих вий гэж санаа их зовж байна.

ЭШЛЭЛ 12.

Би МАНАН-г дэмжигч биш. Хамгаалагч, өмгөөлөгч нь ч  байгаагүй. Харин МАНАН-гийн Засгийн газрыг огцруулж, МАНАН-гүй Засгийн газар байгуулж явсан намтартай хүн. Харамсалтай нь жинхэнэ МАНАН-гийн Засгийн газарт ажиллаж явсан сайдуудын нэг Л.Болд жагсаал цуглаан удирдаж явна. Хууль батлагдсан даруйд буюу УИХ-ын 39 гишүүн гарын үсэг зурсан тогтоолын төсөл өргөн барьсан өдөр нэгдүгээр сарын 25 байв. Яг 13 жилийн өмнөх энэ өдөр би Ц.Элбэгдоржийн толгойлсон МАНАН-гийн Засгийн газрыг огцруулж, “Үндэсний эв нэгдлийн” гэсэн тодотголтой Засгийн газрыг байгуулж, Засгийн газартаа өнөөгийн Шадар сайд Ө.Энхтүвшинг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар, өнөөдрийн Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг Гадаад харилцааны сайдаар нэрийг нь дэвшүүлж байсан юм. Гэвч тэд маань 13 жилийн дараа МАНАН-гийн толгойлогчоор намайг тодруулж, намайг огцруулах бичигт гарын үсэг зурсанд харамсаж байна.

ЭШЛЭЛ 13.

Намайг энэ танхимд УИХ-ын даргад нэр дэвшиж байхад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Тусгаар тогтнолын ордонд нэр дэвшиж байхад МАНАН-гийн тухай сануулж, “Та МАНАН-гийн толгойлогч” гэж хэлж байсан хүн байгаагүй шүү. Цаг хугацаа, хүмүүсийн араншин ийм л амархан өөрчлөгдөж байна.

ЭШЛЭЛ 14.

“Шударга бусын хонгил” гэдэг зүйл шударга бусыг хийсэн, үйлдсэн хүмүүсийн халхавч, хоргодох байр нь болж байна уу даа гэж бодогдох боллоо.

ЭШЛЭЛ 15.

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед УИХ-ын шийдвэргүйгээр Тавантолгойн орд газрыг ашиглах гэрээг шууд байгуулах гэж байсныг би УИХ-ын удирдлагуудын хамтаар таслан зогсоож байсан.

ЭШЛЭЛ 16.

Би стратегийн орд газар гэдэг ойлголтыг анх бий болгож, түүнийг УИХ хуульчлан баталж, Монголын баялаг төр, ард түмнийхээ мэдэлд байх санаачилгыг анх удаа гаргасан нь өнөөдөр амьдралд хэрэгжиж байгаа.  Харамсалтай нь 49 орд газрыг төрийн мэдэлд авъя гэхэд тухайн үеийн парламент 15-ыг нь зөвшөөрч байсан юм.  

ЭШЛЭЛ 17.

Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа би эмх замбараагүй олгогдсон уул уурхайн 7200 лицензийг 3600 болгон бууруулж, цэгцэлсэн.

ЭШЛЭЛ 18. 

“60 тэрбумын хэрэг” гэж хоёр жил гаруй ярилаа. Цаашдаа энэ асуудлыг орхилгүй, хэн, хаана, ямар албан тушаалд томилогдсон ургийн модоо зурж, ил тод ярих нь зүйтэй гэж бодож байгаа. Үүнийг би шаардах болно.

ЭШЛЭЛ 19.

Та бидний бүрдүүлсэн УИХ бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж, ном ёсоороо өндөрлөх ёстой шүү. Гэхдээ энэ Их хурал хууль зөрчсөн, хуульд үл нийцсэн ямарваа нэгэн асуудлыг авч хэлэлцдэггүй байгаасай.

ЭШЛЭЛ 20.

Хүчин төгөлдөр болсон хуулийг өдөрт нь багтаан ашиглаж, шуурхай ажиллаж байгаа шигээ ард түмний өмнө тулгараад байгаа, нийгмийн тулгамдсан, шийдлээ хүлээж байгаа асуудлуудад манай Их Хурал шуурхай хандаж, асуудлыг зөв шийдээсэй.

ЭШЛЭЛ 21.

Парламентат ёс, парламентын тогтолцоогоо улам бүр боловсронгуй болгож, баталгаажуулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бүрэн эрхийн үлдсэн хугацаанд амжиж хийгээсэй гэж би хүсдэг.

ЭШЛЭЛ 22.

Парламентат ёсны алтан зарчим бол ухаанаа уралдуулж, мэтгэлцэж асуудлыг шийдэх явдал. Энэ танхимд тулгалт, шахалт үйлчилдэг биш, ард түмнээс мандат авсан гишүүд төрийн эрх барих эрхээ хэн нэгний шахалт дарамтгүйгээр хэрэгжүүлдэг, цөөнхөө хүндэтгэдэг, олонхийн гаргасан санал шийдвэрийг дагаж мөрддөг байгаасай.

ЭШЛЭЛ 23.

Болоод өнгөрсөн сонгуулийн үр дүн, эрх мэдлийг булаацалдаж, талцаж хэрэлдэх биш, харин болох гэж байгаа сонгуулийнхаа амжилтыг бодож, амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, биелүүлэхийн төлөө эвлэж нийлж ажиллаасай.

ЭШЛЭЛ 24.

“Төр их бат, ёс их хүнд”. Ёсоо дагаж, жаягаа мөрдөн төр улсын ажлыг гүйцэлдүүлж яваарай гэсэн буурлуудын маань захиас үг юм аа.

image

УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар спикерийг огцруулах хуулийг Монголын парламент анх удаа өчигдөр (2019 оны нэгдүгээр сарын 29) хэрэглэлээ. Ингэснээр хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар чөлөөлөгдсөн УИХ-ын анхны дарга нь М.Энхболд боллоо. УИХ-ын даргыг огцруулах эсэхийг хэлэлцсэн хуралдаанд 65 гишүүн оролцсоноос 66.2 хувь нь тогтоолын төслийг дэмжсэнээр М.Энхболд дарга сул гишүүн болсон юм. Огцруулах төслийг дэмжсэний дараа түүний хэлсэн үгээс онцлох 24 эшлэлийг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (57)

  • Зочин (150.129.143.134)
    Бадамжунай, Элбэгдорж хоёрт амиа сольсон ч багадахаар чадууллаадаа яая гэхэв дээ
    2019 оны 03 сарын 20 | Хариулах
  • Zochin (64.119.21.173)
    Yamarch baisan Enhbold hvn shig hvn bitgii hutsatsgaa.Niseh ee niseed tusah aa medehgvi gej bitgiihutsatsgaa Enhbold mongol hvn judagtai er hvn ta nar ene hvnii haana ni ch hvrehgvi. Nar garnaa
    2019 оны 02 сарын 18 | Хариулах
  • Zochin (64.119.21.173)
    Ene hvniig buulgasan uchir ni alban tushaaliig ni avah zorilgo baisan yum bishvv Oyunerdeneee muuhai baina Oyunerdenee. Enhbold hujaa bish shvv galzuuchuudaa chi uuruu ll harin hujaa bainadaa
    2019 оны 02 сарын 18 | Хариулах
  • санж (182.160.35.235)
    Энхболдоо чиний эх эцэг хоёрыг сайн таньдаг байлаа Их тохьтой ухаалаг ажилсаг хүмүүс байсан. Чамайг ч багцаална Чи хувь хүний байдлаараа энэ албандаа байж л байх хүн Зоригийн хэргийг босгуулахгүй гэж Элбэгдоржид ам өгч барьцаалагдан мөн ч их зууралдлаадаа.Нэр хүндээ нэг мөсөн баллаа Эрдэнэтийн 49-г нь тавиад туучихсан.Элбэгээ чамайг одоо нэг нүдээрээ ч харахгүй Одоо Зоригийн хэрэгч мандана
    2019 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.26.193.71)
    Хэрээ хэзээч цагаан болохгүй хятад хэзээч Монголшихгүйдээ малаа
    2019 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (64.119.19.3)
    Зуун жилийн дараа шанзав Бадамдорж , миеэ Энхболд гээд яригдаж байх бий дээ ум базарваань
    2019 оны 02 сарын 15 | Хариулах
  • Зочин (122.201.22.76)
    УБ хотын газрыг худалдсан, хотын телевлелт з/ б эмх забараагаа алдаж хогийн цэг шиг болгосон, иргэдийн ЯДУУРАЛ, АРХИДАЛТ, ЯНХАНДАЛТ, ХАР ТАМХИДАЛТ, ХОГ ТVVГЧ ГУЙЛГАЧИН, АЖИЛГVЙДЭЛ, ЭРЭЭ ЦЭЭРГVЙ АЛЛАГА, АВИЛГАЛ энэ бvгд тер барилцаж 20 жил ажилласан тантай холбоонvй гэж vv? Энэ хvн ереесеедутагдлаа хvлээн зевшеерч чадах ес суртахуун, ухамсар огт байхгvй юм. Мен ЕРЕНХИЙЛЕГЧИЙН СОНГУУЛИЙН vед та сонгогчдод асар их менге тараасан, мэтгэлцээнд шударга бус оролцож залилан хийж байгаа, терийн эрхийг хууль бусаар авах 60 тэрбумын хэрэг, ХТДС- ийн хувь эзэмшигч яаж болов энэ бvгд таны цагаан зев хэрэг vv? та зvгээр л ард тvмнээсээ уучлалт гуйчих!
    2019 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.26.194.16)
    hutsdag muu gichii ve
    2019 оны 02 сарын 12 | Хариулах
  • zochin (46.14.247.165)
    Niislel hotyn maani gazraiig baruun zungui taraaj iim bolgosny tuluu chi shorond suuh estoi gej bodoj bna
    2019 оны 02 сарын 12 | Хариулах
  • Зочин (49.0.184.38)
    Huuhedyn PARK Gazaryn buzar naimaachin!!!!!!!!!!!!!!!!!!
    2019 оны 02 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.35.134)
    хятад маягаар хэлсэн байна шүү. нар салхины аясаар гэнээ. хятадын ямхын онол гэдэг юм .
    2019 оны 02 сарын 12 | Хариулах
  • Зочин (49.0.212.47)
    ард түмэн үнэн худлыг дэнслэх чадвартай үнэн сүүлд илэрдэг хүлээх л үлдлээ
    2019 оны 02 сарын 11 | Хариулах
  • зочин (203.91.118.247)
    Шорондоо орох хэрэгтэй
    2019 оны 02 сарын 11 | Хариулах
  • Sodob (64.53.213.174)
    muu neriig husavch ul arina sain neriig husevch es oldono
    2019 оны 02 сарын 11 | Хариулах
  • иргэн (202.179.26.210)
    Өөрөөсөө л болж өөрлүүгээ хар Будаг цацуулчихаад бас цагийн аясаар арилна ч гэх шиг наад будаг чинь хэд үед чинь очсон ч арилахгүй бол яана Үр хүүхэд Ач гучий чинь л Чих нь их халууцах байх даа
    2019 оны 02 сарын 10 | Хариулах
  • Basguu (172.58.47.36)
    Shaa shaa Stalinii helsen ugiig hulgaich heljee. Stalinii hajuud chi bol umhii ur horhoi.
    2019 оны 02 сарын 10 | Хариулах
  • Zochin (66.181.176.191)
    М.ЭНХБОЛД ДАРГЫН АЛБАН ТУШААЛЫГ АВАХ ГЭСЭН ТЭМЦЭЛ БАЙЖ ГЭДЭГ НЬ.БАТЛАГДАЖ ОЮУН-ЭРДЭНЭ ЗГХЭГ ДАРГА БОЛЛОО.ОДОО АЮУРСАЙХАН БИ ОЮУТОЛГОЙГ ШАЛГУУ НАМАЙГ АХЛАГЧААР НЬ ТАВИЧИХ ГЭЭД ГУЙЖ ЯВАХ ЮМ ЯМАР СОНИРХОЛ БАЙНАА .ХОЁР ГУРВАН ХҮН АХЛААД ХҮНИЙ МУУ ҮЗЭЭД ЯВЖ БАЙВАЛ БАХ НЬ.ХАНАДАГ ЮМ УУ ДАА.ХҮНИЙ МУУ ҮЗЭЖ ЯВАХ ЧИНЬ САЙН Ч ЮМ БИШ ДЭЭ. АЮУРСАЙХААН !!
    2019 оны 02 сарын 08 | Хариулах
    • Ойн инженер Болд
      Та сайн үйлийн төлөө тэмцэгчдийг үзэн ядаж шатаж үхэж байгаа бол Энхболд Элбэгдорж Сайханбилэгтэйгээ хамт 461-н зочин болох л үлдэж дээ Сайн явж саадгүй хүрээрэй ерөөе
      2019 оны 02 сарын 08
  • Зочин (202.179.24.233)
    АРД ТҮМНИЙ ИТГЭЛИЙГ ДААЖ ЧАДАХГҮЙ ТӨР ТҮМЭН ОЛНЫХОО ЭСРЭГ ХОР НАЙРУУЛЖ БУЗАР МУУГ ХИЙСЭН ХЭН БҮХНИЙГ АРД ТҮМЭН ЯЛАН ДИЙЛЖ НУХЧИН ДАРСААР ИРСЭН ТҮҮХТЭЙ ДЭЛХИЙ ШҮҮ.ДЭНДҮҮ ИХ ААРХААД БАЙСЫН МАА.
    2019 оны 02 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.9.44.207)
    xusaad arilaxgvi xvseed oldoxgvi ee gej
    2019 оны 02 сарын 05 | Хариулах
  • чимэддорж (182.160.39.91)
    одоо юуч гэсэн хонгилын үзүүрт гэрэл аслаа солих хүмүүсээ яаралтай солио
    2019 оны 02 сарын 04 | Хариулах
  • Zochin (64.119.20.136)
    Tsewvvn tsagt sain yum saarch muu yum gaarna gej hugshchvvd yaridag ter tsag irsen bolotoi sain bvhen muubikj muu bvhen sain boloh yum yasan muu yor wee. Tiim bolohoor M.Enhbold muu boloh ni zvin hereg bolloo. Gehdee nar garnaa tenger tselmene
    2019 оны 02 сарын 04 | Хариулах
  • Зочин (43.250.126.130)
    Баттулгын хар пиар ч хүнийг алах юм аа. Аль ерөнхийлөгчийн сонгуулиар л ярьж эхэлсэн 60 тэрбум. Худал зүйлийг мянгантаа давтвал үнэн болдог гэдэг энэ дээ. Нийгмийг тэр чигээр нь нэг хүнийг муулах, үзэн ядах, дайрч доромжлох үкэлд автууллаа. Дараагийн хүн хэн байх вэ гэвэл Баттулга болон Хүрэлсүх нарын бурууг шударгаар шүүмжилж, хамаг но-г нь ил гаргаж тавьсан тэр хүн байх болно.
    2019 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (43.250.126.130)
    Тэр 60 тэрбум гээч схемтэй танилцсан Хүрэлсүх тэнд байсан Оюунэрдэнэ нарт ямар хариуцлага тооцох вэ. М.Энхболд тэр схемтэй нь зөвхөн танилцсан л хүн. Алдааг адилхан үүрэх хэргтэй. Нэг намын журмын нөхөд минь
    2019 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.21.106.116)
    Хар пи ар гэж аймаар юмаа. Хүнийг яаж муулж доромжилж нийгмээр нь жигшиг зэвүүцүүлнэ гэж санаанд багтамгүй. Дараагийн ингэж муулуулах хэн нэгэн байж л бгаа.
    2019 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.184.233)
    Энхболд бол монгол төрийн ноён нуруу даа. Энэ цөвүүн цагт л тохирсонгүй дээ, харамсалтай
    2019 оны 02 сарын 02 | Хариулах
  • Бор (66.181.160.31)
    Шудрага ажиллаж чадахуу ганц М.Энхболдоор туг тахиад та нар шудрага болохуу Монголын төр түүхэндээ нэг хүнийг хамгийн муу болгон харагдуулж хэлмэгдүүлж ирсэн түүх саяхан билээ миний харж байгайгаар энэ төрийн тогтолцоог 28 жил бий болгосон нөхдүүдийг бүгдийг өөрчлөх хэрэгтэй 5 удаа хууль зүйн сайд хийсэн хүн худлаа шудрага царайлаад сууж байхыг хараад үнэндээ хэлэх үг олдохгүй байна Тийм шудрага байсан бол ийм хэмжээнд хүргэлгүй энэ улс орныг арай өөр байлгах байсан юм. ЖДҮХД сангаас зээл авч хууль бусаар ашигласан нөхдүүдийг яахыг харъяаМонголын ард түмэн ямар их ядуурснийг саяхан УИХ-ын гишүүн 1 кг чихэр, 2 кг гурил өөр юуч билээ тараахад ахмадууд нэгнийгээ тийм өчүүхэн зүйлийн төлөө булаалцалдан нэгнийгээ дайрч алсныг харахад л ойлгомжтой байна эрхэм ЕС-аа та тэр газарт байсан тул энэ бүхнийг ЗБ-хад оролцсон гэж харагдаад байна та хариуцлага хүлээхүү
    2019 оны 02 сарын 01 | Хариулах
  • иргэд (66.181.184.178)
    ЖДҮ- чид зөвхөн өнөөдөр л хүчтэй байгаа гэдгээ насан үүрдийн гэж бүү гордиорой
    2019 оны 02 сарын 01 | Хариулах
  • зочин (66.181.184.178)
    Хүрэлсүхийн утсан хүүхэлдэйнүүд зорилгоо хангалаа харж л байя Хэн нь хэн бэ гэдгийг чинь түмэн олон мэднэ дээ утсан хүүхэлдэй оюунэрдэнэтэнгүүдээ
    2019 оны 02 сарын 01 | Хариулах
    • soka
      booj uhlee yu? uh uh
      2019 оны 02 сарын 01
  • Зочин (112.214.88.121)
    Элбэгдоржтойгоо мөнгөө тоолоод хэвт. Багахан алиал.
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (66.181.187.215)
    Монголын нар салхинд үүрд арилахгүй хар толбо үлдсэнийг санаж яв дотор санаат минь, дахиж шаахайны чинь мөр бүү гараг.
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
  • ЗОЧИН (64.119.25.90)
    ЮУ ГЭНЭ ҮҮ? ЭЛБЭГДОРЖ ТА 2 УЛС ОРНООР ТОГЛОСОН ҮХЭХ ЯЛТАЙ БООЛУУД ШҮҮ?
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
    • цэрэв
      Чи үнэхээр элбэгдорж жунай нартай нийлээгүй юмбол яагаад эдний эсрэг яриаг дэмжээгүй дүлий дүмбэ оргиод суугаад байсан юмбэ Хуулийхан дургүй хүнээ шоронд хийдэг болж дураараа дургиж байхад ганц үг ган хийгээгүй чи Элбэгээд бүтэн барьцаалагдсан одоо гонгиноод яах вэ Эс үйлдэл
      2019 оны 01 сарын 31
  • Зочин (103.26.194.97)
    Одоо шүүх, прокурор, цагдаа, яамд, нийслэл гм төрийн бүх шатанд үүрлэсэн Миеэ, Жунай, Хүзүүгүй хүн нарын гар хөлүүдийг зайлуулж чадвал монголд шударга ёс тогтоно.
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
  • ИРГЭН (66.181.164.222)
    Одоо ард түмэн хэрүүл тэмцэл хүлээгээгүй. Ажлын байр, утаагүй орчин, үнийн бууралт, цалингийн нэмэгдэл.... Үнэхээр та нарын гар нийлж ажиллах Баг чинь бүрдсэн бол үзүүлээд өг. 2020 онд дүнгий чинь тавинаа. Хүрэлсүх сайдаа.
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (66.181.164.222)
    Одоо урагшаа харж ажлаа хийцгээе дээ. Энхболд огцорлоо. Тэгээд тэр МАНАН гээч нь сарнисан байлгүй дээ. Одоогийн төрд МАНАНаас нэг ч хүн байхгүй гэж ойлгож байна. Ерөнхийлөгч, ЕС, Их хурлын дарга, бусад сайд нар. ТЭГЭЭД АЖЛАА Л ХИЙГЭЭЧ. ИХ ЮМ ХҮЛЭЭЖ БАЙГАА ШҮҮ.
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
    • Зочин
      Одоо шүүх, прокурор, цагдаа, яамд, нийслэл гм төрийн бүх шатанд үүрлэсэн Миеэ, Жунай, Хүзүүгүй хүн нарын гар хөлүүдийг зайлуулж чадвал монголд шударга ёс тогтоно.
      2019 оны 01 сарын 31
  • Зочин (192.82.66.152)
    Ёстой энэ 40 нөхрийгч болгож өгсөн.Нүүр хийх газаргүй үг луугарах эрхгүй болсон.Оюунэрдэнийг хуулийнхан шалгаж хурдан олонд зарла.Болдын банкгы асуудлыг шалга.Аюурсайханы дүү нарын алтны асуудлыг шалга.Батзандангийн эхнэрийн зээлийг шалга.ЖДҮ-тэй холбоотой сайд гишүүдийг эргүүлэн тат.Хэрвээ ингэж чадахгүй бол АН болон шударга иргэд нийлж Хүрэлсүх Баттулгыг огцортол тэмцэнэ өлсөнө суулт хийнэ.Баттулга хүрэлсүх 2 жинхэнэ огцрох үндэслэл баримттай хүмүүс.Цагаан сарын дараа 2-р сарын 11-нээс эхлэн бид шаардаж шахаж тэмцэх болно.Энхболд даргыг яаж гүтгэж доромжилж чадлаа та нар.Төа нар шиг ийм арчаагүй уйваагүй жудаггүй баримтгүй зан гаргаж тэмцэхгүй 5 нөхдүүдээ.Та нар шиг хүний утсан хүүхэлдэй болохгүй.Шударга үнэн баримттай л тэмцэнэ шаардана шахна.Баттулга хүрэлсүх шиг арчаагүй байхгүй .
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
    • САР НАРХҮҮ
      МУУ БӨГС ДОЛООГЧ БООЖ ҮХЛЭЭ
      2019 оны 01 сарын 30
    • Зочин
      Одоо шүүх, прокурор, цагдаа, яамд, нийслэл гм төрийн бүх шатанд үүрлэсэн Миеэ, Жунай, Хүзүүгүй хүн нарын гар хөлүүдийг зайлуулж чадвал монголд шударга ёс тогтоно.
      2019 оны 01 сарын 30
    • зөв
      хэлээд юу гэх вэ
      2019 оны 01 сарын 30
  • Иргэн (103.57.95.186)
    М.Энхболд дарга муу ажиллах ёсгүй хүншдээ?! Энд тэнд сэтгэгдэл бичсэн бөгс долоогч, луйварчин хүний мөн чанарыг мэдэхгүй байж өөрөөгөө ямар хүн гэж бодоод хуцаж улиад байгаа болоо?! Өнөөдөртөө л бэлтгэгдээгүй, төрийн ёс жудаг гэдгийг мэддэггүй, 1990-н оны ойворгон хүмүүс гадны гар хөл бологчдийн нөлөөлөлөөс эхлэлтэй завхрал үүсгэгчдээс ялгаагүй адилхнаар М.Энхболд дарга луу дайраад байгаа болохоос М.Энхболд шиг төрийн хар хүн энэ төрд байхгүй ээ?! Цаг эргэж нар гарнаа?!
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
    • Зочин
      Одоо шүүх, прокурор, цагдаа, яамд, нийслэл гм төрийн бүх шатанд үүрлэсэн Миеэ, Жунай, Хүзүүгүй хүн нарын гар хөлүүдийг зайлуулж чадвал монголд шударга ёс тогтоно.
      2019 оны 01 сарын 30
  • Зочин (103.87.255.66)
    Мундаг хүн шүү. Үргэлж дэмждэг.
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
    • Зочин
      Одоо шүүх, прокурор, цагдаа, яамд, нийслэл гм төрийн бүх шатанд үүрлэсэн Миеэ, Жунай, Хүзүүгүй хүн нарын гар хөлүүдийг зайлуулж чадвал монголд шударга ёс тогтоно.
      2019 оны 01 сарын 30
  • Зочин (66.181.187.250)
    Үхсэн пизда монгол төрийн түүхэнд хараар бичигдэж үлдэж байгаагаа мэдэж байгаа боловуу энэ хятад
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (175.211.11.23)
    Цагтаа сөрөг намын элбэгдоржтой сбаяртай нийлж сэм хуйвалдаж өөрийн намын Энхбаярыг унагааж бснаа санадаг болуу. Ядахдаа Энхбаяр нь бацаан бхаас нь л дэмжиж өмөөрч өөд нь татаж явсныг нь яана. Их хүн муутайдаа энэ ми. Өөртөө хүсээгүй муу юмыг хүнд бүү хий, эргэж ирнэ гэсэн үг бдг. Миэнхболд хүнийг яаж бсн, одоо өөр дээрээ үзэж бгаа. Тэгээд яасан тэнэг арчаагүй үг хэлдэг юмбдээ. Монгол даяар хотын газрыг зарсан, элбэгдоржтой сүлбэлдэж бснаас өөр юу ч хийгээгүйг мэдэж бхад.
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • Davaadorj (202.131.242.227)
    ulaanbaatariin gazriig baruun solgoigui zarsan ni il bolson.Enhboldiin ued ard tumnii amidral muudaj baisniig martlaa gej uu.ter ard tumnii tuluu huruugaach hudulguuguig bid martaagui.Enhboldiig zailuulsan zuv alham bolson.
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • Иргэн (103.57.95.186)
    М.Энхболд дарга муу ажиллах ёсгүй хүншдээ?! Энд тэнд сэтгэгдэл бичсэн бөгс долоогч, луйварчин хүний мөн чанарыг мэдэхгүй байж өөрөөгөө ямар хүн гэж бодоод хуцаж улиад байгаа болоо?! Өнөөдөртөө л бэлтгэгдээгүй, төрийн ёс жудаг гэдгийг мэддэггүй, 1990-н оны ойворгон хүмүүс гадны гар хөл бологчдийн нөлөөлөлөөс эхлэлтэй завхрал үүсгэгчдээс ялгаагүй адилхнаар М.Энхболд дарга луу дайраад байгаа болохоос М.Энхболд шиг төрийн хар хүн энэ төрд байхгүй ээ?! Цаг эргэж нар гарнаа?!
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
    • zochin
      nudee nee tom har
      2019 оны 01 сарын 30
  • Иргэн (103.57.95.186)
    М.Энхболд дарга муу ажиллах ёсгүй хүншдээ?! Энд тэнд сэтгэгдэл бичсэн бөгс долоогч, луйварчин хүний мөн чанарыг мэдэхгүй байж өөрөөгөө ямар хүн гэж бодоод хуцаж улиад байгаа болоо?! Өнөөдөртөө л бэлтгэгдээгүй, төрийн ёс жудаг гэдгийг мэддэггүй, 1990-н оны ойворгон хүмүүс гадны гар хөл бологчдийн нөлөөлөлөөс эхлэлтэй завхрал үүсгэгчдээс ялгаагүй адилхнаар М.Энхболд дарга луу дайраад байгаа болохоос М.Энхболд шиг төрийн хар хүн энэ төрд байхгүй ээ?! Цаг эргэж нар гарнаа?!
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
    • Иргэн
      Муу бөгс долоогч минь битгий хуц?! М.Энхболд чамайг, та нарыг бодоход жинхэнэ төрийн хар хүншдээ?!
      2019 оны 01 сарын 30
    • zochin
      enhbold ard tumnii tuluu yu hiij giiguulsen yum harin hotiin gazriig zarj hujaa lamd boodol boodloor mungu zartsuulsan baih.
      2019 оны 01 сарын 30
  • Иргэн (103.57.95.186)
    М.Энхболд дарга муу ажиллах ёсгүй хүншдээ?! Энд тэнд сэтгэгдэл бичсэн бөгс долоогч, луйварчин хүний мөн чанарыг мэдэхгүй байж өөрөөгөө ямар хүн гэж бодоод хуцаж улиад байгаа болоо?! Өнөөдөртөө л бэлтгэгдээгүй, төрийн ёс жудаг гэдгийг мэддэггүй, 1990-н оны ойворгон хүмүүс гадны гар хөл бологчдийн нөлөөлөлөөс эхлэлтэй завхрал үүсгэгчдээс ялгаагүй адилхнаар М.Энхболд дарга луу дайраад байгаа болохоос М.Энхболд шиг төрийн хар хүн энэ төрд байхгүй ээ?! Цаг эргэж нар гарнаа?!
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
    • Иргэн
      Муу бөгс долоогч минь битгий хуц?! М.Энхболд чамайг, та нарыг бодоход жинхэнэ төрийн хар хүншдээ?!
      2019 оны 01 сарын 30
    • zochin
      hun hog zailsan ni bolj
      2019 оны 01 сарын 30
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
    15 цаг 43 мин
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
    19 цаг 28 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    19 цаг 44 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ШҮДЛЭН
    19 цаг 55 мин
  • ТАНИЛЦ: Зам хаах байршлууд
    20 цаг 3 мин
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
    20 цаг 20 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    20 цаг 22 мин
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
    Уржигдар 18 цаг 13 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
    Уржигдар 17 цаг 40 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 26 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    Уржигдар 17 цаг 20 мин
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 16 цаг 12 мин
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    Уржигдар 15 цаг 36 мин
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    Уржигдар 15 цаг 14 мин
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
    Уржигдар 15 цаг 02 мин
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
    Уржигдар 14 цаг 28 мин
  • Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
    Уржигдар 14 цаг 03 мин
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
    Уржигдар 13 цаг 01 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК