зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.10.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Буян”-гийн Жагаа буюу Б.Жаргалсайхан гэж хэн бэ?

2019-2-27
0
ЖИРГЭХ

Баримт 1.

“Буян”-гийн Жагаа буюу Базарсадын Жаргалсайхан нь 1959 оны наймдугаар сарын 20-нд Улаанбаатар хотод мэндэлсэн. Эцэг, эхээсээ тавуулаа, айлын дундах хүү. Нийслэлийн арван жилийн 23 дугаар дунд сургуулийг 1977 онд төгсч, улмаар ЗХУ-ийн Эрхүү хотын Политехникийн дээд сургуульд Сансарын физикч мэргэжлийг эзэмшсэн.

Баримт 2.

Тэрбээр 1982-1984 онд “Говь”" ХХК-д ажилтан,1984-1988 онд хувиараа бизнес эрхлэгч,1988-1989 онд “Буян” хоршооны захирал,1989-2004 онд “Буян” компанийн захирал,2004 оноос УИХ-ын гишүүн,2006 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж байсан туршлагатай.

Баримт 3.

Б.Жаргалсайхан нь хятадаас 10 төгрөгөөр худалдаж авсан багаагаа Орост 1000-аар,  Сингапураас 2000 ам.доллароор худалдаж авсан видео камераа хятадуудад 4000 ам.доллараар зарах зэргээр өөрийн хөрөнгөө аривжуулсан гэдэг.

Баримт 4.

Тэрбээр “Буян” компанийхаа үндэс суурийг 1987 онд тавьсан бөгөөд анх 20-иод мянган төгрөгийн дүрмийн сантай, ах дүү хамаатан саднаараа нийлж босгосон гэдэг.

Баримт 5.

Шинэ үндсэн хуульт Монгол Улсын анхны саятан нь Б.Жаргалсайхан байсан гэгддэг. Тэрбээр “Ардчилсан хувьсгал эхлэх үед үсээ үхэр долоочихсон юм шиг болтол нь самначихсан амьтан Монголд ирж байлаа. Тухайн үед 600-700 мянган ам.доллар халааслаж ирэхэд Ц.Элбэгдорж, Баавараас эхлээд бүгдээрээ сураггүй гарууд байв. Нус нь гоожихсон, том хар бакаль углаж, уранхай хар пальто өмссөн юмнууд л байсан. Машин авч өгөхөөс эхлээд санхүүжүүлсэн. Гэтэл хэдэн үеэрээ баян байсан юм шиг худлаа бурах хэрэггүй л дээ” гэсэн удаатай.

Баримт 6.

Бизнесийн салбараас улс төрд хөл тавьсан тэрбээр хэзээний л хэдэр, ёдор аашаараа олонд танигдсан. Бүр компанийнхаа ажилчдад цалин олгохдоо гэр ахуйн бараа шахдаг байсан тухай яриа бий. Үүнд нь ажилчид дургүйцвэл “Та нарт мөнгө ямар хэрэгтэй юм бэ. Цалингаа аваад хятадын бараа худалдаж авна биз дээ. Үүнийхээ оронд надаас худалдаж ав. Үгүй бол зайл” гэж сүрдүүлдэг байсан гэх.

Баримт 7.

Түүний эл үйлдэл гаарсаар хяналтаас гарсан учир ажилчид нь ажлаасаа гарах нь олширсон байна. “Буян”-гийн Жагаагийн бизнес өнөөг хүртэл “ТОП” аж ахуйн жагсаалтад орж чаддаггүйн шалтгааныг үүнийг гэх хүмүүс ч бий.

Баримт 8.

АН-ын гишүүн байсан тэрбээр өрх тусгаарлаж, Бүгд найрамдах намаа байгуулж, өөрөө даргаар нь заларсан юм.

Баримт 9.

Тойргынхоо сонгогчдийг цуглуулах бүртээ “ажилгүй, арчаагүй, анхиагүй”-гээр  нь дууддаг учир иргэд үүнд нь ихэд дургүйцдэг байв. Ийм байдал удаа дараа давтагдсан болоод тэр үү, түүний уулзалтад очсон хүмүүс сэтгэл дундуур гарах нь олон. Харин 2012 оноос түүний эл зан гэнэт өөрчлөгдөж, уулзалтад ирсэн хүмүүстэйгээ мааз яриа өрнүүлэх, ажилгүй, анхиагүй байгааг нь хошин байдлаар илэрхийлдэг болсон юм. Түүнийг хатуу яахир зангаас хөгжилтэй дүрд шилжиж, зүсээ хувилгасан нь улс төрийн нөхцөл байдлаас улбаатай гэж хардах хүмүүс бий.

Баримт 10.

Тэрбээр 2004 оны сонгуулийн үеэр Толгойтод цугларсан сонгогчдоо мөн л аашилж, загнасан юм. Ажилгүй, арчаагүй амьтад гэж хэлснийх нь төлөө нэгэн залуу түүн рүү юм шидэхэд Б.Жаргалсайхан золтой л оногдчихоогүй. Эл үйлдлийнх нь хариуд Жаргалсайхан хар хувцастай бие хамгаалагч бахим залуусаараа өнөөх залууг хүч хэрэглэн баривчлуулсан юм. Тэгэхэд цугласан иргэд уурлаж, бухимдан үймээн гарсан учир Б.Жаргалсайхан арга буюу тэндээс явахаас өөр аргагүй болсон юм.

Баримт 11.

Тэрбээр “Монголын хөрөнгөтний нам”-ыг байгуулж, хоёр ч сонгуульд өрсөлдсөн бөгөөд амжилт олоогүй учир С.Зориг агсаны байгуулсан “Бүгд найрамдах нам”-ын С.Оюунтай нэгдэн ИЗ-БНН болгон өөрчилж сонгуульд өрсөлдсөн байдаг. Улмаар тэдний нэгдэл сонгуулиас өмнө задарч, Бүгд найрамдах нам дангаар өрсөлдсөнөөр, Б.Жаргалсайхан 15 жил улс төрд хөдөлмөрлөсөнийхээ үр дүнг үзэж, УИХ-ын гишүүн болсон

Баримт 12.

Үйлдвэр худалдааны сайдаар ажиллах ахархан хугацаандаа яам, Тамгын газар болон, харъяа агентлагын ажилчдын үйлийг нь үзсэн гэхэд болно. Учир нь долоо хоног бүр хийсэн ажлын тайлан шахаж шаардаж авах ёстой гэж дүрэм гаргасан нь төрийн мөнгийг бас л үрэлгэн зарах шалтгаан болсон юм. Учир нь тус яам нь бүтэц бүрэлдэхүүний хувьд томоохонд тооцогддог. Энэ хэрээрээ олон ажилтантай байв. Түүний эл шийдвэрийн харгайгаар агентлагуудын цаасны хэрэгцээ нэмэгдэж, төсөвт багагүй дарамт болсон гэх. Нөгөөтэйгүүр, авсан тайлан мэдээгээ шалгалгүйгээр нэг өрөөнд хураадаг, дэмий цаг үрсэн ажил хэмээн багагүй шүүмжилүүлсэн юм.

Баримт 13.

2005 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин 13.83 хувийн саналтайгаар өвдөг шороодсон.

Баримт 14.

“Буян”-гийн Жагаа өөрийгөө хүний өөрийн нийлсэн таван хүүхэдтэй хэмээн ам алдсан нь бий. Түүний анхны гэргийг Б.Энхтогтох гэдэг бөгөөд дизайнер мэргэжилтэй, “Буян” компанийн бүхий л ажлыг нугалдаг бүсгүй бий гэх. Тэрбээр олон жил нууцалсан анхны эхнэрээ “Танайд хоноё” нэвтрүүлгээр анх удаа олонд харуулсан юм. Харин дараагийн гэргий нь н.Сэлэнгэ хэмээх бүсгүй байдаг бөгөөд Холливудын жүжигчин Стиван Сигал Монголд айлчилж байх үеэр залуухан гэргийгээ дагуулж ирсэн аж. Харин удаах буюу гуравдах гэргий нь дуучин П.Өнөржаргал юм. Тэрбээр түүнд зургаа дахь хүүхдийг нь төрүүлж өгсөн гэдэг.

Баримт 15.

Түүнийг мөн орос эхнэрээс төрсөн хүү бий яриа гарсан. Бүр зураг хөрөг нь хүртэл цахим орчинд тархаж, хэвлэлийн нүүрийг чимсэн. Энэ талаарх мэдээллийг цухас танилцуулахад Б.Жагаа хойно сурч байхдаа нутгийн бүсгүйтэй жиг ургуулсан байна. Ингээд хайрын романсын үр шимд нэгэн хүү мэндэлсэн энэ ажээ.

Баримт 16.

“Буян”-гийн Жагаа “Eagle” телевизэд ярилцлага өгөхөөр очихдоо товлосон цагаасаа хоцорч улмаар студи чөлөөлж өгөхийг хүссэн сэтгүүлч рүү дайрч “Би чиний ажилтан юм уу, ална шүү гөлөг минь” хэмээсэн нь тухайн үедээ маш их шуугиан тарьж байв. Түүний хувьд хэвлэл мэдээллийн байгууллагад танхайрч, бүдүүлэг авир гаргаж байсан хэд хэдэн удаагийн үйлдлийн нэг нь энэ. Өмнө нь өөрийнх нь ярилцлага нийтлэгдсэн “Монголын мэдээ” сонины хэвлэх, олон нийтэд түгээх явцад мөн л бүдүүлгээр саад учруулсан удаатай.

Баримт 17.

“Буян” үйлдвэртээ техник технологи худалдан авахаар 14 сая ам.доллар зээлсэн нь Марубени-гийн хэрэг болтлоо даамжирч, Монгол Улсын засгийн газар шүүхэд дуудагдах шалтгаан болсон. Харамсалтай нь эл хэрэг тэгс ингэс гээд чимээгүй болсон. Энэ завшааныг даимдуулаад түүнээс эл хэрэг юу болсон бэ гэдгийг асууя.

Баримт 18.

Түүнийг долдугаар сарын 1-ны бослого, тэмцлийг зохион байгуулж, ард түмнийг өдөөн турхирсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр “Ганц худаг”-т хорьж, байцааж байсан.

Баримт 19.

Цөөнгүй иргэд түүнийг “шударга” хэмээн өргөмжилдөг ч төрд шударгаар ажиллаж байсан уу гэвэл бас л эргэлзээтэй. Тодруулбал, тэрбээр Үйлдвэр худалдааны сайд байхдаа Тавантолгойн нүүрсний орд газраас 101 га газрын лицензийг “Дайцүки” ХХК-д олгосон нь тухайн үеийн Ашигт малтмалын шинэ хуультай зөрчилдөж байсан юм. Мөн Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн соёл урлагийн шоу арга хэмжээнд зориулан гурван тэрбум төгрөгийг өөрийн “Буян” компанид ямар ч тендергүйгээр авсан тухай хэвлэлүүд шуугиж байв. Үүнээс гадна “Буян” компанийн зээлийн улмаас Монгол Улсын Засгийн газар Олон улсын шүүхэд өмгөөллийн хөлс 1.2 тэрбум төгрөгийг төлсөн бөгөөд тус компани энэ мөнгийг эргүүлэн төлөөгүй гэгддэг.

Баримт 20. 

Цагтаа Монголын хамгийн тансаг зочид буудлуудын нэг гэгдэж, төрийн томчууд үйлчлүүлдэг байсан “Хангай” зочид буудал нь “Буян”-гийн Жагаагийн өмч юм. Тэрбээр тус зочид буудлыг дуудлага худалдаагаар тухайн үеийн  ханшаар 600 сая төгрөгөөр худалдаж авсан гэх бол өнөөдөр “Сүнстэй байшин” нэрээр олноо алдаршин үлджээ.

Баримт 21.

Тэрбээр дээрэнгүй харьцаатай гэдгээрээ алдартай. Нэг жишээ дурдахад, төрийн ордонд гадуур хувцастайгаа нэвтрэхээр нь хамгаалалтын албаныхан гадуур хувцсаа тайлахыг анхааруулсан байна. Гэтэл үүнд нь уурлаж, элдэв шуугиан тарьжээ. Төрийн ордны дөрвөн давхарт алхаж явсан Жагаа дарга “Ямар дээрэнгүй новш вэ. Зүгээр хэлчихгүй” хэмээн уцаарлан хэлсэн нь хэвлэлд гарсан нь бий.

Баримт 22.

Тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үеэр гадаа нь байсан бөгөөд хэд хэдэн цагдаагийн алба хаагчид руу дайрч, биед нь халдсан байдаг. Энэ тухай мэдээлэл тухайн үед хэвлэл мэдээллээр гарч байв.

Баримт 23.

Тухайн үед “Буян”-гийн Жагаа экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг өмөөрлөө, сайн хүн байна гэж олон түмэн шуугисан. Гэвч үүнээс хэдхэн жилийн дараа буюу 2016 оны сонгуулийн үеэр “Тэтгэврийн хөгшид хөтлөлцөөд алхах юм. Сонгуульд өрсөлдөж яаана вэ. Ач зээгээ харж, өсгө. Н.Энхбаяр, Цолмон хоёрын улс төрийн дууссан. Залуу үедээ зайгаа тавьж өгөх хэрэгтэй. Ямар хэрэгтэй гэж ингэж явдаг байна аа” хэмээсэн нь бий.

Баримт 24.

Нэг хэсэг бараг л ах, дүү бололцох нь халгүй байсан Гүндалай, Жаргалсайхан хоёр нэг л мэдэхэд хонь, чоно болчихсон. Телевизийн хөтөлбөрийн үеэр Гүндалай  хэн нь царайлаг вэ гэдгээ шалгаруулах гэж оролдсныхоо горонд Жаргалсайханы араанд зуугдсан. Тиймдээ ч өнгөрсөн сонгуулийн үеэр Гүндалайгийн эсрэг өрсөлдөхөөр “сүх” далайсан нь байдлыг улам хурцатгаад авсан юм.

image

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй эрхмүүдийн талаарх баримтыг цувралаар хүргэж байгаа билээ. Ингээд "Буян"-гийн Жагаа буюу Б.Жаргалсайханы талаарх талаарх 24 баримтыг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Д.Амарбаясгалан: Цаашид ч би Монголын төр, ард түмнийхээ төлөө хийж бүтээх их үйл хэрэгт сэтгэл, хүчээ зориулсаар байх болно
Г.Занданшатар: Эдийн засгийн сэргэлт, нүүрсний хулгайтай хийх тэмцэл бол нэг зоосны хоёр тал юм
24 БАРИМТ: Монголд тохиож байсан түүхэн зудууд
Монгол Улсын Ерөнхийлөгч, Энэтхэг Улсын Ерөнхий сайд нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (39)

  • Зочин (66.181.160.110)
    Жагаа.З.Алтай нар монголчуудыг зүгээр л боол гэж үздэг
    2020 оны 09 сарын 02 | Хариулах
  • ааа (64.119.18.202)
    Наад хүн чинь Эрхүү хотын Польд сурч байгаагүй бөгөөд наймаа хийх хобиой нэг байсан. Хичээл бодохгүй маргааш хэдэн цагт ямар грузинтай эсвэл армянтай яаж наймаа хийхээ зүүдэлж явдаг байсан_ Бас нэг өрөөсөн дугуй нь Германд наймаахийгээд амархан мөнгөтэй болсон Гүндалай. Хуурь байхгүй учраас луйвраар баахан мөнгө хийгээд бүр улс төрд ороод сайд, их хурлын гишүүн болтол хийгээд явссан ч ...
    2019 оны 11 сарын 10 | Хариулах
    • ммм
      чин үнээн, хамт байсны хувьд үнэн бодит гэдгийг нотолж бна.
      2019 оны 11 сарын 10
  • ххх (43.228.131.151)
    нийлэгч нь тодорхойгүй нийтлэл байна. мэдээлэл нь хэт нэг талыг барьсан байна.
    2019 оны 03 сарын 21 | Хариулах
  • Kreativ-Tonie (141.65.160.146)
    Manangiin site baina tanaih
    2019 оны 03 сарын 18 | Хариулах
  • ард иргэд (202.9.42.211)
    АРД ИРГЭД ЖАГААГ СЭВСЭЛДЭГ ТЭМЭЭ ГЭЖ БОДДОГ ЮМ БИШҮҮ??? ЖАГАА ГҮНБАЛАЙ 2 АЛЬ ЭРТ МООДНООС ГАРСАН ЭНЭ 2 ДАХИЖ ХЭЗЭЭЧ УЛС ТӨРД НЭМЭРГҮЙ СОНГУУЛЬ БОЛХООР СЭВСЛЭЭДЛ ЯАХАВ ЯВЖ Л БАЙГ ХҮҮХЭДҮҮД ТООВОЛ ТООНО БИЗ??? ХА ХА ХА
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • Иргэн (139.5.218.208)
    Эрхуугийн Их Сургуульд сурч бгаад 4 курсээсээ хеегдсен Муудаа бус байнга бизнес хиидэг хичээлдээ явдаггуй байсан 70аад оны суулээр ЭИС д сансрын физикиин анги байгаагуй Физикиин факультетад сурч байсан нь унэн
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • Khurelbaatar (66.181.187.158)
    Компанид нь ажиллаж байсны хувьд Жагаа бол ясны бизнесмэн, хатуу ч үнэнийг л ярьдаг, хэнээс хамааралгүй айлгүй шударга үзэл бодлоо хэлчихэж чаддаг чанга хүн. Түүнийг дэмжих хэрэгтэй л дээ
    2019 оны 03 сарын 09 | Хариулах
  • Zochin (66.181.178.237)
    Жигаа ахын чинь УИХ гишүүн болдог ч үгүй биз дээ.
    2019 оны 03 сарын 08 | Хариулах
  • Zochin (103.229.121.117)
    Жигаа гэж хэн бэ гэвэл өнгө өнгийн үнэргүй цэцэг шиг юм яриж явдаг . Яриж хэлсэн юм нь ажил хэрэг болдоггүй ард олноо басамжилсан нэгэн эр дээ.
    2019 оны 03 сарын 07 | Хариулах
    • Ep. Ni ajilaa hiij baigaa negnee bifgii muul jaagaa gedeg hvn oopoo zowj bvteesen elbegdopj batvvl swig apdcnlal ypj lywap hiigeegvi
      2019 оны 03 сарын 07
  • МГЛ (202.126.88.44)
    ҮНДСЭН ХУУЛИЙН ХҮНИЙ ЭРХ БҮЛЭГТ МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ШУУД БА ТӨЛӨӨЛӨЛИЙН БАЙГУУЛЛАГААРАА ДАМЖУУЛАН ТӨРИЙГ УДИРДАХ ХЭРЭГТ ОРОЛЦОНО ГЭЖ ЗААСАН,ЖИЖИГ ТОЙРОГ ХООСОН АМЛАЛТ,АВИЛГЫН ЭХ ҮҮСВЭР, АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЭХИЙН УЛСЫН ТӨСВИЙГ 76 ТИЙШ НЬ ЧАНГААЖ,ЦААШЛААД ТӨСВИЙГ АЛДАГДАЛТАЙ БАТЛААД УЛМААР ГАДААДААС ЗЭЭЛ АВАХУУЛЖ ЭЦЭСТ НЬ УЛС ХОХИРДОГ 2016 ОНЫ СОНГУУЛИАР САНАЛАА ӨГСӨН СОНГОГЧДЫН 51% ИЛҮҮ СОНГОГЧДЫН САНАЛ ХАЯГДАЖ ,ЭНЭ 76 ГИШҮҮН 49% ХҮРЭХГҮЙ СОНГОГЧИЙН САНАЛ АВААД СУУЖ Б/А,ТӨЛӨӨЛӨЛИЙН БУЮУ ХУВЬ ТЭНЦҮҮЛСЭН СОНГУУЛЬД СОНГОГЧИЙН САНАЛ ХАЯГДДАГГҮЙ,УИХ-Д БАРАГ99% СОНГОГЧИЙН САНАЛ ТУСДАГ,ЖАГАА МИНЬ ҮҮНИЙГ АНХААРААЧЭЭ,
    2019 оны 03 сарын 07 | Хариулах
  • сэ (66.181.183.47)
    жагаа ахаа уих гишүүн болоорой
    2019 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин (182.160.35.228)
    Яриахдаа л сайн хийж гавьсан юм юу ч байхгүй.Улс төрөөс бол хол байсан нь дээр.Их худалч хүн дээ
    2019 оны 03 сарын 02 | Хариулах
  • or (182.160.35.14)
    yag l hujaa hunii aranshintai um bndo
    2019 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.55.188.36)
    1993 онд л 1000$ ярьж байсан одоо ч адил
    2019 оны 02 сарын 28 | Хариулах
  • Иргэн (122.214.0.249)
    Энэ сонгуульд өрсөлдөгчдөөс арай таарч тохирох хүн бол Жаргалсайхан гэж бодож байна.Мэдээж хувийн ашиг сонирхолоо дараад,цаашдын улс төрд амжилттай явья гэж бодвол одоо л шудрага ёс ярьдаг зүйлээ бодитоор харуулж,жудагтай байх сайхан боломж гэж бодож байна.Шуналаа харин дарж улс орноо нэн тэргүүнд тавиарай.
    2019 оны 02 сарын 28 | Хариулах
  • Дулмаа (109.81.215.108)
    Жагааг дэмжиж байна! Шударга шулуун зангаас нь хулгайч нар их айдаг!
    2019 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.179.25.74)
    Пүүсийн данжаад Буянгийн ач хүү гэдэгээ ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үеээрээ телевизийн ярилцлагад орж байхадаа өөрийнхөө амаараа хэлсэнийг нь хоёр чихээрээ сонссон хүн байна.
    2019 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (64.119.22.18)
    Элбэг ахын дүү Яриж л чадна
    2019 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.186.145)
    Bagaasaa l ashig sonirholtoi hun tur barij chadhuu kkk
    2019 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.160.26)
    Байх ёстой хүн . Хатуу ч гэсэн үнэнийг хэлдэг
    2019 оны 02 сарын 27 | Хариулах
  • ганаа (49.0.212.162)
    гэхдээ жагаа улс төрд байх ёстой хүн
    2019 оны 02 сарын 27 | Хариулах
  • irgen (188.155.76.116)
    muulah gej oroldson umuudaa…yadgch baisan shudarga l hyn, aij emeehgui heleh gesnee heldeg, ihenh ard tymen durtai, daanch toriin luivar ih haaj booj ene hyniig yavuulaagui baihdaa zaash ni, zov l hyn , hodolmorch shaardlagatai
    2019 оны 02 сарын 27 | Хариулах
  • Jo (202.9.45.76)
    За Элбэгдоржоос дор 2 нүүртэй зальтай хүн шүү, зарчимч яхир хүн болж жүжиг тоголдогийн цаадах чинь
    2019 оны 02 сарын 27 | Хариулах
  • Sara (202.9.45.76)
    Жаргалсайхан естой худалч хүн. Нэг их дээрэлхүү зантай, үргэлж хүний ажиллах хүчийг хуурч ашиглаад цалин бараг өгөхгүй
    2019 оны 02 сарын 27 | Хариулах
  • Дарь (150.129.140.6)
    Их зөв, эх оронч хүн шүү.
    2019 оны 02 сарын 27 | Хариулах
  • Сэрдамбий (202.179.3.18)
    Жагаа шиг хүн ховор шүү. Шударга эдийн засагч, баялаг бүтээгч хүн. Төрөөс төрсөн тэрбумтнуудын дэргэд хийсэн юмтай, хэлэх үгтэй хүн.
    2019 оны 02 сарын 27 | Хариулах
  • Болд (202.9.43.222)
    Төрд хэрэгтэй л зайран шү жагаа угнь
    2019 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (118.103.197.81)
    Khudlaa yum ih bn aa. Surguuli tugsuugui huugdsun geh met. Suuld diplom huuramchaar hudaldaj avsan.
    2019 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.126.89.119)
    Шал худлаа гар тиим л юм бол буян компанийнхаа хангай буудлиихаа ажил чидииг Монголын номер нэг цалинтай болгочхоод иим юм яарихгүйдээ өнгөтөөр яариад хараар хиидэг худалч бас нэг хулгайч
    2019 оны 02 сарын 27 | Хариулах
  • Чингис (103.57.93.58)
    Лхагважав чи зүгээр тэр хэдэн Хятад ногооны салатаа хий Гэртээ харь Тэр увсын хульх чацарганаар архи хийдэг бацаан бас тэр ундаа архиа хий Энд хэрэггүй
    2019 оны 02 сарын 27 | Хариулах
  • Чингис (103.57.93.58)
    Жаргалсайхан шиг хүнээр Монгол дутаж байгаа Тэр жинхэнэ ясны бизнесмен хүн Баттулга шиг панзчин дамчин ганзагачин биш Элбэгдорж Бат-Үүл шиг төрөөс хулгайлдаг хулгай ч биш Хийж бүтээж босгодог хүн Үхэр мөнгөлууд унтахаас өөр юм мэддэггүй ажил хийдэггүй Тэгэхээр цалин өгөх боломжгүй Зүгээр сууж байгаад хүнээс цалин авах санаатай залхуу үхрүүд л дургүй байдаг юм Маш олон сайн ажилтандаа 2 саяаас 3 саяын цалин өгдөг юм билээ. 200 мянгыг ч авч чадахгүй залхуу новшнууд ч олон байдаг юм билээ компани й ажилчидад нь Энэ хүн ХАҮТанхимыг байтлаа Монгол улсыг авч явж чадна
    2019 оны 02 сарын 27 | Хариулах
    • Tiim l bna
      Hm
      2019 оны 02 сарын 27
    • Энд Жагаа өөрөө юм бичээд байна уу даа?
      2019 оны 02 сарын 27
  • Д. Цолмон (68.183.234.100)
    Энэ чинь л Жагаа шүү дээ. Адайр зантай, баггүй, хамт олонгүй, хөрөнгөтөн сэтгэхүйтэй. Энэ байгаагаараа л таалагддаг...
    2019 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.26.195.217)
    Лхагважавын захиалгат бичвэр байна. Энэ Лхагважав гэгч албан тушаал, алт мөнгөний төлөө нам хооронд “биеэ үнэлж явдаг” хогийн шар шувуу шүү. МХАҮТ-ын 50 сая төгрөгийг дээрэмдэж 2 өрөө байр өөртөө завшсан хулгайч зайлаа.
    2019 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (64.119.19.49)
    "Буян" Жагаа үеийнхэн дотроо бол шилдэг хүн биш боловч одооны залуустай харьцуулбал эрх биш моралийн шавхруутай хүн!!! Адайр ааш зан нь бол яах вэ, дажгүй, орчин цагийн төрийнхэнтэй тулалдахад хэрэгтэй!!!
    2019 оны 02 сарын 27 | Хариулах
    • лхам...........
      яг үнэн.сонсоод баймаар шудрага ярьдаг хүн дээ.жагаа, унтаад сэрэхийн агшинд хөрөнгөжсөн хулгайчидтай тэмцэнэ гэдэгт 100% найдна.
      2019 оны 02 сарын 27
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Д.Амарбаясгалан: Цаашид ч би Монголын төр, ард түмнийхээ төлөө хийж бүтээх их үйл хэрэгт сэтгэл, хүчээ зориулсаар байх болно
    11 цаг 33 мин
  • Г.Занданшатар: Эдийн засгийн сэргэлт, нүүрсний хулгайтай хийх тэмцэл бол нэг зоосны хоёр тал юм
    12 цаг 41 мин
  • Ирэх даваа гарагаас скүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
    13 цаг 39 мин
  • Нийслэлийн 62 дугаар сургуулийн багш, сурагчдыг сургалтад хамрууллаа
    15 цаг 21 мин
  • Мэдэгдэл
    15 цаг 32 мин
  • Монгол Улс “From Seeds to Foods” үзэсгэлэнд бүтээгдэхүүнээ танилцууллаа
    15 цаг 40 мин
  • Монгол Улс Хүнс, хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө танилцууллаа
    15 цаг 46 мин
  • 2025 онд нийслэлийн ус, дулаан, ногоон байгууламж хариуцсан ажилчдын дундаж цалинг 3-3.5 сая төгрөгт хүргэлээ
    16 цаг 57 мин
  • Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэлээ
    17 цаг 22 мин
  • Д.Мөнх-Эрдэнэ: Зарим улстөрчдийн албан тушаалын төлөөх тэмцэл Үндсэн хуулийн зохицуулалтыг зөрчиж, төрийн үйл ажиллагаанд буруу жишиг, зарчим тогтоож болзошгүй байна
    17 цаг 39 мин
  • 24 БАРИМТ: Монголд тохиож байсан түүхэн зудууд
    17 цаг 46 мин
  • ФОТО: УИХ өнөөдрийн 13.30 цагаас Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг эцэслэн шийдэх Үндсэн хуульд заасан хугацаа дуусна
    18 цаг 19 мин
  • ӨНӨӨДӨР: Үндэсний статистикийн хороо мэдээлэл хийнэ
    18 цаг 26 мин
  • Улаанбаатарт -7 градус хүйтэн байна
    19 цаг 11 мин
  • Ц.Элбэгдоржийн фракцынхан Г.Занданшатарт үйлчилж байна
    Уржигдар 21 цаг 44 мин
  • С.Нарангэрэл: УИХ-ын нэгдсэн чуулганаар “Ерөнхий сайдыг огцруулна гэсэн” гишүүдийн саналыг л хэлэлцэн шийдвэрлэж санал хураах шинэ Үндсэн хуулийн орчин үйлчилж байгаа
    Уржигдар 15 цаг 18 мин
  • 322 тэрбум төгрөгийн тендер буюу Гомбожавын Занданшатарын ШАХАА
    Уржигдар 14 цаг 54 мин
  • Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэх журмын тухай
    Уржигдар 13 цаг 57 мин
  • Б.Нарантуяа: Халтиргаа гулгаанаас сэргийлж, 09:00 цагийн байдлаар 4 тонн давсыг гудамж, зам талбайд цацаад байна
    Уржигдар 12 цаг 50 мин
  • 2026 онд Онцгой байдлын салбарт 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ
    Уржигдар 11 цаг 53 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • "Өндөр аварга" П.Бүрэнтөгсийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Энэтхэг Улсын тухай 24 баримт
  • Монгол Улсын Ерөнхийлөгч, Энэтхэг Улсын Ерөнхий сайд нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • ТӨРИЙН ДЭЭГҮҮР ГҮЙСЭН “ХАР МУУР”
  • Д.Амарбаясгалан: Цаашид ч би Монголын төр, ард түмнийхээ төлөө хийж бүтээх их үйл хэрэгт сэтгэл, хүчээ зориулсаар байх болно
  • Г.Занданшатар: Эдийн засгийн сэргэлт, нүүрсний хулгайтай хийх тэмцэл бол нэг зоосны хоёр тал юм
  • 24 БАРИМТ: Монголд тохиож байсан түүхэн зудууд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Олимпын мөнгөн медальт О.Баасанхүүгийн амжилтыг хэн, яаж мялааж байв?
  • С.Нарангэрэл: УИХ-ын нэгдсэн чуулганаар “Ерөнхий сайдыг огцруулна гэсэн” гишүүдийн саналыг л хэлэлцэн шийдвэрлэж санал хураах шинэ Үндсэн хуулийн орчин үйлчилж байгаа
  • Цэцийг цэгцэлье, цэгцлэхдээ Г.Баясгалангаас эхэлье
  • Ж.Бат-Эрдэнэ: Хоёр тал зөвшилцөөд бичгээ татах юм бол зөвхөн төсвөө хэлэлцэнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Б.Жавхлан: Цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх 830 тэрбум төгрөгийг төсөвт багтаана
  • МАН-ын бүлгийн даргаар сонгогдсон Ж.Батжаргал гэж хэн бэ?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Т.Аубакир: Цалин, тэтгэврийг нэмэхийн тулд салбар яамдын зардлыг 10 хувиар танах шаардлагатай
  • Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн ээлжит хурал боллоо
  • FMC, Business Conference арга хэмжээнд 1000 орчим бизнесийн салбарын манлайлагчид оролцлоо
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • ТӨРИЙН ДЭЭГҮҮР ГҮЙСЭН “ХАР МУУР”
  • Ж.Бат-Эрдэнэ: Хоёр тал зөвшилцөөд бичгээ татах юм бол зөвхөн төсвөө хэлэлцэнэ
  • 2024 оны II ээлжээр цэргийн жинхэнэ албанд татагдсан цэргүүд халагдлаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Энэтхэг Улсын тухай 24 баримт
  • Б.Жавхлан: Цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх 830 тэрбум төгрөгийг төсөвт багтаана
  • Т.Аубакир: Цалин, тэтгэврийг нэмэхийн тулд салбар яамдын зардлыг 10 хувиар танах шаардлагатай
  • Д.Амарбаясгалан: Цаашид ч би Монголын төр, ард түмнийхээ төлөө хийж бүтээх их үйл хэрэгт сэтгэл, хүчээ зориулсаар байх болно
  • "Өндөр аварга" П.Бүрэнтөгсийн тухай 24 баримт
  • Цэцийг цэгцэлье, цэгцлэхдээ Г.Баясгалангаас эхэлье
  • Монгол Улсын Ерөнхийлөгч, Энэтхэг Улсын Ерөнхий сайд нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ц.Элбэгдоржийн фракцынхан Г.Занданшатарт үйлчилж байна
  • Халагдах цэргийн тухай ДУУНУУД
  • МАН-ын бүлгийн даргаар сонгогдсон Ж.Батжаргал гэж хэн бэ?
  • ФОТО: НҮБ-ын загвар хуралдааныг нутагшуулсан "EIMUN-2025"
  • Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
  • Б.Баярбаатар: Өчигдөр болсон МАН-ын бүлгийн хурал хууль бус
  • Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв
  • 322 тэрбум төгрөгийн тендер буюу Гомбожавын Занданшатарын ШАХАА
  • С.Нарангэрэл: УИХ-ын нэгдсэн чуулганаар “Ерөнхий сайдыг огцруулна гэсэн” гишүүдийн саналыг л хэлэлцэн шийдвэрлэж санал хураах шинэ Үндсэн хуулийн орчин үйлчилж байгаа
24 баримт
  • Д.Амарбаясгалан: Цаашид ч би Монголын төр, ард түмнийхээ төлөө хийж бүтээх их үйл хэрэгт сэтгэл, хүчээ зориулсаар байх болно
  • Г.Занданшатар: Эдийн засгийн сэргэлт, нүүрсний хулгайтай хийх тэмцэл бол нэг зоосны хоёр тал юм
  • 24 БАРИМТ: Монголд тохиож байсан түүхэн зудууд
  • Монгол Улсын Ерөнхийлөгч, Энэтхэг Улсын Ерөнхий сайд нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Энэтхэг Улсын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК