Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Мөнгөнчимэг: ХАБЭА-н үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, бүтээлч, оновчтой шийдлийг хэлэлцсэн чуулган болно гэдэгт итгэлтэй байна

2019-5-16
0
ЖИРГЭХ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган  энэ сарын 20-нд болно.  Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үндэсний хорооны дарга С.Мөнгөнчимэгтэй ярилцлаа.


 

- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний   чуулга уулзалтаас ямар үр дүн хүлээж байгаа вэ?

-"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган”-д Монгол Улсын  Шадар сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, ОХУ, БНСУ, Япон улсын төлөөлөгчид, МҮЭХ, МАОЭНХ болон салбарын яамд, 21 аймаг, 9 дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл, ажилтан, ажил олгогчийн төлөөлөл гээд  нийт 700 гаруй төлөөлөгчид оролцоно. Гурван  салбар хуралдаанаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний нөхцөл байдалд дүгнэлт хийх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хяналтын тогтолцоог сайжруулах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх ажиллагчдын ойлголт, мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, аюул ослоос урьдчилан сэргийлэх талаар хэлэлцэнэ. Мэргэжлийн байгууллага,  мэргэжилтнүүдийн   судалгаа, тооцоолол, ажлын байр бүрдүүлж байгаа ажил олгогчдын санал, ажилтнуудын байр суурь, эрдэмтэдийн шинэ бүтээлч оновчтой шийдлийг хэлэлцэж, төрийн бодлогод тусгах үнэтэй зөвлөмж, санаачлага гарна гэдэгт итгэж байна.

-Манай улсад  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сахин биелүүлэхэд тулгамдаж буй ямар асуудал байна вэ?

-Монгол Улсад ХАБЭА-н хууль эрх зүйн тогтолцоо  бүрэлдэн бий болсон.  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хөтөлбөр, 140 орчим стандарт, 10 гаруй дүрэм журам үйлчилж байгаа.  Гагцхүү аж ахуйн нэгж, байгууллага, компаниуд ХАБЭА-н хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжүүлдэггүй, ХАБЭА-н ажилтан, алба, хэлтсийг зохих орон тоогоор ажиллуулдаггүй, ХАБЭА-н арга хэмжээнд шаардлагатай хөрөнгө зардал гаргадаггүй зэрэг нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарахад тодорхой нөлөө үзүүлж байна. Тиймээс сүүлийн жилүүдэд гарсан ослын нөхцөл байдалд дүгнэлт хийж, ослыг гаргахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх,  дотоод хяналтыг ажил олгогчийн талаас сайжруулах, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах, ХАБЭА-н сургалт зааварчилгааг чанаржуулж, тогтмолжуулахад холбогдох байгууллагууд хамтран ажиллах, соён гэгээрүүлэх, сургалт сурталчилгааны ажлыг улам эрчимжүүлэх шаардлагатай байна.

-Одоо мөрдөж байгаа хууль эрх зүйн орчны талаар та ямар бодолтой байдаг вэ. Ахиц дэвшил байгаа л байх?

-Хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгох зорилгоор манай улс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөрийг 1997 оноос  хэрэгжүүлж эхэлсэн  юм.     Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  үндэсний 5 дахь хөтөлбөрийг  2017 онд  шинэчлэн баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.  Үндэсний 5 хөтөлбөрийг хэрэгжүүлсэн 22 жилийн хугацаанд Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын “ Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн 155 дугаар конвенц”-д 1997 онд нэгдэн орсон.  2008 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бие даасан хуультай болсон. 2012-2016 онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн удирдлагын тогтолцооны стандартуудыг үндэсний стандарт болгосон зэрэг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль эрх зүйн тогтолцоонд томоохон ахиц дэвшил гарсныг онцлохгүй өнгөрч боломгүй.

Нэг үеэ бодвол гарч байгаа дэвшил, олж байгаа ололт, ахиж байгаа ахиц  бас чиг  чамлахааргүй ээ.  Албан байгууллагууд үзлэг, шинжилгээнд ажилчдаа хамруулах нь эрс нэмэгдсэн гээд эерэг өөрчлөлт ажиглагдаж байгаа. 

Бүх зүйл болохгүй байна гэж хийсэн болгоноо харлуулж, үгүйсгэж биш алдаа оноо байвал засч залруулж, улам эрчимжүүлж, илүү төлөвлөж, хамтдаа хичээж байж л хөдөлмөрийн аюулгүй байдлыг  ханган ажиллаж, эрүүл, аюулгүй орчинд амьдарна. Хүний хандлага маш чухал.  Насанд хүрэхээрээ л  зөв хэвшилтэй болно гэж үгүй. Тиймээс балчир багаас нь, цэцэрлэгийн хүүхдээс л эхлэн бага багаар ухааран ойлгуулж, өөрийгөө ч, бусдыг ч хамгаалах тэр хэвшлүүдийг дадал болгож, аюулгүй байна гэдэг бүх хүний хичээл зүтгэл гэдгийг тархи оюунд суулгачихвал нөхцөл байдал эрс өөрчлөгдөх болов уу гэж боддог.  Хөдөлмөрийн аюулгүй байдал  хувь хүний дадал, хэвшил төдийгүй өөрөө маш том соёл гэж үздэг юм билээ. Тиймээс  сургалтын хөтөлбөрүүдтэй уях, соён гэгээрүүлэх, мэдээлэл хүргэх, сурталчлах ажлыг далайцтайгаар өргөжүүлэхэд анхаарч  байгаа.

-Осол гэмтлийн тоо буурч байгаа гэсэн статистик үзүүлэлт байна лээ. Энэ нь хэр бодиттой  вэ?

-Монгол Улсын хэмжээнд 1986-1990 онуудад жилд ойролцоогоор 2000 үйлдвэрлэлийн осол бүртгэгдэж байсан. Бүртгэгдсэн үйлдвэрлэлийн ослын тоо 1991 онд 918, 1992 онд 308 болж огцом буурсан гэсэн статистикийн тоо баримт бий.  1992 оноос хойш  жилд дунджаар 400-аад осол, гэмтэл бүртгэгдсээр ирсэн байна.Эрдэнэт хүний амь настай холбоотой учраас осол гэмтлийг тэглэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллах учиртай. Тиймээс   үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх,  мэдээлэх тогтолцоонд дүгнэлт хийх, улмаар үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулах, мэдээлэхгүй, бүртгэгдэхгүй байгаа нөхцөл, байдлыг тодруулан судалгаа, шинжилгээ хийх зайлшгүй шаардлага байна. 

Манай улсын аж ахуйн нэгж, байгууллагын тоо 2014 онд 113 мянга гаруй байсан бол 2018 онд 33.2 хувиар нэмэгджээ. 2009-2018 онд 439 аж ахуйн нэгж байгууллагын 7650 ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, шинжилгээ хийхэд 51.3 хувь нь эрүүл ахуйн стандартын шаардлага хангаагүй гэсэн дүн мэдээ гарлаа.  Манай улс химийн бодисын үйлдвэрлэл хөгжөөгүй, хэрэглээ бага, түүнд тавих хяналт, бүртгэл хангалтгүй байдгаас ажилтнууд хурц хордлогод өртөх тохиолдлууд гарсаар л байна.

Энэ нь ажилтнуудыг ажлын байрны эрүүл ахуйн стандарт шаардлага хангаагүй орчинд ажиллуулж, үүний улмаас эрүүл мэнд, бие махбодод сөрөг нөлөөлөл үзүүлж, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчин эмгэгт өртөх нөхцөлийг бүрдүүлж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх, ажилтан хүнийг эрүүл,  аюулгүй ажлын  байранд ажиллах  нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр хуулийн хэрэгжилтийн улсын үзлэг, стандартын улсын үзлэг, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”, “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”-ыг шалгаруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын байгууллагад хяналт-үнэлгээ хийх зэрэг арга хэмжээг салбарын болон орон нутгийн түвшинд зохион байгуулж хэвшээд байна. Цаашид  аюулгүй ажлын байр бүрдүүлсэн ажил олгогчийг урамшуулах, дэмжих гээд анхаарах, сайжруулах асуудлууд олон бий.

 -Сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх талаар шинэлэг ямар ажил хэрэгжүүлж байна вэ?

-Манай улсад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн бэлтгэх, сургагч багш бэлтгэх тогтолцоо хангалтгүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах үндэсний хэмжээний тогтолцоо бий болгох,  сургалт зохион байгуулах хүний нөөц бүрдүүлэх, чадавхжуулах хэрэгцээ чухлаар тавигдаж байна. Иймд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэшсэн ажилтны сургалтын ахисан түвшний шаттай модуль хөтөлбөр, сургагч багшийн модуль хөтөлбөрийг энэ онд боловсруулахаар ажлын хэсэг ажиллаж байгаа. 

 “Химийн хорт бодисын хор аюулыг лавлан мэдээлэх хуудас /MSDS/-ны цахим мэдээллийн сан”-г бий болгох, аж ахуйн нэгж байгууллага осолд дөхсөн тохиолдол бүрийг судлан бүртгэж байх зэрэг зохицуулалтыг холбогдох байгууллагуудтай хамтран хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаагүйгээр боловсруулж хэрэгжүүлэх боломжгүй юм. Энэ хүрээнд ажлын байрны нөхцөлийн түүвэр судалгаа, үйлдвэрлэлийн осол, гэмтэл, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн улмаас учрах нийгэм, эдийн засгийн нөлөөллийн судалгаа хийх ажлыг эхлүүлээд байгаа.

-ХАБЭА-н Үндэсний хорооны талаар  товчхон мэдээлэл өгнө үү. Энэ талаар иргэдийн дунд  мэдээлэл дутмаг байдаг нь ажиглагддаг л даа?

-ХАБЭА-н Үндэсний хороо 2009 оноос Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд байгуулагдан үйл ажиллагаа нь тогтмолжоод 10 жил болж байна. Одоогоор салбарын 8 яаманд ХАБЭА-н салбар хороо, 21 аймаг, 9 дүүрэг, 330 суманд ХАБЭА-н зөвлөл ажиллаж байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороо, зөвлөл нь салбар, орон нутгийн онцлогт нийцүүлэн ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалж, эрүүл, аюулгүй орчинд ажиллах, нөхцөлийг бүрдүүлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой бодлого боловсруулж хэрэгжилтийг хангаж ажилладаг юм.

Үндэсний хорооны дэргэд ХАБЭА-н стандартын дэд хороо, Бичил уурхайн ХАБЭА-н дэд хороо ажилладаг. Стандартын дэд хороо нь ХАБЭА-н стандартыг шинээр батлуулах, шинэчлэх, дахин хянах, олон улсын стандартыг үндэсний стандарт болгох зэрэгт дэмжлэг үзүүлж хамтран ажиллана. Бичил уурхайн дэд хороо нь бичил уурхайд ажиллагсдын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж нөхцөлийг бүрдүүлэх ХАБЭА-н хуулийн хэрэгжилтийг хангуулж, ҮОМШӨ-нөөс урьдчилан сэргийлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг гэж ойлгож болно.

0
ЖИРГЭХ
Санал болгох
8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлтийн асуудал буурсан үзүүлэлттэй байна
ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг ухаалаг болгожээ
Говь-Алтай аймагт 3.7 магнитудын газар хөдөлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (192.82.76.100)
    Тахир дутуу хүмүүсийг асардаг газар нээгээч. Дөрвөн мөчгүй дахир дутуу хүн ч байна. 2015 онд нэгэн эмэгтэйг хэсэг залуус дөрвөн мөчийг хугалж хүчиндсэн. Хохирогч эмэгтэй амьд байдаг
    2021 оны 12 сарын 29 | Хариулах
  • хурал чуулганаа багасгаачээ (122.201.22.190)
    Чуулган хийж байснаас бодит ажил сэтгээд хийгээчээ эрхэм сайд дэд сайд нараа чуулганы үр дүн мөнгө идэх л байдаг шдээ
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
    16 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Ч.Маргад эх орондоо ирлээ
    1 цаг 29 мин
  • "Доха" олон улсын кино наадам эхэллээ
    2 цаг 29 мин
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
    3 цаг 2 мин
  • 8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлтийн асуудал буурсан үзүүлэлттэй байна
    3 цаг 20 мин
  • "Өмнөговийн Хүлэгүүд" баг Зүүн Азийн супер лигийн хоёр дахь тоглолтдоо 29 онооны хожигдлоос эргэн ирсэн ч хожигдол хүлээлээ
    3 цаг 58 мин
  • Д.Трамп Ши Жиньпин, В.Путин нартай түүхэн уулзалт хийхийнхээ өмнө Филиппин саатлаа
    5 цаг 36 мин
  • 13 жилийн хүлээлтийн эцэст “Grand Theft Auto 6” тоглоом дэлхий даяар нээлтээ хийлээ
    6 цаг 20 мин
  • Мьянмар улс Рохинжа үндэстний цөөнхийн эсрэг хийсэн үйлдлийнхээ төлөө геноцидын хэрэгт хариуцлага хүлээх анхны улс болно
    6 цаг 41 мин
  • Японы Кюүшюү аралд 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    6 цаг 42 мин
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
    6 цаг 45 мин
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
    6 цаг 51 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д зодоглох Монголын 18 бөх
    6 цаг 59 мин
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
    7 цаг 10 мин
  • Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна
    7 цаг 18 мин
  • Зүүн аймгын нутгаар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна
    7 цаг 27 мин
  • Үйл явдал: Ерөнхийлөгчийг огцрох эсэхийг хэлэлцэх чуулган болно
    7 цаг 32 мин
  • СЗХ-ны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгууллаа
    22 цаг 42 мин
  • Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг ухаалаг болгожээ
    23 цаг 12 мин
  • Говь-Алтай аймагт 3.7 магнитудын газар хөдөлжээ
    23 цаг 39 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
24 баримт
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК