Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Хүрэлсүхэд бяр нь байвч эв дүй үнэндээ алга

2019-8-13
0
ЖИРГЭХ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Уул уурхай болон Байгаль орчны сайд, тагнуул, цагдаагийн удирдлага, холбогдох байгууллагын дарга нарыг суулгаж байгаад “мундаг” мэдэгдэл хийлээ. Тодорхой үүрэг даалгавар өгөв. Хэрэгжүүлж чадахгүй бол албан тушаалаа өгөхийг шаардав. Ноёны үг хууль гэдэг шиг гүйцэтгэх засаглалын тэргүүнээс өгсөн үүрэг тэр өдөртөө биеллээ олж, орой нь Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сауд гоби коэл транс” компанийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа. Төрийн ажил ингэж шуурхай явсанд шагшин магтаж, алга таших хүн олон байв. Мэдээж тийм.

Сонгуулийн цикл бүрт хууль бус үйл ажиллагаатай тэмцэхээ мөрийн хөтөлбөртөө тунхагладаг, төрийн албаны хүнд суртлыг арилгахаа амалдаг, тэгээд замхардаг угжирсан тогтолцоотой манайх шиг улсын холбогдох байгууллага нь шат шатандаа түргэн авч ганцхан өдрийн дотор ийм шийдвэрт хүрснийг “сайшаах”-аас өөр аргагүй. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг холбогдох газрууд нь энэ мэтчилэн шуурхай шийдвэрлэдэг бол сайн л хэрэг. Гагцхүү уг асуудалдаа биш агуулгадаа, хувь хүндээ учир байгааг энд тодотгох гэсэн юм. Ялангуяа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төвшинд. Түүнд бяр байна уу байна. Эрх мэдлийг бүхэлд нь атгаж байна уу гэвэл тийм. Харин түүнд эв дүй үнэндээ алга.

Хэдий бяртай, эрх мэдэлтэй байлаа гээд эв дүйгүй бол ажил урагшлахгүй, асуудлыг зөвөөр шийдвэрлэхгүй.

Үүн шиг Ерөнхий сайд, МАН-ын даргын албан тушаалыг хавсран гүйцэтгэж буй У.Хүрэлсүх асуудлыг холбогдох ном журмаар нь биш өөрт төвлөрсөн эрх мэдлийн хүрээнд бярдах болсоор удав, уул уурхайн салбарт. Үүгээрээ тэр буруу жишиг тогтоож эхэллээ. Эхлээд тэр Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Салхитын мөнгөний ордыг төрд авав. Ерөнхий сайдаасаа өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан одоогийн спикер Г.Занданшатар тагнуул, цагдаа, дотоодын цэргийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр очиж тусгай ажиллагаа зохион байгуулсан нь оны өмнөх үйл явдал.

Маргаантай яваа асуудлыг шүүхээр эцэслэн дэнслээгүй байхад Ерөнхий сайд нь үүрэг өгч төрд хүчээр авсны зөв, бурууг тогтоох нь мэдээж эрт. Эцсийн шийдвэрийг шүүх гаргаж мухарлах учраас. Ямар ч байсан Хэрэг эрхлэх газрын дарга нь тагнуул, цагдаа, хэвлэлийнхнийг дагуулж очоод сүр дуулиантайгаар үйл ажиллагааг нь зогсоож, төрд авсан бичлэг нь одоо ч цахим орчинд байна. Төрд буцаан авсан Салхитын мөнгөний орд газарт өдгөө үйл ажиллагаа явуулдаг, түүнээс хойш татвар хэчнээн хэмжээний мөнгө оруулсан эсэхийг хэлж мэдэхгүй. Сонирхолтой нь, уг маргаантай асуудлын учиг, эргэлзээг тайлаагүй байхад дахин нэг орд газрын тусгай зөвшөөрлийг цуцалж, төрд авсан нь Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сауд гоби коэл транс” компани болов.

Ерөнхий сайд нь “Тэр лицензүүдийг цуцалж, Тост, тосон бумбыг улсын тусгай хэрэгцээнд ав” хэмээн жавтий хүртээсэн нь ажил хэрэг болсон нь энэ. Өглөө нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх аман үүрэг өгснийг орой нь яам, агентлагийн төвшинд бодит ажил болгосон хэрэг. Уг нь тухайн бүс нутагт хууль зөрчсөн үйлдэл байгаа эсэх, тусгай хамгаалалттай газарт хамаарч буй эсэхийг эхлээд шат дараатайгаар тогтоох нь зүйн хэрэг.

Гишүүн Л.Энхболдоос дээрх асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавьсан асуулгын хариуд ямар нэгэн зөрчилгүй гэдгийг Хэрэг эрхлэх газрын дарга нь албан бичгээр мэдэгдсэн нь өнгөрсөн зургадугаар сар. Гэтэл түүнийг нь Ерөнхий сайд мэдээгүйдээ ийм үйлдэл хийв үү, мэдсээр байж зөвхөн олон нийтээс оноо цуглуулахыг илүүд үзэв үү гэсэн асуулт гарч ирж байна.

Эсвэл Хэрэг эрхлэх газрын даргадаа Ерөнхий сайд нь итгэдэггүй хэрэг үү. Тийм бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандсан болж таарлаа. Цаашлаад энэ мэтчилэнгээр олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан уурхайн ам бүрийг тагнуул, цагдаагийн алба хаагчдыг дагуулан очиж хаахад гайхах зүйлгүй болжээ. Хамгийн гол нь, шударга ёс нэрийн дор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг эрх мэдлийнхээ хүрээнд бярдаж байгаа Ерөнхий сайдын үйлдлийг бусад нь хэрхэн харж, хүлээж авч буй бол гэдэг нь асуулт. Сайнаар хүлээж авахгүй нь лав. Эсрэгээрээ хуулийг ягштал биелүүлж бусдадаа, танхимынхаа гишүүдэд үлгэрлэх ёстой гүйцэтгэх засаглалын тэргүүн нь өөрөө буруу жишиг тогтоож буйгаас өөрцгүй харагдаж байна. Үүнээс улбаалж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн таалал, эрх ашигт нийцэхгүй бол тусгай зөвшөөрлөө цуцлуулдаг, хураалгадаг ойлголтыг бизнесийн салбар тэр дундаа хөрөнгө оруулагчдын ой тоонд тэр өөрөө шигтгэж байх шиг. Энд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, гишүүн Б.Чойжилсүрэн нарын хувь хүн хоорондын зөрчлийг шүүж тунгаах гэсэнгүй.

Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сауд гоби коэл транс” компанийн автор нь Б.Чойжилсүрэн гишүүн хэмээх ойлголтыг олон нийтэд төрүүлж буй болохоос тэнд ажиллаж байгаа ажилчид бусдын адил хөдөлмөрлөж, гэр бүлээ авч яваа хүмүүс биш гэж үү. 

Тэгээд ч уул уурхайд хүссэн болгон нь хөрөнгө оруулалт хийдэггүй. Өөрт ашигтай, бусдад өгөөжтэй байдлаар ирээдүйгээ харж хөрөнгө оруулдаг. Тэр хүрээнд тооцоолж, холбогдох газруудаас нь зөвшөөрөл авсны дагуу хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явуулдаг. Мэдээж энэ бүхэн холбогдох хуулийн хүрээнд явах ёстой. Угаасаа зах зээлийн зарчим нь ч тийм. Гэтэл эсэргүүцсэн болгоны аманд орж, хууль хяналтынханд үүрэг өгөх замаар олон нийтээс оноо цуглуулах нь Ерөнхий сайдын хийх ажил мөн үү.

Монгол Улсад гадаад, дотоодын хөрөнгө оруулалт хэрэгтэй юү гэвэл хэрэгтэй. Гэхдээ түүнийг татна, хөрөнгө босгоно гэдэг бяраар биш эвээр, олон удаагийн хэлэлцээний хүрээнд шийддэг жамтай. Тэднийг эрх мэдэл, хууль хүчний байгууллагын сүр хүчээр далайлгахын нэр лав биш ээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимын үүдэнд Г.Баярсайханыг шанаадан унагаахаас тэс өөр гэдгийг эрхэм хурандаа мэдэж л баймаар. Түүнд бяр нь байвч эв дүй үнэндээ алга.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
УИХ дахь ИЗНН-ын зөвлөлийн ажиллах журмын төслийг хэлэлцэн дэмжиж, Улс төрийн зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэлээ
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
С.Баярцогт: С.Зориг агсны үхлийг улс төрийн зорилгоор ашигладагт туйлын харамсдаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (44)

  • Zochin (75.82.4.55)
    24 tsag Khurelsuhiin esreg zahialgat bichees ih gargah yum. Bi huvidaa Khurelsuhiin zuv gej bodoj baina.
    2019 оны 08 сарын 16 | Хариулах
  • иргэн (202.9.42.179)
    УИХ-ЫН гишүүн асан Оюунгэрэлийн яриаг сонссон байлгүйдээ. Хууль хэрхэн зөрчигдсөнтухай. Нарийн ярьвал улсын нөөцийн газарт авах хил хязгаарыг тогтоохдоо яаж ажиллсан нь цагаан дээр хараар байж л байхийм. Тэр хүмүүсч хариуцлага хүлээх л ёстой.Яагаад хуль зөрчөөд байхад нь тэр газрыг улсын нөөц газраас чөлөлчихөв. Ямар үндэслэлээр???. гэх мэт олон асуудлууд байх шиг. Үүнд яаран дүгнэлт хийх эрт ч ямарч байсан Ерөнхий сайд зөв шийдсэн. Хууль хяналтынханч шалгаад тогтооно биз.
    2019 оны 08 сарын 16 | Хариулах
  • ДИПЛОМОО АВАХ ТӨГСӨГЧИД (202.179.31.252)
    БОЛОЬМРОЛЫН ЯАМНЫ ХАДГАЛААД БАЙГАА ДИПЛОМУУДЫН ЦААНА 100 ХУВЬ АВИЛГА БАЙГАА ТУХАЙН ҮЕД ДЭЭД БОЛОЬСРОЛ ХАРИУЦСАН ӨАТРИНЧИН ТЭРГҮҮТЭЙ АВИЛГАЧИД ААС НЭХЭЭД БАЙГАА МӨНГИЙ НЬ ТӨЛҮҮЛЭЭРЭЙ
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • Хар залуу (66.181.161.67)
    Муу хѳлсний бичээч хѳгийн новш
    2019 оны 08 сарын 14 | Хариулах
  • ИРГЭН (202.179.26.85)
    СҮЛДЭД ЭР ЗОРИГ ЭХ ОРНОО ГЭХ СЭТГЭЛ АЛГА.ЧАВГАНЦЫН ХЭРҮҮЛЭЭР АЖЛЫГ ХИЙВЭЛ ЦАГ ХУГАЦАА,БАЯЛАГАА АЛДАЖ ХУЛГАЙЧУУД ХОЖДОГ ГЭДЭГ НААД ЗАХЫН МЭДЛЭГ МЭДРЭМЖ ЭНЭ СҮЛД ГЭГЧ БӨӨРӨХНИЙ АМЬТАНД АЛГА ДАА.ЭНЭ ЕР НЬ ЭР ХҮНҮҮ ЭСВЭЛ ЭМЭГТЭЙ ХҮН ҮҮ.СҮҮЛИЙН ҮЕИЙН БАНДЬ НАР БӨГСӨӨ ХАЯЛСАН ЗОРИГ ЗҮРХГҮЙ СҮЛД МЭТИЙНХЭН ШИГ НЬ ОЛОН БОЛСОН ХОРВОО ДОО.ИЙМ БАЙХАД ЭХ ОРНОО ХЭН ХАМГААЛАХ ЮМ БЭ? ТӨРД ТӨМӨР НУДАРГА ЗАНГАРАГА ГЭДЭГ ЮМ БАЙДГЫГ ЭНЭ МЭТИЙН МАНИНГУУД ДААНЧ ОЙЛГОЖ МЭДЭХГҮЙ Л ДЭЭ.
    2019 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.9.44.2)
    novshiin golog yugaa bicheed bgaan eronhii said mash zov yum hiisen
    2019 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.161.124)
    Чамд эв нь байвч бяр нь алга тийм үү? Сүлд гэж юм бас бий
    2019 оны 08 сарын 14 | Хариулах
  • C.Cүлд - Бөөстэй хужаа (2.99.121.14)
    За битгий хуцаад байгаарай бөөстөй хужаа минь. Хэний өгсөн мөнгөөр ийм нийтлэл ч биш, шүүмжлэлч биш булчирхай шиг юм бичиж байгаа юм?
    2019 оны 08 сарын 14 | Хариулах
  • Хадаа (103.212.119.36)
    С.сүлд та хэний бууны нохой вэ? Тамын тогооны үлгэр ярьж ард түмний тархийг угаадаг та нар бол хамгын аюултай урвагчид.
    2019 оны 08 сарын 14 | Хариулах
  • с (203.91.115.39)
    битгий атаарх ерөнхий сайд харинч сайн ажиллаж байна
    2019 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин (64.119.27.241)
    Эв длүйгүй байлаа ч Засгийн газар бол гүйцэтгэх эрх бүхий газар. Ямар Үйлдвэрчиний хороо биш.Эцэстээ Засаг төрийн шийдвэрийг завааруулж байгаа газар бол ШҮҮХ. Үүний дотор Засгийн Газрын шийдвэрийг Захиргааны болон Иргэний шүүх хянаж байгаа нь одоогийн Үндсэн хуулийнхаа зарчимтай зарим хавиргаараа харшилдаад ажлаа унагаж Засгийн газрыг ажиллах боломжийг хаах,эсвэл цаг алдаж,хахуулчингуудад хаалга нээгээд байна.УИХ,Засгийн газрын шийдвэрийг гагцхүү ЦЭЦ хянах учиртай. Одоогийн шүүхээ цаашлаад хуулийн байгуулгууд,зөвшөөрөл өгдөг газруудын нүүр царай,оймс гутлыг хар.
    2019 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (64.119.17.134)
    compensate
    2019 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (64.119.17.134)
    hudalch shouchin ofitser tiim sain yum bol ehleed 14bil tugruguu ,,compansite,, hii /hadgalamj bank, eruul mongol huuhed tusul/
    2019 оны 08 сарын 13 | Хариулах
  • зочин (66.181.161.10)
    ТӨРГҮЙ ЯВААД СУРСАН ХУЛГАЙЧДАД ХЭЦҮҮ САНАГДААД БНА ,ЕРӨНХИЙ САЙДАА ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИДЫГ НАМ ДАР,ОДОО ЭД БОЛСОН
    2019 оны 08 сарын 13 | Хариулах
  • zochin (202.9.43.74)
    kharin ch zorigtoi uurchlultuud khiij b.na...tsaashlakh tusmaa changarana khulgaichuud aa...
    2019 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.26.193.170)
    EVER UZED YVDAGGUI MALNUDIG EMELTED AVACHIJ NYDAL
    2019 оны 08 сарын 13 | Хариулах
  • Tvi (202.179.24.192)
    Yagaad shiidehgvi uddag um.vneheer tur tumur nvvrgvi bolsnoos door shat erhgvi bolj stalin abaad zaabraar ajilldag hvmvvs dvvrsen
    2019 оны 08 сарын 13 | Хариулах
  • irgen (202.21.118.174)
    hulgai hiisen hynd huuli yarij cecerheh hereggyi!!!!huuli zurchsun bol huuligyigeer shiitgel onooj shuurhai shiitgeh ne zuv!!!busad olon luivriig erh medliin daguu shiitgehgyi bol huuli yarij zamharch baina shyyy!!!
    2019 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (139.5.217.16)
    хүн ажил хийлгэхгүй олон юм донгодоод бай с. сүлд гуай
    2019 оны 08 сарын 13 | Хариулах
  • Ганаа_021 (66.181.188.125)
    Ой гутмаар мөнгөнд нь живчихжээ энэ сайт...Ард түмнийхээ хүсэл зорилгоос зөрөөд ч нэг их хол ч явахгүй л болов уу даа...
    2019 оны 08 сарын 13 | Хариулах
  • Сүхданзан (202.131.225.150)
    Юу ч чадахгүй Сүхданзан
    2019 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (192.82.66.152)
    Үнэн үнэн.Ухаангүй дээрэнгүй Ерөнхийлөгч ЕСайдтай болсон Монгол төр түмэн дэвжин дээшлэх үү ахиж иймэрхүү хүмүүсийг төрд бүү гарга гэж хүсэх байна.Хурдан 20 оны сонгууль болоосой.Энэ ухаангүй нөхдүүд төрөөс явж хөгждөггүй юм гэхэд ядахнаа тайван ажиллаж амьдрах юмсан.байнга айдастай хардалт сэрдэлттэй хэзээ ямар хууль хяналтынхан гүтгээд аваад явчих бол гэж айдастай хүмүүс Монголоор дүүрэн.Хэцүү үед амьдарч байгаагаа ярьдаг мөртлөө хэлдэг хүн байхгүй.Хэлбэл асуудалд орно гээд айдаг байхөө
    2019 оны 08 сарын 13 | Хариулах
  • Zochin (66.181.170.73)
    Ynen l yum bichsen bna. Deeree suudlaa olokhgyi bol dooroo gyidlee olokhgyi gegcheer odoo zakhiin khyn khuuli zurchdug, khuuliig yl toodog bolj bna. Neg khyn ynen khudal n' medegdekhgyi uillaa geed iim arga khemjee av gej yyregdej bdg erunkhii said ynen uruvdulrtei kharagdaj bna. Asuudliig nyagtlakh, shalgakh, khuuli juramd niitsej bna uu ygyi yu gedgiig nyagtalj, za nuguu khed khemjij neg ogtol ch bilee yg bdg bz dee. Udirdakh ajliin naad zakhiin arga baril ezemsheegyi khyn yumaa. Yadaj baikhad uuriiguu toiruulaad yag uur shigee yumnuud tsugluulchikhsan. Shat shatandaa bygd adil. Mongol ulsiin ch ter, baiguullaguudiin ch ter ajil byyr jonkhuurch, unaj duusch bnaa.
    2019 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.183.73)
    хулгайчдын буруу замаар авсан лицензииг хураах нь зов гэхдээ ажил хий. Сумъяабазар та 2 ын нефтийн уйлдвэр бас явдаггуй юу. Багабанди фсда боль гээд байна уу
    2019 оны 08 сарын 13 | Хариулах
  • Ганбат (64.119.26.184)
    Ерөнхий сайдын зөв. Хулгайч нар улилдаад эхэлжээ
    2019 оны 08 сарын 13 | Хариулах
  • Мөнхбат (192.82.64.227)
    Харин ч зөөлдүүллээ. Боломж бяяр нь байгаа бол няцлаад няцлаад явчих хэрэгтэй. Хулгайч нарыг.
    2019 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (182.160.37.109)
    хулгайч нар гоншигноод эхэллээ. ард нь тарваган хүн баабар нар байгаа.
    2019 оны 08 сарын 13 | Хариулах
  • gtfrde (49.0.212.2)
    Xyrelsyxiin zuv sh dee.....
    2019 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.229.120.43)
    Хүрэлсүх мундаг шүү ард түмэн дэижиж байхал та нарын олигархуд яаж чадөхгүй шүү амжилт урхгшаа!!!!!!!!
    2019 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.21.107.54)
    Бүү гоншигноод бай хулгайч, худалч, хүн алах захиалга өгөгчид үүнээс өөр яах юм бэ ардын өмчийг албантушаалаа ашиглан лиценз нэрээр хулгайлсан л байна ш дээ тэгээд болоо ч үгүй эх орны минь баялаг ыг яамар үнээр өгөөд ямар татвар төлж байгаа нь бас нууц
    2019 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.161.40)
    Хөлсний бичээч минь ард түмний санаа бодолыг харахыг ч хүсэхгүй байгаа юм биш үү.чамтай чамгүй хийдэгээ хийсээр л байх
    2019 оны 08 сарын 13 | Хариулах
  • ИРГЭН (64.119.16.48)
    МАФИАС САЛЖ БАЙВАЛ АРГА НЬ ХАМААГҮЙ. АРГАДВАЛ ДАВАРНА. ҮЗЭЭД БАЙ. АРД ТҮМЭН ДЭМЖИНЭ
    2019 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (64.119.23.14)
    Харин сүр гэж бүгд мэднээ
    2019 оны 08 сарын 13 | Хариулах
  • mgl (103.229.121.34)
    byryy zamaar olson um buxen teren shigee l um bolno. ard tumnii xyselt bsan bxoo. xyrelsukhiin bish. olon tumnee bodoo bailgyi de
    2019 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.183.73)
    АЖИЛ ХИЙ
    2019 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (64.119.17.86)
    Зүгээр л олны сэтгэл санаанд нийцүүлж ийм шийдвэр гаргаж өгаа л хэрэг . Гэтэл засаг төрд нь ямар бодлого явуулж , ямар хууль үйлчилж, юу нь буруу бгааг хууль номын дагуу ёсчлох энэ тэр бол бүүр бхгүй . Зүгээр л нударгаар л төр толгойлж бна доо. Хууль зүй хаачив? Ганц компанийг цуцлаад үлдсэнийг нь яах юм ? Манлахбаяртөйгаа таарсан ЕС үү?
    2019 оны 08 сарын 13 | Хариулах
  • Иргэн (202.9.43.53)
    Увсын дөрвөд хулгайч Чойжилсүрэн шуналт Өмнөговьчуудаас уучил гуй! Нямтайшир Хулгайч
    2019 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.169.122)
    Yalzarsan tord ev dui hereg bnuu eveer uzeed shiidegddeg yum bnuu byardah ni zov shte hurteh shangaa l hurtej bna
    2019 оны 08 сарын 13 | Хариулах
    • Зочин
      Тийм шүү...одоо эвээр бус бярдаж ярьж ойлгуулах хэрэгтэй...
      2019 оны 08 сарын 13
  • Дөрвөд (202.9.43.53)
    Чойжилсүрэн Номтойбаяр Мөнхбат 3 нийлчихсэн Хүрэлсүхрүү дайралт хийж бн! Нүүрсний хулгайчид
    2019 оны 08 сарын 13 | Хариулах
  • увс нутагийн зөвлөл (49.0.218.142)
    харамсалтай н монголчуудын 99 хувь ерөнхий сайдыг дэмжиж байна хөлсны бичээчээ
    2019 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.179.24.97)
    ажлаа мэддэггүй салааны дарга шиг л ....
    2019 оны 08 сарын 13 | Хариулах
    • эргүү ухна шиг амьтанг салаан дарга зүйрлэж болохгүй шүү тэр арван цэргэээ мэднэ шүү модонсүх бол арван гаран сайдаа захирагч чадахгүй чацга царайлаад
      2019 оны 08 сарын 13
  • puujee (66.181.161.103)
    huraah n zov gehdee tegej poproh n unendee taalagdahgui bna.Het POP ymaa oi gutmaar shuu
    2019 оны 08 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    15 мин
  • Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
    4 цаг 22 мин
  • Орон сууц, оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
    4 цаг 22 мин
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
    5 цаг 32 мин
  • УБЕГ: Гадаад паспортын загвар шинэчлэгдсэн гэх мэдээлэл ХУДАЛ
    6 цаг 4 мин
  • УИХ дахь ИЗНН-ын зөвлөлийн ажиллах журмын төслийг хэлэлцэн дэмжиж, Улс төрийн зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэлээ
    6 цаг 12 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
    6 цаг 33 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил 86 хувьтай үргэлжилж байна
    7 цаг 42 мин
  • Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
    7 цаг 45 мин
  • “Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
    7 цаг 54 мин
  • Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
    8 цаг 24 мин
  • Зүүн аймгуудын нутгаар цасан шуургатай тул хол замд гарахгүй байхыг анхаарууллаа
    8 цаг 37 мин
  • С.Баярцогт: С.Зориг агсны үхлийг улс төрийн зорилгоор ашигладагт туйлын харамсдаг
    9 цаг 31 мин
  • НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын танилцуулгыг сонсжээ
    9 цаг 37 мин
  • СЕХ: Сумын сонгуулийн хороо байгуулна
    10 цаг 33 мин
  • Нийслэлийн таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна
    10 цаг 38 мин
  • "Титаник"-ийн ослоос амьд үлсэн эмэгтэйн аврах хантаазын дуудлага худалдаагаар зарна
    10 цаг 40 мин
  • НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 27-ноос олгоно
    10 цаг 45 мин
  • Т.Даваадалай: Худал мэдээллийг няцааж, хуулийн байгууллагад хандана
    11 цаг 3 мин
  • Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
    11 цаг 19 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК