Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Мандухай: Хар тамхины хэргээр ял эдэлж байсан иргэний цэнгээний газарт нь хар тамхи хэрэглэсэн хүмүүс байсан

2019-9-09
0
ЖИРГЭХ

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас энэ сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянгол, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хоёр цэнгээний газарт шалгалт хийсэн. Шалгалтын үеэр 24 иргэн хар тамхи, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн болох нь эхний сорилоор тогтоогдсон юм. Тиймээс дээрх иргэдийг дайчлан баривчлах үеэр 5 иргэн биедээ энэ төрлийн бэлдмэлийг хадгалж байсан нь тогтоогдсон юм. Баривчлагдсан иргэдийн хоёр нь БНГУ-ын иргэн байжээ. Ингээд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Мандухайгаас дараах зүйлийг тодрууллаа.

-Энэ сарын 6-наас 07-нд шилжих шөнө явагдсан хяналт, шалгалтын талаар бичлэг олон нийтэд хүрсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хоёр шөнийн цэнгээний газарт ээлжит хяналт, шалгалтыг зохион явууллаа.  Шалгалтаар нийт 87 иргэнд мансууруулах бодис илрүүлдэг тест тавьж шалгахад 24 иргэн хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдсон. Эдгээр 24 иргэнээс 5 иргэн өөрийн биедээ мансууруулах бодис хадгалж байсан болох нь тогтоогдож, тус цэнгээний газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

-Баривчлагдсан хүмүүсийн талаар мэдээлэл өгөх боломжтой юу?

-Мансууруулах бодис хэрэглэсэн байдалтай саатуулагдсан иргэд 21-41 насны хүмүүс байсан бөгөөд тэдний дунд 1 эмэгтэй, ХБНГУ-ын 2 иргэн байсан. ХБНГУ-ын  2 иргэн нь цэнгээний газарт DJ хийхээр ирсэн байсан бөгөөд холбогдох шалгалтын ажиллагааг хуулийн хүрээнд явуулж байна.

-Мансууруулах бодис хэрэглэсэн хүмүүсийг дайчлан баривчилсан шөнийн цэнгээний газрын талаар мэдээлэл өгөх боломжтой болов уу?

-Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах уг бар цэнгээний газрыг хариуцан ажиллуулдаг иргэн “Г” нь 2016 онд мансууруулах бодис хадгалсан гэмт хэрэгт холбогдон шүүхээс баривчлах болон торгуулийн ял шийтгэл эдэлж байсан. Харин энэ удаагийн ээлжит шалгалтаар иргэн “Г” нь өөрөө хар тамхи хэрэглэсэн байдалтай, шөнийн цэнгээний газартаа хар тамхины төрлийн бодис хадгалсан, хэрэглэсэн хүмүүсийг нэвтрүүлэн үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон. Тиймээс Хар тамхитай тэмцэх газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

-Танай байгууллагаас ямар давтамжтай хяналт, шалгалтыг зохион явуулдаг вэ?

-Хяналт шалгалтыг ямар давтамжтай явуулдаг болохыг хэлэх боломжгүй юм. Гэвч ЦЕГ-ын даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хар тамхитай тэмцэх газраас шөнийн цэнгээний газрууд болон бусад газруудад хяналт, шалгалтыг тогтмол хийж байна. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр явагдаж байгаа гүйцэтгэх ажиллагаа болон хяналт, шалгалтын ажил үргэлжилсээр байгаа.

-Хүнийг хар тамхи хэрэглэсэн болохыг илрүүлдэг тестын талаар мэдээлэл өгнө үү?

-Одоогийн байдлаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт 10 төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрүүдэг тестыг үйл ажиллагаандаа ашиглаж байна. Уг тестээр аливаа иргэнээс биологийн дээж /шээс/ авч газар дээр нь шалгаж, урьдчилсан байдлаар тогтоодог. Үүний дараа тухайн биологийн дээжийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлж тусгай шинжилгээ хийлгэн, шинжээчийн дүгнэлт гаргуулан эцэслэн тогтоодог.

Г.Алимаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (202.21.109.37)
    Тэр 2 газрынхаа нэрийг зарлаад хаагаачээ. Хахуулийг нь аваад ажиллахыг нь зөвшөөрөх гээд нуугаад байга уу
    2019 оны 09 сарын 12 | Хариулах
  • зочин (203.91.115.45)
    1 дүгээр сургууль Орос 3 дугаар сургууль дээр хар тамхи гэгчийг зарна гэсэн хүмүүс яваад байна гэсэн мэдээлэл байна тэр зараад яваад байгааа сүнс сүг сүүдрүүдийг бариач ээ хүүдүүдэд хар тамхинд оруулж донтуулах гээд байна та бүхэн минь арга хэмжээ аваач болдог бол тэр зарах гэж байгаа хүмүүсийг барьж аваад шонд дүүжилж шоронд хатаах юмсан
    2019 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.161.42)
    Залуучужд, хүүхдүүд, эцэг эхчүүд хар тамхины хор уршгийн талаар огт мэдлэг мэдээлэлгүй. За хүүхэд нь хэрэглэгч болчирсон хэдэн жил болчихсон байхад ч мэхгүй явж байгаад баригдахаар нь бөан сандраан. Баахан мөнгө зарж гүйгээд хүүхдээ ялаас хэлтрүүллээ тэр нь эргээд л хэрэглэнэ. Шоронд орсон ч гарсан өдрөө хэрэглэнэ. Ийм л битүү тойргоор явж байна. Донтогч нарыг эмчилдэг эмнэлэг үнэндээ алга. СЭМҮТ-н донтолтын тасаг 30 ортой тэр нь архичдаар дүүрсэн. Рар тамхины эмчилгээ хэд хоног бус хэдэн сар жилээр үргэлжилж байж эдгэрэхгүй ч гэсэн эмчлэгдэнэ. Эргээд нийгэмших ч ийм хүмүүст хэцүү. Төр засаг хар тамхины эсрэг бодлогоо эргэж хармаар юм. Ядахдаа бодлогоор эмч нараа бэлдээч, ниигэм, эцэг эхчүүдэд хүүхдүүдэд хар тамхины эсрэг боловсрол олгооч
    2019 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.191.125)
    Tiim tsengeeni gazruudig ni bur musun haahad yana aa, Eyr ni bugded ni udur bolgon shalgalt hiigeed b had bolohgui ni yu b a
    2019 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.212.118.84)
    Xar tamxi xergeldeg xvnee ner ustai ni zarlaachee yug ni nuugaad umuuruud bdag yum be.
    2019 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (203.91.115.37)
    Хамгийн гол нь хилийн боомтууд дээр маш сайн хяналт хэрэгтэй бна Гааль энэ тал дээр анхаарах хэрэгтэй
    2019 оны 09 сарын 09 | Хариулах
  • Иргэн (202.9.42.72)
    Хар тамхины ялын бодлого чанга нэгэнт бусдад уруу татагдаад хэрэглээд үзчихсэн хүмүүс донтох эмгэгтэй болдог 1000 цаазлана ална гээд биеэ татаж авахгүй шүү дээ! Тиймээс өөрийн үр хүүхдээ өөрийн бодолтой бусдын нөлөөнд автахааргүйгээр хүмүүжүүлэх нь чухал байна , хэнтэй найзлаж нөхөрлөж ямар үзэл бодолтойгоор өсгөсөнөөс чинь шалтгаална та хүүхдийнхээ төлөө хар тамхинаас хол байлгаж чадахгүй байхад таны хүүхдийг танихгүй хууль хяналтынханг юу хийж чадна гэж хүлээх вэ
    2019 оны 09 сарын 09 | Хариулах
    • Тийм шүү. Үнэндээ борлуулагч нарын ялыг бүүр чангатгах л хэрэгтэй санагддаг. Түгээгч тэр бузраар мөнгө хийгчдийг бол ял сайн өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол хамгийн бага хорих ял аваад магадлангаар гарч ирээд буцаад нийгмээ бузарлаж бна. Худалдаалагч нар нь айхгүй болж бна.
      2019 оны 09 сарын 09
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • PGL Masters Bucharest 2026: Аваргын төлөө өрсөлдөх шилдэг таван баг
    14 цаг 51 мин
  • ХХБ-НЫ СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ДУУСЛАА
    15 цаг 16 мин
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    18 цаг 51 мин
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
    Уржигдар 09 цаг 30 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Ямар ч антибиотикийг орлох, ядаргааг ЯЛАГЧ сармичтай шөл хийх жор
    Уржигдар 09 цаг 20 мин
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 10 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэрч, ялимгүй цас орох төлөвтэй байна
    Уржигдар 08 цаг 00 мин
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
    2026-10-16
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
    2026-10-16
  • С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя
    2026-10-16
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
    2026-10-16
  • НЕБ-ын 146-р сургууль орчмын 556м авто замыг дүүргийн төсвөөр шинээр тавьж байна
    2026-10-16
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    2026-10-16
  • Жүжигчин Имран Ханыг эсэргүүцлийн жагсаалд оролцсоных нь төлөө Энэтхэгээс хөөлөө
    2026-10-16
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
    2026-10-16
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
    2026-10-16
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
    2026-10-16
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    2026-10-16
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
    2026-10-16
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ​​​​​​​ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Мөнгөнзул Монголын найм дахь эмэгтэй шатрын их мастер боллоо
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
24 баримт
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК