Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийтийн эзэмшлийн талбайг хаасан “UMD” компаниас болж 1000 гаруй иргэний амь нас, эрүүл мэнд эрсдэлд орох дөхжээ

2019-9-10
0
ЖИРГЭХ

Амин хувиа хичээсэн иргэд, аж ахуйн нэгжээс болж нийтийн эрх зөрчигдөж, бүр иргэд амь насаа алдах тохиолдол цөөнгүй гарч байна. Үүнийг нь ч Онцгой байдлын болон түргэн тусламжийн алба хаагчид цаг үргэлж хэлж, ярьсаар байгаа боловч дорвитой шийдэлд хүрч чадалгүй өнөөг хүрэв. Нэгэн харамсалтай хэргээр жишээ татахад, гэр хороололд гарсан гал түймрийг унтраахаар очсон галынхан гудамж руу орох орц, гарцыг хааж барьсан айлаас болж багагүй цаг алдсан байдаг.

Үүний улмаас нэгэн гэр бүлийн бүх гишүүд гэртээгээ шатаж, амиа алдсан харамсалтай хэрэг саяхан гарсан юм. 

Энэ мэт харамсалтай хэргийг тоочоод байвал барагдахгүй. Тэгвэл өнөөдөр 15.00 цагийн орчимд 1000 гаруй иргэн амь нас, эрүүл мэндээрээ хохирох шахсан хэрэг гарлаа. Тодруулбал, өнөөдөр 15.00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “MPМ” цогцолборт нэмэлтээр сууриллуулж байсан лифт шатсан юм. Онцгой байдлын гал унтраах ангийн алба хаагчид гал түймрийг унтраахаар дуудлага хүлээн авсан даруйдаа хөдөлсөн байдаг. Гэвч автозамын түгжрэл дээр нь ослын газар руу нэвтрэх хамгийн боломжтой хэсэг болох нийтийн эзэмшлийн талбайг “UMD” компани хаасны улмаас нарийн замаар очихоос аргагүй болжээ. Арай хийж ослын цэгт очиж, гал түймрийг унтраасан боловч галын тархалт их талбайг хамарсан байсан гэдгийг онцгой байдлын болон цагдаагийн алба хаагчид энэ үеэр хэлсэн юм.

Иргэдийн хэлснээр “UMD” компани нь нийтийн эзэмшлийн зам талбайг хааж, блокон хашаа бариагүй байсан бол галынхан ингэж цаг алдахгүй байсан гэдгийг хэлсэн юм.

Гал түймрийн үеэр иргэд осолдож, гэмтээгүй ч гэлээ хэзээ, хэдийд ямар осол гарахыг хэн ч таашгүй. Тиймээс хотын удирдлагууд энэ мэт үйлдлийг анхааралдаа авч, нийтийн эзэмшлийн талбайг өөрийн мэдэлдээ авсан эрх мэдэлтнүүдтэй хариуцлага тооцохгүй бол иргэдийн амь нас, эрүүл мэнд дээсэн дөрөөн дээр дэнжигнэх аюул хажууханд байна шүү гэдгийг цохон тэмдэглэе.

Энэ хэсгийг хаагаагүй байсан бол галын машин цаг алдалгүй шууд нэвтрэх бүрэн боломжтой байжээ

 

Ингээд энэ талаар “Нар-Урт” компанийн барилгын инженер Ц.Цэнд-Аюушаас тодрууллаа.

Ц.ЦЭНД-АЮУШ: ОРЦ, ГАРЦ ХААСНААС БОЛЖ ГАЛЫНХАН ЦАГ АЛДСАН

-Хэдэн цагийн үед гал түймэр гарсан юм бэ?

-15.00 цагийн орчимд гал гарсан. Галын дохиолол дуугарахтай зэрэгцээд 1000 гаруй иргэн барилгаас маш хурдан гарсан.

-Гэмтэж, бэртсэн хүн бий юү?

-Байхгүй.

-Гал унтраахаар ирсэн галын машин ослын цэг рүү очиж чадахгүй цаг алдсан гэсэн. Энэ юунаас болсон юм бэ?

-Хоёр зүйлээс болсон. Нэг нь гал гарсан барилгын хажууханд галын усны худаг байдаг. Гэтэл энэ худаг руу галын худаг дөхөж чадаагүй. Хоёрдугаарт, орц, гарц хаалттай байдлаас болж галын машин цаг алдах шалтгаан болсон.

-Өмнө нь орц, гарцтай холбоотой асуудал үүсэж байсан. Энэ зам  юм уу?

-Тийм. Уг нь манай байгууллагын зүгээс түргэний тэрэг, галын машин энэ хэсгээр зорчих ёстой. Үүний тулд орц, гарцыг чөлөөлөх шаардлагатай байна гэж холбогдох байгууллагад нь олон удаа хандсан. Гэвч нийтийн эзэмшлийн зам талбайг нэг албан байгууллага өнөөдрийг хүртэл хаачихаад байна. Үүнээс болж 1000 гаруй иргэн амь нас, эрүүл мэндээрээ хохирох шахлаа. Хэрвээ энэ орц, гарц нээлттэй байсан бол гал түймрийг богино хугацаанд унтраах боломж бүрэн байсан. Өөрөөр хэлбэл, гал их хэмжээгээр тархахаас өмнө шүү дээ.

-Энэ хэсгийг хаасан талбай нийтийн эзэмшлийн талбай юм билээ. Гэтэл ямар компани хаасан юм бэ?

-“UMD” компани хаасан. Энэ компани нийтийн эзэмшлийн талбайг авто зогсоолын чиглэлээр ашигладаг. Уг нь чөлөөлөөд өгчихвөл энэ хэсэгт автозам барихаар зураг төсөл нь батлагдсан. Автозамыг хэзээ л бол хэзээ барихад бэлэн юм билээ. Гэтэл энэ компанийнхан чөлөөлж өгөхгүй гэж эсэргүүцдэг.

-Гал гарах үед галын машин хаагуур орж, гал унтраасан юм бэ?

-“Marque” төвийн хажуугаар орсон. Энэ зам нь их нарийнхан. Үүний улмаас галын машинууд эргэлт хийх гэж цаг их авсан. Уг нь түрүүний хэлсэнчлэн орц, гарц нээлттэй байсан бол цаг алдалгүй шууд орох боломжтой байсан.

-Хэдий хэр хугацаанд гал түймрийг бүрэн унтраасан юм бол?

-30-40 орчим минут болсон байх.

Г.Эрдэнэ

Нийтийн эзэмшлийн талбайг зөвшөөрөлгүй хааж, хувийн хэрэгцээнд ашиглаж буй байдал 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хэнтий аймагт хүрэн баавгай 361 удаа үзэгдэж давхардсан тоогоор 375 толгой баавгай бүртгэгджээ
Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Togoo (202.126.88.60)
    Uguumur zah niitiin ezemshliin zamiig haaj huvidaa ashiglaj bga tend bgaa orshin suugchidad ersdel uusvel yah bolj bna! Ontsgoi baidal hariutssan saidiin unen nuur tsarai iim l bna iim l har amia bodson bertegchinguud uls udirdaj bna daa chaavaas
    2019 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (139.5.218.17)
    МӨНГӨТӨЙ ОРКУУД ОЛОН ШҮҮ ДЭЭ
    2019 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.21.107.120)
    шатаг шатаг хулгайчид луйварчдын нүгэл нүдээрээ гэгч болж байна даа..
    2019 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.42.28)
    хашаануудыг бугдииг нь буулга нэг ч хашаа байх шаардлагагуй
    2019 оны 09 сарын 10 | Хариулах
  • СҮРЭН (43.242.243.1)
    ЭНЭ ХОТЫН ЗАМЫГ ХААСАН ГОЛ ЭЗЭН НЬ ГАРАМЖАВ АВГАЙ, ТҮҮНИЙ ЦЭМЭНТИЙН КОМПАНЫ БАРИЛГА ЭНД СҮНДЭРЛЭЖ БАЙГА
    2019 оны 09 сарын 10 | Хариулах
  • гийчин (139.5.216.132)
    ийм барилгыг анхнаасаа барих зѳвшѳѳрѳл ѳгѳхгүй байх хэрэгтэй шд гарц орц хаасныг нь онцгойгийхон техникээр эвдээд дайраад ордог байх хэрэгтэй тэгж байж хаширна
    2019 оны 09 сарын 10 | Хариулах
  • зочин (66.181.182.33)
    Дүүргийн дарга нар дүүрэгдээ хаана нийтийн эрх ашиг зөрчигдөж байгааг шалгаж арга хэмжээ авах нь ажил нь баймаар юм.
    2019 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (122.201.22.99)
    Muu lalruudiig ochij shorloh yumsan
    2019 оны 09 сарын 10 | Хариулах
  • зочин (223.39.190.159)
    энэ нөгөө солонгос эзэнтэй газар бишүү. даварсан гөлгийг байранд нь тавьчих эзэн монгол алга л юм баых да. бас оймсондоо юм хавчиулцан уу новшнууд
    2019 оны 09 сарын 10 | Хариулах
  • зочин (202.70.34.98)
    Хувиа бодогч "Юу Эм Ди"-ийн эздийг нь олон нийтэд зарлаж, нэр хүндэд нь халдах замаар эхний арга хэмжээг авч эхлэ. Дараагийн арга хэмжээнүүд нь ойлгомжтой юм шиг байна.
    2019 оны 09 сарын 10 | Хариулах
  • Haha (66.181.161.124)
    Hmm nowshnuud guur barij uzeegui baij hashaa bariad surchih ym hujaagiin sheesnuud ymdaa
    2019 оны 09 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэнтий аймагт хүрэн баавгай 361 удаа үзэгдэж давхардсан тоогоор 375 толгой баавгай бүртгэгджээ
    10 цаг 15 мин
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
    11 цаг 28 мин
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
    12 цаг 59 мин
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
    13 цаг 15 мин
  • ОХУ-ын тулаанч Сергей Билостенный PFL холбооны хүнд жингийн дэлхийн аварга боллоо
    13 цаг 23 мин
  • Аравдугаар сард гадаадын 3,646 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
    13 цаг 57 мин
  • Шинэ дасгалжуулагчийн эхний сорилт эх орондоо...
    14 цаг 13 мин
  • Мэдэгдэл
    14 цаг 13 мин
  • Нийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргүүлж байна
    14 цаг 50 мин
  • Т.Сайфолла ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
    15 цаг 13 мин
  • Израилын цэрэг газын зурваст хамас бүлгийн ахлах командлагчийг устгажээ
    15 цаг 38 мин
  • Дональд Трамп Путин, Ши Жиньпин нартай анх удаа гурван талт уулзалт хийнэ
    16 цаг 22 мин
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
    16 цаг 29 мин
  • Мексикийн хар тамхины нэрт толгойлогч, “боссуудын босс” хочит Мигель Анхель Феликс Гальярдо таалал төгслөө
    16 цаг 41 мин
  • Өөрийн барааг худалдаж авахыг хориглодог Өмнөд Солонгос наймаачин эр
    16 цаг 50 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    17 цаг 6 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    17 цаг 11 мин
  • Битүүний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох уу?
    17 цаг 26 мин
  • Төв аймгийн ихэнх сумдын нутгаар 0.2-3.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
    17 цаг 42 мин
  • Үйл явдал: Хил хамгаалах байгууллагад хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт болно
    17 цаг 45 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК