Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Автомашинтай иргэд тав дахин өндөр төлбөр төлөхөөр боллоо

2019-12-02
0
ЖИРГЭХ

Нийслэлийн 2020 оны төсвийг өнөөдөр баталлаа. Нийслэл хотын орлогыг ирэх онд 1.2 их наяд байхаар төлөвлөж, ийнхүү хуваарилалт хийсэн байна. Сөрөг хүчин АН-ын зүгээс нийслэлийн төсвийг “Сонгуульд зориулсан төсөв боллоо” гэж дүгнэж байна.

Тухайлбал “гэр хорооллын дахин төлөвлөлтөд 100 тэрбум төгрөг зарцуулахаар төсөлд тусгасан ч дөнгөж 5 тэрбумыг нь 2020 онд санхүүжүүлэх юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд өнгөрсөн гурван жилийн хугацаанд нэг ч санхүүжилт хийгдээгүй ажил зогссон бол ирэх оноос бага ч гэсэн хөрөнгө тусгагдаж, гэр хорооллын дахин төлөвлөлт хэрэгжиж эхлэхээр болж байна. НИТХ дахь АН-ын бүлэг гэр хорооллын дахин төлөвлөлтийн 100 тэрбумаас 20 тэрбумыг нь нэмж тусгах санал оруулсан боловч НИТХ-ын хуралдаанаар дэмжигдсэнгүй.

Мөн нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжгүй болсон. Сүүлийн 3 жилийн хугацаанд нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн парк шинэчлэлд зориулж мөнгө тусгаагүй юм. Харин ирэх оны төсөвт 26 тэрбум төгрөгөөр парк шинэчлэл хийхээр төсөвт тусгасан байна. НИТХ дахь АН-ын бүлэг жил бүр парк шинэчлэлд 10 тэрбум төгрөг тусгах санал оруулж байсан бол ийнхүү сонгуулийн жил 26 тэрбум төгрөгийг эрх баригчид тусгаад байна.

Нийслэлийн төсөв батлагдсанаар автомашины зам ашигласны төлбөр 5 дахин нэмэгдэхээр боллоо. “Нийслэлчүүдийн амьжиргааны бодит түвшин, амьдралын чанар сайжрах биш, буурчихаад байхад Нийслэлийн удирдлагууд иргэдийнхээ халаас руу гараа дүрж байгаатай Нийслэлчүүд бид эвлэрэхгүй ээ. Харин үүний оронд Нийслэлийн удирдлагууд тэвчиж болох урсгал зардлуудаа бууруулах шаардлагатай байна гэж НИТХ дахь АН-ын бүлэг дүгнэлтдээ дурдаж байлаа. 

Дашрамд дурдахад автозам ашигласны төлбөр нь 2016 онд 11.4 тэрбумын орлого бүрдүүлдэг байсан бол ирэх оноос 73.5 тэрбум болох нь. Мөн хүү торгуулийн орлого 2016 онтой харьцуулахад 55 хувиар нэмэгдүүлж 35.6 тэрбум болгохоор орлогын төлөвлөгөөнд тусгаж баталсан байна.

     Төсөв 2 дахин нэмэгдсэн ч иргэнд хүрэх үр ашиггүй байна

НИТХ дахь АН-ын бүлэг төсвийн санал дүгнэлтээ уншихдаа “Та бүхэн нийслэлчүүдийг “Аз жаргалтай хот”-д амьдруулах амлалт өгсөн. Нийслэл хотыг зөв удирдаж чадвал, урсаад өнгөрөх урсгал зардлууд, шаардлагагүй хөрөнгө оруулалтыг хэмнэж чадвал төсөв хөрөнгө хангалттай байна. 2020 онд хотын төсвийн орлого 2016 онд 461,5 тэрбум байсан бол 2020 онд 928,3 тэрбум болж 2 дахин нэмэдсэн. Нийслэл хот дүүргүүдтэйгээ нийлээд нэг их наяд 200 саяын төсөвтэй боллоо. Гэвч жил бүр Аз жаргалтай хотын индексийн 1 тэрбум, Зүүн хойд Азийн соёл аялал жуулчалын төв болох зардал 3 тэрбум, хотын захиргаанд тавилга эд хогшил худалдан авах 2 тэрбум гэх зэргээр тэвчиж болох зардлууд тусгагдсаар байна. Зөвхөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зардал 46,5 тэрбумд хүрч, 2016 оныхтой харьцуулахад 112, 4 хувиар буюу 2 дахин нэмэгдсэн байна. Жишиг гудамж байгуулахад 2,9 тэрбум, хотын веб сайт хийхэд 2,4 тэрбум төгрөг гэх мэт тэвчиж болох олон зардал 2020 оны төсөвт тусгагджээ.

Урсгал болон тогтмол зардлыг өсгөх олон байгууллагыг энэ жил байгуулсан байна.  Хот төлөвлөлт судалгааны институт 615 сая, Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилгын ашиглалтын өмнөх захиргаа 262 сая, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар 2,4 тэрбум төгрөг гэх зэрэг урсгал зардлууд нэмэгджээ. Харин орон тооны чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах тодорхой алхам хийхгүйгээр бүтэц, орон тоо нэмж ажиллаж байгаа нь нийслэлчүүдийн татварын хөрөнгөд үрэлгэн, хариуцлагагүй хандаж байгаа явдал гэж бид үзэж байна” гэсэн юм.

Төсвийн 2 дугаар хэлэлцүүлгийн үеэр АН-ын бүлэг дараах 5 санал оруулсан боловч дэмжигдсэнгүй.

  1. Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлах жагсаалтаас Төв цэнгэлдэх хүрээлэнг хасах санал оруулж байна. 1.4 сая хүн амтай Улаанбаатар хотын хувьд Төв цэнгэлдэх хүрээлэн ганцхан  бий. Нийслэл хот соёл урлаг, спортын үйлчилгээгээ явуулахад цэнгэлдэх хүрээлэн байх зайлшгүй шаардлагатай юм. Түүнчлэн 12,5 га газартай, уг цэнгэлдэх хүрээлэнг 20 тэрбум төгрөгөөр хувьчлах нь төрийн өмчийг үнэгүйдүүлж байгаа хэрэг юм. 
  2. Боловсрол, эрүүл мэндийн үйчилгээг сайжруулах хамгийн эхний алхам бол багш, эмч нарыг дэмжиж, хөгжих боломжийг нь олгох явдал юм. АН нийслэлийг удирдаж байх хугацаандаа багш эмч нарын индексийн урамшуулалд 1 тэрбум төгрөгийг тусган хэрэгжүүлж байсан нь тодорхой үр дүнгээ өгч байсан билээ. Иймд Аз жаргалтай хотын индекс тооцох 1 тэрбум төгрөгийг танаж, багш эмч нарын индексийн урамшуулал 400 сая дээр нэмж тусгах саналтай байна.
  3. Нийслэлийн хүн амын 57 хувь нь гэр хороололд амьдарч байна. Агаар, хөрсний бохирдол, автозамын түгжрэл, эрүүл аюулгүй байдал алдагдах нөхцлийг бүрдүүлж буй гэр хорооллыг хөгжүүлэхгүйгээр нийслэл хөгжихгүй. Иймд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 100 тэрбумаас 20 тэрбумыг нь 2020 оны төсөвт тусгаж хэрэгжүүлэх саналтай байна.
  4. Нийслэлд орон сууцгүй, очер дарааллаа хүлээж байгаа ахмадын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Иймд Зүүн хойд Азийн бизнес аялал жуулчлалын төв болох арга хэмжээний 3 тэрбум төгрөгийн зардлыг танаж, нийслэлийн ахмадын орон сууц хөтөлбөрт тусгах саналыг оруулж байна.
  5. Монгол Улс түүхээ устгаж байхад хотын дарга нар энэ талаар огт дуугарахгүй байна. Нийслэл хотын түүх үлдэхгүй болтол бетонжиж, түүхэн дурсгалт байшин барилга, обьектууд устаж үгүй болоход хүрч байна. Иймд Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоол, НИТХ-ын 2007 оны 197 дугаар тогтоолоор хамгаалалтад авсан барилга байшингуудыг хамгаалах, сэргээн засварлах саналыг 2020 төсөвт тусгах шаардлагатай байна. Нийслэлийн төсвийн урсгал зардлаас сургалт, семинар хийх, веб сайт хийх зэрэг тэвчиж болох зардлуудыг танаж, 1 тэрбум төгрөгийг соёлын дурсгалт газруудаа хамгаалах, сэргээн завсарлахад зориулж тусгах саналыг оруулж байна.
0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • лхагва (103.26.195.230)
    жилдээ нэг удаа авчихаад хойшид хотруу орж гарах дарханы орж гарах гэ мэт энд тэнд хураажаг хураамжаа зогсоох юмуу давхар аваад л байх уу
    2019 оны 12 сарын 03 | Хариулах
  • zochin (192.82.64.217)
    zailtsgaa amid mongol hun baina uu ene tolgoi ni ergesen malnuudiig ajilaas ni halaach ard tumniihee karmaand dandaa bohir zavaan garaa durehiin
    2019 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (182.160.32.202)
    МАН сонгуульд өгсөн бүх амлалтаа зөрчлөө
    2019 оны 12 сарын 03 | Хариулах
    • Зам ашигласаны төлбөр нэмлээ гээд хүмүүс машинаа унахаа болиод автобусаар яваад түгжрэл багасана гэвэл ёстой худлаа. Харин эсрэгээрээ замын хураамжийн мөнгөө олох гэсэн халтуурчид улам нэмэгдэж өмнөхөөсөө их л түгжрэх байхдаа. Эрх баригчид харин энэ үйлдэлээрээ сонгуулийн өмнө намаа хорлосон /амиа хорлохтой адил/ мунхаг шийдвэр гаргалаа. Үнэхээр замын түгжрэл бууруулах зорилготой байсан бол өөр олон шийдлүүд байж болох байсан. Жишээ нь хэт он хуучин, бүрэн бус, утаа их хаяж хорт утаа ялгаруулж байгаа, өнгө үзэмжгүй машинуудыг явуулахгүй байх тал дээр шийдвэр гаргасан болонд олны таалалд ницэх байсан. Энэ бол зөвхөн нийслэлийн алдагдалтай байгаа төсөвтөө жаахан ч гэсэн мөнгө олох арга ядсан арга л гэж харагдаж байна
      2019 оны 12 сарын 03
  • зочин (192.82.66.37)
    2020 онд нийслэлд АН ялаад энэ балай татварын дарамтыг дор нь хүчингүй болгоорой
    2019 оны 12 сарын 03 | Хариулах
  • зочин (192.82.66.37)
    МАН 2020 онд нийслэлд булшлагдах нүхээ өөрсдөө ухлаа. баяр хүргэе. ум мани
    2019 оны 12 сарын 03 | Хариулах
  • tb (76.104.214.227)
    niislel iim ITH baih heregtei umuu naaduulaa bugdiig n boliulaachee
    2019 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (192.82.69.177)
    Нийтийн тээврээр үйлчлүүлэх нь зөвөө. Дэлхийн том хотууд татвар, зогсоолын хураамжаар л түгжрэлээ шийдсэн байдаг.
    2019 оны 12 сарын 02 | Хариулах
  • хүн (202.21.117.26)
    АН -ын саналууд зөв зүйтэй
    2019 оны 12 сарын 02 | Хариулах
  • shuree (202.21.117.26)
    Ene shiidver bol doromjlol butsaah heregtei
    2019 оны 12 сарын 02 | Хариулах
  • zochin (198.16.66.197)
    ард тмнийхээ эсрэг юм хийх юм даа, тэрний оронд 3500-с дээш хөдөлгүүртэй жид ундаг улсуудынхаа татварыг нэмэхгүй дээ
    2019 оны 12 сарын 02 | Хариулах
  • t (66.181.161.27)
    Arai dendej bnaa ta nar songuulid yalna gej bodoh hereggui
    2019 оны 12 сарын 02 | Хариулах
  • Zochin (64.119.17.191)
    МАН 2020 ОНЫ СОНГУУЛЬД ЯЛАГДАХ СУУРИА ТАВИЖ ЧАДЛАА .АН ГИШҮҮД ЗӨВ САНАЛ ТАВИСАН БАЙНА ДААНЧ ХҮЛЭЭЖ АВААГҮЙ БАЙНА. БҮХ ХҮН МАШИН УНАДАГ ГЭДЭГИЙГ САНАХ ТҮН.
    2019 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.179.25.243)
    arai l ih nemlee dee.songuuli dohoj bgaa shuu
    2019 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (122.201.21.243)
    SHIT YUMAA
    2019 оны 12 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    1 цаг 30 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    13 цаг 11 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    13 цаг 17 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    23 цаг 43 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК