Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Автомашинтай жагсагчид: Хонгконгийн тэмцэл шиг зүйл болж мэднэ шүү

2019-12-12
0
ЖИРГЭХ

Автозам ашигласны хураамжийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэрийг эсэргүүцэж, Автомашинтай жагсаагчид жагсаал зохион байгуулсан билээ. Тэгвэл уг жагсаалыг зохион байгуулагчид өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан болон бусад албаны хүмүүстэй уулзаж, шаардлага хүргүүлээ. Ингээд туc уулзалтад оролцсон талуудын байр суурийг хураангуйлан хүргэе. 

-ХОТЫН ДАРГА: Сайн байцгаана уу?

-ХӨДӨЛГӨӨНИЙХӨН: Сайн, сайн байна уу. Аз жаргалтай, амар тайван амьдрах эсэх нь таниас л хамаарах гээд байна. Тантай хурдхан уулзаж, албан бичгээ өгөөд жагсаалаа тараах ёстой. Учир нь жагсаалаа товолсон цагтаа тараах үүргийг цагдаагийн байгууллагаас өгсөн. Засгийн газраас хоёр шаардлагаа авсан. Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах шаардлага ажил хэрэг боллоо. Мөн шатахууны хилийн үнийг нээлттэй болгох шаардлагын хариу ирсэн. Харин хотын захиргаатай холбоотой асуудал хүлээгдэж байна. Тиймээс танай захиргааны гадаа орилж байна. Уучлаарай.

-ХОТЫН ДАРГА: Шаардлагыг ойлгож байна. Та бүхэнтэй уулзахгүй биш уулзаж байгаа. Дотоодод шийдэх асуудал их байна. Замын хураамжтай холбоотой шийдвэрийг НИТХ-аар хэлэлцэж, НЗДТГ-аас тооцоо судалгаа хийж, иргэдэд дарамт учруулахгүй байхаар тооцсон. Бидний өмнө хэд хэдэн сонголт бий. Нийтийн тээврээ шинэчлэх үү, зам, талбайгаа цэвэрлэж, нөхөж засах уу, үгүй юү. Үер усны шуудайгаа барих уу, хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс зам талбайг аюулгүй болгох уу, үгүй юү. Бүр цаашилбал, 400 мянга орчим автомашин эзэмшигчийн дэмжлэгтэйгээр 80 хувь нь жагсаалтаас гарах нийтийн тээврээ шинэчлэх үү. Эсвэл шинэчлэхгүй байсаар байгаад ард иргэдээ явгаруулах уу. Улаан шороогоор шуурдаг улирал тун удахгүй эхэлнэ. Шороо, тоостойгоо зууралдаад байх юм уу, яах юм бэ. Автомашин ашигласны хураамжийг 2013 онд баталсан.

Үүнээс хойш 260 мянга байсан автомашины тоо 500 мянга хол давсан.

Автозам 600 гаруй км байсан бол 1000 гарчихсан байна. Цаашлаад гэр хороололд зам тавих хэрэгтэй байна. Дугуйн зам барих олон газар бий. Татвар хураамж нэмэхийг тийм ч таатай хүлээж авч байгааг ойлгож байна. Гэхдээ бид үүнийг эргэж харна. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн дагуу чиглэл өгсний дагуу гаргасан шийдвэрээ эргэж харъя. Ингэхдээ хөрөнгө оруулалтын баталсан төлөвлөгөөнөөс хураамжаа хаслаа гэхэд 50 гаруй тэрбум төгрөгийг хаанаас, яаж тэнцвэржүүлж гаргах бэ. Дээр нь замын ажлуудаа хаях уу. Хогны автомашин гэхэд 2008, 2010 оноос хойш ямар ч шинэчлэлт хийгдээгүй. Нийтийн тээвэрт шинэчлэлт хийгдээгүй. Түргэн тусламжид 180 автомашин байхаас 50 хүрэхгүй хувьтай байна. Мөн усны автомашин гээд иргэд оршин суугчдын наад захын хэрэгцээг хангах олон асуудал бий. Энэ бүх асуудлыг автомашин эзэмшигчдээс жилд 100 мянган төгрөг буюу сард найман мянган төгрөгийг төлөх байдлаар сайжруулах боломж бий. Үүнд бүх иргэд дургүйцэхгүй байх.

Бид энэ мөнгийг авлига хээл, хахууль, сонгуульд зарцуулах гээгүй.

Хэрвээ сонгууль, улс төр бодсон бол иргэдийн дургүйцлийг төрүүлэн байж ийм шийдвэр гаргахгүй байсан. Би хотын захирагчийн хувьд сонгуулиас ангид байж, хамгийн гол нь нийслэлийн иргэдэд тулгамдаж байгаа ямар асуудал байна. Үүнийг хэрхэн шийдэх бэ гэдгийг хамгийн түрүүнд бодсон. Иргэдийн бухимдлыг ойлгож байна. Хотын хувьд олон жилийн туршид буруу тогтолцоо, буруу жишгээр явж ирсэн. Үүний горийг бид бүгд амсаж байна. Хот төлөвлөлт алдагдаж ирсэн, хөрс, агаарын бохирдол ямар түвшинд хүрсэн гэдгийг мэднэ. Би та бүхэнтэй санал нэг байна. Гэхдээ нийтийн эрхийг хүндлэх үүднээс бид аливаад хүлээцтэй хандах учиртай. Засаг даргын хувьд нийтийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргах тэрдундаа агаарын бохирдол, түгжрэлийг бууруулахад шийдвэр гаргах ёстой. Та бүхэн мэднэ. Гудамж талбай тоостой, шороотой байна, автозам эвдрхэлтэй байна. Хураасан хэдэн төгрөгөөрөө автомашин худалдаж авдаг. Гэтэл эвдрэлтэй зам дээр эвддэг. Сэлбэг хэрэгсэл ямар үнэтэй билээ. Хуулийн дагуу шаардлага тавьж байгаа асуудалд хүндэтгэлтэй хандаж, судалж байна. Сургуулийн автобус зогсооё, замаа шинэчлээд яах юм бэ гэвэл бүгдийг нь зогсоогоод та нарыг шаардлагыг НИТХ-аар оруулахад бэлэн байна. Ингэвэл энэ бүх төсөв хасагдана. Бүх нийтээрээ хураамж нэмэх хэрэггүй гэвэл НИТХ-аар оруулахад бэлэн байна.

-ХӨДӨЛГӨӨНИЙХӨН: Гол нь 100 мянган төгрөг төлөх, төлөхгүйдээ биш. Нэмэхгүй гэдгээ шууд хэлчих. Би жагсаалаа тараая.

-ХОТЫН ДАРГА: Жагсаал цуглаан гэхээсээ илүүтэй ярилцах нь зүйтэй.

-ХӨДӨЛГӨӨНИЙХӨН: Та НИТХ-д ямар санал хүргэх юм бэ?

--ХОТЫН ДАРГА: Өөрчилсөн саналаа хүргүүлнэ.

-ХӨДӨЛГӨӨНИЙХӨН: Яаж өөрчлөх юм бэ?

-ХОТЫН ДАРГА: Хараахан шийд гаргаагүй бэайна

-ХӨДӨЛГӨӨНИЙХӨН: Тансаглалаа бууруулаад татвараа багасга л даа.

-ХОТЫН ДАРГА: Тансагласан хүн байхгүй. Нийслэлийн ажлыг явуулахын тулд илүү зардалгүйгээр ажиллаж байгаа. Алтан ширээ, сандал дээр суусан хүн алга. Хотын захиргааны хувьд надаас өмнө гарсан шийдвэр. Үр дүнгүй өмчийг хувьчлаад төсөв бүрдүүлэх асуудал бий.

-ХӨДӨЛГӨӨНИЙХӨН: Олон тансаглал бий. Хэвлэлд 1.3 тэрбум байна. Аз жаргалтай хот гээд аян байна.

-ХОТЫН ДАРГА: Судалж үзээд боломжит хувилбараар нь бууруулна. Санхүүгийн албаныхан байна. Аль ажлыг нь хийх үү гэдгээс эхлээд бүгдийг нь судална. Хүүхдийн парк шинэчлэлд 400 автобус тусгасан.

-ХӨДӨЛГӨӨНИЙХӨН: Та татвараа бууруулах уу. Тав дахин нэмсэн татвараа хэдэн хувь бууруулах бэ?

-ХОТЫН ДАРГА: Шууд тоо хэлэх боломжгүй. Ямар ч байсан бууруулах талаас нь бид ярилцана. Нэг байгууллагын цалингийн асуудал биш. Нийслэлийн асуудал. Орлогоосоо зарлагаа яаж нөхөх бэ гэдэг зүйл. Хамгийн их санал авсан хэсгийн зам талбайгаа засахад төсвөө зарцуулдаг. Бүтэн жилийн хугацаанд тооцсон асуудлыг сэтгэлийн хөөрлөөр өөрчлөх боломж байхгүй. Нэгэнт санал гаргаж байгаа бол бид боломжит хувилбарыг хайна. Хэрвээ та бүхэн татвар бууруулна гэж байгаа бол бүх нийтийн төлөөлөл болж чадах уу. Өнөөдөр 300 мянган автомашин хөдөлгөөнд орж байна. Хот тохижилтын ажилтны өдөржин цэвэрлэсэн замыг том тэрэг яваад тоос шороо болгодог. Олон талаас нь харах ёстой. Төсөв, орлого, зарлагын тэнцвэрийг барьсан байдлаар шийдвэр гаргана.

-ХӨДӨЛГӨӨНИЙХӨН: Бүх тооцоо төсөв хийсэн гэлээ. Гэхдээ харагдахгүй байна. Нийслэлийн иргэд ямар орлоготой билээ. Жижиг тэрэгтэй иргэдээс 100 мянган төгрөгийг хураамж нэрээр татах гэж байгаа бол буруу. Ерөнхий сайд хэлсэн. Уг нь гарцууд бий. Метроны асуудал дээр хувьцаа гаргаж болно. Гэтэл хоногийн хоолоо ядаж байгаа иргэдээс ийм татвар авах нь буруу. Бид тэмцэнэ. Төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллана. Төсөв хэлэлцэхэд бид мэргэжлийн хүний үүднээс оролцоё.

-ХОТЫН ДАРГА: Болох талаас нь судалж, ярилцая.

-ХӨДӨЛГӨӨНИЙХӨН: Приусээр таксинд явж байгаа иргэн өдөр бүр найман мянган төгрөгийн татвар төлж чадах уу. Дээр нь торгуулж байна. Танай намынхан яаж ч ядарсан татвар нэмэхгүй гэсэн шүү дээ. Банкууд зээлээ татсан өнөөгийн нийгэмд иргэд машин авахын тулд банк бусаас зээл авч байна. Хүүний татвар төлөхийн тулд аргаа барж байна. Таны тогтоосон татварыг төлөхгүйн тулд машин унахгүй, хашаандаа хадгална гэж байхгүй биз дээ.

-ХОТЫН ДАРГА: Замын түгжрэлийг бууруулахаар ийм шийдвэр гаргасан зүйл биш. Яахав буурах байх. Нийтийн тээвэр, хотын гудамж, талбайтай холбоотой асуудал хамгийн чухал. Хэрвээ хотын зам, талбайг тохижуулсангүй гэж дараа нь ярих юм бол асуудал өөр болно. Өнөөдөр хэцүү байна гээд үүнээсээ улам хүндрэлтэй нөхцөл байдлыг бууруулах уу гэдэг зүйлийг бодоорой.

-ХӨДӨЛГӨӨНИЙХӨН: Нийслэлийн удирлагуудын унаж байгаа машин нь 20-50 сая төгрөгийн үнэтэй. Эдгээрийг бүгдийг нь дуудлага худалдаагаар зараад оронд приүс авч өгье. Тэгвэл зардал буурна. Зам арчилгаанд мөнгийг нь нэмэрлэе. Хотын даргын хувьд нийслэлийн иргэдийн өмнө олон үүрэг хүлээсэн. Энэ үүргийнхээ хувьд ийм санал оруулсан байх. Харин хотын даргын орлогч Р.Дагва гэж хүний ярьсан зүйл бодит байдлаас хэтийдсэн байна. Нийтийн эрх ашгийн төлөө таны саналыг дэмжихэд бэлэн байна. Харин Р.Дагва мэтийн хүний саналтай нэгдэхгүй. За, яахав дээ 100 мянган төгрөг л юм билээ гэсэн. Ингэж Түгжил царайлж болохгүй ээ.

-ХОТЫН ДАРГА: Бид зовлон нэгтэй. Зовлонгоос гарах зорилго нэгтэй хүмүүс. Өнгөрснөө харахаар дөрвөн жилээр асуудлыг харж, шийдвэр гаргадаг байснаас болж олон асуудал бугшжээ. Та бүгдийг үл ойшоосондоо ийм шийдвэр гаргасан юм биш шүү. Санал бодлоо хуваалцсандаа баяртай байна. Олон нийтийн эрх ашгийг хамгаалахын тулд НИТХ-аас гарах шийдвэр зөв байх ёстой. Би олон хүүхэдтэй айлын хүүхэд. Ах дүүс дотор маань хоногийн хоолоо яая гэсэн нь ч бий. Энэ утгаараа ард иргэдийн амьдралыг мэдэхгүйдээ ийм шийдвэр гаргасан юм биш шүү.

-ХӨДӨЛГӨӨНИЙХӨН: Бид та бүхнийг огцруулах, МАН-ыг тараах жагсаалын хэлбэр рүү шилжинэ. Магадгүй Хонгконгийн тэмцэл шиг зүйл болж мэднэ шүү. Ирэх долоо хоногт бүх нийтийг хамарсан жагсаалыг дахин зохион байгуулна.  Тантай ярих зүйл дууслаа.  Гүйцээ.

Г.Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • 4 jil yu xiiw (202.179.25.143)
    Bat uul bxdaa olon zam tawisan shu
    2019 оны 12 сарын 20 | Хариулах
  • Zvch (202.9.46.201)
    Olon orlogchoo xas xii olon xiidvvldeg oron toogoo tsegtsel xewlel medelel utas chomosniixee zardliig bolioch ondor dvntei xoorogson tosow xiij dundaasni tsawchixaa bolioo ene tend donshuuchil gadaad dotood ywax zardlaa bvr xas erni mash ix mongo garch irenshvv bvgd pvrius untsgaa chadaxgvi bol chatsga aldaad zailtsgaa chadadagni xiig
    2019 оны 12 сарын 18 | Хариулах
  • Lurzenbek (66.181.188.68)
    Amarsaixanii tsaana suuj bgaa tom nvvrtei avgai yu xiideg avgai ve. Bvx l zasag darga nariin yag xajuud bnga suuj bciin bie xamgaalagch yum uu
    2019 оны 12 сарын 14 | Хариулах
  • utaa tegjeee orkuuud (122.201.22.15)
    tugjireed, ugaartaad zovoood bval hotooos yavj tugjrelgui uuudam ochnoon gazar bn tend ochin amidarch sain jishee uzuulj amidraldaaa.hudalaaa chadahgui baij oorooo ch tugjrel ugaar utaa,ork gedgee medhgui amidrah yum dooo.baihad hetsuu baival ulaanbaatart amidrah alba bhgui hiih ajil amidrah 1000 tumen arga bn
    2019 оны 12 сарын 14 | Хариулах
  • muud muuu (122.201.22.15)
    mongolchuudiin amidral neg hesegtee ih saijirch ted ni yag yu hiij buteedeg ni gart barigdaj busdad sain noloolol bolj bgaa ni hedii yum buu med harin ted oorsdoosoo dutuu muuhan amidarch bgaa negend tatvar zeel buh zuil herhen tusdag tuhai bodoh ch ugui har amia bodson shinjtei.tor zahirgaa ni ch ard tumnii amidrald sanaa zovoh bish muud eremgii baij daramt ulam nemne.zugeeer suuhgui heden togrogtei boloood mashin avch taxi hiigeed ch bolov ol zalguulj bgaadaaa hoorhii mglchuud.olj bgaa orlogooosooo hamaaarch tatvaraaa nemegdej toldog bolvol . .
    2019 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.21.100.210)
    МАН 60 тэрбум , ЖДУ, хөрөнгө оруулалтын сан тариалан эрхлэлтийн сан гээд татвар төлгчийн мөнгийг хүүлэн баяжиж байна. 3% ийн хүүтэй мөнгө авч 36% аар хүүлж байна. төсвөөс сан нэрээр хүүгүй мөнгийг хамаарал бүхий этгээдэд өгч байна Зарчим гэвэл энэ бол үнэн. МАНын улс төрч нар увайгүй зангаар татвар төлөгчийн мөнгөөр гараа угааж байна. Амарсайхан мэтийн юмнуудыг чирээд гарга
    2019 оны 12 сарын 13 | Хариулах
  • зочин (202.131.242.227)
    Улс орноо хөгжүүлмээр байна. Сайжруулмаар байна зөндөө асуудал байна. Хийгээд шийдээд явъя гэхээр худлаа хэдэн гарууд гарч ирээд иргэдийн эрх ашиг гэж өөрсдийнхөө эрх ашгийг ярьсан гарууд. Асуудлаа ч бүрэн судлаж ойлгож аваагүй юу ярьж байгаагаа ч мэдэхгүй хэдэн гарв Бид хөгжмөөр байна. жилд 8000 төлж чадахгүй байгаа юм бол халуур хийж худлаа өр тавьж машин барихаа боль. Өөрсдийнхөө арчаагүй үйлдлээ юутай зүйрлээд байгаан бэ.
    2019 оны 12 сарын 13 | Хариулах
  • зочин (203.91.115.54)
    Оркуудаа та нар бүх нийтийн төлөөлөл болж чадахгүй бас ярьж байгаа зүйл чинь тэмцэнэ жагсана гэхээс өөр юу ч ярьж чадахгүй малнаас дор амьтан хүн биш, присээ унаад хөдөө рүү гээ зайлцгаа НИЙТИЙН ЭРХ АШИГ гэдгийг жалга довон доо хувиа борлуулж довоо шарлуулсан хөгийн хэдэн халтар оркууд яаж ойлгох вэ дээ мал ч биш орк амьтас
    2019 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (43.228.128.195)
    Энэ пүүжгий унаж хотыг эмх замбараагүй болгогчид хотоос минь зайлаач түлш хэмнэдэг гээд онгирдог тэр хэмнэсэнээ татвартаа өг л дөө
    2019 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.229.123.194)
    Хөдөлгөөн удирдаж байгаа нөхөр яаж тэнэгтэж байна аа сард 8 жилд 100 мянга гэж байна тэхэд өдөрт 8 мянга гэж ойлгоод байгаа юм уу Олигтой замаар явбал 100 мянга юу юм нэг сэлбэгний л мөнгө ш дээ улс амьтны тархи угаагаад байгаа зохион байгуулагчдийг нь шууд барьж хорь АН хан турхирч байгаа нь ойлгомжтой сонгууль дөхөхөөр л эргүүчүүдийг нэг юманд турхирах ююм
    2019 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (73.84.76.140)
    Хонгконгийн тэмцэл чинь харин ч дураараа авирладаг, дэг журам, нийтийн эрх ашгийг үл тоогчдыг эсэргүүцсэн тэмцэл. Тэдний тэмцэлтэй эдний тэмцэл тун ялгаатай шүү. Аль ч улсын нийслэлд оршин суугчийн элдэв татвар маш өндөр байдаг. Нийслэлд ямар ч бүртгэл, зөвшөөрөлгүй, амины машинаар хүн тээвэр хийж явдаг улс тун ховор шүү.
    2019 оны 12 сарын 13 | Хариулах
  • хувиараа ажил эрхэлдэг . (150.129.141.195)
    Бид татвараа өгөх нь зөв.Сард 8000 төг өдөрт 280 төг
    2019 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (64.119.20.130)
    ENE LALRUDIG GAVLAD GANTSAD HORI
    2019 оны 12 сарын 12 | Хариулах
  • иргэн (202.179.24.141)
    Татвар нэмэхгүй гэсэн амлалтаар УИХ-д олонх болж чадсан МАН хамгийн хулхи нам гэдгээ харууллаа. Ирэх оны 6 сар хүртэл зам засна гэвэл үлгэр л гэсэн үг. Хотын бус сонгуулийн замыг засахын тулд татвар нэмсэн нь хэнд ч ойлгомжтой
    2019 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (139.5.219.13)
    "ХӨДӨЛГӨӨН" гэв үү.Даварчихсан хөлдүүсүүд, дарамтлаж байгаад санасандаа хүрэх,захиалгаа биелүүлэх санаатай юу? Татвараа төлж чадахгүй бол машин унаж юугаа хийнэ. Бүр дургүй хүрлээ. Татвар чинь өөрөө Төрийн бодлого хэрэгжүүлдэг аргын нэг нь гэж ойлгооч. Түгжрэл,аваарь осол, утаа тортог, авто замын хүрэлцээ гм олон асуудлыг ТАТВАРЫН бодлогоор шийдэж болно.
    2019 оны 12 сарын 12 | Хариулах
    • hutsoo hulgaichaa
      2019 оны 12 сарын 12
  • Зочин (82.144.201.2)
    Зохицолдох байлгүй дээ
    2019 оны 12 сарын 12 | Хариулах
  • гогого (103.9.90.130)
    Дулаахан өвөл болж байна даа, дуракууд АН, Намбар эд нарын турхиралтаар их дайрч байнаа. Хүссэн ч эс хүссэн ч А,В бүс, өндөр татварын асуудал энэ их нүргээнт хотод тавигдаж л таарна. татвараа төлж чадахгүй бол алх, нийтийн тээвэрээ түш болоо
    2019 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.126.88.206)
    jild 100 000 togrog tolj chadahgui yum bol mashin unaj yadgiin, tomriin segee zarchihaad avtobusandaa suugaad yavl daa
    2019 оны 12 сарын 12 | Хариулах
    • Иргэн
      Такси ч гэж дээ. Суухад хүртэл сэжиг хүрмээр үнэр танартай, суугаад явахаар хэзээ салаад уначих бол доо гэж санаа зовмоор, утаа баагиулсан сэгнүүдийг цэгцэлж зохих шаардлага хангасан, хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгод техникийн хувьд нийцсэн таксины үйлчилгээтэй байвал болж байна.Үгүй гэвэл энэ сагсалзсан балай юмнуудад хулчиганан бууж өгөөд, давраагаад байхын оронд хуулийн хүрээнд арга хэмжээ авах хэрэгтэй. МАН-ын зарим удирдлага ч гэсэн алхам тутуамдаа алдаа хийж, тооцоо судалгаагаа сайн хийлгүй мунхаг шийдвэр гарган түүнийгээ ард түмэнд муйхарлан тулгах гээд болохгүй болохоор нь хэлснээсээ буцаж, шийдвэрлэснээсээ ухарч донгиотсоор байгаад ард түмнийхээ эгдүүцэл, зэвүүцлийг хүргэн нэр хүндээ барж байна. Муу дээр муухай, муухай дээр улцан гэгчээр ардчиллын ариун нэрийг барин атгаг санаагаа гүйцэлдүүлж амин хувийн ашиг хонжоонд гаршсан, авлигыг цэцэглүүлж аливаа бүхнээс идэж ууж ханадаггүй МАНАН-гийнхан, ард түмнийхээ хувь заяагаар тоглоцгоон юм болгоныг хоосон улстөржүүлж, өвчигнөцгөөж байдаг Батзандан, Магнай, Бат үүл мэтийн "тэмцэгчид", хүмүүсийг хоосон чамирхлаар ховсдож, хошгируулах эрдэмд гарамгай суралцсан Ц.Элбэгдорж, С.Баяр... мэтийн "барууны тэжээврүүд" нэрийг аль хэдийнээ ард түмнээсээ хүртсэн хүмүүсийн хорт явуулга монголчуудыг талцуулж, хооронд нь өстөн дайсан мэт болгож байгааг ард түмэн маань харахгүй, ухаарахгүй байна гэж үү? Ийм байдлаар цаашаа явбал Монгол улс мөхлийн ирмэг рүү хальтарч сөнөх энүүхэнд болсон байна шүү. Сэхээрэгтүн. Ухаарагтун.
      2019 оны 12 сарын 12
    • Харин тийм. сард 8000 өдөрт 280 төг төлж чадахгүй бол, таксинд яах гэж явдаг юм бол.
      2019 оны 12 сарын 12
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    5 цаг 15 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    6 цаг 43 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    7 цаг 12 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    7 цаг 29 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    7 цаг 32 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    7 цаг 37 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    7 цаг 54 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    8 цаг 37 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    8 цаг 43 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    9 цаг 20 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    9 цаг 42 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    10 цаг 27 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    11 цаг 43 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    11 цаг 57 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    12 цаг 26 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    12 цаг 31 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    12 цаг 45 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    12 цаг 55 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    13 цаг 9 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    13 цаг 32 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК