Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Жүдогоос Олимпийн хоёр дахь алтан медалийн найдлага төрүүлсэн Саеид Моллаей

2019-12-13
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Саеид Моллаей нь 1992 оны нэгдүгээр сарын 5-нд Ираны Дзюдоистод төрсөн.

БАРИМТ 2

Өдгөө 27 настай тэрбээр дэлхийн шилдэг жүдочдын эгнээнд багтаад байна.

БАРИМТ 3

Саеид Моллаей нь Иранд үүссэн нөхцөл байдлаас үүдэж, Монгол Улсын Төрийн тэргүүнд хүсэлт гаргасны дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, албан ёсоор иргэний үнэмлэх гардуулсан талаарх мэдээлэл энэ сарын 2-нд цацагдаж эхэлсэн байдаг.

БАРИМТ 4

Энэ тухай Саеид Моллаей “ДАШТ-ий үеэр Иран болон надад үүссэн асуудлын  талаар олон хүн сонирхож байсан. Тухайн үед IJF /Олон улсын жүдогийн холбоо/ надад тохиолдсон асуудал дээр бүх талаараа тусалсан. Улмаар намайг Германд байх үед Осака Гранд Слам тэмцээнд IJF өөрийн нэрийн өмнөөс барилдах боломжийг олгосон. Харин Осакад болсон тэмцээний үеэр IJF-ийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хэлэлцэж ярилцсан” гэжээ.

БАРИМТ 5

Мөн тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч намайг хүлээн авч иргэншил олгосонд миний бие маш их баяртай байна. Би Монголын жүдогийн холбоо, бүх монголчуудад БАЯРЛАЛАА гэж чин сэтгэлээсээ хэлье” гэсэн байдаг.

БАРИМТ 6

Монголд ирмэгцээ Саеид Моллаей Ерөнхийлөгч Х.Баттулгатай шууд уулзсан. Тэр үед Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголд тавтай морил” хэмээгээд шинэ эх орныхоо олимпийн шигшээ багт амжилттай барилдахыг хүсчээ.

БАРИМТ 7

Энэ тухай Саеид Моллаей “Та бүхний итгэл найдварыг амжилтаар хариулах болно гэж хэлье. Би Монгол Улсын нэрийн өмнөөс энэ сараас барилдаж эхэлнэ. Миний эхний тэмцээн БНХАУ-ын Чиндао хотноо болох “Мастерс” тэмцээн байна” хэмээн хариулсан байна.

БАРИМТ 8

Саеид Моллаей өдгөө Монголд бэлтгэл хийж байгаа юм. Түүний хувьд Монгол Улсын нэрийн өмнөөс Чиндаогийн “Мастерс”-д -81 кг-д барилдахаар БНХАУ-ыг зориод байгаа юм.

БАРИМТ 9

Түүний хувьд “Парист болох “Гранд Слам”-д оролцоно гэж бодож байгаа. Би тэнд бас бэлтгэлээ хийнэ гэж төлөвлөсөн. Гран При, Гранд Слам тэмцээнүүдэд амжилттай оролцож аль болох чансаагаа ахиулах зорилготой байгаа” хэмээн ярьсан.

БАРИМТ 10

Монгол Улсын нэрийн өмнөөс жүдогийн татамид гарахаар болсон Саеид Моллаейн чансаагаа илүү ахиулсан тохиолдолд сайн амжилт гаргах боломж бололцоо нэмэгдэнэ гэдгээ нэг бус удаа илэрхийлсэн.

БАРИМТ 11

Саеид Моллаей Монголд газардсан даруйдаа “Монгол бол гайхалтай улс юм. Гадаа хэдий хүйтэн байгаа боловч энэ нь миний бэлтгэл сургуулилтад сөргөөр нөлөөлөхгүй. Би өглөө, өдөр, орой хаана ч бэлтгэлээ тааруулаад хийнэ” хэмээн ярьжээ.

БАРИМТ 12

Тэрбээр ДАШТ-ий алт, хүрэл, Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальтай.

БАРИМТ 13

Саеид Моллаей нь Тайландын нийслэл Баку хотноо болсон жүдогийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний 81 кг-ийн жинд барилдаж алтан медаль хүртсэн нэгэн.

БАРИМТ 14

27 настай Саеид Моллаей 81 кг-ийн жинд дэлхийд гуравт эрэмбэлэгдэж байна.

БАРИМТ 15

Индонезийн нийслэл Жакарта хотноо болсон Азийн аваргаас Саеид Моллаей алтан медалийн оосроос атгаад алдсан байдаг.

БАРИМТ 16

2018 оны Токиогийн ДАШТ-д Саеид Моллаей шилдэг дөрвөн бөхийн нэгээр тодорсон байдаг. Медалийн тавцанд гарах боломж түүнд байсан ч тодорхой шалтгааны улмаас ялагдаж тавдугаар байрт орсон. Барилдааны дараа Саеид Моллаей “Надад 100 хувийн боломж байсан ч 10 хувийг нь л гаргалаа” гэсэн удаатай.

БАРИМТ 17

Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалт, Харьяатын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, өөрийнх нь хүсэлт, Гадаадын иргэн харьяатын газрын дүгнэлтийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Монгол Улсын харьяат болгох тухай” зарлиг гаргаж, Моллаей Саеидийг Монгол Улсын харьяат болгосон.

БАРИМТ 18

Олимпийн эрхээ авах оноо цуглуулах оны отгон тэмцээн Чиндаод болж байгаа “Мастерс”-т Моллаей Саеид Д хэсгийг тэргүүлэн оролцож байна.

БАРИМТ 19

Олон улсын жүдогийн холбооноос иргэншлээ сольсон ч тухайн тамирчны дэлхийн чансаанд өөрчлөлт оруулахгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ хүрээнд Моллаей Саеид Монголын нэрийн өмнөөс барилдахаар болсон ч түүний дэлхийн чансааны гуравдугаарт байгаа чансаанд өөрчлөлт орохгүй гэсэн үг.

БАРИМТ 20

81 кг-ийн жинд манай улсаас Ууганбаатар, Дагвасүрэн нар барилддаг.

БАРИМТ 21

Моллаей Саеидийг Монгол Улсын нэрийн өмнөөс барилдахаар болсонд энэ спортыг сонирхогчид нааштайгаар хүлээн авч түүнийг Н.Түвшинбаярын дараахь алтан медалийн буухиаг залгуулах тамирчнаар нэрлэж эхлээд байна.

БАРИМТ 22

Сирид өрнөж буй улс төрийн зөрчилдөөнөөс улбаалан Ираны Засгийн газар бөхчүүдээ Израйлын бөхчүүдтэй барилдуулахыг хориглосон. Энэхүү шийдвэрийг тус улсын тамирчин асан Моллаей Саеид хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд дур мэдэн Германд болсон ДАШТ-д зодоглосон байдаг.

БАРИМТ 23

Ираны эрх баригчид түүнийг дэлхийн аваргын төлөө Израилийн бөх Саги Мукитай өрсөлдүүлэхгүйн тулд албаар ялагдуулсан. Үүгээр ч зогсохгүй Ираны ард түмэн Саеидыг заналхийлсэн хэмээн тэрбээр хэвлэлд ярьсан байдаг. Иймд тэрбээр Германд орогнож байхдаа Монгол Улсын иргэн болох хүсэлтээ Герман дахь Монгол Улсын Элчин сайдын яамаар дамжуулан Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлсэн билээ.

БАРИМТ 24

Түүнийг Израиль Улсад болох жүдогийн гран при тэмцээнд оролцохыг урьжээ. Моллаей Саеид Монгол Улсын тамирчин болсноор Израильд бэлтгэл хийх, тэмцээнд оролцох боломж бүрдсэн юм.

image

Саеид Моллаей. Энэ нэрийг дэлхий мэднэ, ялангуяа жүдогийн татамид. Саяхнаас монголчууд түүнийг танидаг боллоо. Таних гэхээсээ мэддэг боллоо. Бүр судалж байна. Шалтгаан нь маш энгийн бөгөөд тодорхой. Тэрбээр Монгол Улсын иргэншил авч, Ерөнхийлөгч Х.Баттулгаас иргэний үнэмлэхээ гардаж авсан нь саяхан. Учир нь, Саеид Моллаей БНХАУ-ын Чиндаод зохион байгуулж байгаа дэлхийн “Мастерс” тэмцээнд өнөөдөр Монгол Улсын нэрийн өмнөөс барилдах юм. Цаашлаад ирэх онд “Токио-2020” олимпийн наадамд Монгол Улсын нэрийн өмнөөс татамид гарах Саеид Моллаейд найдлага тавих хүн олон байна. Чухам яагаад Саеид Моллаейг онцлох болов, яагаад тэрбээр дараагийн олимпийн аваргаар нэрлэгдэх болсон тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • irgen (202.72.245.123)
    Mongol uslin erunhiilugvh tei uulzah in Olimpiin medali avah naidvar uu te?? Yamar medee geheer iim bdag ba aa?? Iim niitlel geh shig yum tavihaa boluioch ee?/
    2020 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.14.36.18)
    Ираны Дзюдойст гэж хот байхгүй. Энэ нөхөр Тегеранд төрсөн. Баку хот Азербайжаны нийслэл.
    2020 оны 01 сарын 08 | Хариулах
  • лхагваа (72.52.87.93)
    Олимпийн алт гэдэг ч тийм санаан зоргоор амар олдох эд бишдээ. Цагаанбаатар, Уранцэцэг эднийг хар л даа.Дэлхийн аварга, азийн аваргыг бол хийчээд байдаг. Олимпод байдгүй.
    2019 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зочид (202.126.88.158)
    Энэ сэтгүүлчид юм уншиж толгойгоо цэнэглэж олон талын мэдлэгтэй болох хэрэгтэй ш дээ!!! Жудочин хот л гэнэ, Тайландын нийслэл Баку л гэнэ, арайч дээ!!!
    2019 оны 12 сарын 24 | Хариулах
  • Монгол хүн (202.55.188.34)
    Эх орноо голж муулж гадагшаа цагаачилж хүний газар боол болохыг мөрөөдсөн тархины тураалтай залуусаар дүүрсэн энэ үед Миний сайхан эх орныг зориод ирсэн чамд баярлалаа.
    2019 оны 12 сарын 18 | Хариулах
  • хайяааа (103.111.68.3)
    Хүний нохойг тэжээхээр өөрийн нохойг тэжээ гэж үг байдагсан даа.
    2019 оны 12 сарын 18 | Хариулах
    • Uuriiiin nohoinuud chini yum oilgodggui,,,, bugd hulduuuu yum bainaleee
      2019 оны 12 сарын 18
  • уншигч (202.131.243.186)
    орчуулах гэж алхиимаа нээрээн оросын сайтаас орчуулмаар аядахдаа дзюдоист буюу жүдочин гэдгииг нь төрсөн хот нь болгочих юмаа тэгээд ч наадах чинь чиндаод эхнии тойрогтоо ялагдсан
    2019 оны 12 сарын 16 | Хариулах
  • Алтангадас (202.126.89.60)
    Арай ч дээ. Монгол хөвгүүд ингэж дор орчих гэж дээ. Бид хийнэ бүтээнэ чадна гэж явах ёстой болохоос чадахгүй байна хүн дуудая гэж болохгүй ш дээ. Монголд 1 медаль нэмэгдэх хасагдах тийм чухал юм уу. Эсвэл ил хаант улс гуйсан юм уу.
    2019 оны 12 сарын 15 | Хариулах
  • mongol (64.119.21.204)
    SAIN BNM DEMJIJ BN IH CHINGIS haan huchtei uhaantai humuusiig gadna dotnii hun gelguigeer demjij baisan yam shuu
    2019 оны 12 сарын 15 | Хариулах
  • Ираны Дзюдоист хот гэнээ хаха (203.91.115.38)
    Ийм хот байдаг уу? Оросоор жудочин гэж?
    2019 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.5.202.132)
    "Тайландын нийслэл Баку хотноо" гэчихжээ
    2019 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.229.121.196)
    Монголд гадныхан л бол гуйлгачин босуул ч байсан баатар, монголчууд хичнээн сайн байсан ч эх орондоо гуйлгачин байх юмдаа.
    2019 оны 12 сарын 13 | Хариулах
  • Zochin (73.176.171.37)
    Mongolchuudiin achiig sanaj tom beleg barina gej naidaj bna.
    2019 оны 12 сарын 13 | Хариулах
  • боёо (192.82.69.191)
    Уг нь энэ зэргийн барилдах аавын хөвгүүд энэ Монгол улсад чинь байж л байгаа шүү дээ. За даа тэгээд энэ нөхөр чинь "Би энэ улсад хэл усыг нь мэдэхгүй амьдарч чадахгүй тул МУ-ын иргэний харъяатаас гарлаа, гэртээ харилаа" гэвэл яахав. Нэг бурхан хүрээд ирсэн юм шиг онгирох юм зайлуул
    2019 оны 12 сарын 13 | Хариулах
    • Chi neg garaad barildaach hugshuuun
      2019 оны 12 сарын 13
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    7 цаг 53 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    8 цаг 17 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    8 цаг 19 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    8 цаг 31 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    8 цаг 38 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    10 цаг 45 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    11 цаг 0 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    14 цаг 2 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    14 цаг 24 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    14 цаг 41 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    14 цаг 44 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    14 цаг 59 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    15 цаг 8 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    15 цаг 19 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    15 цаг 48 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    16 цаг 0 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    16 цаг 8 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    16 цаг 19 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Уржигдар 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Уржигдар 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК