Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Цолмон: Яг үнэндээ одоо таны ч, миний ч тэтгэврийн нэрийн дансанд нэг ч төгрөг байхгүй

2020-1-10
0
ЖИРГЭХ

Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ оны босгон дээр анх зарлаж, УИХ-ын дарга дэмжиж мэдэгдэл хийж, Засгийн газраас хуулийн төслийг нь өргөн бариад байгаа Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх хуулийн талаар хуульч Ц.Цолмонгийн байр суурийг сонирхлоо.


-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх зөвлөмж гаргасныг нь Засгийн газраас хуулийн төсөл болгон санаачлаад УИХ-аар хэлэлцүүлж байна. Энэ зөв үү?

-Нэг юм хэлье. Тэтгэврийн зээл тэглэх нь  үндэсний аюулгүй байдлын асуудал биш л дээ.

-Юу гэсэн үг үү. ҮАБЗ-ийн шийдвэр буруу гэсэн үг үү?

-Үндсэн хуулийг эшэлж байгалийн баялгаасаа ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх ёстой гэж яриад байна лээ. Уг нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд шударга ёс, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасан байдаг юм. Гэтэл энэ хуулийн төсөл өндөр настануудын нэг хэсгийг баярлуулж, нөгөө хэсгийг нь гомдоосон, ард нь байгаа үр хүүхдүүд нь хүртэл хоёр өөр хуваагдсан, магадгүй ирээдүйд эцэг, эхээрээ тэжээлгэх сонирхолтой хэсэг бүлгийг улам нэмэгдүүлж ч болзошгүй шийдвэр болж байх шиг байна. Төслийг өргөн барьснаас хойш үндсэндээ нийгмийг талцуулан хуваачихаад байна. Төсөл нь хууль болоод батлагдахаараа ямар байдалтай болохыг харж л байна.

-Зөв болж батлагдах болов уу. Тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер олгох санаачилга хүртэл гараад хэлэлцэгдэж байна ш дээ. Ер нь ингээд зээл тэглээд явах нь зөв юм уу?

-Тэтгэврийн зээлийн хувьд  зээлийн үлдэгдэлээс чөлөөлөгдөж байгаа хүмүүс, зээл аваагүй хүмүүсийн аль алинд нь ч буруу байхгүй. Тоо баримтаас харахад өндөр насны тэтгэвэр авагчдын 75 хувь нь буюу 309000 хүн тэтгэврийн зээлттэй. Үүнээс нийт зээлдэгчдийн 80 гаруй хувь нь хэрэглээний зээл авсан байна.  Энэ бол хөгшчүүлийн тэтгэвэр амьжиргаанд нь хүрэлцэхгүй байгаагийн илрэл. Төрийн халамжийн бодлого “бай”-гаа онохгүй байна шүү гэдгийг л харуулж байгаа юм.

Шулуухан хэлэхэд энэ асуудлыг улстөрчид сонгуулийн зорилгоор улс төрийн оноо авах  арга болгож, эдийн засгаа эрсдэлд оруулж байгаад  нь харамсаж байна. За яахав зээлийн үлдэгдэлийг нь тэглэдэг юм байж. Ваучер олгодог юм байж. Гэтэл өгөх мөнгө нь хаана байгаа юм. Сангийн сайд тийм мөнгө төсөвт тусгагдаагүй, төсөвт тодотгол хийхгүй гээд хэлчихсэн. Бид гуравхан жилийн өмнө ОУВС-гийн өмнө баахан амлалт авч эдийн засгаа дефолтод оруулчилгүй авч үлдсэн. Ийм бодлогыг ОУВС дэмжихгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

Улсын өрийн хэмжээ ямар байгаа билээ. Ирэх дөрөвдүгээр сар гэхэд бид улсын төсвийн орлогын бараг 10 хувьтай тэнцэх хэмжээний “Мазаалай” бондын өрийг төлж эхэлнэ. Өрийн удирдлагын баримт бичгийг саяхан УИХ баталсан. Миний санаж байгаагаар дотоодын банкуудаас зээл авахгүй байх бодлого гарсан гэж ойлгосон. Салхитын мөнгөний ордыг чухам яаж, хэзээ эдийн засгийн эргэлтэд оруулах гээд байгаа талаар бодитой ойлгомжтой тайлбар хийхгүй байна. За эргэлтэд ордог юмаа гэхэд бусад шинэ компаниудын нэг адил эхний хэдэн жилдээ өөрсдийн үйл ажиллагааг санхүүжүүлэхээс хэтрэхгүй.

Үлдэж байгаа арга нь Монголбанк цаасан мөнгө л үйлдвэрлэнэ. Мөнгө үйлдвэрлээд яаж ч хувиргаж, яаж ч гоё тайлбарлаж болох л байх. Гэхдээ эцсийн дүндээ мөнгө хэвлэх замаар энэ асуудлыг шийдэх гэж байгаа  бол улсын эдийн засагт, цаашилбал ард түмний амьдралд сөрөг нөлөөтэй. Бид бүгд нийтээрээ хохирогч болох нь тодорхой. Хэрэв үнэхээр л хөгшчүүлийн амьжиргааны асуудалд санаа зовоод байгаа юм бол тэтгэврийн сангийн шинэчлэлийг яагаад ярьж болохгүй байгаа юм.

-Харин ч Тэтгэврийн сангийн шинэчлэл сүүлийн үед нэлээд яригдаж байна. Өчигдрийн чуулган дээрч зарим гишүүд ч иймэрхүү санаа хэлж байсан шүү дээ?

-Энэ талаар мэргэжлийн хүмүүс олон жилийн өмнөөс нэлээд сайн судалсан байдаг. Гэхдээ бодлого болгоод хэрэгжүүлэх улс төрийн хүсэл зориг байх ёстой. Өнөөдөр үйлчилж байгаа нэрийн дансны тогтолцоогоор цаашдаа удаан явахгүй гэдэг нь ойлгомжтой. Өнөөдөр 18-55, 60 насны ажил орлоготой иргэд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Мөн тэтгэврийн сангийн зарим хэсгийг төсвийн орлогоор бүрдүүлж байна. Яг үнэндээ бол одоо таны ч  миний ч нэрийн дансанд  нэг ч төгрөг байхгүй. Тэтгэврийн сангийн орлогыг одоо тэтгэвэрт авч байгаа хүмүүст тараачихаж байгаа. Тэтгэврийн сангийн алдагдал одоо их наядаар тоологдож байгаа болов уу.

-Тэгээд яах ёстой юм бэ?

-Угтаа тэтгэврийн сан жинхэнэ утгаараа хуримтлал үүсгэдэг сан хэлбэртэй байх ёстой. Олон улсын жишгээр тэтгэврийн сангийн менежмэнтийг нь улстөрчид, төрийн албаныхан хариуцдаггүй. Харин банкир, санхүүгийн нарийн мэргэжлийн хүмүүс хариуцдаг. Сангийн хөрөнгийг үнэт цаасны зах зээлээр дамжуулан эрсдэл багатай, өндөр ашигтай төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулах, томоохон компанийн хувьцаа худалдан авах замаар эдийн засгийн эргэлтэд оруулж байдаг. Худлаа санаагүй бол Английн эдийн засгийн 75 хувийг тэтгэврийн сангууд эзэмшиж байдаг гэсэн судалгаа харж байсан. Ер нь дэлхийн  томоохон хөрөнгийн бирж дээр гол тоглогч нар тэтгэврийн сангийнхан л байдаг. Тэднийг институциональ хөрөнгө оруулагч гэдэг. Хамгийн гол нь тэтгэвэрт гарсан иргэдэд үлдсэн амьдарлаа тайван амгалан амьдарахад хангалттай хэмжээний хөрөнгийг бий болгох зорилготой байдаг. Цаашдаа нэрийн дансны тогтолцоогоор явбал одоогийнхоос илүү хүнд байдалд орно гэдгийг бүгд л ойлгож байх аа.

-Тэтгэврийн зээлийн асуудал руугаа эргээд орье. Таны хувьд төслийг дэмжиж байгаа юу?

-Ер нь иргэд  төр засгийн удирлагад байгаа хүмүүсийг сайн ажиллаасай л гэж хүсдэг. Өр тэглээсэй, мөнгө тараагаасай гэж сонгодоггүй байх. Нэг үеэ бодвол иймэрхүү арга хэмжээ улсад хортой гэдгийг хэн хүнгүй л ойлгодог болсон. Үүний тулд заавал эдийн засагч байх шаардлагагүй. Харин улстөрчид л ийм зүйлийг санаачилж, хэрэгжүүлдэг. Нэгэнт хууль нь батлагдах юм бол сонгуулийн өмнө л бүгдийг нь хэрэгжүүлээд дуусгаасай билээ. Хувьдаа бол  ийм нэг удаагийн халамжийн бодлого эдийн засагт сөргөөр нөлөөлж, дунд хугацаандаа  өрхийн орлогыг бууруулж, худалдан авах чадварт муугаар нөлөөлнө гэдгийг л баттай мэдэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ
Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (28)

  • Zochin (192.82.78.94)
    минийх нэмэр болохыш мэдэхгүй. Ямарч байсан би дэмжинээ. Үнэндээ Таны яриа, ярилцлагад авууштай, хэрэгжүүлүүштэй зөв зүйл их байгаад талархаж байна. Та сонгогдвол МАН-ын гишүүн байгаарай. Одоо ч солиотой голдуу хүмүүс би гэх болжээ. Таныг би гэсэн амиа бодогч гэж харахгүй байна. Ажилт хүсье.
    2020 оны 06 сарын 11 | Хариулах
  • zochin (202.9.46.225)
    bi ediin zasag medehguul dee. .gehde nugu hen cj bilee kabla ch biluu kovla ch biluu ternii uriig tegleel bsn shig bsn dag.uursdiinhuu uriig tegleel bsn da ug n
    2020 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (64.119.26.36)
    Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ч гэж дээ ерөнхийлөгчийн зүгээс ийм шийдвэр гаргаж байгаад харамсалтай байна. Улс орноо хөгжүүлэхэд ач холбогдолтой шийдвэр гаргаж, хууль бус байдал, хулгайч нартайгаа шударгаар тэмцэж чадахгүй ийм байдлаар дахин сонгогдох арга хайж байгаа нь харагдаж байна. Үнэхээр ахмадууддаа хайртай болчихсон юм бол энэ мөнгөө хуваагаад бага тэтгэвэртэй хэсэгт нь ахиу оногдох байдлаар 2020 онд тэтгэврийг нь нэмчихсэн бол зөв шийдвэр болох байлаа.
    2020 оны 01 сарын 12 | Хариулах
  • Эх орноо худалдагч (103.212.119.66)
    Мийгийн бѳгсийг долоож Оюу Толгойн гэрээнд хуульч нэрээр явсан гѳлѳг Цолмон минь юу болов гэнэт
    2020 оны 01 сарын 12 | Хариулах
  • Иргэн (202.126.89.214)
    НДС ,ЭМДС гаас Ундармаад алдсан 240 тербум төгрөгийг ХНХЯ ны сайдаар ажиллаж байсан С.Эрдэнэ,Номтойбаяр,одоогийн сайд Чинзориг нар шууд хариуцах ёстой.
    2020 оны 01 сарын 11 | Хариулах
  • Иргэн (202.126.89.214)
    Зөв юм ярьсан байна.
    2020 оны 01 сарын 11 | Хариулах
  • зочин (202.126.89.252)
    Гэнэт юу болов? Ажилгүй болохоороо дуугарч эхлэв үү, сонгууль дөхсөнийх үү.. ккк
    2020 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (172.58.139.17)
    Junhuu ch jonhuuralna da shorongoos multasanaa ih yum gehgui dahial hulgai
    2020 оны 01 сарын 11 | Хариулах
  • Enkhmaa (66.181.177.102)
    Hmmm kkkk
    2020 оны 01 сарын 10 | Хариулах
  • Ахмад хуульч (64.119.24.55)
    Энэ залууг дэмжиж байна. Үргэлжлүүлээд Тэтгэврийн тогтолцоогоо шинжчлэх хэрэгтэй,
    2020 оны 01 сарын 10 | Хариулах
  • Zochin (66.181.170.73)
    Ийм шийдвэр гаргавал ч ёстой гомдож үхмээр л санагдах юм байна даа. Энэ залуу үнэнийг хэлж байна. Үнэхээр зээл авалгүй идэх хоол, өмсөх хувцас, эм тариагаа хүртэл хасаж явж ирсэндээ гомдож байна. Зээл аваад тансаглаад л явж байдаг байж гэж бодогдож байна шүү.
    2020 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.9.90.50)
    БАГШАА ТА ПАРЛАМЕНТАД НЭР ДЭВШЭЭРЭЙ.
    2020 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.9.90.50)
    Нэг удаагйин чанартай арга хэмжээнд зориулж хууль гаргадаг ёстой юу ч гэхэв. Засаг дангаараа тогтоол гаргаад хэрэгжүүлэх гэхээр эцэст нь буух эзэнтэй болчих гээд, тэгээд парламентаар батлуулвал буух эзэнгүй гоё гоё. Манай үндэсний аюулгүй байдлыг хамгаалагч гурван найзаас нарийн ухаан гарнөө гарна. Өшөө гарна.
    2020 оны 01 сарын 10 | Хариулах
  • Учиргүй монголдоо хайртай үхэрнүүд гэнэт гарч ирээд мөөрөхийг үзүүлж өгч байна бүгдийг нь мал махад тушаачих юмсан хоосон толгойтой их мэдэхүүд олон болжээ (66.181.161.86)
    иргэн
    2020 оны 01 сарын 10 | Хариулах
    • Zochin
      Хөөрхийдөө. Чи ч ёстой өөрөө тушаачихмаар нөхөр юм шиг байна даав Зайлуул. КККК. Комент бичих, нэр бичих хэсгээ ч ялгаж салгаж мэддэггүй өрөвдөлтэй амьтан байна даа. Чам шиг юмнууд л нядалгаанд орж байвал таарна доо.
      2020 оны 01 сарын 10
  • Zochin (66.181.170.73)
    Olon jil turiin togoond chanagdaj, turiin ajliig dooroos n' khiij irsen khyn ingej l asuudliig boditoi dygnej, zuv zyitei sanal gargakh yum daa. Khyrelsykh chadvartai, chadaltai khymyysiig devshyylne l geed bsan. Ene zaluu lav odoo bgaa ajil unagsan, ylger yarisan dyynge yumnuudaas n' khamaagyi deer l kharagdakh yum. Iimerkhyy zaluuchuudaa l devshyylmeer yum daa. Kharj l baiya daa.
    2020 оны 01 сарын 10 | Хариулах
  • Zochin (202.126.89.121)
    Ikh l zuv um bichsen bna daa. Ynekheer ur tavikhgyi gj yr khyykhdeesee tataas avch bgaa khugshyyl khichneen bilee Dee. Tegekhed ter khymyys buruutai bolj taarch baikh shig bna sh dee manai mergen udirdagchdiin shiidverees kharakhad. Iim khortoi neg udaagiin arga khemjee avch kheregjyylj baikhaar yagaad khugchyydiin tatvariig nemekh, dakhiad zeel avakhaaegyi amidrakh nukhtsuliig bii bolgokh arga khemjee avch boldoggyi um be. Neg udaa khaluuraad ye-iin yed kharaad bailgakh bodoltoi bdg umuu khaashaa um ene darga said nar.
    2020 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (139.5.217.59)
    МАН Иймэрхүү эрүүл зөв сэтгэлгээтэй, боловсролтой туршлагатай хүнээ УИХ-д дэвшүүлээсэй
    2020 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.14.37.4)
    Ene talaar umnu ni alban tushaal erhelj baihdaa duugarch baihgui yugaa hiij baisiin? Odoo bolohoor yaasan genet zorigtoi duugaraad!!!Alban tushaald baihaaraa duugarch boldoggui ulsuud l yum bn l daa!
    2020 оны 01 сарын 10 | Хариулах
  • ирвэс (66.181.168.8)
    Олон талаас нь харж үндэслэл бүхий зөв мэдээллүүдийг хүмүүст хүргэсэн сайхан ярилцлага болжээ. Сайхан санал ч бас харагдаж байна. Ийм боловсролтой чадвартай толгойнууд дутагдаад байгаан шд манай шийдвэр гаргагч нарт
    2020 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.185.151)
    Хэний я нэрийн дансанд мөнгө байхгүй? хэн буруутай, эзэн баймаар юмаа, эзнийг тогтоох сонирхол л байхгүй байна мөнгө өөрөө ууршаад замхраад алга болчихгүй биздээ. Жаахан юм мэддэг нэгнээ дэмжмээр байнаа ард иргэдээ, төрийн ажилд цаашид үнэн сэтгэлээрээ ажиллаасай, гэж хүсье мэдлэг чадвар үнэлэгдэх болтугай
    2020 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (183.81.171.2)
    УИХ-ын Тамгын дарга хийж байхдаа яагаад энэ асуудлыг хөндөөгүй вэ
    2020 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.178.250)
    Энэ Цолмонг дэмжиж баина зөв хэллээ.ёр нь Баттулга Занданшатар нар хир зэрэг боловсролтои ард түмэндээ ашигтаи эх орноо гэсэн сэтгэл баина уу.Баттулгатаи холбогдох олон тэрбумаар хэмжигдэх хулгаи спирт Занданшатрын өвгөн наирагчиин.үнэт эдлэл луивардсан хэрэг гээд үгэнд үл итгэж болох хүмүүс.төрөөс заилуулах хэрэгтэиэнэ 2 гахмад дашням
    2020 оны 01 сарын 10 | Хариулах
    • Занданшатар чинь 2012 онд УИХ-ын гишүүн байхдаа гадаадын хөрөнгө оруулалтыг Монголоос хөөж гаргах тухай хууль санаачлан батлуулсан "гавьяатай" хүн гэдгийг мартаагүй биз??? Одоо бид цөмөөр "үр ашиг"-ийг амсаж байна даа!!!
      2020 оны 01 сарын 10
  • Зочин (59.153.113.209)
    Төрд гаргаж болохгүй М.Энх боолын талд ороод орилоод байсаныг бид мартаагүй шүү
    2020 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.21.107.114)
    Байх ёстой мөнгийг нь хэн авсан бэ?
    2020 оны 01 сарын 10 | Хариулах
  • 123 (192.82.67.22)
    Үнэн хэллээ дээ. Зээлээ төлүүлж байгаа хэдэд бол ч Женко-гийн энэ шийдвэр сайхан байгаа. Харин улс орноо бодож байгаа хэдэд бол ч хэцүүхэн л шийдвэр дээ. Дараа нь энэ улс орон чинь яах юм байгаа юм бүү мэд. Монгол улс чинь энэ хэдэн улс төрчдийн шатрын өрөг болж дууслаа даа хөөрхий. Ингэж болохгүй эдийн засаг чинь сүйд болно гэдгийг хэлэх улс төрчид байна уу. Нөгөө сүрхий гэгдээд байсан Аюурзана, Х.Нямбаатар, Батзандан нар дараагийн сонгуулиа бодоод таг чиг болсон уу.
    2020 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.26.193.145)
    Энэ залуу харин овоо эрүүл сэтгэлгээтэй хүн үү дээ? Энэ мэтийн залуусыг төрийн хариуцлагатай албанд ажиллуулмаар байна шүү!! Женко, Күүк, Шатрын хүү мэтийн алиалагч нар улс орныг минь самраад дууслаа!!!!!
    2020 оны 01 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
    23 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
    6 цаг 16 мин
  • НҮБ-ЫН ХХААБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ МОНГОЛ УЛСАД БАЙГУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    7 цаг 30 мин
  • Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
    7 цаг 33 мин
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    10 цаг 12 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    10 цаг 19 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    11 цаг 13 мин
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
    11 цаг 25 мин
  • Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
    12 цаг 57 мин
  • Дональд Трамп, Барак Обама нар Конгрессын хяналтыг гартаа авахаар ӨРСӨЛДӨЖ байна
    13 цаг 13 мин
  • Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
    13 цаг 23 мин
  • Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
    13 цаг 23 мин
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
    13 цаг 49 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
    14 цаг 3 мин
  • Баавгай машинд өөрийгөө түгжиж, доторх салон болон эд ангийг нь сүйтгэсэн тохиолдол гарчээ
    14 цаг 12 мин
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
    14 цаг 23 мин
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    Өчигдөр 18 цаг 51 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    Өчигдөр 13 цаг 48 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
24 баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК