Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Батхүү агсны гэр бүлээс Д.Эрдэнэбат гишүүнд нээлттэй захидал хүргүүлжээ

2020-1-22
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн асган Г.Батхүү Төрийн ордонд амь насаа алдсан хэрэг өнгөрсөн оны тавдугаар сард гарсан билээ. Хэрэг болсноос хойш найман сарын хугацаанд уг асуудлыг шалгаж байгаа ч тодорхой шийдвэрт хүрээгүй байгаа юм. Үүнтэй холбогдуулж, Г.Батхүү агсны гэр бүлээс УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатад нээлттэй захидал хүргүүлжээ. Захидлыг бүрэн эхээр хүргэж байна.

УИХ дахь ардчилсан намын бүлгийн нийт гишүүд, бүлгийн дарга Д.Эрдэнэбат танаа

Нээлттэй захидал

Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулиар ард түмнийхээ итгэлийг хүлээж, ялалт байгуулан, УИХ-ын гишүүнээр сонгогдсон Та бүхэн ард иргэдийнхээ аж амьдралыг сайжруулах, улс орноо хөгжүүлэх бодлогыг амжилттай тодорхойлж, олон жил шийдвэрлэж чадахгүй байсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, уул уурхайн баялгийг эзэд болох ард түмэнд илүү хүртээмжтэй болгох, өндөр настан, ахмадуудын тэтгэвэрийн зээлийг тэглэх зэрэг олон асуудлыг зоригтойгоор, цаг хугацаа алдалгүй, богино хугацаанд үр дүнтэй шийдвэрлэж байгаа нь ард иргэд бидний талархлыг зүй ёсоор хүлээж байгаа билээ. Эдгээр үр өгөөжтэй, хөгжлийн хувьд асар их ач холбогдолтой Та бүхний батлан гаргасан бодлогын олон шийдэл, санаачилгыг өндөр үнэлэхээс илүүтэйгээр Та бүхний нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө тэмцэж буй хичээл зүтгэлийг эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэдэг Монголын ард түмэн онцгойлон талархан дэмжиж, хууль шүүхийн өмнө иргэн бүр албан тушаал, хөрөнгө орлогын хэмжээнээс үл шалтгаалан ижил тэгш эрхтэй байх жишгийг нийгэмд тогтоон төлөвшүүлж буйг дэмжиж, Та бүхнийг шударга ёсны үлгэр жишээ байх ёстой хэмээн итгэл найдвар тавин харж байна. Хууль зөрчиж, гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хөрөнгө мөнгөтэй хүмүүс нь хууль, шүүхийн асуудлыг мөнгөөр шийдвэрлэдэг, намын томилгоотой нь намаараа хамгаалуулдаг, хууль хүчний байгууллагынхан бие биендээ найр тавин өөрсдийгөө хамгаалан, асуудлыг шийддэг тэр цаг үе дуусгавар болж байна гэдгийг сүүлийн жилүүдэд энгийн иргэд бид амьдрал дээрээ мэдэрч, шударга ёсыг тогтоох үйлсэд Та бүхний манлайлал дор нэгдэн, улс эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө итгэл төгс урагшлан тэмцэж байна. Нийгмийн шударга ёсыг тогтоох аливаа тэмцэл үе шат бүхэндээ эсэргүүцэл, сорилттой тулгарч, даван туулж ирснийг бидний монголчуудын түүх бэлхэнээ гэрчилнэ. Сонгогч бидний итгэлийг авч, төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон эрхэм төрийн түшээд маань гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй олон тохиолдолд албан тушаалын халдашгүй байдлаараа халхавч хийн, хууль хүчний байгууллагуудын мөрдөн шалгах үйл ажиллагаанд ноцтой саад учруулж, хэргийг удаашруулж, улмаар мөрдөн шалгах боломжгүй болгох, хуулийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгах, хэргийг хэрэгсэхгүй болгох талаар албан тушаал, эрх мэдлийн байдлаа ашиглан нөлөөлөх зэрэг оролдлого нь иргэдийн төрдөө итгэх итгэлийг хөсөрдүүлж, хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш байх төрт ёсны суурь зарчмыг уландаа гишгэж, төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүндийг өмнө нь хэзээ ч байгаагүйгээр унагаж байна. Төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж байгаа гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй эрх баригч намын гишүүд нь сайн дураараа албан тушаалын халдашгүй байдлаасаа татгалзаж эсхүл хуулийн дагуу албан тушаалын халдашгүй байдлыг нь түдгэлзүүлж, жирийн иргэдийн адил хууль, шүүхийн өмнө ижил тэгш байлгаж, хуулийн байгууллага шалгаж үнэн мөнийг цаг тухайд нь тодорхойлж байж сая шударга ёс тогтож, сайн сайхан цаг ирэх учиртай. Монгол Ардын Намаас нэр дэвшиж, УИХ-ийн гишүүнээр сонгогдсон, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан Н.Номтойбаярт нь 3 зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, УИХын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий Прокуророос УИХ-д 2020 оны 1 дүгээр сарын 16-нд хүргүүлсэн байна. Үүний дагуу УИХ дахь Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж эхэлсэн боловч ирц бүрэлдээгүй гэх шалтгаанаар түр завсарласан талаар хэвлэлд мэдээлжээ. Н.Номтойбаярын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр гаргасан 3 зүйл ангийн нэг нь бидний хайрт хүү, нөхөр, аав, ах Г.Батхүү агсны талаар худал мэдүүлэг өгсөнтэй холбоотой болохыг Н.Номтойбаярын хийсэн хэвлэлд өгсөн ярилцлагаас олж мэдлээ. Бидний хайрт хүн Г.Батхүү агсан Төрийн ордонд учир битүүлгээр амь эрсдэхэд хамгийн сүүлд уулзсан хүн нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр байсан бөгөөд энэ талаараа ч тухайн үедээ өөрөө хэвлэлийн бага хурал хийж мэдэгдэж байсан. Монгол төрийн төлөө зүтгэж явсан эрдэнэт хүний амь нас Төрийн ордонд учир битүүлгээр үрэгдээд даруй 8 сар гаруй хугацаа өнгөрчээ.

Энэ хугацаанд хэргийн учиг тайлагдаж, үнэн мөнөөр шийдэгдэх болов уу хэмээн үрээ алдсан өндөр настай эцэг эх, нөхрөө алдсан авааль гэргий, ааваасаа өнчирч үлдсэн 4 хүүхэд, ахыгаа алдсан дүү нар нь төрийн болон хууль хүчний байгууллагад итгэж, горьдлого тээсээр өдийг хүрлээ. Хууль хүчний байгууллага уг хэргийг богино хугацаанд үнэн зөвөөр шийдвэрлэхэд саад болж буй УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхэд өнөөгийн УИХ дахь сөрөг хүчин болох Ардчилсан нам манлайлан оролцож, хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш байх нөхцөлийг хангаж, шударга ёсоор цангасан ард иргэдийнхээ хүсэл зоригт нийцсэн шийдвэр гаргахыг хичээнгүйлэн хүсч байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хийсэн олон удаагийн танхайн сэдэлтэй гэмт үйлдлүүд, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төсвийн мөнгийг шамшигдуулсан болон түүнийгээ мөнгөөр шийдэж, хэрэгсэхгүй болгосон талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр сүүлийн жилүүдэд тасралтгүй гарч, олон түмний жигшил, дургүйцлийг ихээр хүргэж байсан.

Түүний хамгийн сүүлийн хүний эрх чөлөөнд халдаж, танхайрч буй зодооны бичлэг нийгмийн сүлжээгээр тарж, түүнийг номхруулах, шударга шийтгэл оногдуулах төр, хууль, хүчний байгууллага байхгүй юм байна гэдэг ойлголт олон түмний дунд түгэж, зөвхөн хувь хүнийх нь хувьд биш, төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д итгэл алдаж харуусах, эсэргүүцэн тэмцэх уур амьсгал ард орны дунд давамгайлж эхлэх бодит аюул байна. Алдсан хүн арван тамтай гэдэг. Хайрт хүнээ алдсан бидэнд газар хатуу, тэнгэр хол байна. Бид зөвхөн үнэн зөв, шударга ёсыг л хүсч байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь Монголын нийгэмд шударга ёсыг тогтоох хамгийн эгзэгтэй сорилт шалгуур болох юм. Шударга ёс, ардчиллын тулгуур хүчин болох Ардчилсан нам Монголын ард түмнийхээ талд байж, хатуу хэцүүг туулж, шударга ёсыг тогтоож чадна гэдэгт гүнээ итгэж байна.

Талийгаач Гаваагийн Батхүү агсны эцэг эх, эхнэр, үр хүүхдүүд, дүү нар нь

2020 оны 1 дүгээр сарын 22

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • ZOCHIN (64.119.21.138)
    ZUB hundee ybuulsan yum bhdaa
    2020 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.126.89.224)
    Номтойбаярыг номхруулах шударга төр ёс, хууль цааз гэж байхаа больчихсон юм уу.....Номтойбаяр хэзээнээсээ л ийм балмад танхай этгээд шүү дээ
    2020 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.46.160)
    Талийгаачийн гэр бүлд маш хэцүү байгаа нь ойлгомжтой. Тэр зовлонг хүн бүхэн л ойлгож харамсаж байгаа. Ялангуяа өндөр настай ээжийн бодохоор хэцүү л байна. Энэ асуудлыг шүүх цагдаа нь шийдээд явчих байлгүй дээ. Алдсан хүн арван тамтай, авсан хүн нэг тамтай гэдэг л болж байна. Талийгчийг ардчилсан намын гишүүн, их хурлын гишүүн, морь уядаг, архины том компанитай байсан гэдгийг бол мэднэ. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн гэдэг бол арай л юу бол. талийгч Зоригийн үхэлээр далмидуулж баахан хүмүүүс сонгууль дөхөхөөр шоудаж их хурлын гишүүн болдог. Яг үнэндээ гишүүн болоод юу ч хийдэггүй. Дүү Оюун гээд байна даа. Тэрэн шиг л болох вийдээ гэж бодож байна.
    2020 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (31.10.150.70)
    Энэ тэнэг яаж ч чадахгүй. Намын дарга нь хахиулчин.
    2020 оны 01 сарын 24 | Хариулах
  • Арга билэг (202.179.31.109)
    Ацаа л гээд бдаг өөрөө Ац биш нүх юму
    2020 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.31.109)
    Хамгийн сүүлд уулзсан юм бол яагаад худал ярина гэж ороод гарсан л гээ биз дээ нэг хэсэг Энкоолд огцорвол Монгол сайхан болох гээд бна гээд л тархи угаагаад бид хөөрөөд л жагсаж хүртэл явлаа одоо энэ залуугаар туг тахих гээд бна гэж хардаж бна Хурцын хүүд зодуулсан өөр хүн бсан бол бөөн сенсаци тэр өдийд шоронд бга санаатай явуулга юм биш үү нэг хэсэг Харангын Лхагваа бас хүн дайрч алсан л гээд бсан яг тэр үед хэн хэнийх нь Жолооч л дайраа биз дээ эрдэнэтын захирал хүн дайрч алчихаад бхад 3 ын 3 амь яагаад чимээгүй бгаад бга юм ХҮНИЙ ОЛОН ХҮНЭЭ БАРЬЖ ИДДЭГГҮЙ ЮМ ШҮҮ энэ Номтойбаяр ЦЭНЗУРГҮЙ ЯРИАНД ОРООД БҮХ ҮНЭНЭЭ БАРИМТТАЙ НЬ ХЭЛСЭН ЖЭНКОГЫН БУУНЫ НОХОЙ АВГАЙ АМАА АНГАЙЛГААД ҮНЭНИЙ ӨМНӨ СӨГДӨӨ БИЗ ДЭЭ БҮР ӨӨРӨӨ БУРУУ ЮМ СӨХӨӨД ЖЭНКОД ОРООГДОХ ШАХСАН биз дээ харж л бай энэ залууг ингэж яваад нэг нь цааш харуулчихдаг худал матрын нулимас гаргаад хөөрхий сайн хүн байж билээ гээд Маргаашнаас нь босгосон хөрөнгөрүү нь дайрах гэж бга юм
    2020 оны 01 сарын 23 | Хариулах
  • Zoloo (150.129.141.185)
    Угаасаа зохион байгуулалттай аллага төрийн ордонд үйлдэгдсэн нь өнөөдрийг хүртэл хаацайлж хамгаалж байгаа ХЗДХ-ийн саад Нямдорж болон МАНГАСУУДЫН эс үйлдэхүйгээс харагдаж байна. Бат мэтийн хошного долоогчид хуцалгүй хошногоо л долоо, битгий өөрийнхөө ухаан, сэтгэл, зориг хүрэхгүй зүйлд хошуу дүрцгээ
    2020 оны 01 сарын 23 | Хариулах
  • Иргэдийн аудит (150.129.141.185)
    Угаасаа зохион байгуулалттай аллага төрийн ордонд үйлдэгдсэн нь өнөөдрийг хүртэл хаацайлж хамгаалж байгаа ХЗДХ-ийн саад Нямдорж болон МАНГАСУУДЫН эс үйлдэхүйгээс харагдаж байна. Бат мэтийн хошного долоогчид хуцалгүй хошногоо л долоо, битгий өөрийнхөө ухаан, сэтгэл, зориг хүрэхгүй зүйлд хошуу дүрцгээ
    2020 оны 01 сарын 23 | Хариулах
  • Иргэд (150.129.141.185)
    Угаасаа зохион байгуулалттай аллага төрийн ордонд үйлдэгдсэн нь өнөөдрийг хүртэл хаацайлж хамгаалж байгаа ХЗДХ-ийн саад Нямдорж болон МАНГАСУУДЫН эс үйлдэхүйгээс хараглаж байгаа. Бат мэтийн хошного долоогчид хуцалгүй хошногоо л долоо, битгий өөрийнхөө ухаан, сэтгэл, зориг хүрэхгүй зүйлд хошуу дүрцгээ
    2020 оны 01 сарын 23 | Хариулах
  • Zochin (202.179.31.33)
    Horongotei humuus iim baihaar yaduu ard irged yah bolj bna
    2020 оны 01 сарын 23 | Хариулах
  • Бат (122.20.151.249)
    Эрдэнэт хүний амь эрсэдсэн нь туйлын харамсалтай ч үхэлд хүргэсэн шалтгаан нь үү ч байж болох. Батхүү агсны үхэлд улс төр нь нөлөөлсөн ч байж болох.Ясыг нь нэг их өндөлзүүлэх хэрэг байна уу. Бас та нар хүнээс гуйхааргүй хөрөнгөжсөн. Тэр улс төрөөс нь хол яв. Бүүмэд.
    2020 оны 01 сарын 23 | Хариулах
    • Арга билэг
      Батаа, чиний ойр төрлийн хэн нэгэн бусдад илт хорлогдсон байдалтай байвал тэр асуудлыг орхиод нүдээ аниад чихээ таглаад юу ч дуугаралгүй цааш алхах уу. Энэ асуудалд тухайн хүний хөрөнгөжсөн байсан эсэх нь ямар хамаа байна аа.
      2020 оны 01 сарын 23
  • Бат (122.20.151.249)
    Амь насаа алдсанд нь эмгэнэхнь хүний л жам. Гэхдээ Yamar ch zorilgo aguulsan zahidal yum bol doo. Ter tusmaa ar geriin humuus gen uu. АН-ын хуралд тавьж байгаа илтгэл биш дээ.
    2020 оны 01 сарын 23 | Хариулах
  • Баярхүү (66.181.182.97)
    АНын бүлэг тарсан, дараа нь зөвлөл гэж худлаа нэртэй даргатай болсон. Энэ захиаг хүлээн авагч эр бол ардчиллын буянаар олон үе идэх хоолтой болсон олигарх бөгөөд худлаа ярихын хаан юм. Ийм алиалагчид хандан хүсэлт илгээсэнд харамсаж байна. Шүүх, цагдаа, УИХ хүртэл хувилдсан байгааг олон нийт ажиглаж мэдээд, дэмжиж байгаа шүү.
    2020 оны 01 сарын 22 | Хариулах
  • иргэн (64.119.27.120)
    нөгөө шүүхийн шинжээчид ни амруугаа мөнгө чихүүлээд худал хуурмаг дүгнэлт гаргаж дее ..муусаан нохойн дэлэнгүүдийг хашрааж өгөхсөн ..
    2020 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (192.82.66.151)
    Ингэж төр түмнийг талцуулах хэрэг эд нарт байгаа юм байхдаа.Гэнэт мэдээлэл хийж бичлэг тарааж ил захидал бичих болов.Үүнийг цагдаа АТГ Тагнуулынхан шалгаачээ.Энэ асуудал нам, бүлэг,зөвлөлд яагаад хамааралтай болох гэж.Бусад хүмүүсийн хэргийг ч бас ингэж бид нам, эвсэл, бүлэг ,зөвлөлд ил захидал бичиж шийдүүлж болохнээ.Шударга ханд МАН АН-хаан.Ингэж шоу хийвэл улам та нар ард иргэдээсээ холдож байна гэсэн үг.Заавал гишүүнийг түтгэлзүүлэх гэж зүгээр л дуудаад шалгах бүрэн эрх байгаа биздээ хуулийнхан.Очоод л харин бусдаас илүү шалгуулж чадах улстөрч шүү дээ Номтойбаяр.
    2020 оны 01 сарын 22 | Хариулах
    • Арга билэг
      Эргүү ацаа, бүрэн эрхийг нь түтгэлзүүлж байж шалгадаг юм. Тэр хурал нь болохгүй хойшлоод зориуд хойшлуулаад байна гэж байна. Бодвол чи номтойбаяртай ойр байдаг хүн юм шиг байна. ямар их асуудалтай хүн гэдгийг нь бүгд мэддэг учраас зүгээр л амаа хамхиад байдлыг ажиглаад л байж бай..
      2020 оны 01 сарын 22
  • erdene (66.181.161.111)
    ene halzan tolgoi MANAN maf--n huhur yabah uu... harah l uldlee...
    2020 оны 01 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    16 цаг 8 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    16 цаг 33 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    16 цаг 34 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    17 цаг 38 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    18 цаг 16 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    18 цаг 32 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    18 цаг 53 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    18 цаг 56 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    19 цаг 57 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    20 цаг 7 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    21 цаг 1 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    21 цаг 4 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    21 цаг 20 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    22 цаг 4 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    22 цаг 52 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    23 цаг 7 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    23 цаг 48 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    Өчигдөр 09 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК