Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ дахь “Төмөр замын вант улс”-ын панзчин

2020-3-25
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Б.Дэлгэрсайхан Дорноговь аймгийн уугуул. 1982 онд аймгийн Нэгдүгээр арван жилийн дунд сургууль, 1987 онд хуучнаар НАХЯ-ны дэргэдэх Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр дүүргэжээ. Цэргийн дээд төгссөн хууль залуу аймгийнхаа цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар томилогдож,  1992 оныг хүртэл тасгийн даргаар ажилласан байна.

БАРИМТ 2

Зах зээлийн нийгэмд шилжсэн 1990-ээд оны үед Б.Дэлгэрсайхан цагдаагийн мөрдэсөө тайлж, ганзагын наймаанд, гахай үүрч явахдаа “Дорнын говь” компанийг байгуулжээ. Төмрийн хүдэр, төмөр замын тээвэр, ачих, буулгах, тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг, Хятадын хөрөнгө оруулалттай уг компани сүүлд “Болд төмөр Ерөө гол” болон өргөжсөн байдаг.

БАРИМТ 3

Анх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон Б.Дэлгэрсайханыг улс төрд шинэ хүн гэвэл үгүй. “Болд төмөр Ерөө гол” компаниараа дамжуулан улс төр, бизнес салбар дамнасан түүний нөлөөлөл их. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хамгийн багадаа 110 гаруй сая төмрийн хүдрийн нөөцтэй ордыг түшиглэн үйл ажиллагаа явуулдаг тус компани Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед хувьдаа төмөр зам барих эрхийг хялбархан авсан нь үүний илрэл. Үүнтэй холбоотойгоор тус компанийн Монголын талын нууц эзнээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр байдаг тухай хардлага хэсэг улс төрийн хүрээнд явж байлаа.

БАРИМТ 4

Өдгөө “Болд төмөр Ерөө гол”-ын зам нь 98 км, өртөөний зам нь 20 гаруй км төмөр замыг эзэмшдэг. Үүгээрээ Монгол Улсад хувьдаа төмөр замтай анхны компани болсон нь 2010 оны үйл явдал. Ингэхдээ Засгийн газрын 2008 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн 134 дүгээр тогтоолоор Баянголын орд газраас Ерөө өртөө хүртэл 98 км урттай төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгожээ. Төмөр замын суурь бүтцийг 100 хувь тухайн компанийн эзэмшлийнх байхаар зөвшөөрөл өгсөн нь Төмөр замын тээврийн тухай хуулийг зөрчсөн гэж шүүмжлэл дагуулдаг. 

БАРИМТ 5

Суурь бүтэц гэдэгт төмөр замын шугамын дээд, доод бүтэц, гүүр, хоолой зэрэг инженерийн байгууламж, өртөө зөрлөг, галт тэрэгний хөдөлгөөний хэвийн үйл ажиллагааг хангах эрчим хүч, усан хангамж, дохиолол холбоо, мэдээллийн барилга байгууламж, гарам, хориг хашаа зэрэг багтдаг. Ер нь төмөр замтай холбоотой бүх зүйл, түүгээр дамжин өнгөрүүлэх тээвэрлэлт төмөр замын суурь бүтцэд хамаардаг байна.

БАРИМТ 6

Хувьдаа төмөр замтай компани өөрийн гэсэн вагонтой байх ёстой. Бусдын буюу УБТЗ-ын гар хараад суухгүй гэсэн үг. Энэ хүрээнд “Болд төмөр Ерөө гол” компани ОХУ-аас 1000, урд хөршөөс өргөн царигийн 2000 вагоныг нэмж авчээ. Ингэснээр тус компани УБТЗ нийгэмлэгээс ямар ч хамааралгүйгээр “Вант улс” өргөжүүлж эхэлсэн гэдэг. 

БАРИМТ 7

Энэ талаар Б.Дэлгэрсайхан “УБТЗ-д очих вагоны хомсдлын асуудлыг шийдээд, тэдний өөрийн вагоноо бусдын тээвэрт өгөх эерэг нөхцөл үүсэж, бизнесийн зарчмаар хамтарч ажилласаар байгаа. Гэтэл төмөр замын тээврийн ажлыг нь яаж гацаах уу, ингэснээр тэд хувийн атгаг санаагаа төмөр замын ачаа илгээгчдийг хааж боох асжлыг албан тушаалаа ашиглаж шийдэх вэ гэдэгт анхаардаг бүхэл бүтэн бүлэг төрөл садны хүмүүс төмөр зам доторхи дунд шатны ажилтнуудын хэмжээнд ажиллаж байснаа одоо бүр улаан цагаандаа гарч эхлэж байгааг зогсоох ёстой” гэж байв.

БАРИМТ 8

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Байнгын хорооны хуралдааны үеэр үг хэлэхдээ Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтарыг өнгөрсөн зургадугаар сард найман вагоныг зориудаар унагасан гэж мэдэгдсэн. Мөн хувийн хэвшлийг дарамталж байна хэмээн хэлсэн байдаг. Харин дэд сайд Л.Халтар “Б.Дэлгэрсайхан гишүүн бид хоёрын дунд муудалцах үндэслэл өчүүхэн ч үгүй. Б.Дэлгэрсайхан гишүүнд хүмүүс буруу мэдээлэл өгсөн гэдэгт би 100 хувь итгэлтэй байна. Надад уул, уурхайн ажил алга. Вагон булаацалдах ч шалтгаан байхгүй” гэсэн байдаг.

БАРИМТ 9

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан төмөр зам бариад зогсохгүй Засгийн газраас 100 сая ам.долларын авлагатай тухайгаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр цухас дурдаад өнгөрсөн байдаг юм. Учрыг сийрүүлбэл 2016 оны арваннэгдүгээр сарын 16-нд болсон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, төмөр замын транзит тээврийн байдал, тулгамдсан асуудлуудын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатын мэдээллийг сонсч байв. 

БАРИМТ 10

Тэгэхэд Б.Дэлгэрсайхан гишүүн “Сайншанд-Тавантолгойн төмөр замыг анх 2011 онд “Дорнын төмөр зам” компани өөдөөс хараад сууж байгаа гишүүн Ж.Бат-Эрдэнийг Төрийн нарийн бичгийн дарга байхад нь концессын гэрээ хийгээд ТЭЗҮ, зураг төслийг нь хийсэн. Одоо тэр геодезийн хайгуулыг нь хийгээд 40 километр далан шороогоо тавьсан. Өнөөдөр энэ компани нэг төгрөг ч Засгийн газраас аваагүй байгаа. Энэ мөнгийг одоо хэн төлөх вэ? 100-гаад сая доллар байгаа юм. 

БАРИМТ 11

Өнөөдөр өөрийнхөө Засгийн газартай шүүхдэлцээд байх хэцүү. Цагаан цаасан дээр хараар Төрийн өмчийн хороо, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, “Дорнын төмөр зам” гурвын гарын үсэг зурсан гэрээ байгаа” хэмээж байв. Гэвч түүний энэ асуултад салбарын сайд Д.Ганбат, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тоймтой хариулт өгөлгүй, тойруу утгаар нь хариулаад өнгөрсөн юм. 

БАРИМТ 12

Тэр үеийн салбарын сайдаар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, дэд сайдаар А.Гансүх, Төрийн нарийн бичгийн даргаар нь Ж.Бат-Эрдэнэ гишүүн ажиллаж байсан гэсэн үг. Гэвч энэ асуудал тэгсхийгээд замхарсан байдаг. Б.Дэлгэрсайхан гишүүний Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгт бичсэнээр тэрээр “Дорнын говь” компанийг 100, “Болдтөмөр ерөө гол”-ын 30 хувийг эзэмшдэг хэмээн мэдүүлсэн байдаг. Б.Дэлгэрсайхан гишүүний хэлсэн үнэн л юм бол хэзээ нэгэн цагт тэр гаргасан хөрөнгөө нэхэж таарах нь. 

БАРИМТ 13

Өөрийнхөө Засгийн газартай шүүхдэлцээд байх хэцүү гэдгээ ч тэрбээр тодорхой дурдсаныг Байнгын хорооны хуралдааны үеэр хэлсэн үгээс нь харж болохоор. Гагцхүү Төрийн нарийн бичгийн даргаас УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн болж дэвшсэн Ж.Бат-Эрдэнээс үү эсвэл Ерөнхийлөгч Х.Баттулга, А.Гансүх хоёроос уу бүр цаашлаад Засгийн газраас уу гэдэг нь цаг хугацааны асуудал. 

БАРИМТ 14

Б.Дэлгэрсайхан гишүүний хамаарал бүхий хоёр компани тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон талбайд олборлолт явуулж байгаа тухай геологич Б.Баярсайхан хэлэхдээ мэдэгдэж байв. Тэрбээр "Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлстийн даргын 2009 онд гаргасан шийдвэрээр “Эй Ар Ай Ти” ХХК-ний эзэмшиж байсан 1948.57 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байдаг. 

БАРИМТ 15

Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон уг талбайд сонгон шалгаруулалт явуулахгүйгээр 2009 оны аравдугаар сард "Миллениум диггерс" ХХК-д хайгуулын зөвшөөрөл олгосон байна. Үүний дараагаар бүтэн гурван жилийн дараа ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хууль бусаар олгосон тусгай зөвшөөрлийн 1948.57 га талбайгаас ердөө 438 га талбайг хүчингүй болгосон байна. Үлдсэн талбайд нь гурван ширхэг тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгожээ.

БАРИМТ 16

Өнөөдөр тус газар нутагт УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий "Инфинитиспэйс" ХХК болон “Болд Ерөө гол" ХХК-иуд хууль бусаар ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагааг явуулж байна. Ашигт малтмалын газар шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүйгээр, хүчингүй болсон хайгуулын тусгай зөвшөөрлийн 1948.57 гектар талбайгаас хууль бусаар хэсэгчлэн шилжүүлээд авчихсан 1,510 га талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуурамчаар бичиж олгосон байна. Тиймээс УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хууль бус, хуурамч зөвшөөрлтэй холбогдох асуудлаар талаар байр сууриа илэрхийлэхийг хүсч байна" гэж байв. Гэвч Б.Дэлгэрсайхан гишүүн уг асуудалд ямар нэгэн байдлаар тайлбар өгөөгүй юм.

БАРИМТ 17

Б.Дэлгэрсайран гишүүний хувьд төмөр замын “Вант улс” байгуулсан гэдгээ ил тод зарладаггүй ч, оффшор бүсэд данс эзэмшдэгээ хүлээн зөвшөөрсөн нэгэн. УИХ-аас Оффшорын эсрэг хуулийг батлахад тэрбээр оффшортой гэдгээ зарлаж байв. Тодруулбал, “Би оффшортой нь үнэн. Би бизнес хийж байсан. Оффшороо ил тод мэдүүлчихсэн. Сонгуульд өрсөлдөхдөө бүх зүйлээ ил тод мэдээллээд орсон. Энэ хууль батлагдануут “...Тэдний дотор оффшор дансаа хаах ёстой юм байна. Хаалаа” гээд мэдээллэчихнэ. Ингээд л бол оо. Өөр юм байхгүй. Энэ хууль гэхдээ яаж батлагдахыг мэдэхгүй байна. Ямартай ч төрийн өндөр албан тушаал хаших хугацаандаа оффшор дахь дансаа зарцаах хэрэгтэй гэвэл зарцаана. Хаа гэвэл хаачихна. Тодорхой хугацаа өгөөд, энэ асуудлыг ил тод мэдээллэх хувилбар хуулийн төсөлд бий. Хэт их мөнгө оруулах зэргээр дансны хөдөлгөөн хийгдэхгүй нь тодорхой.

БАРИМТ 18

1994 оноос хойш 2016 оны сонгуульд нэр дэвших хүртлээ бизнес хийсэн. Нийт 22 жил бизнес хийх хугацаандаа Монголд 100 км төмөр зам тавьж, уул уурхайн салбарт өчнөөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийлээ. Энэ бүхнийг гаднаас зээл авч байж л хийсэн. Угаасаа өөрөөр хийх боломж байхгүй. Яагаад гаднынхан заавал биднийг өөрийнхөө банкинд данс нээлгэхийг шаарддаг нь ч их энгийн ойлголт. Тэд их хэмжээний зээл өгч байгаа учраас “Та Монголынхоо банкинд энэ мөнгийг байршуулахыг бид зөвшөөрөхгүй” гэдэг. 

БАРИМТ 19

Учир нь Монголын банк дампуурчих юм бол тэд мөнгөө олж авч чадахгүйд хүрнэ. Тиймээс зээлдэгч арга буюу тэнд дансаа нээгээд, бүтээн байгуулалт, тоног төхөөрөмж худалдан авах зардлаа тэндээс татдаг ийм л харилцаа. Түүнээс биш манай улсад аваачаад нуучих мөнгөтэй хүн бараг байхгүй дээ. Гэтэл оффшор ярихаараа баахан мөнгө аваачаад нуучихсан юм шиг зүйлийг ард түмэнд яриад явдаг. Оффшор дансанд төдөн тэрбум доллар гэж мэдээллээд л байдаг. Тэр олон тэрбум ам.доллар чинь том гүрнүүдийн их мөнгөтэй хүмүүсийн л жагсаалт. Манайханд хөөрхий минь дээ, одоо хэдэн төгрөг ч байгаа юм мэдэхгүй” гэсэн байдаг.

БАРИМТ 20

Гишүүн Б.Дэлгэрсайхан АТГ-ын дарга асан Х.Энхжаргалтай сайн найзууд. НАХЯ-ын дэргэдэх Цэргийн дээд сургуульд сурч байхаасаа нөхөрлөсөн гэдэг. Сүүлд Х.Энхжаргалыг АТГ-ын даргаас чөлөөлж, орных нь хүнийг томилоход тэрбээр оюутан цагийнхаа найзыг өмөөрч, магтсан удаатай. Тодруулбал, “Хаана очиж байгаагаа одоо биш очоод мэдэх байх, та хоёр. Шалгагдаж байгаа том хэргүүдтэй  танилцаад бид юун дээр ирчихэв гэдгээ ойлгох байх. Өмнөх дарга чинь сайн ажилласан шүү. Миний найз Х.Энхжаргалыг балбах гээд юм олж чадаагүй. 

БАРИМТ 21

Х.Энхжаргал нэг ч бизнесмений толгойд гар хүрээгүй шүү. Энэ зарчмыг бүү алдагдуулаарай. Очоод өмнөх даргаа хэр ажилласныг нь Та хоёр дүгнээд олон нийтэд мэдээлэл өгөөрэй. Намайг оффшортой их холбодог юм. Намайг гурван жил шалгаж байна. Та хоёр намайг сайн шалгаад өгөөрэй. Миний өмнөөс санаа зовж байгаа хүмүүсийг сэтгэлийг нь тайвшруулж өгөөрэй. Мөн төрөөс төрсөн тэрбумтнуудаа ялгаж салгамаар байна. Энэ тал дээр сайн ажиллаарай” гэж байв.

БАРИМТ 22

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Дорноговь аймгийн “Босоо хөх Монгол” бүлгэмийн салбар зөвлөлийн тэргүүн О.Хэрлэнд гар буу тулган хүч хэрэглэж, амь насанд нь заналхийлсэн гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарч байв. Гэвч Б.Дэлгэрсайхан гишүүн уг мэдээллийг үгйүсгэж “Би хүнд буу тулгаж, нохойгоор уруулах үйлдэл хийх ёс суртахуунтай хүн биш. Намайг тийм үйлдэл хийх хүн биш гэдгийг Дорноговийн ард түмэн мэднэ. Гүтгэсэн гэх үндэслэлээр тэр нөхдүүдийг цагдаад өгчихсөн байгаа. Эхнээсээ гүтгэсэн нь тогтоогдоод хоёр сая төгрөгөөр торгосон байна лээ. Би О.Хэрлэнг танихгүй. Монгол Улс хууль дүрэмтэй. Тиймээс хүн гүтгээд, амнынхаа зоргоор яриад байж болохгүй” хэмээн тодруулга өгсөн байдаг.

БАРИМТ 23

Хятадын Шэньжэнь хотын хөрөнгийн биржид бүртгэлтэй, уул уурхай, барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг “Жунрүнь Ресурс Инвестмэнт” компанийн зүгээс нийт 5 тэрбум ам.долларыг төвлөрүүлж “Болд Төмөр Ерөө гол”-ын эзэмшлийн уурхайд хөрөнгө оруулалт хийж, өр төлбөрийг барагдуулах болон төслийн ажилд зарцуулсан байдаг. Үүнээс ойролцоогоор хоёр тэрбум ам.долларыг төслийн дараагийн ажилд зарцуулж, 30 сая тоннын хүчин чадал бүхий томоохон уурхай болон тоноглол бүхий баяжмалын үйлдвэр зэргийг байгуулжээ.

БАРИМТ 24

Б.Дэлгэрсайхан гишүүн хамаарал бүхий компанийнхаа хөрөнгө оруулагч Хятадын талтай сайн харилцаатай байдаг шигээ УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаатай ч ажил хэргийг шаггүй “хамтрагч”. Нөгөөтэйгүүр, Монголын төмөр замд өөрийн гэсэн “Вант улс”-ыг хэдийнэ бий болгосон тэрбээр Зүүнбаян өртөөнөөс Дорноговь аймгийн Ханги боомт хүртэл үргэлжлэх  281 км төмөр замын төслийн ард байдаг тухай яриа бий. Тэрбум ам.долларын өртөгтэй уг төсөл Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед парламентын босго давсан ч УИХ-ын гишүүдээс дэмжлэг авч чадаагүй байдаг.

image

24цаг.мн сайт УИХ-ын 75 гишүүнийг тойрог тус бүрээр нь танилцуулж байна. Энэ удаад УИХ-ын сонгуулийн арвангуравдугаар тойрог буюу Дорноговь, Говьсүмбэр аймгаас сонгогдсон Б.Дэлгэрсайханыг онцолж байна. Хуучнаар НАХЯ-ны дэргэдэх Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн тэрбээр Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, тасгийн даргаар ажиллаж байгаад “Дорнын говь” компанийг үүсгэн байгуулж, хожим “Болд төмөр Ерөө гол” болгон өргөжүүлжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • Zochin (150.129.140.171)
    Gazrin doorh, deerh bayalag buh ard tumnii umch.Yahaaraa ene neg ulun ofitser buh ashigiig ni avch uuriinhuu dansand hiij baih estoi uym? Ene umuuruud,magtaad komment bicheed baigaa uymnuud bolioroi!!! Udahgui buh hurungiig ni huraagaad shorond yavuulah hun naad Delgersaihan chini.
    2020 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.190.18)
    Мтз ххк-ыг тээврийн нэгдсэн оператор болгочихвол вагонууд мтз ххк-д төвлөрнө. Бүр дотооддоо давхар вагон явуулах боломжтой болно.
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • панзчин (64.119.23.171)
    энэнийг ухвал их юм гарна Хүүк шалгах хэрэгтэй УБТЗ-аар мөнгө хийдэг гээ биз дээ жигжиднямааг даргаар тавиулах гэж 1 тэрбумыг намдаа өгсөн гэсэн
    2020 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.55.188.35)
    Дээгий бор зүрхээрээ гаднаас хөрөнгө оруулалт татаж монголын нэг уурхайг байгуулж төмөр замын сүлжээг байгуулсан. Олон хүнийг ажилтай орлоготой болгож эх орондоо бүтээн байгуулалт хийж байна. Харлуулах гэж оролдоод нэмэргүй дээ. Ер нь манай сургууль төгссөн улс аль салбарт хөрвөх чадвартай бэлтгэгдсэн кадрууд байдаг . Энэ бол тухайн үеийн НАХЯны ЦДС шүү. Олон хүн эх орондоо ихийг бүтээж яваа.
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
    • Эрдэнэт
      Энэ үнэхээр үнэн юмаа. Дэмжиж байна.
      2020 оны 03 сарын 26
  • Зочин (66.181.189.174)
    Ойлгомжтой хулгайч байна.Гэмт бүлэглэлийн үүр уурхай гэж ойлгогдлоо.
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • Ганболд (202.9.46.161)
    Монголдоо тодорхой ажил хийчихсэн, эх орондоо хэоэгтэй хүн байгаа биз дээ. Хийх ажлаа хийгээд баяжсан хүнийг үзэн ядах лүмпэн пролетар сэтгэхүйгээс салах цаг болсон. Ийм хөрөнгө мөнгөтэй хүмүүс улсын маань дархлаа болно шүү
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • Эрдэнэт (192.82.76.37)
    “Болд төмөр Ерөө гол”-ын зам нь 98 км, өртөөний зам нь 20 гаруй км төмөр замыг бүтээн байгуулж эзэмшдэг. Үүгээрээ Монгол Улсад хувьдаа төмөр замтай анхны компани. Хувьдаа төмөр замтай компани өөрийн гэсэн вагонтой байх ёстой. Энэ хүрээнд “Болд төмөр Ерөө гол” компани ОХУ-аас 1000, урд хөршөөс өргөн царигийн 2000 вагоныг өөрийн хөрөнгөөр нэмж авсан. Ингээд “УБТЗ-д очих вагоны хомсдлын асуудлыг шийдээд, өөрийн вагоноо бусдын тээвэрт өгөх эерэг нөхцөл үүсэж, бизнесийн зарчмаар хамтарч ажилласаар ирсэн. Энд ямарч буруу юм байхгүй улс оронд хэрэгтэй зүйл хийсээр л байна.
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • Do (202.126.89.226)
    Ene hun dornogowit ene tend baahan chanar myytai huiten bair barij ashiglaltand ogson une hyamd hernee yag unedee taarsan bairyyd bilee. Mongonii bolomj myy humuus ordog baihdaa
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • Эрдэнэт (192.82.76.37)
    Энэ хүн шиг их юм хийсэн хүн энэ УИХ-д байхгүй шүү. Өөрөө мөнчигрөөрөө гарч ирсэн хүн. Нам дагаж баяжсан олигархуудын дэргэд жинхэнэ өөрийн ухаанаар энэ улсын эдийн засагт их хувь нэмэр оруулж байгаа, цаашдаа ч оруулах төрийн түшээ шүү. Энэ хүн олон мянган хүний ажил амьдралыг дааж явдаг юм. Дорноговийн ард түмэн байтугай монгол түмэн мэднээ. Амжилт хүсье анддаа.
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • zochin (45.50.68.240)
    ataarhuu shunaltai horchin
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • Dornogovi (66.181.161.78)
    unheer luivarchin ene ih mungu idej uuchaad tsadaj hanahgvi aimgiin barilgiin salbariig ch hytaduudtai niilj samarch bga. ulsiin munguur ded bvtetsee shiidvvleed baishingaa hytadaar bariulaad Mongol hvnd zardag. nvvrs zuuhud belen belen bolson ahiad end delgerhiin uurhaig bulaasan hvn amiin bvsd gan bumbulugiin uildver barij bga gd olon olon asuudaluud bn
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
    • Дорноговьчууд
      Та өөрөө Дорноговьд юу хийсэн хүн бэ. Атаархуу та нар шиг юмнууд ажил хийхгүй, улсыг сүйрүүлж тонохоос өөр хийж чадах юм байдаггүй биз дээ
      2020 оны 03 сарын 25
  • зочин (66.181.161.14)
    сайн ажиллажээ. ийм хэмжээний хөрөнгө оруулалт дэлхийн зах зээлээс босгож монголд үйл ажиллагаа явуулна гэдэг бол баргын аавын хүүгийн хийдэг ажил биш байхаа
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
    • Эрдэнэт
      Үнэхээр тийм шүү
      2020 оны 03 сарын 25
  • ЗОЧИН (202.180.220.172)
    ИЙМ БУЗРУУДААС ЭНЭ СОНГУУЛИАР ҮТЭР ТҮРГЭН САЛЖ БАЙЖ БИДНИЙ ИРЭЭДҮЙ ГЭРЭЛ ГЭГЭЭТЭЙ БОЛНО.
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.140.183)
    Sogtuu nudet
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • BUD (66.181.179.176)
    IIM NOKHODOOS TOR YUMAA ABAKH KHEREGTEI DEE ULSIIN OMCH SHUU DEE
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
    • Та коммунист уу. Энд ямар ч улсын өмч идсэн юм алга. Гэтэл баячуудын хөрөнгийг хураах чинь хэний ажил билээ
      2020 оны 03 сарын 25
  • Иргэн (66.181.160.58)
    Болд Төмөр Ерөө голын уурхайг улс мэдэлдээ авах хэрэгтэй.Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гол түүхий эд шүү дээ
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
    • Ганболд
      Гадаадын тусгай албадын гар хөл болсон хөлсний этгээд та Монгол улсын хөрөнгөтэй хүмүүсийг сүйрүүлж, цаагуураа улсыг маань сүйрүүлэх гээд байна уу. Битгий горьд.
      2020 оны 03 сарын 25
  • Дорноговь (66.181.166.218)
    Ер нь жоохон баримт муутай мэдээлэл их хийжээ. ДОРНОГОВЬД их зүйл хийсэн хүндээ гарсанаас хойш аймаг маань харин ч сайхан хөгжисөн
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
    • Эрдэнэт
      яг үнэн шүү
      2020 оны 03 сарын 25
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны хоёр талын даргалагч нар хооронд цахим уулзалт хийлээ
    11 цаг 6 мин
  • PGL Astana 2026: The MongolZ-ийн амжилт ба зуны Мейжор тэмцээний өмнөх сургамжууд
    11 цаг 11 мин
  • Иргэдийн хувьцаа болон ногдол ашиг өвлөх эрхийг нээлээ
    15 цаг 44 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 зөрчил илэрчээ
    15 цаг 55 мин
  • Ж.Энхбаяр: Урсгал зардлын өсөлт өнөөдрийн нөхцөл байдал руу оруулсан
    16 цаг 54 мин
  • “Дархан марафон-2026” бүх нийтийн гүйлт энэ сарын 30-ны өдөр болно
    17 цаг 40 мин
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
    19 цаг 0 мин
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    20 цаг 13 мин
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
    20 цаг 46 мин
  • Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    20 цаг 53 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
    20 цаг 55 мин
  • Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ
    21 цаг 6 мин
  • Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
    21 цаг 14 мин
  • Италийн таван иргэний цогцос Мальдивт байх усан агуйгаас олджээ
    21 цаг 28 мин
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
    21 цаг 30 мин
  • Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ
    21 цаг 32 мин
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
    22 цаг 10 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    22 цаг 51 мин
  • Байнгын хороод хуралдана
    22 цаг 57 мин
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
    23 цаг 6 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК