Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын төр “хулгайч”-ийг барьж өгөх лоозонтой хариугаа авдаг талбар юм уу, Ерөнхийлөгч өө?

2020-4-03
0
ЖИРГЭХ

Монголын төрд нэг муухай жишиг тогтоод удах болов. Энэ нь шинээр сонгогдсон Ерөнхийлөгч өмнөх Ерөнхийлөгчөө адлаж, муу муухай бүхэнд хардаж, хууль хүчний байгууллагаар хүч далайлган шалгуулдаг үзэгдэл. Түүхийн хуудсыг сөхөж үзвээс, экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албан үүргээ авсныхаа дараахан өмнөх Ерөнхийлөгч Н.Энхбаярын оймыг гозолзуулж байв.

Хууль захихгүй гэдгээ түмний өмнө зарлаж албан хүчээр хоригдсон тэрбээр хорих ангид өлсгөлөн зарлаж элдэв дуулиан тарьсны эцэст цагаадсан. Харамсалтай нь, цагаадаж, өршөөгдлөө гээд улс төрд орох эрхээ хасуулсан. Гэвч зайгаа тавьж өгөх болоогүй гэдгээ гэргий О.Цолмонгоороо дамжуулж УИХ-ын сонгуульд өрсөлдсөнөөр батлан харуулсан ч МАН-аас нэр дэвшсэн “Капитал” банкны эзэн Б.Ундармаад хэдхэн хувийн саналаар өвдөг шороодсноор 2016 оны сонгуульд цэг тавихаар өөр замгүй болсон. Гэхдээ тэрбээр тийм ч амархан бууж өгсөнгүй. Намын залуусаа өмнөө барьж, улс төрийн попорсон амлталт өгөх зуураа намынхаа нэрийг Их хуралд тахлаж яваа О.Баасанхүүтэйгээ ан мана үзэлцсээр өнөөг хүрэв.

МАХН-ын “эзэн” ийн завгүй бэдэрч явах хооронд түүнд тохиолдсон гашуун түүх Ц.Элбэгдоржидч гэсэн тохиосонд битүүхэндээ баярлаж, бүр дундаас ашиг хүртсэн гэхэд нэг их хилсдэхгүй болов уу.

Цагтаа сүү өргөж, шударга үнэний дуу хоолой гэгдэж явсан Ц.Элбэгдорж өөрийг нь Н.Энхбаяртай адил хувь тавилан угтаж буйг нэгээхэн ч төсөөлөөгүй байх. Нэг үгээр хэлбэл, төрийн эрхийг Х.Баттулгад атгуулснаар “Хонгилын эзэн” гэх нэршил зүүж, эцэстээ эх орноосоо дайжихдаа тулж, наашаа ч үгүй цаашаа ч үгүй гацчихаад байгаа нь үнэн.

Экс болоод өнөө цагийн Ерөнхийлөгч нарын дунд өрнөсөн дайн хоёр дахь шатандаа шилжсэн үйл явдлын суурийг яах аргагүй Ерөнхийлөгч Х.Баттулга цутгасан гэхэд болно.

Учир нь тэрбээр өнгөрсөн 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр нэр бүхий эрхмүүдэд холбогдох гэмт хэргийг нотлох баримт хэмээх 178 хуудас бүхий материалыг Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгаланд атгуулсан явдлаас үүдэлтэй.

Уг нотлох баримт гэх материалд Ц.Элбэгдоржид холбогдох хэргээс гадна олон нийтийн анхаарлыг татаад буй их мөнгөний хэргүүд хамт бий гэх. Тиймдээ ч Ерөнхийлөгч Х.Баттулга “иргэн” хүнийхээ хувиар хандаж буйгаа УЕП-д онцолсон нь цоо шинэ өнгө төрх байв. Үүний дараахан экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сар хүрэхгүй хугацааны дараа олны өмнө гарч, зангиагүй уулзалт нэрийн дор ард түмний тархийг угаах тактик хэрэглэсэн юм.  

Өнөөгийн Ерөнхийлөгчид адлагдсан шалтгаанаа “Тавантолгойн орд, Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой ийм баримт олдлоо гээд түүнийгээ харуулчих. Тавантолгойн асуудлаар 178 хуудас баримт хуулийн байгууллагад өгсөн гэж байна. Үүнийгээ нээлттэй болго. Надад ард түмнээс нуух зүйл байхгүй. Х.Баттулга архаг хулгайчийн зан гаргаж байна. Би түүний занг мэднэ. Өөрийнхөө холбогдсон төмөр зам, Тавантолгойн ордтой холбоотой хэргээ надад үүрүүлэх гэж байгаа юм. Эрдэнэтийн 49 хувь зэрэг бүх хулгайтай Ц.Элбэгдоржийг холбогдуулах гээд юу ч гарахгүй байгаа юм. Миний баримталдаг нэг зарчим байдаг. Энэ хар нүүрсийг авах орон байвал шууд өгч байх хэрэгтэй. Х.Баттулга аюултай хүн байхгүй юу.

Өөрийнхөө хулгайг хамтрагч болгон татдаг. Тавантолгойн нүүрсний хэрүүлээс экспорт зогссоноос үүдэн ОХУ, БНХАУ-д нүүрсээ нийлүүлэх хэмжээ нь ихэссэн. Х.Баттулга тэнд овоолсон шороо босгож хаяад л овоолсон шорооноос мөнгө хулгайлсан.

Энэ талаар өрөөндөө дуудаж, оруулж ирээд шалгуул гэж хэлж байсан. Одоо энэ хүний ганц айдаг юм нь “Ц.Элбэгдорж гарч ирээд ярих вий, илчлэх вий л гэж байгаа”” гэж мэдэгдсэн.

Эндээс нэг нь өөрт байгаа эрх мэдлээрээ далайлгаж, өмнөх үеэ хардаж сэрдэн шалгуулах гээд ч байгаа юм шиг. Нөгөөх нь үүнд нь гомдож турхсандаа цахим орчныг ашиглаж булхай луйврыг илчлэх гээд ч байгаа юм шиг. Бүдүүлгээр хэлбэл хулгайчийг барьж өгөх лоозонтой яг ийм процесс өнгөрөөд жил гаруй болов.

Жил гаруйхны дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно. Нохойн дуу ойртохтой зэрэгцэн Ц.Элбэгдорж “Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуульд өрсөлдвөл би ч гэсэн өрсөлдөнө” гэдгээ албан бусаар зарлаад амжсан. Энэ бүхний учиг нь мэдээж өөрийг нь шалгуулахаар прокурорын байгууллагад өгснөөс үүдэлтэй нь ойлгомжтой.

Эцэстээ үе үеийн төрийн эрхийг “хулгайч” атгаж ирсэн юм байна. Тэрийг нь дараагийн Ерөнхийлөгч нь илчлэх гэж яваад өөрөө “хулгайч” болчихдог юм уу гэж ард түмэн хардаж эхэллээ.

Чухам үнэн гэвэл Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч аавын хаалга татаад амжсан бол дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж аавын хаалга татах эсэх нь цаг хугацааны асуудал болж үлдлээ. Эдгээрээс 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялахаас хамаарч Ерөнхийлөгч Х.Баттулга ч гэсэн хууль дуудагдах эсэх нь хамаарах нь лавтай. Ийнхүү Монголын улс төр дөрвөн жилийн циклтэй гэгдсэн байсан түүх Ерөнхийлөгч нарын шоронд орох эсэхээр үргэлжилдэг уламжлал тогтож байх шиг байна. Угтаа бол төр ариун байж гэмээнэ улс орон хөгжиж, иргэн бүр хуулийн дор эрх тэгш амьдрах учиртай. Бүр "Дээрээ суудлаа олох бол доороо гүйдлээ олохгүй" гэдэг үг ч бий. Монголын өнөөгийн жишгээс харвал төрийн эрх баригчид нь суудлаа олохгүй холбирч байгаагаас болж монголчууд гаднын боол болж байна уу гэж дүгнэмээр ч юм шиг.

Ташрамд дурдахад, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, түүний халааг залгамжилсан Н.Багабанди нарыг Ерөнхийлөгчийн сэнтийнээс буусны дараахан хууль бус хэд хэдэн шийдвэр гаргахад нөлөөлж, улсын эдийн засагт хор учруулсан гэж нэр бүхий хүмүүс мэдэгдэж, шалгуулна гэж байсан ч асуудал тэр дорхноо намжиж байсан юм. Ямар учиртайг цаг хугацаа л харуулах байх даа.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ
Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (29)

  • Монгол иргэн (122.201.31.228)
    МОНГОЛ УЛСЫН ТҮҮХЭНД ХАМГИЙН ИХ ГАЙ ТАРЬЖ, МОНГОЛЫГ ДЭЛХИЙ ДАХИНД БУЗАРЛАСАН ЭТГЭЭД БОЛ "ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ, САНЖИЙН БАЯР" ХОЁР ЯАХ АРГАГҮЙ МӨН ШҮҮ... ҮҮНИЙГ ЦАГААН БОЛГОХ НЬ "ПАД ХАР ЯАГААД Ч ЦАГААН БОЛОХГҮЙ" ГЭСЭН ҮГ ШҮҮ... ХАРЖ Л БАЙГААРАЙ... Түүх үргэлжлэх тутам тодорхой болно. ОДООГООР ЭДНИЙ УГААДАС ДОЛООГЧ ПЯЛДАГУУД ХИЧНЭЭН ӨМӨӨРСӨН Ч НЭМЭРГҮЙ....
    2020 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (75.86.79.22)
    Хулгайч (Хөтөлийн цемент, Дарханы Төмөрлөг, Эрдэнэт гээд нүдэнд харагдсан Монголын өөдтэй өнгөтэй болгоныг хусахад оролцсон далдаас удирдсан гэж ойлгодог тул хулгайч гэв) Элбэгдоржын хар нүүрсийг хэнд ч хамаагүй өгье гэдгийн цаана Монголын урд хэсгийг Хятадын төрийн өмчийн Шинхуад бүрэн өгөх далд хорон санаа байгааг Монголчууд бид мэднээ. Тийм санаатай төсөл их хуралд Энхсайханаар оруулж байсан
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
  • Ard tumen (75.86.79.22)
    Н.Энхбаяр,Ц.Элбэгдорж хоёрын ялгаа их шүү. Н.Энхбаяр Оюу-Толгой, Таван-толгойнууд нь Монголын ард түмний өмч байх ёстой гэж зүтгэсний төлөө гадна, дотны нийлсэн хулгайчуудад хорлогдсон бол Ц.Элбэгдорж нь Оюу-Толгой, Таван-толгой хоёрыг гадныханд өгөх талаар улс төрийн дарамт үзүүлж авилгал авсныхаа төлөө шалгагдах
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
    • Үнэн
      Голоор нь бичжээ гэж бодож бна
      2020 оны 04 сарын 03
  • Зочин (66.181.161.127)
    гадаадад хулгай хийж чадахгүй гар нь загтнаад ирсэн байхаа хөөрхий
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (192.82.72.45)
    Хөлсний бичээч хүззүгүй тарвагаас хэдийг авсан болоо кк?
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (192.82.68.61)
    Хэрэг хийсэн үгүйг нь шалгаж байгаа хийсэн лбол хуулийн өмнө тэгш байя ирж байгаа сургаар нь зарим хүмүүс хэлд хөлд орцгоож байх шиг
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.188.89)
    Ардчилал, эрх чөлөөний эцэг Элбэгдорж л Жэнко гэгч алуурчин, төрийн мөнгөний топ хулгайчийн савраас Монгол улсыг аварч чадна.
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
    • Зочин
      СОЛИОР... Ц.ЭЛБЭГДОРЖ БОЛ ЦАХИАЛГАТ АЛУУРЫН "ТОЛГОЙЛОГЧ" шүү.. Чи арай хамтрагч юм биш үү...
      2020 оны 04 сарын 03
    • Иргэн
      Мэдрэл зүгээр үү ичихээ мэдэхгүй пялдага хог уу эбагийн гуталын шороог арчсан нөхөр бна да өрөвдмөөр юм бас ичимээр юм
      2020 оны 04 сарын 03
  • irgen (31.165.215.200)
    Battuga yag shyygchidiig zov ajilluulj elbegdorjiig hariuzlagiig ni hyleelgeh heregtei
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
  • ООГИЙ (66.181.186.176)
    АНХНААСАА ОЧИРБАТ МОРДОХЫН ХАЗГАЙ БОЛСОН ШҮҮ ДЭЭ. ӨМНӨХ ӨРВДӨЛТЭЙ ӨЛӨН 4 ЕРӨНХИЙЛӨГЧИД БҮХ БОЛОМЖ НЬ БАЙСААР АТАЛ МОНГОЛОО ГЭХ СЭТГЭЛ ДУТСАНААС Л ӨДГӨӨ БИД ИЙМ ГУЙРАНЧ АМЬДАРЧ БНА.АРАБУУД ШИГ БИДНИЙГ АМЬДРУУЛСАН БОЛ ТҮҮХЭНД ЧИНГИС ХААНААС ДУТАХГҮЙ ТЭМДЭГЛЭГДЭН ҮЛДЭХ БАЙЛАА ЭДГЭЭР АРЧААГҮЙ ЕРӨНХИЙЛӨГЧИД
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
  • Zochin (202.126.88.176)
    Tsolmon l garah baisiim daa.
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Нүгэл нүдээрээ гарч үйлийн үрээ үздэг гэдгийг мэдэхгүй л явж дээ хөөрхий.
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (59.153.114.70)
    Ундармаа биш Цолмон гарсан бол ард тумний татвараар бурдсэн нийгмийн халамж даатгалын сангийн менге бж л бсн бх. Ундармаа бух банкныхаа менгеер сонгуулиа луйвардчихаад дараа НДСийн менгийг банк руугаа гоожуулчихсан юм бнлда
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
  • Иргэн (59.153.114.70)
    Энэ ямар тэнэг сэтгуулч нэртэй хорхой вэ. Энхбаярыг хилс хэрэгт хийснийг монгол даяараа харсан. Элбэгдоржийн улсаа худалдаж хулгай хийснийг мен монгол даяараа мэднэ, харсан. Элбэгдоржийн захиалгаар бичиж бгаа болхоор монгол хун болгоны мэддэгийг мэдэхгуй бх нь аргагуй бхаа. Ийм солиотой юм бичиж уншигчдыг тавлаад бгаарай
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
  • энх60лд (202.21.124.131)
    Тарвагадоржтой тоож уулзах хүн олдохоо бгаад тэр Манай Улсруу ирхээс өөр аргаггүй болжил дээ ер энэ их өвчин зовлонтой бхад гадаад Улсад хэн тэрний худалаа ярихыг сонсож суув гэж ТАРВАГАДОРЖ БОЛ УЛСААСАА УРАВСАН УРВАГЧ ЮМ...
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
  • язочин (59.153.87.18)
    Явсан газар болгонд нь короно газар аваад аргаа бараад л Монголоос өөр газар үхлийн өвчин тусахаас айгаад л ирээ боловуудаа.
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
  • Иргэн (66.181.189.21)
    Хулгайч (Хөтөлийн цемент, Дарханы Төмөрлөг, Эрдэнэт гээд нүдэнд харагдсан Монголын өөдтэй өнгөтэй болгоныг хусахад оролцсон далдаас удирдсан гэж ойлгодог тул хулгайч гэв) Элбэгдоржын хар нүүрсийг хэнд ч хамаагүй өгье гэдгийн цаана Монголын урд хэсгийг Хятадын төрийн өмчийн Шинхуад бүрэн өгөх далд хорон санаа байгааг Монголчууд бид мэднээ. Тийм санаатай төсөл их хуралд Энхсайханаар оруулж байсан.
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.161.29)
    Н.Энхбаяр,Ц.Элбэгдорж хоёрын ялгаа их шүү. Н.Энхбаяр Оюу-Толгой, Таван-толгойнууд нь Монголын ард түмний өмч байх ёстой гэж зүтгэсний төлөө гадна, дотны нийлсэн хулгайчуудад хорлогдсон бол Ц.Элбэгдорж нь Оюу-Толгой, Таван-толгой хоёрыг гадныханд өгөх талаар улс төрийн дарамт үзүүлж авилгал авсныхаа төлөө шалгагдах гэж байна. Бодитой дүгнэлт хийх ёстой юм даа
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.161.29)
    Н.Энхбаяр,Ц.Элбэгдорж хоёрын ялгаа их шүү. Н.Энхбаяр Оюу-Толгой, Таван-толгойнууд нь Монголын ард түмний өмч байх ёстой гэж зүтгэсний төлөө гадна, дотны нийлсэн хулгайчуудад хорлогдсон бол Ц.Элбэгдорж нь Оюу-Толгой, Таван-толгой хоёрыг гадныханд өгөх талаар улс төрийн дарамт үзүүлж авилгал авсныхаа төлөө шалгагдах гэж байна. Бодитой дүгнэлт хийх ёстой юм даа
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.161.29)
    Н.Энхбаяр,Ц.Элбэгдорж хоёрын ялгаа их шүү. Н.Энхбаяр Оюу-Толгой, Таван-толгойнууд нь Монголын ард түмний өмч байх ёстой гэж зүтгэсний төлөө гадна, дотны нийлсэн хулгайчуудад хорлогдсон бол Ц.Элбэгдорж нь Оюу-Толгой, Таван-толгой хоёрыг гадныханд өгөх талаар улс төрийн дарамт үзүүлж авилгал авсныхаа төлөө шалгагдах гэж байна. Бодитой дүгнэлт хийх ёстой юм даа
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.161.29)
    Н.Энхбаяр,Ц.Элбэгдорж хоёрын ялгаа их шүү. Н.Энхбаяр Оюу-Толгой, Таван-толгойнууд нь Монголын ард түмний өмч байх ёстой гэж зүтгэсний төлөө гадна, дотны нийлсэн хулгайчуудад хорлогдсон бол Ц.Элбэгдорж нь Оюу-Толгой, Таван-толгой хоёрыг гадныханд өгөх талаар улс төрийн дарамт үзүүлж авилгал авсныхаа төлөө шалгагдах гэж байна. Бодитой дүгнэлт хийх ёстой юм даа
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.161.29)
    Н.Энхбаяр,Ц.Элбэгдорж хоёрын ялгаа их шүү. Н.Энхбаяр Оюу-Толгой, Таван-толгойнууд нь Монголын ард түмний өмч байх ёстой гэж зүтгэсний төлөө гадна, дотны нийлсэн хулгайчуудад хорлогдсон бол Ц.Элбэгдорж нь Оюу-Толгой, Таван-толгой хоёрыг гадныханд өгөх талаар улс төрийн дарамт үзүүлж авилгал авсныхаа төлөө шалгагдах гэж байна. Бодитой дүгнэлт хийх ёстой юм даа
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (64.119.27.77)
    Elbegdorjiin Battulgatai orsoldono gedeg tuunii hurgan zali meh
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.9.46.215)
    Энэ одоо хулгай луйварын манлай болсон тарвага хочит Элбэгдоржийг өмөөрөөд байгаан байхдаа энэ Лхам нэрт дээдсийн суга цавины өмхий үс чинь дандаа нэг ийм юм бичиж байхын. Оюутолгой Эрдэнэтийн хулгай луйварууд АСЕМ нэрт баахан луйвар хулгайн асуудалд хариуцлага тооцох нь буруу гээд байгаа муу? Лхамаа
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    элбэгдорж Н.Энхбаярыг яаж хэлмэгдүүллээ. Гэхдээ Х.Баттулга ерөнхийлөгч ЭЛБЭГДОРЖИЙН үйлдсэн олон хэргийг шшалгуулж шүүхээр оруулах нь Элбэгдоржийн хэлж байгаа ардчиллын зарчимд нийцнэ. ХЭН ГЭСЭН ХУУЛИЙН ӨМНӨ ТЭГШ ЭРХТЭЙ БАЙНА.. ЭБЭЭ ШАЛГУУЛАХ Л ЁСТОЙ. ЗУГАТААД ХАЙЧИХ ЮМ. КОРОНА ХӨЛ ХОРИО ГЭЭД ОЧИХ ГАЗАРГҮЙ ИРЖ БАЙГАА Ш ДЭЭ. ГЭХДЭЭ
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.126.89.244)
    Daraagiin songuuliar elbegdorj garaad irvel battulgiin oimsiig gozolzuulah yum bn l daa uugeer bol
    2020 оны 04 сарын 03 | Хариулах
    • Ajaa ni
      Garaad irnee. Korono haanii achaar populizm orkizm nurah ni tsag hugatsaanii asuudal bolson. Bat zandan Boldoos suralts ted medremjtei uymaa.
      2020 оны 04 сарын 03
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
    27 мин
  • Болливудын жүжигчин Тайгер Шрофф буутай халдлагаас эсэн мэнд үлджээ
    33 мин
  • ​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
    42 мин
  • Төрийн албаны тусгай шалгалт улсын хэмжээнд эхэллээ
    51 мин
  • “ОВГОР” уран сайхны киноны БНСУ болон орон нутгийн үзвэрийн тасалбар эрэлттэй байна
    1 цаг 5 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ
    1 цаг 14 мин
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажил 40 хувьд хүрчээ
    1 цаг 20 мин
  • Франц улс сүүлийн хэдэн жилийн хамгийн хүнд өдрүүдийн нэгийг даван туулж байна
    1 цаг 22 мин
  • Аравдугаар сарын 16-ны өдрөөс хойш ямааны годрон өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй
    1 цаг 27 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
    1 цаг 40 мин
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
    1 цаг 50 мин
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
    2 цаг 6 мин
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    2 цаг 26 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 цаг 37 мин
  • Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    2 цаг 47 мин
  • Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
    2 цаг 59 мин
  • ХЭДХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангахтай холбоотой хууль тогтоомжийн талаар хэлэлцэнэ
    2 цаг 59 мин
  • УИХ дахь намуудын бүлэг хуралдана
    3 цаг 4 мин
  • PGL Masters Bucharest 2026: Аваргын төлөө өрсөлдөх шилдэг таван баг
    19 цаг 6 мин
  • ХХБ-НЫ СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ДУУСЛАА
    19 цаг 31 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Мөнгөнзул Монголын найм дахь эмэгтэй шатрын их мастер боллоо
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
24 баримт
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК