Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Популист амлалтыг СӨРӨГЧ

2020-7-08
0
ЖИРГЭХ

Баримт 1.

Увс аймагт төрж өсөн, 1986 онд Улаангом хотын 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийг дүүргэсэн Ч.Хүрэлбаатар Увс аймгаас гурвантаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Тэрбээр тойргоо солиогүй хуруу дарам цөөхөн гишүүний нэг.

Баримт 2.

Долоо дахь удаагийн парламентын мэргэжлийн цөөхөн эдийн засагчдын нэг тэрбээр ОХУ-ын Ленинградад эдийн засагч мэргэжил эзэмшиж, Австралийн Сиднейн их сургуульд мастерын зэрэг хамгаалсан.

Баримт 3.

Эрдэм шинжилгээний ажилтан, Их сургуулийн багш, төслийн ахлах эдийн засагч, Ерөнхий сайдын зөвлөх, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ч.Хүрэлбаатар 2008 оноос хойш гурван удаа тасралтгүй УИХ-ын гишүүнээр Увс аймгийн сонгогчдын итгэлээр сонгогдоод байна.

Баримт 4.

Тэрээр гурван удаа сайдын албыг хашжээ. 2007-2008 онд Түлш, эрчим хүчний сайд,2009-2012 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2017 оноос Сангийн сайдаар ажиллаж байгаа.

Баримт 5.

Түүнийг Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх болон Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан 2000-2007 он дэлхийн эдийн засгийн хямралын үетэй давхцдаг. Монгол Улс эдийн засгийн энэхүү хямралыг хохирол багатай давсан нь Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх, Төрийн нарийн бичгийн даргын ухаалаг, мэргэжлийн шийдвэрүүд нөлөөлсөн.

Баримт 6.

Улс орны эдийн засагт тодоор бичигдэх түүхэн шийдвэрүүдтэй Ч.Хүрэлбаатар холбогддог. ОХУ-д төлөх их өрийн ажлын хэсгийн гишүүнээр ажилласан, АНУ-ын Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлсэн 285 сая ам.долларын анхны компакт гэрээг байгуулалцсан, одоо хэрэгжүүлж байгаа 350 сая ам.долларын хоёр дахь компакт гэрээг байгуулахад бас л гар бие оролцсон. Оюутолгойн гэрээний анхны хувилбарыг бичсэн, Орос улс Монголын нутгаар хийн хоолой тавих тухайгаа зарласан У.Хүрэлсүх сайдын хойд хөршид хийсэн айлчлалын бэлтгэл ажлыг тэрбээр хангасан. Тодруулбал, айлчлалын үеэр яригдах бүх яриа хэлэлцээг урьдчилан тохирох үүргийг хүлээсэн гэсэн үг. 

Баримт 7.

Сүүлийн 20 гаруй жил мөрөөдөл хэвээр яригдсан энэ ОХУ-аас БНХАУ руу импортлох байгалийн хийг өөрийн нутаг дэвсгэрээр дамжуулах энэ төсөл У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед, Сангийн сайдын оролцоотойгоор анх удаа цаасан дээр Санамж бичиг болон буусан нь энэ билээ. Энэ төслийг хэрэгжүүлснээр 1060 км урт хоолойгоор жилдээ 38 тэрбум шоо метр байгалийн хийг Монгол Улс нутаг дэвсгэрээрээ дамжуулан урд хөрш рүү дамжуулах боломж нээгдэнэ.

Баримт 8.

Ч.Хүрэлбаатар иргэдийн амьжиргааг дэмжсэн удийн засгийн олон шийдвэрийн автор. Тогтвортой амьжиргаа төсөл, Малын индексжүүлсэн даатгал зэргийг Монголдоо нэвтрүүлэхэд гардан оролцсон тэрбээр Сангийн сайд болоод 13 жилийн турш цаасан дээр шарласан Татварын реформыг хийж чадсан. Ингэснээр гаднын хөрөнгө оруулагчдыг татвараар хянах боломж бүрдэж, хувийн хэвшлийнхнийг тэтгэх бодлого баримталсан. Одоо түүний эхлүүлсэн, амжилттай хэрэгжиж байгаа төсөл нь “Гаалийн шинэчлэл”.

Баримт 9.

Өмнөх Засгийн газар иргэдэд ногдох татварыг шууд нэмэгдүүлж байсан бол шинэ сайд буулгах чиглэлд ажилласан юм. Ингэхдээ зөвхөн Сангийн яамны боловсруулсан төслийг УИХ-д өргөн барилгүй Татварын багц хуулийн төсөлдөө иргэд, аж ахуйн нэгжүүд, татвар төлөгчдөөс саналыг нь авсан юм. Татварын багц хуульд санал авах хэлэлцүүлэг орон даяар бүтэн сар үргэлжилж, 39 удаагийн танхимын хэлэлцүүлэг, мөн цахим сүлжээ, бичгээр нийтдээ 5600 гаруй саналыг тусгуулахаар ирүүлснээс 1783 саналыг хуулийн төсөлд тусгажээ. Сангийн яам энэхүү саналуудыг багцлан шинэ төсөлдөө тусган УИХ-д өргөн барьж эцэслэн батлуулсан.

Баримт 10.

Түүнийг Сангийн сайдаар томилогдсон 2017 оны аравдугаар сарын статистик мэдээллээр Монголын эдийн засаг хүнд нөхцөлд байлаа. Тэрбээр сайд болоод батлуулсан анхны төсвөөсөө эхлээд ганцхан зарчим баримталсан нь Төсвийн сахилга бат. МАН УИХ-ын сөрөг хүчин байхад л улсын мөнгөнд хоноцын сэтгэлээр хандахыг хамгийн ихээр шүүмжилдэг байсан тэрбээр УИХ-ын чуулганы танхимд “Сангийн сайдаар ажиллаж байгаа цагтаа хулгайчдыг төрийн мөнгө рүү оруулахгүй” гэж чангаар сануулж байлаа.

Баримт 11.

Сангийн сайдаар томилогдоод хэлж байсанчлан У.Хүрэлсүхийн Засгийн газар нэг ч өр нэмж тавилгүйгээр 8.5 их наяд төгрөгийн өрийг дараад байна. Төсвийн сахилга батыг сайжруулж, мөнгөн хөрөнгийг зөв менежмент хийх замаар энэ 8.5 их наядын өрийг төлж барагдуулсан бөгөөд 2021 оноос төлөх гадаад бондуудын төлбөрийн менежментийг улсын төсөвт дарамтгүйгээр шийдэх механизмыг боловсруулж байгаа гэдгээ Сангийн сайд мэдэгдсэн.

Баримт 12.

У.Хүрэлсүхийн Засгийн газар Монгол Улсын шинэ их өрийг 10 гаруй хувиар хэлтэлсэн. 2.1 их наяд төгрөгийн дотоод бондын үндсэн болон хүүгийн төлбөр төлж, дотоод бондын үлдэгдлийг 1.6 их наяд төгрөг болгон буулгасан. Мөн 500
сая ам.долларын “Чингис” болон 1 тэрбум юанийн “Дим сам” зэрэг гадаад бондуудыг төлж барагдуулсан. Ийнхүү Засгийн газрын өр (ӨҮЦ) ДНБ-ий 74.4 хувиас 61 хувь болж буурсан.

Баримт 13.

Ирээдүйн өв сангийн тухай хуулийг хэрэгжүүлж, Хүний хөгжил сангийн 1071.9 тэрбум төгрөгийн өрийг Сангийн сайдын зөв менежментээр барагдуулснаар Монгол Улсын Ирээдүйн өв санд анх удаа хуримтлал үүссэн. 2020 оны нэгдүгээр сарын байдлаар энэ сан 636.7 тэрбум төгрөгийн хуримтлалтай болжээ.

Баримт 14.

У.Хүрэлсүхийн Засгийн газрын Сангийн сайд Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагаанд шалгалт оруулснаар 29 тусгай санг 22 болгон цөөрүүлж санхүүжилтийн хяналтыг чангатгасан. Хамгийн их хэл ам таталсан, төрийн албан тушаалтнууд төрөл садандаа авч өгч байсан ЖДҮ-ийг дэмжих сангийн санхүүжилт Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан төсөв болгон дээр 0 төгрөг байсан. Төсвийн төслийг өргөн барихдаа энэхүү сангийн санхүүжилт дээр нэг ч төгрөг тавиагүй анхны Сангийн сайд гэсэн үг.

Баримт 15.

Ч.Хүрэлбаатар төсвийн сахилга батыг сайжруулах, ил тод байлгахад онцгой анхаарсан. Жилд хэдэн удаа төсөвт тодотгол хийж, зардал нэмдэг гажуудлыг засахын төлөө тэрбээр олон сорилтыг даван ажилласан. Ерөнхийлөгч шахан, УИХ-ын олон гишүүн шаардаж байсан ч 2018, 2019 оны төсөвт тодотгол хийгээгүй. 2020 оны төсөвт тодотгол хийхгүй гэдгээ ч удаа дараалан мэдэгдээд байгаа. Үүний үр дүнгээр төсвийн сахилга бат сайжирч, төсвийн давсан орлогыг хуримтлуулж өр төлбөрийг төсөвт ачаалалгүйгээр дарж байгаа юм.

Баримт 16.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын үед анх удаа төсөв иргэдэд нээлттэй, ил тод байгаа. Тэрбээр “Иргэдийн төсөв” санаачилга дэвшүүлж, иргэдийн төлсөн татвар юунд зарцуулж байгааг ил тодоор тайлагнадаг болсоор гурван жил өнгөрсөн байна.

Баримт 17.

Мэдлэгтэй, мэргэжлийн эдийн засагч Монгол Улсын санхүүг барих болсноор бодлогын алдааг залруулж, эдийн засаг сэргэсэн олон өөрчлөлт гарсан. Манай улсын эдийн засаг 2016 онд ердөө 1.2 хувийн өсөлттэй байсан бол 2019 оны эцэст 5.1 хувь болтлоо өсчээ. Гадаад валютын нөөц 4.3 ам.доллар хүрч 2016 оныхоос 3.4 дахин өссөн.

Баримт 18. 

Тэрбээр Сангийн сайд болоод ОУВС-тай хөтөлбөр тохирч чадсанаар хэвтэрт байсан Монголын эдийн засаг сэхээний тасагт шилжсэн. Харин Сангийн сайдын төсвийн сахилга батыг сайжруулах бодлого хэрэгжсэнээр Монголын эдийн засагт үүр цайсан.

Баримт 19.

ОУВС-гийн хөтөлбөр манай улсад амжилттай хэрэгжсэнийг ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Жэфф Готтлийб ярилцлагандаа онцолсон. Тэрбээр, “Хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд санаа зовоож байсан зүйл нь Монгол Улсын төсвийн өр. Монгол Улсын төсвийн өр ДНБ-ий 85 хувьтай тэнцэж, валютын нөөц шавхагдахад ойрхон байсан. Хөтөлбөр эхлээд удаагүй байхад үр ашгаа өгч эхэлсэн мэдээг сонсоод бид их баярласан. Эдийн засгийн дефолт зарлахаас зайлсхийгээд зогсохгүй, төсвийн алдагдлыг ДНБ-ий 18 хувьд хүргэж бууруулж чадсан. Энэ бол ОУВС-гийн хөтөлбөрийн түүхэнд байгаагүй том амжилт болсон. Үүний зэрэгцээ Монголын эдийн засаг сэргэж эхэлсэн. Энэ бүхэн Монголын Сангийн сайдын хүчин чармайлт байсан. Тэрээр төсвийн үрэлгэн байдалд хяналт тавьж, төсвийн сахилга батыг баримталсан. Түүний энэ бодлого санхүүгийн тогтолцоог тогтворжуулахад чухал нөлөө үзүүлсэн юм. Тухайлбал, төрийн албан хаагчдын дундаж цалин нэмэгдсэн. Энэ хоёр жилийн хугацаанд гарсан бүх ололт, амжилт асар их байлаа. Дахин хэлэхэд энэ хөтөлбөрийн хамгийн том амжилтуудын нэг нь Монгол Улсын эрх барих хүчин, ялангуяа Сангийн сайдын хүчин чармайлт байсныг онцолъё…” гэсэн билээ.

Баримт 20.

2016 онд Монгол Улсын экспортын орлого, төсвийн бүрдэлт, гадаад валютын урсгал муудсан. Эдийн засгийн тогтворгүй нөхцөл байдлыг үндэслэн Мүүдис, Стандарт энд Пүүрс, Фитч зэрэг зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг Caa1, B-, B- болгож тус тус нэг шатлалаар бууруулаад байсан. Төсвийн сахилга батыг сайжруулах, гадаад өрийн дарамтыг бууруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих, банкны салбарыг эрүүлжүүлэх шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн, ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр Мүүдис, Фитч, Стандарт энд Пүүрс агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 1-2 шатлалаар нэмэгдүүлсэн.

Баримт 21.

Улс орны эдийн засгийн ерөнхий төлөв байдал сайжирснаар иргэдийн цалин тэтгэврийг нэмж чадсан. Түүнчлэн, төрийн үйлчилгээний албан хаагчдын тэтгэмж, 2014 оноос нэмэгдээгүй байсан цалин, үдийн хоол, цэцэрлэгийн хүүхдийн хоолны нэмэгдэл, малчид хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэл, эхчүүд эмэгтэйчүүдэд зориулсан зорилтот дэмжлэг зэрэг нь Сангийн сайдын зөв менежментийн үр дүн.

Баримт 22.

Сонгууль угтсан популист амлалтууд одоо Сангийн сайдын сөрөх цэг. Энэ амлалтууд босгосон эдийн засгийг нураах эрсдэлтэй тул мэргэжлийн эдийн засагч тэрбээр улстөрчдийн увайгүй амлалтуудад хатуухан сануулга өгч байгаа. Эргээд энэ нь түүнийг харлуулах гүтгэх оролдлогууд болон ирж байгаа ч мэргэжлийн эдийн засагч хүнд байх наад захын зарчимдаа бат зогсож байгаа нь харагддаг.

Баримт 23.

Түүнийг Сангийн сайдаар томилогдсоноос хойш мэргэжлийн, ул суурьтай шүүмжлэл бараг гараагүй. Харин улсын төсвийг Увс аймаг руу их хуваарилсан гэсэн нэг л шүүмжлэл түүн рүү чиглэдэг. Сүүлийн гурван жилийн улсын төсвийн задаргаанаас харвал энэ нь үнэний ортой. Өөрөөр хэлбэл, Сангийн сайдын хамгийн сул тал нь төрсөн нутаг руугаа, сонгогдсон тойрог руугаа хөрөнгө оруулалт түлхүү хийсэн нь болж байна.

Баримт 24.

Тэр бол “Хоригтой сайд”. Уг нь Ч.Хүрэлбаатарын мэдлэг чадвар Монголын эдийн засагт хэрэгтэй гэдгийг Санхүү эдийн засгийн Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхад нь ч харж л байсан, Сангийн сайдаар ажилласан энэ гурван жилийн хугацаанд ч хангалттай мэдэрсэн. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг томилогдох томилгооноос эхлээд л хориг тавьсан. Бараг л Сангийн сайдын гаргасан шийдвэр, өргөн барьсан төсөл болгон дээр хориг тавьдаг гаж жишгийг улсын Ерөнхийлөгч хэрэгжүүлж байгаа. Төрийн тэргүүний буруу байжээ гэдгийг бид “Хоригтой сайд”-ын авч хэрэгжүүлсэн эдийн засгийн эерэг өөрчлөлтүүдээс хангалттай харж байна.

image

31 дэх Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нараа тодруулж, УИХ-д танилцууллаа. Соёлын яамны орон нэмснийг эс тооцвол түүний танхим ирэх дөрвөн жилд үндсэн бүрэлдэхүүнээрээ ажиллахаар болж байна. Тэдгээрээс 2008 оноос дөрөв дэх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллахаар болсон Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар улираан ажиллуулахаар болсон нь улсын сан хөмрөг, төсөв мөнгөний бодлого ирэх дөрвөн жилд тогтвортой байх суурийг тавьсан гэж тодотголыг дагуулж эхлээд байна. Ингээд 2017 оноос хойш Монгол Улсын төсвийн бодлогыг зангидаж, үргэлжлүүлэн зангидахаар болсон Ч.Хүрэлбаатарын тухай 24 баримтыг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • зочин (43.228.129.20)
    Энэ хүн насаараа монгол улсыг удиодлаа олон удаа сангийн САЙД ГИШҮҮН хийлээ дээрдсэн зүйл нэгч байхгүй ӨӨРӨӨ БОЛОХООР ХАГАРТЛАА БАЯЖААД БАЙДАГ АРД ТҮМЭН БОЛОХООР ЯДУУРААД БАЙДАГ,тэгэхээр энэ хүнээс цаашдаа ус тос байтугай юуч гарахгүй.зүгээр л цагийн гарз ,Энэ хүний зүрх монголын төлөө биш өөр улсын төлөө цохилдог учир ионгол улсад хэрэггүй.
    2020 оны 07 сарын 28 | Хариулах
  • zochin (150.129.143.202)
    сайд болоогүй байхдаа нэг юм яриад сайд болчихоод тэс өөр юм яриад бас л овилгогүй худалаа гар даа.
    2020 оны 07 сарын 26 | Хариулах
  • лхам........... (192.82.75.31)
    Өнгөрсөн 4 жилийн зүтгэлээрээ сөрөг дайралтыг даван,дахин томилогдсон шалгарсан сайд боллоо.Бага хүйтэй ,ашигтай зээлээр зөв менежент хийх чухал.Улсын хэмжээний нийт зээлийг хүн амд хувааж,ард түмнийг өртэй гэж айлган,эрх мэдэлтнүүд хуваан завшдагт цэг тавьсан сайдаар түүхэнд үлдэх болно. НӨАТ-г 100 хувь цуглуулж,буцаалтыг ахиулах,ажлын хөлсийг өдөрт нь өгдөг цагийн үйлчилгээ,илүүгээ харилцан солилцдог хорооны зах/ану-д гараж сел гэдэг/ г/м болон түц-тэй тэмцдэг цагдааг азнуулах гээд чөлөөт зах зээлийг өргөсгөснөөр айл грийн амьдрах эрмэлзэл сэргэнэ шүү. сайд аа??????
    2020 оны 07 сарын 11 | Хариулах
  • Иргэн (103.57.92.17)
    Хүрэлбаатар хууль зүйн сайдад яг тохирно. Харин тэр бусад асуудал нь үнэн бол хэцүү л юм.
    2020 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.21.99.42)
    Энэ нам тэгш байдал хэзээ ч мөрдөгдөхгүй хууль ард иргэдэд дарамт албан тушаал бялдууч нарт ээлтэй
    2020 оны 07 сарын 08 | Хариулах
  • нутаг нэгт (202.9.46.89)
    энэ хазгай хэлт новшийг ах дүүтэй нь хамт шоронд хийж хотгор шанагаас идсэн мөнгийг нь төлүүлж улсын орлого болгож бүх насаар нь хорь
    2020 оны 05 сарын 10 | Хариулах
  • нутаг нэгт (202.9.46.89)
    энэ хазгай хэлт новшийг ах дүүтэй нь хамт шоронд хийж хотгор шанагаас идсэн мөнгийг нь төлүүлж улсын орлого болгож бүх насаар нь хорь
    2020 оны 05 сарын 10 | Хариулах
  • irgen (66.181.188.40)
    Саарал жагсаалт бол Сайханбилэг Алтанхуяг нарын зэрэг түрүүчийн хулгайч АН ын үеийн засгийн газрын балаг.Хүрэлбаатрыг би энэ 4 жилд боломжийн ажилласан гэж боддог.
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.186.245)
    Ug ni Yurunhii saidiin hemjeenii hun shuu dee. Daisan olontoi yum shig baigaa yum
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.161.72)
    Арай л хэтэрхий хоосон магтах юм аа Сонгууль дөхөөд энэ үү
    2020 оны 05 сарын 06 | Хариулах
  • 4 ШИЙР МАХ БИШ (202.70.34.114)
    ХОТГОР ШАНАГААР ХОРЬЖ ЯЛЫГ НЬ ЭДЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ, ЭНЭ ХАЗГАЙ ХЭЛТИЙГ ...................
    2020 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.9.46.216)
    Энэ сайдын үед Монгол улс саарал жагсаалтанд орсон. Эдийн засгийн хувьд А байхгүй ЕС амыг нь харахаас яахав дээ.
    2020 оны 05 сарын 06 | Хариулах
  • ugluu (64.119.19.32)
    «Хотгор шанага» хочитой болоод, ах дуустэйгээ нийлээд бутэн уурхай зараад хусчихсан хун дээ.
    2020 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.186.245)
    Увсад бол Хүрэлээ нэгээр шүү. Зальны хөрөнгө.
    2020 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.72.242.138)
    дөрвөд хүн хүн биш дөрвөн шийр мах биш
    2020 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.57.94.35)
    хүрэлбаатар сайдыг дэмжинэ сая 4 жилийн хугцаанд монголын эдийн засаг энэ хүний хүчээр давж гарсан
    2020 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.126.89.154)
    вахаха долоохымаа
    2020 оны 05 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо
    34 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
    43 мин
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
    1 цаг 1 мин
  • Төвийн аймгуудын нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ
    1 цаг 19 мин
  • “Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    18 цаг 39 мин
  • Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
    18 цаг 41 мин
  • ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
    20 цаг 43 мин
  • Ороолонгийн Элбэгтөгсийн “АЛС ЦУУРАЙ” туужаас онцлох эшлэлүүд...
    20 цаг 55 мин
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
    21 цаг 51 мин
  • Японд 100 болон түүнээс дээш настай иргэдийн тоо анх удаа 100 мянгыг давлаа
    22 цаг 10 мин
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
    22 цаг 34 мин
  • Монгол эмэгтэйн бизнес АНУ-ын 2026 оны шилдэг 100 жижиг бизнесийн жагсаалтад багтжээ
    23 цаг 14 мин
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
    23 цаг 26 мин
  • Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
    23 цаг 58 мин
  • Бичил биетний тэсвэржилтийн бүсийн лабораторийн сүлжээний 5 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Монгол Улсад болж байна
    Өчигдөр 10 цаг 17 мин
  • АНУ, Хятад улсууд эдийн засгийн өндөр түвшний хэлэлцээ хийхээр зэхэж байна
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
    Өчигдөр 09 цаг 55 мин
  • POETRY: Б.Алтанхуягийн НАЙМ дахь шүлгийн түүврээс онцлох ТАВАН шүлэг
    Өчигдөр 08 цаг 00 мин
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
    Уржигдар 17 цаг 44 мин
  • Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" төслийн байрны нэг м.кавдрат нь 4.2 сая төгрөг байна
    Уржигдар 17 цаг 17 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
24 баримт
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК