зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.10.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгчийн зарласан “30 гэр бүл”-ийн тод төлөөлөл

2020-5-12
0
ЖИРГЭХ

Баримт 1.

Л.Энх-Амгалан Хөвсгөлийнх. 1987 онд аймагтаа арван жилийн боловсрол дүүргэсэн түүний хувьд 1992 онд ОХУ-ын Санкт-Петербургын их сургуулийг дүүргэжээ. Уг мэргэжил нь сэтгүүлч. МОНЦАМЭ агентлаг, Ил товчоо сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар 1992-1995 онд ажилласан тэрбээр АНУ-ын Дакотогийн их сургуулийг дүүргэж, Интерпресс ХХК-ийн үүсгэн байгуулсан байдаг. 2002 онд БНСУ-ын Хангдоны их сургуульд дахин мэргэжил дээшлүүлсэн Л.Энх-Амгалангийн ажил, амьдралын гараа бүхэлдээ MCS групптэй шууд холбогддог юм. Учир нь, Л.Энх-Амгалан Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгч хүртэл албан тушаалд 1996-2012 оныг хүртэл ажилласан нь үүнийг илтгэдэг.

Баримт 2.

Түүний улс төрд хөл тавьсан буюу холбогдсон үе нь 2012 он буюу Сү.Батболдыг Ерөнхий сайд байх үетэй холбогддог. Үүнээс өмнө Монголын улс төрд ямар нэгэн асуудал, шалтгаанаар холбогдож ирсэн хэмээдэг ч албан ёсоор хөл тавьсан нь Ерөнхий сайдын хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөхөөр ажилласнаар эхэлсэн байдаг юм. Тухайн үед Ерөнхий сайдын зөвлөх төдийгүй MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Л.Энх-Амгалан УИХ-ын сонгуульд анх удаагаа нэр дэвшин Хөвсгөл аймгаас сонгогдож байлаа. Тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө Булган-Хөвсгөлийн цахилгаан дамжуулах шугамын хөрөнгийг компаниасаа гаргуулж, ажлыг гүйцэтгүүлснээр нэр дэвшсэн аймгийнх нь бүх сум эрчим хүчинд холбогдсон гэдэг.

Баримт 3.

Хөвсгөл аймгийг нийслэл хоттой холбох хатуу хучилттай авто замын ажлыг Мөрөн сумаас угтуулан тавих ажлыг санаачлан эхлүүлснээр замын ажлын явц хурдасч олон жижиг компаниуд хурдан хугацаанд хэсэгчлэн хийх шийдэл гарав. Өдгөө Хөвсгөл аймгийн Мөрөн сум нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогджээ. Эдгээр ажлыг хийж гүйцэтгэхэд нь тухайн үеийн Засгийн газарт Ерөнхий сайд зөвлөхөөр ажиллаж байсан Л.Энх-Амгалангийн нөлөө их байгаад зогсохгүй үүсгэн байгуулж явсан компанийнхан нөлөө их байсан гэдэг. Ийнхүү парламентад сонгогдсон Л.Энх-Амгалан гишүүн болоод зогсохгүй МАН-ын Удирдах зөвлөлд орж байв. Тэгэхэд Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүний цалингаараа Оюутны сан байгуулж, цалингүй ажилладаг гишүүнээр тодорч байлаа. Өөрөөр хэлбэл, жил бүр 100 оюутныг уг сангаасаа санхүүжүүлэх болсон анх удаагаа сонгогдсон түүнийг дахин нэр дэвшин, сонгогдох бэлтгэлээ эртнээс базааж эхэлсэн хүний нэгээр тодруулах шалтгаан болж байсан юм.

Баримт 4.

УИХ-д анх удаагаа сонгогдсон түүнийг хоёр дахиа Хөвсгөлд нэр дэвшихэд нь хэд хэдэн маргаантай асуудал төдийгүй өөртэй нь холбоотой хардлага нийгэмд үүсч байлаа. Тэр нь 2016 онд Монгол Улсад зохион байгуулсан АСЕМ-ын хурлын үеэр улс орны удирдагчдад зориулж барьсан “АСЕМ вилла” цогцолбортой холбогддог. Уг цогцолборыг барихын тулд Л.Энх-Амгалан гишүүний хувь эзэмшлийн МCS группт ТЭЗҮ-ээс эхлээд төсвийн нийт өртөгт нь 500 орчим тэрбум төгрөг олгосон нь өнөөг хүртэл маргаан дагуулдаг.

Баримт 5.

Өөр нэг хэвлэлээр ил болсон баримт нь УИХ-ын гишүүдийн 2014 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгт УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Эм Си Эс Монгол” ХХК-иас 58696 ширхэг хувьцаа эзэмшдэг. Тус компаниас 3.19 хувийн ногдол ашиг эзэмшдэг юм байна.

Баримт 6.

“Солонго” орон сууцны хорооллын гадна цахилгааны 110/35/10 кВ-ын “Цэвэрлэх” дэд станцын 10 кВ талын өргөтгөл, хоёр ком 10 кВ-ын хуваарилах байгууламж, 10 кВ-ын кабель шугам 19.5 км, 10/0.4 кВ-ын 2x630 кВА-ын 12 ХТП-ний зураг төсөл, барилга угсралтын ажилд Хөгжлийн банкнаас таван тэрбум 795 сая төгрөгийн санхүүжилт авчээ. Мөн Тавантолгой-Гашуунсухайтын авто замын төсөл (“Энержи Ресурс” ХХК-аас зам шилжүүлэн авсны нөхөн төлбөр)-ийн 170.595 сая төгрөгийг шилжүүлжээ. Энэ мөнгө “Говийн зам” ХХК-д шилжсэн байдаг” гэж байлаа.

Баримт 7.

Өөртэй нь холбоотой асуудал ийн үүссэний дараа тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболдын захирамжаар Хөгжлийн банк болон “Чингис, “Самурай ” бондын хэрэгжилтэд шалгалт хийх ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Л.Энх-Амгалан “Ажлын хэсэгт орсон АН-ын гишүүд ажлын хэсгийн хуралдаанд идэвхтэй оролцож байсан мөртлөө өнөөдөр яагаад энэ дүгнэлт дээр гарын үсэг зурахгүй байна гэдэг асуудал үүссэн. АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд Хөгжлийн банк болон “Чингис”, “Самурай” бондын асуудлыг АН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэний дараа байнгын хорооны хуралдаанд орно гэсэн чиглэлийг өгсөн гэх албан бус мэдээлэл байна.

Баримт 8.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга З.Энхболд нь өөрөө бүлгээрээ хуралдаж байж, энэ асуудлыг шийднэ гэх чиглэл өгсөн гэсэн. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд ямар нэг байдлаар бүлгийн хуралдаа оролцож, бүлгээсээ чиглэл авна гэдэг бол дэндүү улстөржсөн хэрэг. Зөвхөн Увс аймгийн асуудал гэлтгүй Тендерийн тухай хуулиас эхлээд хууль зөрчсөн олон асуудал бий. Ирэх долоо хоногт байнгын хорооны хамтарсан хуралдаанаар энэ бүх шалгалтын дүнг танилцуулна гэж бодож байна” хэмээн эгдүүцлээ илэрхийлж байсан юм.

Баримт 9.

Анх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон үеэсээ хамаарал бүхий компанидаа олгосон, олгуулсан гэх зээлийн асуудалд өөрийгөө “ороолгож” эхэлсэн тэрбээр хоёр дахь удаагаа Хөвсгөл аймагт нэр дэвшин сонгогдсон нь 2016 он. Улмаар УИХ-ын дэд даргын албатай явсан Ц.Нямдорж гишүүн 2017 оны аравдугаар сард Хууль зүй, дотоод хэргийн сайд болоход түүний оронд УИХ-ын дэд дарга болсон нэгэн.

Баримт 10.

Л.Энх-Амгалан одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, Тамгын газрын дарга асан З.Энхболд нараас эртний харшилтай явж ирсэн нэгэн. Үүсгэн байгуулсан компанитай нь холбогддог уу эсвэл өөрсдийнх нь эрх ашиг зөрдөг үү “Энэ хоригийг Ерөнхийлөгч тавиад байгаа юм уу, Тамгын газрын дарга тавиад байгаа юм уу, гэдгийг асууж байсан л даа. Ерөнхийлөгч ийм асуудлаар хориг тавихгүй байх гэдэгт эргэлзэж байсан. Ерөнхийлөгч та одоо "Женко" группын тэргүүн биш бүх ард түмний Ерөнхийлөгч гэдгээ ойлгож ажиллаач.

Баримт 11.

УИХ-ын микрофон ашиглаад УИХ-ын гишүүдийн нэр хүндэд халдаад сууж болохгүй. Яасан их өшөө, хорсол юм бэ? Үндэсний баялаг бүтээгчидтэй сүүлийн 10 жилд хийсэн дайн тулаанаа зогсоо! Одоо боль! Та бол Монгол Улсын Ерөнхийлөгч. Тулга тойрсон улстөр хийхээ болъё. Хоолондоо хориг тавихаа болъё. Монгол Улс дипломат хоригт орчихлоо, Ерөнхийлөгч өө. Зургаан сараас хойш 2 сая тонн нүүрсийг экспортод гаргах борлуулалтаа танаас болоод алдчихлаа.

Баримт 12.

Хэрэв 2012 онд таны гацаасан төмөр зам ашиглалтад орсон бол өнөөдөр жилд 5 сая тонн нүүрс экспортлоод 20 жилд 100 сая нүүрс экспортлох боломжтоо алдчихсан байна. Энэ бол 10 тэрбум ам.доллартай тэнцэх мөнгө шүү, Ерөнхийлөгч өө. Манай Монголын эдийн засаг 10 тэрбум ам.доллар. Монголын эдийн засаг хоёр дахин том болох боломжийг алдсан байна. Үүнийг би алдагдсан боломж гэж хэлээд байна” хэмээн 2017 оны арваннэгдүгээр сард УИХ-ын чуулганы хуралдаанаар төсвийн тодотголд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэх үеэр эсэргүүцлээ илэрхийлж байлаа.

Баримт 13.

Хариуд нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд “30 гэр бүлийн төлөөлөллийн нэг болсон Л.Энх-Амгалангийн асуултад хариулъя. Өөрийн чинь хувьцаа эзэмшиж байгаа "Энержи Ресурс” гэдэг компани Тавантолгойг үнэгүй авсан. Түүнийгээ буцаагаад өгчих. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 6.1-ийг зөрчсөн учраас хориг тавьсан. Тэр уурхай чинь Л.Энх-Амгалангийн өмч биш шүү гэдгийг л хэлж байгаа юм. Намаараа түрий бариад авч үлдэх биз та нар. Гэхдээ баян хоосны ялгаа туйлдаа хүрсний ганц шалтгаан нь ард түмний баялгийг хэдхэн хүн хувьчлаад авчихсанд л байгаа шүү. Би чиний авсан Тавантолгойг ярьж байна. Чи шүүх цагдаадаа өгөөд харьц л даа” хэмээн түүний ёжилж байв.

Баримт 14.

Хамгийн сонирхолтой нэг асуудал нь УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан АСЕМ, Хөгжлийн банкаар зогсохгүй ЖДҮ-гийн сэдэвт мөн л нэр холбогддог. Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлээс ил болгосон баримтын хүрээнд тэрбээр Хан-Уул дүүргийн иргэн М.Мөнхдөлийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд хэрэгжүүлж байгаа “Үрийн төмсний загвар аж ахуй байгуулах”, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Буман сор” хоршооны “Хөргүүртэй агуулах”,  Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын цэнгэл” хоршооны “Сайн тэжээл” гэх гурван төслийг дэмжүүлэхээр 2018 оны дөрөвдүгээр сард ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг нарт албан бичгээр хандсан гэдэг.

Баримт 15.

ЖДҮ-гийн асуудал 2018 оны сүүлчээр босч ирж, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн нэр гарч ирэхэд тэрээр олон нийтийн сүлжээгээр “Төмсчин хүү, ЖДҮ бид гурав” нэртэй тайлбарыг бичсэн. Түүндээ “Миний нэр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төмсчин хүүтэй нэр холбогдсон бололтой. Үнэн нь энэ хүү миний нэр дээр өргөдөл өгч Төмсний үрийн агуулах барих, төмс тариалах төслөө ЖДҮХС-д өгөхөөр шийдсэнээ бичээд, албан бичгээр дэмжихийг хүссэн юм. Би дэмжсэн бичиг явуулсан. Төмсчин хүүгийн төсөл 200 сая төгрөгөөр дэмжигдсэн нь нүдээ олсон. Гэвч дэмжигдсэнийг нь сүүлд мэдсэн. Энэ тухай АТГ-аас надад мэдэгдэж, мэдүүлэг авсан… Хувийн ашиг сонирхол, нийтийн ашиг сонирхол хоёрын дунд асар том орон зай бий. Түүнийг олж харж чаддаггүй АТГ-д талархал илэрхийлье. Нэр хугарахаар яс хугар…” гээд бичсэн байдаг юм.

Баримт 16.

Тэгвэл 2018 оны дөрөвдүгээр сарын 3-16-ны хооронд ХХААХҮЯ, ЖДҮХС хавиар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн илгээсэн бичигний “залгаа” олон үйл явдал болжээ. ЖДҮ-ийн шалгарсан төслийг санхүүжүүлэхээр ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг 2018 оны тавдугаар сарын 14-ний А/88 тоот тушаалыг гаргасан.  Түүнээс өмнөхөн гэсэн үг. Энд болсон явдлыг бичнэ. Магадгүй, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн сүүлд хийсэн тайлбараас харахад өөрөө мэдээгүй юм уу, аль эсвэл Л.Энх-Амгалан өөрөө Б.Батзориг сайдыг шахаж, нөгөө “төмсчин хүү” нь ЖДҮХС-гийнхныг дарамталсан байж мэдэхээр үйл явдлууд өрнөсөн байна. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн зөвлөх гэж өөрийгөө танилцуулсан М.Мөнхдөл гэгч сонгон шалгаруулалтын өмнө ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгтэй очиж уулзжээ. УИХ-ын дэд даргын “төмсчин хүү” гээд байсан М.Мөнхдөл өөрийгөө зөвлөх нь хэмээсэн байгаа юм.

Баримт 17.

Түүнийг очихоос өмнө Б.Батзориг сайд “М.Мөнхдөл, “Буман сор хоршоо”, “Ардын цэнгэл хоршоо” гэж төслийн нэрийг хүсч буй зээлийн хэмжээтэй нь бичсэн цаасыг ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгт өгсөн байжээ. Уг цаасан дээр Л.Энх-Амгалан гишүүний нэрийг гараар бичжээ. М.Мөнхдөл нь ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгт нэрийн хуудсаа өгөөд “…”Буман сор хоршоо”, “Ардын цэнгэл хоршоо”-ны төслүүд зайлшгүй санхүүжилт авах ёстой шүү. Л.Энх-Амгалан дарга тойрогтоо ажиллаж байх үеэрээ дээрх хоршоонуудад санхүүжилт авч өгнө гэж амласан. Би түүний үүргийн дагуу дээрх хоёр хоршооны төслийг танайхаас өгсөн зааврын дагуу бэлтгэсэн. Энэ асуудлаар Л.Энх-Амгалан дарга намайг өөрөө биечлэн та бүхэнтэй уулз, араас нь санаа тавь гэсэн тул би ирж байна” гэсэн байна.

Баримт 18. 

М.Мөнхдөлийг гарсны дараа ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг Хэлтсийн даргаа дуудаж “Сайдаас УИХ-ын дэд даргын гэх гурван төслийг заавал шалгаруулаарай гэсэн. Тэдгээр төслийн нэгийнх нь эзэн М.Мөнхдөл сая ирж уулзаад явлаа. Та материалуудыг аваад үзээч” гэж үүрэг өгчээ. Уг материалуудыг шалгаж үзсэн Хэлтсийн дарга нь ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг дээр буцаж ирээд “М.Мөнхдөлийн төслийн материал болох юм байна. Харин хоёр хоршооны төслийн материал яагаад ч  шаардлага хангахгүй байна” гэж танилцуулжээ. Үүнийг нь ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг сайд Б.Батзоригт танилцуулахад “Төслүүдийг бололцоогоороо дэмжээрэй. Бага дүнтэй юм байна. Материалуудыг нь нөхөж аваад шийдвэрлэчихвэл яасан юм бэ. Ийм юман дээр хэл ам гаргамааргүй байна” гэж хариулсан байна.

Баримт 19.

Шалгаруулалтын дараа М.Мөнхдөл ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгтэй уулзаад “Даргын заавал санхүүжүүл гэсэн төслүүд яагаад багтсангүй вэ. Миний өөрийн төсөл шалгарч байгаа бол хоёр хоршооны төсөл яг адилхан материал юм чинь тэнцэх ёстой шүү дээ. Дарга их бухимдаж байна. Ямар нэг аргаар зохицуул” гэсэн байна. Ингэхэд нь ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг “Б.Батзориг сайдаас Л.Энх-Амгалан даргын бичиг ирсэн. Бид журмын дагуу ажиллана. Дарга чинь уурласан ч тушаал нэгэнт гарсан тул одоо ямар ч боломж байхгүй. Өөрийн чинь тушаал гарсан юм чинь хоёр хоршооны төсөл шалгаруулаагүй асуудлыг та өөрөө даргадаа хэл” гэж хэлээд явуулжээ. Гэтэл дараа нь хэд хэдэн удаа ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгийн ажлын өрөө рүү утасдаж, бас туслахаар нь дамжуулж “Л.Энх-Амгалан дарга холбогд, ирж уулз” гэж хэлүүлжээ. Тэгэхэд нь ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг очиж уулзаагүй байна. Тэгж байтал 8811….. дугаараас С.Төгсбилэгийн утсанд “УИХ-ын дэд дарга ирж уулз гэхээр уулзахгүй байгаа юм байна. Гадуурхаад, үл хүндэтгээд байгаа юм уу. Одоо дарга гадаад явах гэж байгаа тул яаралтай холбогд” гээд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн 8811…… дугаарыг явуулжээ. Үүнийх нь дагуу залгахад Л.Энх-Амгалан утсаа аваагүй байна.

Баримт 20.

Харин сайд Б.Батзориг ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг рүү “Хүн хэлээд байхад хоёрын хооронд хэдэн жижиг төслийг шийдээд өгчихгүй дээ. Одоо чи наад төслүүдийн санхүүжилтийг өөрөө шийдээд зохицуулаад өгчих” гэжээ. Удалгүй Л.Энх-Амгалангийн “зөвлөх” М.Мөнхдөл ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг дээр нөгөө хоёр хоршооны нэрийг дахиад бариад очжээ. “Одоо энэ хоёр төслийг заавал шалгаруулаарай. Л.Энх-Амгалан дарга цаад хүмүүст нь амлачихсан юм байна” гэдгээ хэлжээ. Тэгэхэд нь ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг “Материалаа журамд нийцүүлээд, шаардлага хангах хэмжээнд бэлтгэж өгөөрэй” гээд явуулсан байна.

Баримт 21.

Гэсэн хэдий ч “Буман сор хоршоо”, “Ардын цэнгэл хоршоо”-ны төслүүд дахиад шаардлага хангаагүй тул шалгараагүй байна. Үүнээс болж ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг рүү сайд нь бухимдаж, дээрээс нь УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн зөвлөх М.Мөнхдөл, “Ирж уулз” гэж загнаад байсан 8811……. дугаартай залуу зэрэг хүмүүс дарамталж гарсан байна. “Үүнийг юу гэж ойлгох юм бэ. Дэд даргыг эсэргүүцээд ямар нэг юм хийж байна гэж ойлгож болох уу”, “Ойрын хугацаанд Л.Энх-Амгалан даргатай ирж уулзаж, асуудлыг өөрөө тайлбарла” гэх зэргээр айлгаж байжээ. Харин М.Мөнхдөл нь ХХААХҮ-ийн сайдын төсөл санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн 2018 оны тавдугаар сарын 14-ний А/88тоот тушаал гарснаас яг сарын дараа буюу  зургадугаар сарын 14-нд 240 сая төгрөгийг Төрийн банк дахь ЖДҮХС-гийн 100900037019 тоот данснаас хувийн дансандаа шилжүүлэн авсан тухай дурдаж байлаа.

Баримт 22.

УИХ дахь МАН-ын бүлэг одоогоос таван сарын өмнө хуралдаж Сонгуулийн тухай хуулийн асуудлыг хэлэлцэж байсан удаатай. Тэгэхэд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланаар ахлуулсан ажлын хэсгээс Сонгуулийн тухай хуульд хэд хэдэн өөрчлөлт оруулахаар болсны нэг нь цахим сүлжээ буюу фэйсбүүкийг хязгаарлах санал байсан нь нийгэмд шүүмжлэл дагуулж байлаа. Хуулийн төсөлд ямар зүйл, заалт оруулсан тухайгаа УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тайлбарлах үеэрээ “Манай улс фэйсбүүк хэрэглээгээр Азидаа нэгдүгээрт орсон.

Баримт 23.

2,1 сая хүн фэйсбүүк хэрэглэж байна. Тиймээс фэйсбүүк компани ч улс орны дотоод асуудалд бага оролцох бодлого баримталж тодорхой бүтцийн өөрчлөлт хийж байгаа юм байна. Фэйсбүүк компанийн төлөөлөл Монголд гурван удаа ирж Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газартай хамтарч ажиллан, сонгуульд фэйсбүүкээс шууд нөлөөлөх нөлөөллийг аль болох багасгах, нэр дэвшигчдийн нэр хүндэд халдахгүй байх тал дээр анхаарч ажиллаж байна.

Баримт 24.

Мөн нэргүй хаягнаас хуурамч мэдээлэл тараах, хүн гүтгэх зэргийг хязгаарлах, хянах тал дээр анхаарч ажиллана. Харин сонгуульд нэр дэвшиж буй хүмүүс өөрсдийн гэсэн албаны нүүр хуудастай байх шаардлагыг тавьж байгаа юм” хэмээн тайлбарлаж байсан юм.

image

24цаг.мн сайт УИХ-ын гишүүдийг тойрог тус бүрээр нь танилцуулж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 39 дүгээр тойрог буюу Хөвсгөл аймгаас сонгогдсон Л.Энх-Амгаланг танилцуулж байна. МCS группын тодотголтой түүний хувьд УИХ-ын гишүүнээр хоёр удаагаа сонгогдсон төдийгүй өдгөө парламентын спикер Г.Занданшатарын орлогчоор ажиллаж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Аавынхаа энд хүрч МУГЖ болж байгаа С.Ариунбямбын тухай 15 баримт
24 БАРИМТ: НҮБ ба Монгол
"The MongolZ"-д Senzu-г орлон тоглохоор болсон Б.Өнөдэлгэр гэж хэн бэ?
"The MongolZ"-ыг орхиж буй М.Азбаярын тухай 15 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Zonch (202.126.89.131)
    Jimhene. Hyatad. hun baina.odoo bolno songohgui ee.odoo shaahaigaa uglaad saihan hool und ur ach nartaa hiij ogood paatsagnaad gertee l suu .Mongoliin. Tord chinii hereg baihgui ee
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • 999999999 (75.170.100.105)
    MONGOLCHUUDAAS BULAASAN BOLGONIIG MUUSAIN XUJAAGIIN ERLIIZUUDEES BUTSAAJ AVAX BOLNO. MONGOL YALNA, BUR TOM YALNA
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • а (202.9.46.137)
    бузар хулгайч
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (64.119.18.113)
    UHJIISAN HUJAAGIIN UNJIISAN TSARAIGII N HARDAA IIMRTHUU LALARIIN PIZDAA NARIIG L SONGOJ BOLOHGUI SHUUUUUUU
    2020 оны 05 сарын 16 | Хариулах
  • go to china (202.9.40.35)
    Энэ ёстой цэвэр цусны хужаа бна аа
    2020 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (150.129.141.132)
    Маш шуналтай хогийн амьтан Л.Энх-Амгаланг одоо сонгож огт болохгүй, новш байгаа юм.
    2020 оны 05 сарын 14 | Хариулах
  • DR. ADITYA (105.112.96.91)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์: www.drpradhanurologist.com
    2020 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (64.119.18.113)
    HARIN ENE HUJAA ENHAMGALAN BOL TURIIN MUNGIIG SHAAJ BAYJSAN YALGADAS UUNIIG SONGOSNOOR HUVSGULIINHNII SUR SULD DOROITOJ BAINA!!!!!!!!!
    2020 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (64.119.18.113)
    UGUI DEE BATTULGA BOL ALI HEZEENII BIZNESMEN ENE 30n GER BULIIG SURAGGUI TURUUS MUNGU SHAAJ BAYJAAGUI BAIHAD ALI ERINHEDEN OND SAYA DOLLARTOI BOLTSON BAISAN BIZNESMEN SHUUUUUU
    2020 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (49.0.149.20)
    НИИХОО
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (150.129.141.132)
    Л.Энхамгалан ёстой бүтэхгүй гар, хужаа
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (150.129.141.142)
    Баттулга ч бас 30 гэр бүлийн нэг шүү дээ
    2020 оны 05 сарын 12 | Хариулах
  • иргэн (202.131.245.154)
    Монголын бүх баялаг хужаагийн эрлийзүүдийн гараар дуусаж байна. Эд нарыг сонгоод байдаг
    2020 оны 05 сарын 12 | Хариулах
  • Юндэн (150.129.142.4)
    За даа ховсголоос сонгогдсон гурав энхамгалан даваасурэн монхбаатар гэж ноходыг энэ удаа сонгож болохгуй шуу баахан улс тор шоу хийсэн бух гол албан тушаалд нутгийн чадваргуй хумуусээ тавьсан хаа газар л нутаг усаа бодсон ноход шуу одоо бол гаргахгуй шуу
    2020 оны 05 сарын 12 | Хариулах
    • Zoxhin
      200 мянган төгрөг амаар чинь чихээд хамраар чинь цухуйтал шаагаад өгхөд чи муу манай намыг дугуйлахгүй хаа холдов гэж
      2020 оны 05 сарын 12
  • Z (98.169.40.24)
    Hudalch gar daa hujaa tsarailsan
    2020 оны 05 сарын 12 | Хариулах
  • Сараа (202.9.46.52)
    өө за за одоо ч сайхан болжээ Хүн амьтны булхай луйварыг баримтаар нь ингээд сайхан танилцуулчихдаг болсон нь энэ хүмүүсийн хэн нь хэн бэ гэдэг нь харагдаад зүгээр юм байна Фэйсбүүк гэж компанид талархмаар АТГазраас ч илүү ард түмэн ажиллачих юм биш үү Тагнуулын ЕГазар ч ингэж гаргаад ил тавьж чадахгүй штээ Сошиалд баярлалаа УИХ -д нэр дэвшиж байгаа бүх хүнийг ингээд тавьчих хэрэгтэй
    2020 оны 05 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Иргэд “Хотула” аппликейшн ашиглан түлш худалдан авч байна
    12 цаг 54 мин
  • Ханиадандаа "Битүү шөл" хийж уух жор
    13 цаг 3 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Оюунболд VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    13 цаг 17 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Р.Пүрэвдагва
    13 цаг 27 мин
  • Аавынхаа энд хүрч МУГЖ болж байгаа С.Ариунбямбын тухай 15 баримт
    14 цаг 37 мин
  • Реал Мадрид vs Барселона: Хөлбөмбөгийн хамгийн шилдэг тулааныг үзээрэй
    Уржигдар 21 цаг 54 мин
  • “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд 4 сарын хугацаанд 2 сая тонн нүүрс тээвэрлэж, түүхэн амжилт тогтоолоо
    Уржигдар 17 цаг 25 мин
  • Г.Занданшатар: Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Түүхт 100 жилийн ойг нь тохиолдуулан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа
    Уржигдар 16 цаг 58 мин
  • Иргэд “Хотула” аппликейшн ашиглан түлш худалдан авч байна
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Монгол Улсад 42 жилийн дараа Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих түүхэн гэрээг үзэглэлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • Г.Занданшатар: Шатыг дээрээс нь шүүрдэнэ
    Уржигдар 14 цаг 55 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Пара хөнгөн атлетикийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 13 цаг 50 мин
  • Х.Баасанжаргал: Б.Энхбаяр гэдэг хүнд хууль зүйн салбар биш, хувийн өш хонзон л хамаатай
    Уржигдар 13 цаг 32 мин
  • Бөөр, элэг шилжүүлэн суулгах аргыг нэвтрүүлж, нутагшуулсан Д.Нямсүрэн, О.Сэргэлэн нарт Ардын эмч цол хүртээлээ
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Б.Түвшин: Багш, эмч нар цалингаа нэмүүлэхээр ажил хаялт зарлах нь зарчмын хувьд зүй ёсны асуудал
    Уржигдар 11 цаг 48 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    Уржигдар 10 цаг 45 мин
  • Өнгөрөгч 10 хоногт 1981 оноос хойших хамгийн хүйтэн хоногууд тохиолоо
    Уржигдар 10 цаг 45 мин
  • "The MongolZ"-д Senzu-г орлон тоглохоор болсон Б.Өнөдэлгэр гэж хэн бэ?
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Японы анхны эмэгтэй УДИРДАГЧ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Ханиадандаа "Битүү шөл" хийж уух жор
  • "The MongolZ"-ыг орхиж буй М.Азбаярын тухай 15 баримт
  • "The MongolZ"-д Senzu-г орлон тоглохоор болсон Б.Өнөдэлгэр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Аавынхаа энд хүрч МУГЖ болж байгаа С.Ариунбямбын тухай 15 баримт
  • Аймаг, цэрэгт ХААН, улсад ЗААН эрэмбэтэй бөх
  • ӨБХ: Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлаарх ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэв
  • Найман настай охиныг хутгалж хөнөөсөн багшид бүх насаар нь хорих ял оноожээ
  • Х.Баасанжаргал: Б.Энхбаяр гэдэг хүнд хууль зүйн салбар биш, хувийн өш хонзон л хамаатай
  • Х.Булгантуяа: УИХ-ын дийлэнх гишүүд өөрийг нь огцруулахыг дэмжсэнд л сэтгэл хангалуун бус байгаа
  • Х.Булгантуяа: Хууль ижил тэгш үйлчлээсэй гэж бодож байна
  • Х.Баасанжаргал: Цэц Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдчихлаа
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ОУВС, Дэлхийн банкны жилийн уулзалтад оролцож байна
  • Ц.Даваасүрэн: Ерөнхий сайдыг огцруулах асуудал хуулийн дагуу явагдсан
  • Г.Баясгалан Цэцийг даргалах ёс суртахууны эрхтэй юү?
  • Ц.Даваасүрэн: Бид төрөөрөө тоглож, самарч болохгүй
  • Х.Булгантуяа: Үндсэн хууль бол нийгмийн суурь харилцааны зарчмын үндсийг тогтоодог хууль
  • Ерөнхийлөгчиийн УИХ-ын тогтоолд тавьсан хориг бүрэн эхээрээ
  • Х.Баасанжаргал: Б.Энхбаяр гэдэг хүнд хууль зүйн салбар биш, хувийн өш хонзон л хамаатай
  • Японы анхны эмэгтэй УДИРДАГЧ
  • Х.Баасанжаргал: Цэц Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдчихлаа
  • Ханиадандаа "Битүү шөл" хийж уух жор
  • Г.Баясгалан Цэцийг даргалах ёс суртахууны эрхтэй юү?
  • Г.Дамдинням: Бензиний импорт хэвийн явагдаж байгаа учир тасрахгүй
  • Х.Булгантуяа: Үндсэн хууль бол нийгмийн суурь харилцааны зарчмын үндсийг тогтоодог хууль
  • Б.Баярбаатар: Цэцийн шийдвэр эцсийнх биш, УИХ-аар хэлэлцэнэ
  • Ерөнхийлөгчиийн УИХ-ын тогтоолд тавьсан хориг бүрэн эхээрээ
  • Х.Булгантуяа: УИХ-ын дийлэнх гишүүд өөрийг нь огцруулахыг дэмжсэнд л сэтгэл хангалуун бус байгаа
  • Н.Номтойбаяр: Монголын төрийн түүхэнд хар мөр эхэлж байна
  • Ц.Сандаг-Очир: Үг хэлэх боломж олгохгүй байгаа нь туйлын харамсалтай байна
  • Ц.Даваасүрэн: Бид төрөөрөө тоглож, самарч болохгүй
  • Ц.Сандаг-Очир: Цэцийн шийдвэр урьдчилаад гарчихсан байсан учир бид хуралдааныг хаяж гарсан
  • Ц.Даваасүрэн: Ерөнхий сайдыг огцруулах асуудал хуулийн дагуу явагдсан
  • Н.Номтойбаяр: Хуульд зааснаар цэцийн дүгнэлтийг УИХ хэлэлцэнэ
  • HAPPY 35TH ANNIVERSARY!
  • П.Сайнзориг: УИХ-ын гишүүний үүргээ биелүүлэх эрхийг Үндсэн хуулийн цэц олгосонгүй
  • Зам засвартай холбоотойгоор нийтийн тээврийн 13 чиглэлт өөрчлөлт орно
  • Х.Булгантуяа: Ерөнхий сайд огцорсондоо л уур нь хүрч Үндсэн хуулийн цэцэд хандаад байна
24 баримт
  • Аавынхаа энд хүрч МУГЖ болж байгаа С.Ариунбямбын тухай 15 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • "The MongolZ"-д Senzu-г орлон тоглохоор болсон Б.Өнөдэлгэр гэж хэн бэ?
  • "The MongolZ"-ыг орхиж буй М.Азбаярын тухай 15 баримт
  • Японы анхны эмэгтэй УДИРДАГЧ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК